ТОСК: Түрээслэгч иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдана
2021-08-12 10:29:45 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа болон түрээсийн орон сууцаа өмчлөх гэрээ байгуулсан иргэдийн талаарх асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаас өмнөх Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийг хангуулж ажиллах чиглэл өглөө. Түүнчлэн ТОСК ТӨХХК болон түрээслэгч иргэдийн хооронд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгууллаа. Ингэхдээ Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд түрээсээр амьдарч байгаа болон түрээсийн орон сууцаа өмчлөх гэрээ байгуулсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа Хангай хотхоны м2-ын үнийн зөрүүний асуудлыг тодорхой болгох, ТОСК ТӨХХК, Сангийн яам, Хөгжлийн банктай холбоотой өр зээлийн асуудлыг цэгцлэх ажлыг гүйцэтгэх юм байна. Мөн Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэдээс тавьсан асуудлыг шийдвэрлэх хугацаанд түрээсийн 5 жилийн хугацаа нь дуусч байгаа иргэдийн гэрээг шинэчлэн байгуулах, үргэлжлүүлэн түрээсээр амьдрах боломжийг БХБЯ, ТОСК ТӨХХК-ийн удирдлагууд олгохоор шийдвэрлээд байна.
Хотын түгжрэлийг бууруулахаар ирэх гурван жилд нийт 223 километр авто зам барина
2021-08-12 10:19:32 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл арга хэмжээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд өчигдөр танилцуулжээ. Тодруулбал, Дэлхийн банкны Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл-ийн зээлийн хэлэлцээрийг өнгөрөгч зургадугаар сард Засгийн газраар хэлэлцүүлсэн. УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ зээлийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр барих, шинэчлэлт хийх, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж, нэгдсэн ухаалаг системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хотын зам, тээврийн стратеги судалгаа, чадавхи бэхжүүлэх цогц ажлыг таван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх юм байна. Хотын төвлөрлийг сааруулах хүрээнд томоохон зах худалдааны төвийг нүүлгэх, ачааны терминал, логистикийн төвийг байгуулах тооцоо судалгаа хийж аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулж буй ажээ. Түгжрэлийг бууруулахад шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог 71.5, гол ба туслах 73.5 км, авто зам, гол болон туслах гудамж 78 км зам тус тус баригдана. Зураг төслийг энэ онд боловсруулж, 2022 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ. Эх сурвалж:Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар
Эмч, эмнэлгээс иргэдэд олгодог лавлагаа, тодорхойлолтыг E-Mongolia системд оруулна
2021-08-12 10:08:41 Нийтлэгдсэн: НийгэмЭрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглаж буй 12 төрлийн эмнэлзүйн программ хангамжийн өгөгдөл солилцох хөгжүүлэлтийн ажил дуусаж, эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтээ цахимаар нэхэмжлэх боломжтой болжээ. E-Mongolia системд Эмнэлгийн магадлагааг нэмж оруулжээ. Эмнэлгийн хуудас болон эмч, эмнэлгээс иргэдэд олгодог бусад дөрвөн төрлийн лавлагаа, тодорхойлолтыг оруулахаар бэлтгэж байна.
НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТЭНД ХАМРАГДСАН ТАЛИЙГААЧДЫН ЧАНДАРЫГ НИЙТИЙН СУВАРГАНД ЗАЛЛАА
2021-08-12 09:51:39 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг 2020 оноос хэрэгжүүлж байгаа билээ. 2020 онд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг /зуслангийн зам дагуу Гүнт, Шүлэг уулын энгэр/ -ийн 3 байршилаас 100 шарил нүүлгэн шилжүүлж, чандарыг Самбалхүндэвийн оршуулгын газрын нийтийн суварганд залж байсан. 2021 оны тухайд Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Шувуун фабрик (Ламын энгэр) байршиж буй 100 гаруй шарилыг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд тухайн 2021 оны 7 сарын 5-ны өдрөөс эхлэн 30 хоногийн турш талийгаачдын ар гэрт мэдээллийг хүргэх хүрээнд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд тогтсон байршил болон талийгаачдын мэдээллийг түгээснээс гадна бүртгэл, мэдээллийн ажилтан Дүнжингарав худалдааны төв дэхь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны таниулах хэсэгт байрлан ажилласан байна. Энэ хугацаанд 30 гаруй талийгаачийн ар гэрээс холбогдсоноос ар гэрийн хүсэлтийн дагуу 10 гаруй шарил болон чандарыг бусад зөвшөөрөлтэй оршуулгын газарт нүүлгэн шилжүүлсэн байна. 2021 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд уламжлалт шашны зан үйлийг гүйцэтгэн, холбогдох журам, стандартын дагуу ар гэрийн төлөөллийг оролцуулан шарилыг нүүлгэн, шилжүүлэх, чандарлах ажлыг Улаанбаатар буян ХХК гүйцэтгэсэн байна. Мөн энэхүү зөюшөөрөлгүй оршуулсан шарлыг нүүлгэн шилжүүлж чөлөөлсөн талбайг тэгшлэн, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, зүлэг тарих ажлыг хийж гүйцэтгэжээ. Нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан талийгаачдын чандар/шүтээнийг Самбалхүндэв (70 давхар)-н оршуулгын газарт байрлах нийтийн суварганд залах хүндэтгэлийн арга хэмжээ 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж байгаа буюу бурхан бологсодын ар гэр төрөл төрөгсөдийн төлөөлөл, НЗЗА, Улаанбаатарбуян ХХК-ны удирдлагууд ирж хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Буяны сүмийн лам хуваргууд хойдын буянд зориулсан ном уншлаг уншин ерөөл өргөлөө.
Зам засвар, хучилтын ажилтай холбоотойгоор Зүүн 4 замын уулзварыг өнөөдрөөс /08.12/ эхлэн дөрвөн хоногийн хугацаатай түр хаалаа. Засварын ажлаар авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Засварын ажил үргэлжлэх хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх аж. Өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй