Он гарснаас хойш e-Mongolia 60 мянга гаруй иргэний гомдлыг шийдвэрлэжээ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia 2021 он гарснаас хойш нийт 60 мянга орчим иргэний санал, гомдол, шүүмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. e-Mongolia системтэй холбоотой ирж буй нийт дуудлагад лавлагаа, үйлчилгээтэй холбоотой 21,367 дуудлага, системд нэвтрэх, бүртгэлтэй холбоотой 11,508, аж ахуй нэгж тоон гарын үсгээр нэвтрэхтэй холбоотой 2002, бусад үйлчилгээтэй холбоотой 6000 орчим дуудлага тус, тус хүлээн авч шийдвэрлэжээ. e-Mongolia системд танилт, нэвтрэлт, үйлчилгээ авах шийдлийг илүү хялбар, ойлгомжтой болгох технологийн шийдлийг нэвтрүүлж байгаа бөгөөд тун удахгүй энэхүү шийдлээ танилцуулна Мөн олон шатлалт үйлчилгээ дунд гадаад паспорттой холбоотой 3363, иргэний үнэмлэхтэй холбоотой 2588, жолооны үнэмлэхтэй холбоотой 1815 дуудлага тус, тус хүлээн авч, шийдвэрлэв. Үүний зэрэгцээ, e-Mongolia системийн ашиглалттай холбоотой иргэдийн санал, гомдол, шүүмжлэлд үндэслэн e-Mongolia системд пин кодоор нэвтрэх шийдлийг бий болгоод байгаа бөгөөд иргэд e-Mongolia системд нэвтэрч орсны дараагаар пин кодоо үүсгэн, цаашид үүсгэсэн пин кодоороо хялбар нэвтрэх боломжтой юм. Мөн e-Mongolia системд танилт, нэвтрэлт, үйлчилгээ авах шийдлийг илүү хялбар, ойлгомжтой болгох технологийн шийдлийг нэвтрүүлж байгаа бөгөөд тун удахгүй энэхүү шийдлээ танилцуулах ажээ. Төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээ тус системээс авах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар e-Mongolia системд нийт 4 сая орчим үйлчилгээний хүсэлт хүлээн авснаас 3.5 сая гаруй үйлчилгээг иргэдэд амжилттай үзүүлсэн байна. Мөн төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээ тус системээс авах боломжтой юм. Хэрвээ та e-Mongolia системтэй холбоо санал, шүүмжлэл, гомдлоо хэрхэн шийдвэрлүүлэхээ мэдэхгүй байвал та 11-11 дугаарт залган 1 гэсэн товчийг дараарай. Мөнhttps://www.facebook.com/emongoliaфейсбүүк хуудсанд хандаарай. Эх сурвалж: ХХМТГ

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимаар эхлүүлэх шийдвэр гараад буй. Цар тахлаас үүдэн цахимаар суралцсан хүүхдүүдэд агуулгын хоцрогдлыг нөхөх, анги танхимуудад ариутгал, халдваргүйтгэл хийх, багш ажилчдын хүний нөөцийг бүрдүүлэх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурах нөхцөл бололцоог бүх талаар хангах тал дээр сургууль, цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа базааж буй. Дүүргийн хэмжээнд энэ жил 32 сургууль, 51 цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авна. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлэн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн ЕБС, цэцэрлэгүүдийн бэлтгэл ажилтай танилцан зөвлөн туслах хяналт шалгалтыг хийж байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа танхимаар хичээллэх болсонтой холбогдуулан цар тахлын нөхцөл байдалд Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам-ын хэрэгжилтийг хангуулах, орох гарах гарц, тэмдэглэгээ, цэвэрлэгээ ариутгалын бодисын нөөц, тусгаарлах байрны бүрэн бүтэн байдал гээд нарийн шалгалтыг хийх юм. Үүнээс гадна сургалтын орчны аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, цайны газрын эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, гадна дотно талбайн ариутгал, халдваргүйжүүлэлтийн талаар хэрхэн ажиллаж байгаад хяналт тавьж байна.

Д.Сумъяабазар: Бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгох ёсгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар наймдугаар сарын 3-нд болсон НОК-ын хурлаар Алтан намар төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Харин Баянгол дүүргийн 1000 машины зогсоолд Улаанбаатар төмөр зам ХНН-ээс тодорхой хариу өгөөгүйн улмаас хугацаа алдаж, ногоочдыг бухимдуулсан. Иймээс өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан тус байршилд ажиллаж, иргэд, ногоочидтой уулзлаа. 1000 машины зогсоол дээр ногоо худалдаалах 160 гаруй лангуу байгуулснаас орох хэсгийн лангуунууд эзэнтэй болсон тул ногоочид бусад сул байршлыг голж, хоорондообулаацалдсанаартэдний дунд маргаан дэгдээд байгаа аж. Хотын дарга уг асуудлыг яаралтай шийдэж, ашигтай байрлалыг нэг хүнд дангаар нь олгохгүй байх, ногоочид, худалдаачдыг дэмжиж, ашигтай байрлалыг хуваан өгөх зохицуулалт хийхийг холбогдох албаныхандүүрэг болголоо. Түүнчлэн тэрбээр 1000 машины зогсоолын талбайд хавар, намартаа ногоо худалдаалдаг, бусад үед худалдаачид ашигладаг байх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.Худалдан авагч иргэдийн зүгээс орц, гарцыг тусгаарлан шийдэх, ногооны лангуунуудыг дугаарлах, ногоо тээвэрлэн орж ирсэн машинуудыг эргэн гаргах, зогсоолыг шийдвэрлэх санал гаргасан бөгөөд иргэдийн тусгасан санал, санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллах хэрэгтэйг Хотын дарга холбогдох албаныханд анхаарууллаа. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СумъяабазарУлаанбаатар хот бол бизнес эрхлэгч нартаа ээлтэй байх ёстой. Худалдаа наймаа, бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торгож шийтгэх ёсгүй. Төрийн захиргааны алба хаагчид үүнийг хатуу ойлгож, хүнд сурталгүй, дарамтгүй,авлигагүйбайж, бүх талын туслалцаа дэмжлэгийг иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хэрэгтэй. Ковид гээд аж ахуйн нэгж, иргэд туйлдаж, хүнд байдалтай байгаа энэ цаг үед бид аль болох тэднийг дэмжих хэрэгтэй байна хэмээсэн юм. Түүнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Стандарт, хэмжил зүйн газартай хамтран, жин хэмжүүрийг баталгаажуулах, хүнсний ногоонд нь үнэгүй шинжилгээ хийн, баталгаажуулж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар торгууль,шийтгэлтавихгүй байгаагаа мэдэгдэж байлаа. Үүнээс гадна худалдаа эрхлэгчдээс түрээсийн мөнгө авахгүй, зөвхөн хог, цэвэрлэгээний мөнгө авахаар зохицуулалт хийжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэлчүүдийн өвөлжилтийн бэлтгэлд зориулан 582 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Таван толгойтүлш ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Баруун болон Зүүн бүсийн үйлдвэр нийт 582 мянган тонн орчим сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ үеэр Таван толгойтүлш ХХК-ийнүйлдвэрлэлийнхүчин чадал, ажлын байрны нөхцөл байдал, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа талаар Ажлын хэсэгт танилцуулан, тулгамдаж буй бэрхшээл, асуудлаа хэлэлцсэн юм. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүний 593 тонн буюу долоо хоногийн нөөцтэй байгаа аж. БНХАУ-ынЭрээн хотын хил дээр 2500 тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн хүлээгдэж байгаа тухай тайлбарлалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус асуудлыг холбогдох яамдын сайд болоод Дорноговь аймгийн Засаг даргатай ярилцан, яаралтай татан авч, өвөлжилтийн бэлтгэл ажилд шуурхай орохыг үүрэг болгов. Баруун бүсийнүйлдвэртоосжилтод анхааран, хашаа барьж, дотооддоо усалгаа хийн, чийгшүүлж байгаа бөгөөд ингэснээрСонгинохайрхан дүүргийн32-р хорооны айл өрхүүдэд тулгамдаж байсан тоосжилт,тортгийнасуудал эрс багассан тухай Таван толгойтүлш ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармааонцолж байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СумъяабазарСайжруулсан түлшийг зөвхөн нийслэлийн иргэдэд зориулан үйлдвэрлэж байгаа. Гэтэл хөдөө орон нутагруухулгайгаар мэрсэр гаргаж буй асуудал бий. Үүнд Хотын даргын хувьд онцгой анхаарч, хулгайн тээвэр хийн, орон нутагруугаргахгүй байхад холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уялдуулан галлагааны аюулгүй байдалд анхааран ажиллаж, зохионбайгуулалтадорсон хэмээлээ. Баруун бүсийн салбар нь нийт дөрвөн үйлдвэртэй бөгөөд 12 шугамтайгаар үйл ажиллагаагаа явуулж, өдөрт 3100 тонн сайжруулсан шахмал нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Гэвч тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч наймдугаар сарын байдлаар найман шугам ажиллаж байна. Энэ өвөл нийслэлийн 171.482 өрхшахмалтүлш хэрэглэх статистик судалгаа гарсан ба ойролцоогоор 572.5 тонн шахмал түлш борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Сайжруулсан шахмал түлш худалдан, борлуулах цэгийн хувьд 300 өрхийн дунднэгборлуулалтын цэг байхаар тооцож, нийслэлийн хэмжээнд нийт 600 цэг байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 13.594 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бий. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй шахмал түлшний үйлдвэрүүдийн засварын ажил есдүгээр сарын 15-ндэцэслэгдэндуусах бөгөөд түүнээс хойшүйлдвэрийншугамууд бүрэн хүчин чадлаар ажиллан, шахмал түлшний нөөцөө бэлтгэх ажилд орно хэмээн Эрчим хүчний сайд Н.Тавинбэхярьж байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хотын дарга Хан-Уул дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Хан-Уул дүүргээс удирдан зохион байгуулсан. Энэ үеэр Хотын дарга тус дүүргийн шинэчлэн нээсэн Нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа. Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нэг цэгийн үйлчилгээний төвөө шинэчлэн байгуулжээ. Тус төв шинэчлэн нээгдсэнээр иргэд цаг хугацаа хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм. Нэг цэгийн үйлчилгээний төвөөр өдөрт 200-300 иргэн тогтмол үйлчилгээ авдаг бөгөөд төрийн үйлчилгээний мэдээлэл, лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, нотариат, кадастр, зурагчин, канон, ТҮЦ машин, даатгал зэрэг 10 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг байна. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан цахим дүүрэг болохоор зорьж байгаагаа хэлж байлаа. Хотын дарга иргэдэд хүргэх үйлчилгээг цахим болгож, хүндрэл, бэрхшээл, хүнд суртал учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстойг онцлов. Мөн үүний дараа Хан-Уул дүүргийн Шуурхай штабаас хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар Хотын даргад танилцууллаа. Дүүргийн хэмжээнд вакцины дөрвөн цэг, Тандалт, хариу арга хэмжээний хоёр баг үйл ажиллагаа явуулж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1388, тусгаар байранд хоёр, гэрээр 709 хүн эмчлэгдэж байгаа. 24.135 хүн эдгэрч, 941 хүн ойрын хавьтлаар гэрийн тусгаарлалтад байна гэв. Мөн Хариуцлагын гэрээ байгуулсан 42 аж ахуйн нэгжид шалгалт хийхэд таван зөрчил илэрснийг газар дээр нь арилгуулжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Аж ахуйн нэгжид зөвлөн туслах байдлаар үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Коронавирус гарснаас хойш бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хүнд цохилтод орсон. Тэднийг сайн ойлгож, дэмжих, зөвлөх, туслах талаас нь ажиллах ёстой хэмээлээ. Түүнчлэн дүүргийн хэмжээнд 376 эмийн сан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эмийн татан авалт, хангалт шаардлага хэмжээнд байх ёстойг хэлснээс гадна ковидын дараах эмчилгээнд онцгой анхаарах ёстойг санууллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.