БНХАУ-ын Бээжин хотноо ажиллаж амьдарч буй, CCTV-ийн монгол хэлний редакцийн мэргэжилтэн, сэтгүүлч Б.Занданхүүгийн бэлтгэсэн сонирхолтой аяллын влогийг танилцуулж байна. Тэрбээр энэ удаа Дорнын далайн сувд гэгддэг Шанхай хотоор аялжээ. Аяллынхаа үеэр Монгол Улсын сэтгүүлч, судлаач, уран бүтээлчидтэй холбогдож, мэдээлэл солилцсон нь сонирхолтой болжээ.
Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хорооны Жаргалант тосгонд байрлах 74 дүгээр дунд сургуулийн 70 ортой дотуур байрны барилга бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Нийслэлийн алслагдсан бүс буюу хотын төвөөс 60 орчим километрийн зайд орших тус сургуульд голдуу малчдын хүүхдүүд суралцдаг бөгөөд хол гэртэй 170 орчим хүүхэд сургуулийн дотуур байранд амьдардаг байна. Алслагдсан дүүрэгт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад тулгамдаж буй нэг гол бэрхшээл нь сургууль, дотуур байрны орчин нөхцөл хангалтгүй байгаа явдал байдаг. Сурагчдын сурч боловсрох таатай нөхцөл, эрүүл мэнд болон сурлагын амжилтыг сайжруулах зорилгоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дотуур байрны барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Тус бүтээн байгуулалтыг Морин сувд ХХК 2020 онд барьж эхэлсэн бөгөөд төлөвлөсөн хугацаанд буюу энэ оны хичээлийн шинэ жилээс эхлэн ашиглалтад ороход бэлэн боллоо.
Дээлтэй Монгол наадам нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, дэлхий дахинд монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилготой. Уг наадмыг анх 2006 онд Улаанбаатар хотноо Монголын Аялал жуулчлалын холбоо, Монгол костюмс ХХК-тай хамтран хийж байсан бөгөөд эдүгээ 15 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн Дээлтэй Монгол наадам-ыг Dance Chance энтертайнменттай хамтран цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар Дээлтэй монгол чалленж, Dance chance бүжгийн уралдааныг нэг сарын хугацаанд зохион байгуулсан юм. Дээлтэй Монгол чалленж уралдаан цахим орчинд 1.2 сая хүнд хүрч, 624 мянган хүн үзсэн. Харин бүжгийн уралдаанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 20 аймаг болон Герман, Солонгос, Япон, АНУ, Швед зэрэг зургаан улсаас нийт 5000 гаруй оролцогч оролцож, 200 гаруй бичлэг ирүүлсэн нь үндэсний хэмжээний томоохон уралдаан болсон юм. Цахим бүжгийн уралдааны хамгийн бага нь таван настай оролцогч байсан бол ахмад нь 73 настай өндөр настан байв. Үүнээс тус уралдаан бүх насны хүмүүсийг хамруулж чадсаныг харж болно. Уралдааны шилдгүүдийг шалгаруулж, шагналыг нь өнөөдөр гардууллаа. Тэргүүн байрт: Өвөрхангай аймгийн Хүүхдийн ордны дэргэдэх Ирмүүн хамтлаг, Дэд байрт: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Говийн уянга борхойн дэг хүүхдийн бүжгийн чуулгын сурагчид, Гуравдугаар байрт: Улаанбаатар хотын Багануур дүүргийн эгч дүүсийн Хөгжмийн 7 эгшиг хамтлаг Тусгай байрт: Хан Монгол морин циркийн Солонгос улсын Жэжү хотоос оролцсон уран бүтээлчид, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас оролцсон М.Маргад нар тус тус шалгарсан юм гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.
МХЕГ: 5,797 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө
2021-08-18 08:27:50 Нийтлэгдсэн: НийгэмХалдваргүйжүүлэлт: Улсын хэмжээнд нийт 98 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 22.299 м2талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 104 объектын 20.084 м2талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо: Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 309 байцаагч ажиллаж нийт 6702 авто машинаар нэвтэрсэн 15,797 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.15-ны 17:00 цагийн байдлаар/ хот руу орох чиглэлд 604 тээврийн хэрэгслээр 1170 зорчигч, хотоос гарах чиглэлд 775 тээврийн хэрэгслээр 1480 зорчигч нэвтэрсэн байна. Хилийн хяналт шалгалт: Улсын хилээр орсон 279 тээврийн хэрэгсэл, 610 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийн нэвтрүүлж, улсын хилээр гарсан 222 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 467 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв. Сүхбаатар, Замын-Үүд боомтоор нэвтэрсэн нийт 644 вагон, чингэлэгт халдваргүйжүүлэлт хийлгүүлэн хяналт тавьж ажиллалаа. Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын хоёр терминальд Алтанбулаг автозамын боомтоор 18 тир автомашинаар 347.2 тн бодис, бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирсэн. Эдгээр бодис, бараа бүтээгдэхүүнийг хилийн хяналт шалгалтад хамруулан хилээс чөлөөлж, 1080 м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийлгүүлэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллав. Лабораторийн мэдээлэл: 2021.08.15-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид 62 дээж шинжилгээнд ирж, 5 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Шаардлага хангаагүй дээж байхгүй. Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт: Нийслэлийн хэмжээнд 420 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалт хийж 26 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа. Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал: Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -12 Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн 5 Цаг хэтрүүлэн ажилласан 2 Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан 1 Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан 2 Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн 2 Хариуцлагын гэрээ байгуулаагүй, зөрчсөн 2
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтыг ирэх сарын 1-нд эхлүүлнэ
2021-08-18 08:20:08 Нийтлэгдсэн: НийгэмБНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс авах шалгалтыг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. Тодруулбал Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 2021 оны зургадугаар сарын 29, 30-ний өдрүүдэд бүртгүүлсэн иргэдийн хуваарийг наймдугаар сарын 23-ны өдөрhudulmur-halamj.gov.mn,www.monkor.netвэб сайтаар мэдээлэх аж. Иймд бүртгүүлсэн иргэд шалгалт өгөх өдөр, цагийг нягталж хуваарийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр шалгалтын цагаас 30 минутын өмнө хоцролгүй ирэхийг анхаарууллаа. Шалгалтыг нөхөж өгөх боломжгүй юм. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй