“Хариуцлагын гэрээ” байгуулсан караоке, бааруудад шалгалт хийн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна
2021-08-15 11:14:29 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдахгазрынхамтарсан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буйбаар, ресторан, кофешоп,караоке,пабуудтайХариуцлагын гэрээ байгуулж байгаа билээ. Тус гэрээг байгуулсан аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгааг шалгах, зөрчил илэрсэн байгууллагуудад сануулга өгөн, зөвлөн туслах чиглэлээр тус шалгалтын ажиллагааг явуулж буй. Тухайлбал, Сүхбаатар дүүргийнIIIхорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100 орчмын аж ахуй нэгжүүдэд шалгалтын ажиллагаа явууллаа. Шалгалтад хамрагдсан байгууллагуудНОК-оосөгсөн заавар, зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин, ширээ хоорондын зай барих, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлынхаа 50 хувиас хэтрүүлэхгүйгээр үйлчилж буй талаараа дурдаж байв. Хоол үйлчилгээний байгууллагууд 14 хоног тутам тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийлгэж байгаагаа албаныханд үзүүлж байлаа. Хүүхдийн 100-д үйл ажиллагаа явуулдаг ДрагонденХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Билгүүн Гадаа талбайд хүмүүс олноороо бөөгнөрснийг манайхаар үйлчлүүлээд байна гэж ойлгоод байгаа болов уу. Манайх бол хүчин чадлынхаа 50 хувиар үйлчилгээ үзүүлж байна. Хариуцлагын гэрээгээ ухамсарлаадчангадуу тавихгүй,зааландбүжиглүүлэхгүй,караокеддуулуулахгүй байгаа гэв. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын ахлах байцаагч Т.БаярмагнайТус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдээр шалгалт хийхэд дийлэнх нь хүчин чадлынхаа 50 хувиар үйл ажиллагаа явуулж байна. Цөөн хэдэнбаар, ресторанууд хүний тоог хэтрүүлсэн зөрчил гаргасан. Үүн дээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтранзөрчлийгарилгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна хэмээлээ. Гурван байгууллагын 3200 гаруй алба хаагч Хариуцлагын гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдэд шалгалтын ажиллагааг тогтмол хийж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Туршилтаар нийслэлийн 30 цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж, цагийн хуваарийг уртасгана
2021-08-14 10:30:51 Нийтлэгдсэн: Нийгэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,БШУ-ысайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох албаныхан нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 75-р сургууль, Баянзүрх дүүргийн 14-р сургууль, 146-р цэцэрлэгт ажиллан, багш ажилчдын саналыг сонссон юм. Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилдерөнхий боловсролын сургуульд342 мянган сурагч, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах тооцоо бий. Хотын түгжрэлийг бууруулахад боловсролын байгууллагаас шалтгаалсан ямар шийдэл байгаа талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтанилцууллаа. Тухайлбал, хамран сургах тойрогт сургууль, цэцэрлэгхангалтгүйнулмаас хотын төвийн боловсролын байгууллагаруусурагчдыг зөөх нь түгжрэл үүсэх шалтгаануудыг нэмэгдүүлж байна гэсэн юм. Иймд хотын зах хэсгээр сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, нэг газраа төвлөрүүлэхгүй байх, сайн системтэй, жишиг сургуулиудыг дүүрэг бүрд бий болгох шаардлагатайг онцоллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн түгжрэл бол цогц асуудал. Бүх салбарын асуудлуудтүгжрэлүүсгэх шалтгааныг бий болгож байдаг. Тиймээс боловсролын салбарын хувьд нийслэлийн хамгийн их ачаалал үүсгэдэг 30 цэцэрлэгт туршилтын ажил санаачлаад, бэлтгэлээ базааж байгаа. Сонгосон 30 цэцэрлэгийн цагийн хуваарийг 07:00-20:00 цаг байхаар ажиллаж байна. Ингэснээр хүн бүр 07:30 цагт хүүхдүүдээ хүргэж өгөх гэж түгжрэх биш, шаардлагатай бол 30 минутын өмнө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, бүгд17:30 цагтай уралдаад түгжрэлд гацахын оронд ажлаа зохицуулаад хүүхдүүдээ очиж авах боломжтой гэсэн үг. Тиймээс эхнийээлжид30 цэцэрлэгт энэ туршилтаа хийгээд, үр дүн гарвал нийслэлийн бусад цэцэрлэгт ч хэрэгжүүлнэ хэмээлээ. Сонгогдсон 30 цэцэрлэгт нэмэлтээр ээлжийн багш авах бөгөөд ингэснээр цэцэрлэгийн багш нарын ачааллыг хөнгөвчлөх боломжтой юм. Энэ хичээлийн жилээс Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол хөтөлбөр болгохоор шийдвэрлэсэн. Өмнө нь нэг хүүхдэд 900төгрөгийнүдийн цай олгогддог байсан бол энэ жилээс 1500 болгон нэмсэн. 2021 оны хичээлийн жилд 1-5-р ангийн сурагчид үдийн хоол хөтөлбөрт хамрагдах бол 2022 оноос 5-9-р ангийн сурагчид, 2023 оноос 9-12-рангийнхныгхамруулахаар ажиллаж байгаа аж. БШУ-ысайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаар 21 аймаг, есөн дүүргийн сургуулиудад хоол зүйч ажиллуулах шийдвэр гарсан. Хүүхдэдэрүүл, чанартай хоол хүнс өгөхөд хоол зүйч зайлшгүй шаардлагатай. Хүүхдийн хоолны чанар, эрүүл ахуй гэдэг маш чухал асуудал тул цаашид нухацтай хандах ёстой гэв. Сургууль, цэцэрлэгийн бүртгэлнаймдугаарсарын 16-ны 09:00 цагаас эхлэн parent.edu.mn сайтаар явагдана. Ийнхүү наймдугаар сарын 16-30-ныөдрүүдэд сурагчдыг бүлэгт хуваарилах бөгөөд 26-наас хуваарилсанбүлгийн мэдээллийг эцэг,эхчүүдэдхүргэх юм. Сургуулийн өмнөх боловсролын хувьд 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн хүлээх авах бол 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтаас хамаарна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Б.Одсүрэн: Автомашины тоо сүүлийн хоёр жилд 100 мянга орчмоор нэмэгдсэн
2021-08-14 10:28:39 Нийтлэгдсэн: НийгэмХичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замд ачаалал үүсдэг. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нэг дүүргээс нөгөө рүү, хотын захаас төв рүү зөөж байгаа нь хотын түгжрэлд нөлөөлж буй. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. -Улаанбаатар хотын замын хөдөлгөөний талаарх нарийвчилсан судалгаа хийсэн гэсэн. Судалгааны дүнг товчхон танилцуулахгүй юу? -Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 2019 оны бүх камерыг шүүж, авто замын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоог бүтэн жилээр нь гаргаж үзлээ. Ковидгүй, өндөр ачаалалтай байсан үе гэж 2019 оныг сонгож авсан. Долдугаар сард амралт, аялал зугаалгын үе таарч, замын ачаалал эрс хөнгөрдөг. Наадмын үеэр өдөртөө 150-170 мянган тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнд оролцсон нь судалгаанаас харагдсан. Харин наймдугаар сарын 15-наас замын хөдөлгөөний ачаалал одоо үеийнхээс хамгийн багадаа хоёр дахин нэмэгддэг. 2019 оны наймдугаар сард өдөртөө 373 мянган машин замын хөдөлгөөнд оролцож байсан. Одоо бол энэ тоо 500 мянга руу дөхсөн. Учир нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд автомашины тоо 100 мянга орчмоор өссөн байгаа юм. Энэ өндөр ачааллын үе аравдугаар сарын сүүл үе хүртэл үргэлжилдэг. Харин сурагчдын нэгдүгээр улирлын амралтын үеэр замын түгжрэл 28 хувь буурсан байдаг. Судалгаанаас түгжрэл арванхоёрдугаар сард дахин нэмэгддэг болох нь харагдсан. Харин нэгээс дөрөвдүгээр сард түгжрэл 16-25 хувиар буурсан гэх тоо байна. -Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлмэгц замын ачаалал нэмэгдэж, хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь сургадаггүйгээс хотын замд ачаалал үүсэж байгаа нь судалгаагаар батлагджээ. Цаашид хэрхэн шийдвэл оновчтой вэ? -Авто замын түгжрэл өсөж, буурч буй шалтгааныг нарийвчлан судалж, хүн амын нягтаршил болоод сургууль, цэцэрлэгийн ачааллыг тооцож үзлээ. Өдөртөө 110 мянган хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь зөөдөг гэсэн тооцоо гарсан. Энэ нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хотын захын хэсэгт буюу хамран сургах тойрогт нь сургууль, цэцэрлэг хангалтгүйн улмаас хүрэлцээ сайтай төвийн хэсгүүд рүү хүүхдүүдээ зөөх динамик хөдөлгөөн үүсдэг. Хоёрдугаарт, эцэг эхчүүд сайн сургууль цэцэрлэгийн араас хөөцөлддөг тал бий. Тэгэхээр цаашид хамран сургах тойргийн хүрээн дэх сургууль, цэцэрлэгийн тоог нэмж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ дүүрэг бүрд жишиг, сайн сургууль бий болгох ёстой. Бага, дунд, ахлах сургуулийг хооронд нь эрэмбэлэн, орон зайн зохион байгуулалтад оруулж, системчлэх шаардлагатай байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Гэр хорооллыг барилгажуулахаар “Гранд лайн” ХХК-тай байгуулсан гурван талт гэрээг цуцаллаа
2021-08-14 10:26:46 Нийтлэгдсэн: НийгэмГэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хяналтын хороо өнөөдөр хуралдаж, Гранд лайн ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг цуцлах шийдвэр гаргалаа. Энэхүү хуралд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцсон юм. Гранд лайн ХХКнь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/533 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг Амгалан орчмын 236 нэгж талбарт төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан байдаг. Гэвч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрсэн учир гурван талт гэрээг цуцалсан байна. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Нийслэл Улаанбаатар хотын зүгээс гурван талт гэрээнд заасан дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах чиглэлээр 11.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээс 8.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байгаа юм. Иргэдийн хувьд ч гурвалсан гэрээнд заасны дагуу 48 айл газраа чөлөөлсөн бөгөөд газраа хараахан чөлөөлөөгүй ч удахгүй баригдах орон сууцаа хүлээж, хохирол амсаж буй иргэн олон байна. Долоон жил хүлээнэ гэдэг бол хангалттай хугацаа. Тиймээс Гранд лайн компанийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг нь цуцалж байна гэлээ. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны өндөр настан Т.Цэдэндамба Гранд лайн ХХК-ийн зүгээс анх иргэд бидэнд 0.07 га газарт дүйцүүлэн 120 ам метр талбай бүхий орон сууц олгоно гэж амласан. Манайх хашаандаа жижиг байшин, зуны сууцтай байсан. Байшинд маань 16 ам метр дүйцүүлж нэмээд нийтдээ 136 ам метр талбай бүхий байр олгохоор болсон. Манай хоёр хүүхдийнх мөн хашаагаа буулгаж, орон сууц авахаар болсон. Харамсалтай нь өнөөг хүртэл байр баригдсангүй. Түр амьдарч байгаарай гээд Хангай хотхонд хоёр өрөө сууц өгсөн. Орон сууц эзэмших гэрчилгээ нь гараагүй болохоор минийх ч юм шиг, тэднийх ч юм шиг байранд амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд байр түрээсэлсээр 10 сая гаруй төгрөгийн хохирол амсаад байна. Нас 80 гарлаа. Яаралтай орон сууцтай болмоор байна гэсэн юм. Гранд лайн компанитай гэрээ байгуулан газраа чөлөөлсөн 48 айл өрх байгаагийн 29 нь орон сууцанд орсон бол 19 нь түрээсийн байранд аж төрж байгаа аж. Тус компани газраа чөлөөлсөн иргэдийн түрээсийн төлбөрийг төлдөггүй, найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр ажлын байрыг нь олгоогүй, өөрсдийн барьсан Хангай хотхонд түрээсийн байр олгохдоо элдвээр шантаачилдаг гэхчлэн гомдлыг мэдүүлж байгаа юм. Ийнхүү Гранд лайн ХХК-ийн гэрээг цуцалснаар тухайн талбар дээр дараагийн компанийг сонгон шалгаруулах, хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Ажлын хэсэгт Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Орон сууцны корпорац ХК зэрэг байгууллагын мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл багтах бөгөөд ирэх долоо хоног гэхэд байгуулагдаж, иргэдийн асуудлыг шийдвэрлэх юм. Төслийн дагуу хийсэн ажлын өнөөгийн байдал НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
18-34 насны залуусыг хөдөлмөрт бэлтгэх төслийн бүртгэл наймдугаар сарын 16-наас эхэлнэ
2021-08-13 10:41:44 Нийтлэгдсэн: НийгэмЗалуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой Оролцоо төслийн бүртгэл эхлэх гэж байна. 18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуус уг төсөлдwww.e-mongolia.mnсистемээр дамжуулан наймдугаар сарын 16-22-ны өдрийн хооронд бүртгүүлэх боломжтой. Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд регистрийн дугаараа оруулан шалгуулах юм. Эх сурвалж:ХНХЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй