Улаанбаатар-Дархан чиглэлд шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил 14-28%-ийн гүйцэтгэлтэй байна
2021-08-13 10:36:22 Нийтлэгдсэн: НийгэмАзийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыншинэчлэлтийн ажил наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 85-92хувьтай байгаа талаар Зам тээврийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, Багц 1 буюуБаруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26км авто зам:Ажлын талбайд 23 хүн хүч, 4 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Тус хэсэгт хучилтын ажил дууссан. Ус зайлуулах хиймэл байгууламжийн чулуун бэхэлгээний ажил хийгдэж байна. Ажлын гүйцэтгэл 85.43%. Багц 3 буюуУрьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам:Ажлын талбайд 62 хүн хүч, 25 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Хучилтын ажил дууссан. Тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 89.49%. Багц 5 буюуЦайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам:Ажлын талбайд 49 хүн хүч, 16 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Хучилтын ажил 93.43%. Төмөр замын гарам. Ажлын талбайд төмөр замын 3 гарамын ажил, тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 92.82%. Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр угУлаанбаатар-Дархан чиглэлийн авто замд шинээр нэмж барих хоёрэгнээ авто замын ажил 14-28 хувийн гүйцэтгэлтэй байгаааж. Уг замын ажлын, Багц 1:Арж капитал ХХК барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 584 хүн хүч, 262 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал, гүүр хоолой, суурийн ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 28.17% Багц 2:Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 231 хүн хүч, 109 тоног төхөөрөмж байршин талбайн талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон гүүр, хоолойн ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 15.16% Багц 3:Жунмэй Инженеринг Групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 210 хүн хүч, 88 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 14.76% Багц 4:Шанхай Констракшн Групп барилгын ажлыг 2021.04.06-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 204 хүн хүч, 137 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэж байна. Ажлын явц: 10.39% Багц 5: БНХАУ-ын Чайна Гежөүба Групп Компани барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн. Барилгын талбайд 157 хүн хүч, 78 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлууд хийгдэжбайна. Ажлын явц: 15.95% байна.
НҮБ хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад залуучуудын оролцоог онцолж байна
2021-08-13 10:23:05 Нийтлэгдсэн: НийгэмНэгдсэн үндэстний байгууллагаас жил бүрийн наймдугаар сарын 12-ныг Дэлхийн залуучуудын өдөр, Монгол Улсад наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн залуучуудын өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1995 онд Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр хэмээх 15 багц арга хэмжээ бүхий хөтөлбөрийг баталсан. Залуучуудын өдрөөр дээрх хөтөлбөрийг онцлох, дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилготой. 2021 онд дэлхий нийтээр Хүнсний тогтолцоог өөрчлөх нь: Хүний болон хүрээлэн буй орчны эрүүл ахуйд залуучуудын оролцоо, инновацыг дэмжих нь уриаг дэвшүүлж байна. Монгол Улс залуучуудын өдрийг 2003 оноос хойш хуульчлан тэмдэглэж ирсэн. Ингэхдээ жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрөөс есдүгээрсарын 25-ны өдрүүдэд Залуучуудын хөгжлийн аяныг улс даяар зохион байгуулдаг. 2021 онд хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад залуучуудын оролцоо хувь нэмрийг нэмэгдүүлэх олон улсын чиг хандлагатай уялдуулахын зэрэгцээМонгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил тохиож буйг онцолж байна. Аяны нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Чех Каритас Репаблик суурин төлөөлөгч Яна Зилкова болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, залуучууд, олон нийтийн төлөөлөл оролцлоо. Анх энэ аяныг зохион байгуулахдаа залуусын оролцоо, хөгжил, энх тайван гэсэн үндсэн гурван чиглэлийг онцолсон байдаг. Өмнөх жилүүд буюу 2019 онд Боловсролын шинэчлэл, 2020 онд Дэлхий нийтийн үйл хэрэгт залуучуудын оролцоо зэргээр онцлог, асуудал хөндсөн уриаг олон улсын хэмжээнд дэвшүүлж, улс орнууд өөрийн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого, чиглэлд тусган хэрэгжүүлэхийг уриалсан. Эх сурвалж:ХНХЯ
“Яармаг” худалдааны төвийн зүүн уулзвараас хойших 0.8 км шинэ замын ажил 85 хувьтай байна
2021-08-13 08:59:17 Нийтлэгдсэн: НийгэмХан-Уул дүүргийн тавдугаар хороо, Яармаг худалдааны төвийн уулзвараас хойших 0.8 км авто замын ажлын явц 85 хувьтай байна. Тус замын ажлын хүрээнд далангийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, борооны ус зайлуулах шугам, хэвтээ тэмдэглэгээний ажлууд хийгдэж, авто замын зорчих хэсэг бүрэн дууссан. Тухайн авто замын явган хүний замын трасст 25 нэгж талбар өртсөнөөс таван нэгж талбарыг бүрэн чөлөөлсөн, 20 нэгж талбарыг чөлөөлөхөөр ажиллаж байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам барилгын ажлын нөлөөлөлд өртөөд байгаа байршлуудыг чөлөөлөх талаар дүүргийн газрын алба болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллах, мөн гэрээт хугацаандаа зам барилгын ажлыг чанартай гүйцэтгэж дуусгахыг гүйцэтгэгч байгууллагад үүрэг болголоо.
Олон нийтийн цахим сүлжээнд тархсан мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул гарден рестораны гадна талбайд бэлдсэн агаарын рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хяналт шалгалтыг хийлээ. Үүнд: - Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон туршилт, үзлэг шалгалт хийх зааварчилгаагүй нь Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм-ийн 2.19.1 дэх заалтыг; - Дээрх дүрмийн 8.5.19 дэх заалтын г) хэсэгт Ачаа өргөх кранаар /хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж шилжүүлэх. .../ хориглоно гэж заасныг зөрчиж байгаа нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаар байна. Иймд 2021.08.12-ны өдрийн 02-07-139/16 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар тус агаарын рестораны үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн байнагэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Хүүхдийн мөнгө барьцаалж зээл авах, банкны зээлд суутгахыг хориглолоо
2021-08-12 10:34:04 Нийтлэгдсэн: НийгэмХөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Хүүхдийн мөнгө олгох журмын дагуу олголт хийдэг бөгөөд тус журмын 2.16-д Төрийн сангийн газар тус газарт хүргүүлсэн хүсэлт, жагсаалтын дагуу сар бүрийн 20-ноос өмнө хүүхдийн мөнгийг данс руу нь шилжүүлж, харин иргэн сар бүрийн 20-ноос хойш хүлээн авна гэж заасан байдаг аж. ТүүнчлэнХөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хөл хорионы үед болон Наадмын амралтын урт өдрүүдийн өмнө тусгай зохицуулалт хийж сарын эхэнд олголт хийж байжээ. Харин энэ сараас эргээд ердийн хугацаа буюу сар бүрийн 20-нд Хүүхдийн мөнгөний олголт хийнэ. Ташрамд дуулгахад, Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах болон Хүүхдийн мөнгийг банкны зээлд суутгахыг хориглосон заалтыг Хүүхдийн мөнгө олгох журамд шинээр оруулсан.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй