Импортоор орж ирсэн маскнаас Starhylococcus бактери илэрчээ

Замын-Үүд боомтоор орж ирсэн импортын цэцэг, нэг удаагийн амны хаалт зэрэг нь сорилт шинжилгээний дүнд стандартын шаардлага хангахгүй байна. Замын-Үүд боомт дахь Хилийн МХА-ны сорилтын лаобраторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжинд 3939 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийж гүйцэтгэжээ. Үүнээс итпортын 8, дотоодын 6 сорьц стандартын шаардлага хангаагүй гарсан байна. Тухайлбал, БНХАУ-аас Мера Инженеринг ХХК-ийн оруулж ирсэн нэг удаагийн амны хаалтад нянгийн бохирдолтой байсан бол ФловэрОд болон Гардения ХХК-ийн оруулж ирсэн сарнай, лили, балжингарам, чимэглэлийн навчнаас ургамалын бөөс /Aphididae/ болох хөнөөлт организм, шүлхий хачиг /Tetranychusurticae Koch/, хүлэмжийн цагаан далавчтан /Trialeurodes vaporariorum/ зэрэг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын А-100 тоот тушаалын хавсралтад бүртгэгдсэн Монгол улсад хязгаарлагдмал хорио цээртэй хөнөөлт шавьж илэрсэн байна. Шүлхий хачиг Ургамалын бөөс Хүлэмжийн цагаан далавчтан Шүлхий хачигTetranychusurticae Koch-ын өндөг Амны хаалтанд илэрсэн Starhylococcus Эх сурвалж:Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ынМянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийнсанхүүжилтээрбарьж байгуулах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ. Үйлдвэрийн шав тавих ёслолд ЕрөнхийлөгчУ.Хүрэлсүх, АНУ-аасМонгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин СайдМайклКлечески, Гадаад харилцааны сайд болоод Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүболон угсралтын ажлыг гүйцэтгэх Турк улсынМАПАкомпанийн Төслийн захиралОмерИшикманнар оролцов. Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хоёр том үйлдвэр, ус хангамжийн хоёр шинэ эх үүсвэр бий болгох, гэр хорооллын ус түгээх 180 гаруй байрыг автоматжуулна. Мөн аж үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хянах, дэвшилтэт технологийн лаборатори байгуулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтцийг бий болгох ажлуудыг ирэх дөрвөн жилд хийх юм. Сонгинохайрхануулын зүүн бэлд барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр 2024 оны сүүлчээр ашиглалтад орох бөгөөд туршилт тохируулгын ажил нэг жил орчим хугацаанд үргэлжилнэ. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор Компакт гэрээний санхүүжилтээрБиокомбинат, Шувуун фабрикт шинээр барьж байгуулах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэрээс жилд 50 сая хүртэл шоо метр усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Сумъяабазар: Түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг цаг үеийн асуудлаар Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн хурал хийж байна. Цаашид энэ хурлыг тогтмол зохион байгуулж, хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгөх юм. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах Үндэсний хороо байгуулагдсан талаар тодотголоо. Мөн тэрбээр Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газраас нийслэлд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тогтоол гарсан. Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн 30 жилийн хугацаанд явж ирсэн бодлогын гажуудлыг засахын тулд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Хуулиар зохицуулж чадахгүй зүйлийг дүрэм боловсруулж, дүрмээр зохицуулна. Дүрэм боловсруулахдаа иргэдээс санал авна. Мөн Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, нэгдсэн стандарттай байна, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Уламжлал дээр суурилсан шинэчлэл хийнэ. Түгжрэлийг бууруулахад таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ хэмээв. Тодруулбал, Хот төлөвлөлт, Авто замын сүлжээг шинэчлэх, Нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн инженерчлэл, Эрх зүйн зохицуулалтын хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм. Хотын дарга мөн барилга, байгууламж, замын норм, нормативыг сүүлийн 15 жил шинэчлээгүй. Энэ нь эргээд түгжрэлд нөлөөлж байна. Түүнчлэн нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд дорвитой арга хэмжээ авна гэдгийг хэлсэн. Мөн тэрбээр Автобусны парк шинэчлэлийг яаралтай хийх хэрэгтэй байгаа. 400-500 автобусаар нийтийн тээвэрт шинэчлэлт хийхээр зорьж байна. Такси үйлчилгээг олон улсын стандартад хүргэх ёстой. Замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн зохион байгуулалтыг бий болгоно. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж байж иргэдэд сонголт бий болно. Төрийн бодлогоор аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Хотод иргэдийг бухимдуулсан олон зүйл байна. Эдгээрийг нэг сар, нэг жилийн хугацаанд шийдэх боломжгүй. Үе шаттай асуудлыг шийднэ хэмээв. Мөн нийслэлийн удирдлагын баг болоод албан тушаалтнуудад авлигаас ангид байх шаардлага тавьж байгаагаа онцоллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭЕШ өгөх шалгуулагчид энэ сарын 22-ныг хүртэл нийтийн тээврээр ҮНЭГҮЙ ЗОРЧИНО

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс орон даяар эхэлсэн. Шалгалт энэ сарын 22-ны өдөр үргэлжлэх бөгөөдУлаанбаатар хотод Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид өнөөдрөөс эхлэн Ням гараг дуустал шалгалт өгөхбичиг баримт буюу иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэхээүзүүлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой гэдгийгБоловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Ташрамд дурдахад, энэ жил нийт40,420 шалгуулагч шалгуулахаарбүртгүүлсэн бөгөөд үүнээс 8,000 гаруй нь өмнөх оны төгсөгчбайгаа нь бусад жилийнхээс өндөр үзүүлэлт болж байгаа юм.

Б.Одсүрэн: Зам засварын ажилд шинэ технологи нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болонНийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. -Жил бүр хичээл эхлэх үеэр томоохон замуудыг хааж, засвар хийдэг. Баяр наадмын үеэр болон хөл хөдөлгөөн бага үед замыг засаж болдоггүй хэрэг үү? Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: -Нийслэлийн хэмжээнд1165кмзам байдаг. Үүнээс 40 орчим хувь нь маш муу зам гэсэн чанарын үнэлгээ гарсан. Дунд зэргийн үнэлгээтэй зам 30 орчим хувь, сайн чанарын үнэлгээтэй зам мөн 30 орчим хувь бий. Энэ бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, замын бусад байгууллагын судалгаагаар гарсан үнэлгээ юм. Улаанбаатар хотын зам засвар, арчлалтын системд өөрчлөлт хийхгүй бол замын чанар улам бүр муудна. Бид үндсэн хөрөнгийн менежмент нэвтрүүлэхээр шинэчлэлийн асуудал ярьж байгаа. Өнөөдөр зам засварын ажил, замын нөхөөс, бусад тооцооллыг гараархэмжиж байна. Бид замын нөхөөс болон нөхцөл байдлыг лазераарсекундэдмаш хурдан хэмждэг, тодорхойлдог шинэ технологи нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Шинэ технологи нэвтрүүлснээр зам засвар, арчилгаанд зөв, бодит үнэлгээ гаргах, нөхцөл байдлыг сайжруулах боломж бүрдэх юм. Улаанбаатар хотын замын асуудал зөвхөн авто замын газарт төвлөрч байгаа. Бид есөн дүүрэгт зам засвар, арчилгааны байгууллагууд байгуулж,хариуцлагахүлээлгэн, замын нэг ч хэсгийг үлдээхгүй байхаар төлөвлөж, ирэх жилээс хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн төсөварванхоёрдугаарсард батлагддаг. Зам засварын ажилдолдугаарсард эхэлдэг. Харин Япон Улсад дөрөвдүгээр сард төсвөө баталдаг учир нэгдүгээр сард замын ажил эхэлдэг. Эрх зүйн зохицуулалт хийх асуудал байгаа. Замтай холбоотой тендерийн асуудлыг бид Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан зам засвар, арчлалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлж байгаа. Компаниуд шалгарч, гэрээгээр ажил гүйцэтгэнэ. Тиймээс зам засварын ажил цаг хугацаандаа хийгдэнэ. Ц.Тулга: Туул голын эрэг дагуух тохижилтын ажил эхэлсэн -Туул голын эрэг дагуу болон Богдхан уулын тохижилтын ажил ямар шатандаа явж байна вэ? Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хотын дарга Туул голын эрэг, Богдхан уулын алхалтын маршрутын дагуу газар дээр нь ажиллаж, тохижилт хийх тодорхой үүрэг даалгавар өгсөн. Туул голын эрэг дагуу таван байршилд, Богдхан уулын Дугуй цагаан орчимд алхах алхалтын маршрутын дагуу тохижилтын ажил хийнэ. Бид иргэдийн саналыг авахын тулд зураг төслийн уралдаан зарласан. Уралдаанд шалгарсан бүтээлийн дагуу зураг төслийн ажил хийж, ажлын даалгавар гарч, зураг төсөл баталсан. Баталсан зураг төслийн дагуу ажлын зураг төсөл хийж байна. Туул голын эрэг дагуу хийх нэг хэсгийн тохижилтын ажлын зураг төсөл өнгөрсөн онд бэлэн болсон. Энэ жил гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажил хоёр удаа зохион байгуулагдсан боловч амжилтгүй болсон. Сонгон шалгаруулалт амжилтгүй болох тоолонд хугацаа алддаг. Харин одоо гүйцэтгэгч байгууллага шалгарч, тохижилтын ажил эхэлсэн. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.