Иргэдийн санал хүсэлтийг нээлттэй, ил тод шийдвэрлэх UB ENGINEERING системийг хөгжүүлж байна

Хот, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт удирдлагынUB ENGINEERINGсистемийн сургалт үргэлжилж байна. Тус цогц системийг Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогынхүрээнд санаачлан, Нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж эхлэхээр Ажлын хэсэг гаргасан юм. ТэгвэлUB ENGINEERINGцогц системийг хэрэглээнд нэвтрүүлэх хүрээнд эхнийээлжиднийслэлийн засаг захиргааны 35 байгууллагын 130 орчим инженер, техникийн алба хаагчдад системийн танилцуулга сургалтыг явуулж байна. Улаанбаатар хотын инженерийн хангамжийн зарим байгууллага мэдээллийнтехнологийн шийдлийг нэвтрүүлж, байгууллагынхаа үйл ажиллагаанд мэдээллийн сангийн дэвшилтэт технологийг ашиглаж байгаа хэдий ч нэгдсэн зохион байгуулалтгүй байдаг. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт хийж буй тохижилт, бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн ажлууд уялдаа холбоогүй болоход нөлөөлдөг.Мөн улс, нийслэлийн өмч, хөрөнгө үнэгүйдэх, ажил удаашрах, иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл, чирэгдэл учруулах, төрийн байгууллагаас үзүүлэх ажлын үнэлэмж буурах зэрэг асуудал үүссээр байна. ХаринUB ENGINEERINGцогц системийг бий болгосноор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон бусад есөн чиглэлийн 507 байгууллага, 1245 СӨХ-ны16 мянган инженер, техникийн ажилтан, алба хаагчдыг хамруулан, нэгдсэн удирдлагаар хангах юм. Ингэснээр хот нийтийн аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрахнөхцөлийгбүрдүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах сувгийг нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгох давуу талтай юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.БалдандоржUB ENGINEERINGцогц системийн тусламжтайгаар төрийн байгууллагууд хоорондоо нэгдэж, уялдаа холбоотой ажилласнаар иргэд болоод аж ахуй нэгжид аливаа хүнд суртал үүсгэхгүй, мэдээллийг хурдан шуурхай, хүртээмжтэй, ил тод солилцох боломжийг үүсгэх юм. Гол нь цахимаар асуудлаахэлэлцдэг, ил тод шийдвэрлэдэг байх нь чухал хэмээнонцолжбайлаа. UB ENGINEERINGцогц системийг энэ ондоо нийслэлийн дотоод хэрэгцээнд туршилтын журмаар хэрэглэх бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас эхлэн олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар ашиглахаар төлөвлөж байна. Тус систем нэвтэрснээриргэд хотын нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний талаар санал хүсэлт, өргөдөлгомдлыгцаг тухайбүрднь системээрээ дамжуулан хүргэх боломжтой. Иргэдийн илгээсэн санал хүсэлтийг системд бүртгэлтэй нийслэлийн 1800 орчим төрийн болон хувийн байгууллага шууд хүлээн авч, хариуцсан холбогдох албаныхан нь цаг алдалгүй шийдвэрлэх, эргэн тайлагнах боломж үүсэх юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэлбэ дэд төвийн Бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг нийслэлийн өмчид бүртгэнэ

НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах болон нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга хасах тухай асуудлыг танилцууллаа. Хурлаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан Сэлбэ дэд төвийн Бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг нийслэлийн өмчид бүртгэж, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т эзэмшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн 70 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг бүрдүүлж байна. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв нь Сэлбэ Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн бүсийн бизнес эрхлэгч иргэн, өрхийн үйл ажиллагааг хуульд заасны дагуу аж ахуй нэгжийн зохион байгуулалтад оруулж, бичил, жижиг, дунд өсөх үе шаттайгаар бойжуулж, шаардагдах зөвлөх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан Нэг цэгийн үйлчилгээ-г төлөвлөөд байгаа юм. Мөн БНСУ-ын Сөүл хотын бизнес инкубатор байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шинээр барьсан 12 барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж, Хүрээ амаржих газрын зоорийн хоёр барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг хэлэлцлээ. Хүрээ амаржих газрын зоорийн хоёр барилга нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд 2015 оны дүгнэлтээр зоорийн хучилтын модон дам нуруу, банзнууд муудсан, хотойлт үүссэн, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон тул ашиглалтыг зогсоогоод байсан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Цэнджав: Коронавирусээр өвчилсөн хүүхдүүдэд эмнэл зүйн шинж тэмдгээс нь хамаарч сэргээн засах эмчилгээ хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэхэд анхаарахыгНийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын дарга Б.Бямбадоржид үүрэг болгосон юм. Тэгвэл тус ажлын биелэлт ямар байгаа талаар НЭМГ-ынУламжлалт анагаах ухаан, сэргээн засах тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджаваас тодрууллаа. -Коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ? -Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 28 мянга гаруй хүүхэд коронавирусээр өвчлөөд байна.Ковидоорөвчилсөн том хүнд ч бай, хүүхдэд ч байковидындараах эмгэг хам шинж, эмнэл зүйн хам шинжүүд илэрч байгаа. Өөрөөр хэлбэл, толгой өвдөх, ядрах, үл ялиг ачаалал авахаараа амьсгаадах, мартамхай болох, юманд төвлөрөхгүй байх гэх мэтээр шинж тэмдэг илэрнэ. Эдгээр шинж тэмдэг нь хүний амьдралын чанарыг бууруулж, бүтээмжийг багасгадаг. Насанд хүрэгчдийн хувьд дээрх шинж тэмдгүүдийг анзаараад,ковидындараах сэргээн засах эмчилгээг сувилалд хийлгэх, амралтын газарт алжаал ядаргаагаа тайлах, агаарт алхах гэх мэтээр арга хэмжээ авч байна. Гэхдээ хүүхдүүдээ анзаардаггүй. Хүүхэд толгой эргэх, нойргүйдэх, амархан ядрах зэрэг шинж тэмдгүүдээ өөрөө ч анзаарахгүй, томчууд ч тоодоггүй. Коронавирусээр өвчилсөн хүүхдүүдийн дархлаа сул байгаа энэ үед хичээлийн шинэ жил эхэлснээр хүүхдүүдийн ачаалал нэмэгдэж, улирлын томуу, томуу төст өвчнөөр амархан өвчлөх, дархлаа сулрах магадлалтай байна.Иймд НЭМГ-ааскоронавирусээрөвчилсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээнд илүү анхаарал хандуулан ажиллаж байгаа.Ковидоорөвдсөн хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг тухайн хүүхдэд илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгээс нь хамаарч сувилалд эмчлэх үү, хүүхдийн сэргээн засах төвд сувилахуй гэдгийг тодорхойлох юм. -Сэргээн засах эмчилгээг хаана хийлгэвэл зохих вэ? -Нийслэлд Эрүүл үрс, Хан туул, Бяцхан тэмүүлэл гэж хүүхдийн сэргээн засах гурван том төв бий. Мөн нийслэлийн иргэдэд үйлчилдэг Сэргээн засах клиникийн эмнэлэг гэж байдаг. Тэгэхээрковидындараа илэрч буй шинж тэмдэг нь их байвал дээрх төвүүдэд сэргээн засах эмчилгээ хийнэ. Харин харьцангуй хөнгөнөөр өвдсөн мөртлөө ядарч сульдаад байвал гэр бүлд нь түшиглэсэн сэргээн засах эмчилгээ(community-based rehabilitation)хийх юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ маш сайн анзаарч, анхаарах хэрэгтэй. Гарын алга хүйтэн, хөлстэй, нүдний доогуур харлаж, хөхөрсөн байвал таны хүүхэд ядарсан, дархлаа унасан байнагэсэн үг. -Гэр бүлд нь түшиглэсэн сэргээн засах эмчилгээгэдэгт ямар эмчилгээ орох вэ? -Гэр бүлд түшиглэсэн сэргээн засах эмчилгээнд чийрэгжүүлэх үйл ажиллагаа багтдаг. Өөрөөр хэлбэл, агаарт гаргах, биеийн тодорхой цэгүүдэдиллэгхийх, ууланд алхах, битүү шөл уулгах, бага насны хүүхдийг шар сүүнд оруулах, сүүн бариа хийх, сүүлний тосоор биеийг нь тослох гэх мэт монгол аргаар хүүхдийнхээ ядаргааг тайлж, дархлааг дэмжих боломжтой. Мөн хамгийн чухал зүйл нь хүүхдээ унтах ёстой цагт нь унтуулж сургах юм. Унтахаас нь өмнө гар утас, компьютер хэрэглүүлэхгүй байж, амраах хэрэгтэй. НЭМГ-аас ковидындараах сэргээн засах эмчилгээний эмнэл зүйн заавар, удирдамжаа Эрүүл мэндийн яамаар батлуулах гэж байна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн өмчит сэргээн засах төв, сувиллуудтай хамтран, хүүхдүүдийг биеийн нөхцөл байдал, шинж тэмдгээр нь эрэмбэлэн ангилж, сэргээн засах эмчилгээг эмнэлгийн орчинд хийхээр төлөвлөж байгаа. Хөнгөн өвдсөн 21 мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдэд гэрийн нөхцөлд сэргээн засах эмчилгээ хийн, хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөгөөрэй хэмээн эцэг, эхчүүдэд зөвлөе. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

НЗДТГ-аас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу 2021 оны наймдугаар сарын 18-ны 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иймд иргэн та75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сургууль, цэцэрлэгт хамгийн чанартай хүнс нийлүүлнэ

Ирэх сарын 1-нд бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ жилээс Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмсэн. Тодруулбал, нэг хүүхдийн хоолны зардал 900 төгрөг байсныг 1500 болгосон юм. 2021-2022 оны хичээлийн жилд 839 сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 381 448 сурагч үдийн хоолны үйлчилгээнд хамрагдана. Энэ хичээлийн жилийн хугацаанд үдийн хоолны үйлдвэрлэлд 3100 тонн мах, махан бүтээгдэхүүн, 6900 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 5800 тонн гурил, будаа, үр тарианы бүтээгдэхүүн, 5800 тонн төмс, хүнсний ногоо, 3500 тонн жимс, жимсгэнэ шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. ХХААХҮ-ийн сайд, ЭМ-ийн сайдын 2020 оны А-234/А-359 дүгээр хамтарсан тушаалаар Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт-ыг баталсан байна. Үдийн хоолны үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, стандартын шаардлагыг мөрдүүлж байна. Энэ жагсаалтад мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ зэрэг 90 гаруй бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээс нийлүүлнэ. Харин төрөл бүрийн будаа, шош буурцаг, самар, ургамлын тос, жимсний нэр төрлийн 50 орчим бүтээгдэхүүнийг импортоор хангах юм байна. Сурагчдын Үдийн хоол-ыг бэлтгэхдээ дотоодын үйлдвэрлэгчдийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү ашиглах хуулийн зохицуулалттай Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль болон дээрх тушаалаар орон нутгийн, үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхээр заажээ. Энэ нь дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, стандартын шаардлага хангасан хүнсний сүлжээ, тогтвортой ажлын байр нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм. Өөрөөр хэлбэл, сургуулийн хоол үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид тухайн орон нутгийн үйлдвэрлэлээс, боломжгүй тохиолдолд үндэсний үйлдвэрлэлийн болон импортын бүтээгдэхүүн байх эрэмбийг тогтоожээ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн сургуулийн хүнсний хангамжид тухайн орон нутагт үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлийг ХХААХҮ-ийн сайдаас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээнд тусгана. Мөн холбогдох чиг үүргийн хүрээнд малын гаралтай болон газар тариалангийн бүтээгдэхүүнд гарал үүслийн, мал эмнэлгийн гэрчилгээ олгох ажлыг хэрэгжүүлж байна. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа зохистой дадал, олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн байх зэргээр цаашид сургууль, цэцэрлэгт нийлүүлэх хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлагуудыг өндөрсгөж, хамгийн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг зорино гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.