Хэнтийд маргааш Үндэсний бөхийн барилдаан, 27-29-нд шагайн харваан тэмцээн болно
2021-08-19 11:28:43 Нийтлэгдсэн: НийгэмХэнтий аймагт наймдугаар сарын 20-ны өдөр сорилго 128 үндэсний бөхийн барилдаан, энэ сарын 27-29-ны өдрүүдэд Хэрлэнгийн тойром аймгийн Аварга шалгаруулах шагай харвааны тэмцээн болох гэж буйтай холбогдуулан аймгийн Засаг дарга Биеийн тамир, спортын газрын дарга Г.Нэргүйбаатар, үндэсний бөхийн холбоо, Шагайн холбооны төлөөлөлтэй уулзлаа. Үзэгчгүй болох тус тэмцээнүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2021 оны А/225 тоо тушаалаар батлагдсан Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын үед гадаа талбайд зохион байгуулах спортын тэмцээний үйл ажиллагаанд баримтлан ажиллах ерөнхий удирдамж-ийн хүрээнд тэмцээнд оролцогч, шүүгчдээс 72 цагийн өмнө ПСР шинжилгээ, 1-2 цагийн өмнө түргэвчилсэн шинжилгээ тус тус өгч оролцох ёстой. Тиймээс сайтар зохион байгуулахыг аймгийн Засаг дарга дурдаад, тамирчдаас ПСР болон түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авах шийдвэр гаргалаа. Үүнчлэн Үндэсний бөхийн холбооноос хүссэн 3 сая төгрөгийг шийдвэрлэж, шагайн тойром зохион байгуулахад 4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, төрөөс зохион байгуулахад анхаарч ажиллах үүрэг өглөө. Аймгийн Засаг дарга үндэсний бөхийн барилдааныг элдэв найраагүй, ёс жудагтай, шударга сайхан зохион байгуулахад онцгой анхаарч ажиллахыг даалгаад хэрэв даваа наймаалсан асуудал, алдаа завхрал гарвал цол олгох асуудлыг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа хатуу санууллаа. Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ
ЗУСЛАНГИЙН БҮСЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР БАРЬСАН ХАШААГ БУУЛГАЖ, ЗӨВ ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ
2021-08-19 11:13:23 Нийтлэгдсэн: НийгэмБаянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 20-р хороо, шар хоолой орчимд газар эзэмших зөвшөөрөлгүй аваагүй ч хашаа, хайс барьсан газруудын нөхцөл байдлыг шалгалаа. Тухайлбал шар хоолой Далхитын аманд газар эзэмших зөвшөөрөл аваагүй ч хашаа барьсан хэд хэдэн тохиолдол гарчээ. Иргэд амарч зугаалах, мал амьтан чөлөөтэй нэвтрэх боломжгүй болгосон дээрх газруудыг нэн даруй буулгаж, зөрчлийг арилгуулах талаар Баянзүрх дүүргийн газрын албанд чиглэл өглөө. Зохих ёсны зөвшөөрөл авч, хуулийн хүрээнд ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийг дэмжиж ажиллах болно. Харин зөвшөөрөлгүй хашаа хайс барьсан аж ахуй нэгжүүдтэй хариуцлага тооцож ажиллаж, цаашлаад зөв төлөвлөлт хийж, иргэдээ ая тухтай, эрүүл орчинд амьдруулах болно гэдгийг Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх хэллээ.
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КОБАЯАШИ ХИРОЮКИТЭЙ УУЛЗЛАА
2021-08-19 11:09:28 Нийтлэгдсэн: НийгэмМэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Т.Гантулга Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитэй уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Т.Гантулга дарга халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн аюулгүй-амар тайван Токиогийн Олимпыг зохион байгуулсанд Элчин сайд Кобаяаши Хироюки болон Японы ард түмэнд баяр хүргээд, цар тахлын хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулахад Японы Улсын Засгийн газар, ард түмний тусламж, дэмжлэг их байгааг онцоллоо. Түүнчлэн Япон Улсын эрүүл мэндийн хяналтын байгууллагатай хамтын ажиллагаа тогтоож, үйл ажиллагаатай нь танилцан, туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, цахим засаглалын үндэсний хэмжээний цогц бодлогын E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж буй Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт хөтөлбөрт анхаарал хандуулан, хамтран ажиллахыг хүссэн байна. Элчин сайд Кобаяаши Хироюки дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахалтай хамтран тэмцэх нь улс орнуудын нэн тэргүүний зорилт тул Япон Улсын холбогдох хяналтын байгууллагуудтай тэр дундаа Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай нягт хамтран ажиллахад ажил хэргийн түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.
Хятад улс дархан цаазтай газрууддаа аялал жуучлалыг хөгжүүлж байна
2021-08-19 09:42:57 Нийтлэгдсэн: НийгэмҮзэсгэлэнт Жюжягөү бол ЮНЕСКО-д Хятадаас бүртгэгдсэн дэлхийн байгалийн онцгой өвийн нэг. Жилийн дөрвөн улиралд Хятадын төдийгүй дэлхийн жуулчдын хөлддарагдаж байдаг аялал жуулчлалын асар том саалийн үнээ. Тийм атлаа байгалийг онгон зэрлэгээр нь хадгалж үлдсэн, амьтан ургамал, биологийн төрөл зүйлээрээ ч улаан хөлтнийг урдуураа алхуулалгүй ямагт нэгдүгээрт бичигдэж ирсэн гайхалтай бүс нутаг юм. Сычуань мужийн төвд, цянь үндэстний Аба аймгийн нутагт орших энэ газрын нэрийг монголчилбол Есөн тосгоны хөндий гэсэн үг болно. Хятадын Таван А буюу хамгийн дээд зэрэглэлд эрэмбэлэгддэг энэхүү дархан цаазтай газар нь нийт 64297 га талбайг хамардаг. Сээр нуруутны 22, зэрлэг амьтны 21, жигүүртний 93, мөлхөгчдийн 4, хоёр нутагтны 4 төрлийн амьтад байх бөгөөд хулсны баавгай, шар самж зэрэг нэн ховор амьтад ч бий. Энд мөнх ногоон сарьдаг уулсаас гадна байгалийн усны бүх төрөл бий. Минжан мөрний цутгалбүхий асар том талбайг хамарсан Сувдан хүрхрээ, хүрхрээний дээрх хэдэн арван км үргэлжлэх гадаргын задгай их ус, кальц фтороор баялаг 100 гаруй ногоолин нуур, уулын түргэн урсгалт гол горхи гээд нүд хужирлах өвтэгш байгалийн үзэсгэлэн бүрдсэн эл газар тийм олон жуулчид хүлээж авдаг мөртөө онгон байгалийн эс ширхгийг огтхон ч хөндөлгүйгээр хадгалж чадсан нь чухам л хятадуудаас гарах нарийн нягт ухаан гэлтэй. Тус газарт аялал жуулчлалын бүтээн байгуулалт хийхийн тулд эхлээд тэндэхийн оршин суугчдын зах замбараагүй барьсан худалдаа арилжааны навсгар обьектуудыг татан буулгаж 100 мянга гаруй метр кв талбайг чөлөөлж байгалийн нөхөн сэргээлт хийсэн байна. Мэдээж иргэдэд нөхөн төлбөрийг төрөөс олгож тэдний өмнө нь явуулж байсан үйлчилгээг стандартчилан, жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нь орчин үеийн дэвшилтэт технологиор инновацилан шинэ нөхцөл байдалд тохирохуйц төгс болгоод шинээр бүтээн байгуулсан цогцолборууддаа шингээжээ. Ингэснээр төр, иргэний аль аль нь хожиж. Мөн энэ газраас ан амьтан агнах, ургамал жимс түүхийг хуулиар хориглож хяналтын байнгын штабууд байгуулсаны зэрэгцээ байгалийн нөхөн сэргээлтийг тасралтгүй явуулж, эрдэмтэн судлаачдын суурьшмал баг ажиллуулж, эртний онгон байгалийг улам ч өнгөжүүлэн өнөөдрийн энэ түвшинд хүргэж чаджээ. Ургамал амьтныг хамгаалах, байгалаас нь дайжуулахгүй хадгалж үлдээх зэрэг ажлыг асар их судалгаатай, шат дараалуулан хийсний дүнд хүн байгалийн холбоог ийнхүү гагнажээ. Мөн гал түймрээс сэргийлэх ухаалаг цогц системийг суурилуулсанаар тус газрын биологийн төрөл зүйлийг иж бүрэн хамгаалалтад авч чадсан юм. ХЯТАД УЛС ЖЮЖЯГӨҮ-Г ИНГЭЖ ХАМГААЛЖ АРЧЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЙХАЛТАЙ БҮС НУТАГ БОЛГОН ЭРГЭЭД ТУХАЙН НУТГИЙН ОРШИН СУУГЧДЫГ ЯДУУРЛААС ГАРГАХ АШИГ ОРЛОГЫН ҮҮДИЙГ НЭЭЖ ӨГСӨН НЬ БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛТАЙ ХОСЛУУЛСАН САЙН ЖИШЭЭ БОЛОН ДУРДАГДДАГ ЮМ. Ингэхдээ жуулчдад зориулсан зам харгуй, бие засах, зураг авах газар үйлчилгээний цэг, явган аяллын болон агаарын, газрын бүхий л зам, дэд бүтцийг хамгийн орчин үеийн, тааламжтай байдлаар байгуулж тохижуулаад мэдлэг мэдээлэл авах музей үзмэрийн газрууд, аяллын хөтөч, тайлбарлагчдыг дээд зэргээр бэлтгэн суурьшуулжээ. Эндэхийн аяллын хөтөч нар нь төвд үндэстний дээл хувцас, тухайн орон нутгийн соёлын онцлогийг хадгалсан маш гоё ажлын формтой байх агаад хольцгүй цэвэр төв хятад аялгаар тайлбарлах аж. Мөн дэлхийн таван онцлох хэлээр бэлтгэгдсэн хөтөч нар зочдоо хүлээн мэхэлзэж бөхөлзөж зогсоно. Утасгүй холбоог ашиглан хүн бүхэнд чихэвч тарааж сонгосон хэлээрээ тайлбар авах боломжоор хангажээ. Хөтчөө хормойдоод явахгүй, тааваараа аялж зугаалангаа тайлбараа сонссоор явна гэсэн үг. Мөн энэ газарт байгаль хамгаалах, аялал жуулчлалыг онгон байгальтай хослуулан хөгжүүлэх талаар олон орны мэргэжилтнүүд ирж туршлага судалдаг юм байна. Дархан цаазтай газруудыг дархалж хашаад байлгүй аялал жуулчлалын эргэлтэд оруулвал хөгжлийн гайхалтай хослол болдгийг эндээс мэдэрснээ цухасхан сонирхуулахад ийм байна Б.Занданхүү
БНХАУ-ынhttp://MN.CCTV.COMсайтын монгол мэргэжилтэн Б.Занданхүүгийн хөтөлдөг Зандаагийн 3 минут влог энэ удаагийн дугаар Шанхай хотын тухай ажээ. Тэрбээр энэ тухайгаа Шанхайн влогийн минь хоёр дахь хэсгийг сонирхоорой. Нэгдүгээр влогтоо шинэ Шанхайн тухай, удаахь влогтоо хуучин Шанхайгаас өнөөдөрт үлдсэн уран барилга, эртний соёлын өв дурсгалуудыг харуулахыг зорьсон юм аа. Шанхайн цуврал влогуудтай минь хамт байж санал бодлоо хуваалцаж, мөн бусдад түгээж өгвөл ихэд талархах болно. Өөрийнхөө үзсэн харсан зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцах оролдлогын минь нэгээхэн хэсэг билээ хэмээжээ. Шанхайд очсон хүмүүсийн хамгийн түрүүнд үзэж сонирхох ёстой газрууд, тухайлбал, хуучны бэл чинээтэй ихэс ноёдын өрнийн архитектороор захиалж бариулсан эдлэн газар эдүгээ соёлын өв дурсгал болсон дүүргүүдээр аялжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй