Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангалаа
2021-08-16 11:44:50 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас цахимаар зохион байгуулсан юм. Хотын дарга өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 25 үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 79.4 хувьтай байна. Дүүрэгт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцууллаа. Тухайлбал, дүүргийн хэмжээнд вакцинд хамрагдалт 80 хувьтай байгаа бөгөөд 17.000 хүүхэд дархлаажуулалтад хамрагдахаас 12.500 хүүхэд хамрагджээ. УОК-ын 25 дугаар хурлаар гадаа талбайд үзэгчгүйгээр тэмцээн, уралдаан зохион байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн онцгой комиссын хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх чиглэл өгсөн. Үндэсний бөхийн холбоо болон спорт холбоодоос тэмцээн, уралдаан зохион байгуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд НОК-ын хурлаар хэлэлцэж, Хариуцлагын гэрээ байгуулж, холбогдох дүрэм, журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, спортын тэмцээн, уралдааныг гадаа талбайд үзэгчгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн. Одоогоор Хөлбөмбөгийн холбоо, Сурын холбоо, Үндэсний бөхийн холбоод тэмцээн, уралдаан зохион байгуулж байгаа юм. Мөн номын сан, кино театруудыг Хариуцлагын гэрээ байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангасан талаарх мэдээллийг Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Чингис танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 282 тохиолдол батлагдсанаас хүүхэд 72, жирэмсэн дөрвөн хүн байна. Сургууль, цэцэрлэг дээр байрлаж байсан дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлсэн. Мөн коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсний дагуу энэ чиглэлээр ажиллаж байгаагаа НЭМГ-ын дарга Б.Бямбадорж онцоллоо. Газрын зөрчилтэй 300 орчим байршлыг чөлөөлжээ Богдхан уулын Авто зогсоол-Дугуй цагаан чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга зураг төслийн ажил хийгдэж байгаа гэдгийг хэллээ. Мөн АСЕМ-ийн ойролцоох тохижилтын ажилд гүйцэтгэгч шалгарахгүй, гурван удаа сонгон шалгаруулалт зарлаж, долдугаар сарын 20-доос ажилдаа орсон байна. Хотын дарга олон улсын стандартын дагуу бүтээн байгуулалтын ажлыг чанартай, сайн хийх ёстойг анхааруулж байлаа. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Ривер гарден, Хан хиллс хотхоныг хоёр гарцтай болгох ажлуудыг түргэвчлэхийг, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгов. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах тухай 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу өнөөдрийн байдлаар 300 орчим байршлыг чөлөөлсөн. Тохижилт хийх шаардлагатай газруудад тохижилт хийхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэв. Хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр 12 үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд Хариуцлагын гэрээ байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт оруулсан аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болгов. Мөн замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулах, явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, үйлчилгээний цагийн хуваарь болон автобусны тоог нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлуудаа сайтар хангаж ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах тухай 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу чөлөөлсөн байршлуудад тохижилт хийх ажлыг зохих хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулах, Богдхан уулын Авто зогсоол-Дугуй цагаан чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг эрчимжүүлэхийг даалгалаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Прокурорын байгууллага 2021 оны 8 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 241 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 166 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд5 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 6 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт 1843 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байнагэж Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Баянбүрдийн тойргийн авто замд 11.500 ам метр асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажил хийхтэй холбоотойгоор тойрог орчмын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар болсон. Наймдугаар сарын 16-19-ний хооронд Баянбүрдийн тойргийн хойд хэсэг, наймдугаар сарын 19-23-ны хооронд Баянбүрдийн тойргийн урд хэсгийг шат дараатайгаар хааж, шинэчлэлтийн ажлыг хийх тул нийтийн тээврийн чиглэлүүдэд өөрчлөлт орж байна. Тодруулбал, Наймдугаар сарын 16-19-ний хооронд 13 чиглэл Ч:21а Булгын 19-р гудамж - Вокзал - 3,4 хороолол Ч:21б Булгын 19-р гудамж - 3.4 хороолол - Вокзал Ч:22 Шадивлан эцэс -Бөмбөгөр - Чингис Соосэ ДС-Далангийн зам Ч:24а ЗҮРХ УУЛ /Чингэлтэй/ - 3,4-Р ХОРООЛОЛ /эцэс/ Ч:73 Зунжин худалдааны төв-ТЭЦ 4 Ч:27 Вокзал - Бөмбөгөр - Өвөр согоот Ч:31 Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз Ч:38 ХМК - Саппоро - 3,4 хороолол - Хайлааст Ч:55 Зайсан - Дэнжийн 1000 - ЗГАБааз - Согоотын гудамж ЗҮ:2 Гоодой - Тэнгис кино театр ЗҮ:3 Баянбулаг - Тэнгис кино театр ХО:1 Бага баян - Санзай - 7 буудал - Тэнгис кино театр /дунд овор/ ЗҮ:1 Гүнт - Жигжид - Тэнгис кино театр Наймдугаар сарын 19-23-ны хооронд 20 чиглэл Ч:4 5 шар - 3,4 -р хороолол - Сансарын тойрог Ч:5 Гэмтлийн эмнэлэг - Их тойруу - Шар хад Ч:25 Тоосгоны үйлдвэр - Их тойруу - 3,4 хороолол /экобус, цахилгаан, том овор/ Ч:41 Баруун салаа - Их тойруу - Халдвартын эмнэлэг Ч:74 Цагаан даваа - Гандан - Вокзал Ч:17а Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам /их тойрог/ Ч:17б Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам /их тойрог/ Ч:21а Булгын 19-р гудамж - Вокзал - 3,4 хороолол Ч:21б Булгын 19-р гудамж - 3.4 хороолол - Вокзал Ч:22 Шадивлан эцэс -Бөмбөгөр - Чингис Соосэ ДС-Далангийн зам Ч:24а ЗҮРХ УУЛ /Чингэлтэй/ - 3,4-Р ХОРООЛОЛ /эцэс/ Ч:38 ХМК - Саппоро - 3,4 хороолол - Хайлааст Ч:27 Вокзал - Бөмбөгөр - Өвөр согоот Ч:31 Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз Ч:55 Зайсан - Дэнжийн 1000 - ЗГАБааз - Согоотын гудамж Ч:73 Зунжин худалдааны төв-ТЭЦ 4 ХО:1 Бага баян - Санзай - 7 буудал - Тэнгис кино театр /дунд овор/ ЗҮ:1 Гүнт - Жигжид - Тэнгис кино театр ЗҮ:2 Гоодой - Тэнгис кино театр ЗҮ:3 Баянбулаг - Тэнгис кино театр
Баян-Өлгий аймгийн хэмжээнд коронавируст халдвар /ковид-19/-ын тохиолдлын тархалт улсын дунджаас өндөр, мөн мэргэжлийн байгууллагуудын салбар дундын багийн хийсэн тав дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын дунд тархах халдварын эрсдэл Маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Иймд тус аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 06.00 цагаас эхлэн 8 дугаар сарын 24-ний өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоож, нийслэл болон бусад аймгаас ирэх хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэжээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Эх сурвалж: ОБЕГ
Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 15 байршилд зохион байгуулж байна
2021-08-16 09:28:19 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга Алтан намар төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар ажиллаж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт зургаа, Хан-Уулд дөрөв, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Чингэлтэй, Багахангай дүүрэгт тус бүр хоёр, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг цэг нээхээр төлөвлөсөн. Тэгвэл одоогийн байдлаар нийт 15 байршилд хүнсний ногоо эрхлэгчид ногоогоо борлуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт тав, Баянзүрх дүүрэг гурав, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр хоёр, Багануур дүүрэгт нэг цэг ажиллаж байна. Баянгол дүүрэгт 1000 машины зогсоолын зүүн, баруун талд ногооны үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар төмөр зам ХНН-ээс тодорхой хариу өгөхгүй байсны улмаас хугацаа алджээ. Иймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар төмөр зам ХНН болон дүүргийн удирдлагууд газар дээр нь ажиллаж, асуудлыг шийджээ. Улмаар нэг ногоочинд 16 ам метр талбай ноогдох байдлаар 170 орчим ногоочинд хүнсний ногоогоо борлуулах боломжийг олгожээ. Зарим аймгаас ногоочид ирээгүй байгаа бөгөөд үлдсэн байршилд ногоог борлуулах зохицуулалт хийсэн байна. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулахадУОК-ындаргын Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам болон Алтан намар арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад мөрдөх Түр заавар-ыг мөрдлөг болгоно. Ингэхдээ дүүрэг бүрийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үйл ажиллагаанд дотоод хяналт тавих иргэн, хуулийнэтгээдийгхудалдаа эрхлэгчдийн төлөөллөөс сонгон, гэрээ байгуулж байгаа юм. Алтан намар арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах24 байршил Баянголдүүрэг-2 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолын баруун талд 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолд Сүхбаатар дүүрэг-6 6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойно 7-р хороо, 4-р байрны хойно 9-р хороо, Их тойруу худалдааны төвийн гадна талбайд 12-р хороо, 32-ын тойргийн дэргэд 13-р хороо, 17-р сургуулиас Дарь-Эхтэй холбосон шинэ зам дагуу 16-р хороо, 33-ын автобусны буудлын дэргэд Хан-Уул дүүрэг-4 2-р хороо, Ажилчдын алдар талбайд 7-р хороо, Яармагийн хуучин эцэст 21-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд 2-р хороо Мишээл экспо худалдааны төвд Сонгинохайрхандүүрэг-3 14-р хороо, Цамбагарав 2-р үйлчилгээний гадна талбайд 22-р хороо, Орбитын тойргийн дэргэд 37-р хороо, Содон хорооллын талбайд Баянзүрхдүүрэг-3 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд 4-р хороо, Жуковын талбайд 8-р хороо, Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд Чингэлтэйдүүрэг-2 4-р хороо, Бага тойруу, Барилгачдын талбайд 5-р хороо, Самбуугийн гудамж, Ялалтын талбайд Налайх дүүрэг-1 2-р хороо, Соёл урлагийн ордны өмнөх Төв талбайд Багануур дүүрэг-1 1-р хороо, Хэрлэн худалдааны төвд Багахангай дүүрэг-2 1-р хороо, Үйлдвэр технологийн паркийн урд талбайд 2-р хороо, Хорооны цогцолбор барилгын урд талбайд Зарим аймгаас ногоочид ирээгүй байгаа бөгөөд тод хараартэмдэглэсэн есөн байршлын үйл ажиллагаа хараахан эхлээгүй байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй