Агаарын тээврээр зорчигчдын тоо 80.4 хувиар буурчээ

Агаарын тээврээр 2021 оны эхний хагас жилд нийт 58,112 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 238,877 зорчигчоор буюу 80.4 хувиар буурсан байна. Олон улсад 21,735 хүн тээвэрлэсэн нь 115,707 хүн буюу 84.2 хувиар, орон нутагт 36,377 хүн тээвэрлэсэн нь 123,170 хүн буюу 77.2 хувиар тус тус буурчээ. Энэхүү бууралтад Оюутолгой, Даланзадгад чиглэлийн зорчигчид 85.2 хувь, Улаангом чиглэлийн зорчигчид 91.8 хувь, Улиастай чиглэлийн зорчигчид 89.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн болохыгИНЕГ-аас мэдээллээ. Засгийн газраас энэ оны зургаадугаар сард агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарыг харилцан уялдаатай өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2024 он хүртэл хамтарсан төлөвлөгөө гаргах,жуулчин тээврийн нислэгийн тоо, давтамж, чиглэлийг нэмэхзорилгоор зохион байгуулалтын цогц арга хэмжээ авах шийдвэр гаргаад байгаа. Энэ хүрээнд шаардлагатай бол зарим чиглэлд хямд үнээр нислэг хийхэд тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх, шинээр нислэгийн чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг эрт олгож байх зэргийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан юм.

Сибирийн түймрийг унтраахаар 9000 хүн ажиллаж байна

Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар АНУ, Турк, Грек, ОХУ зэрэг улсуудад томоохон хэмжээний ой, хээрийн гал түймэр гараад байна. Манай улсын хойд хөрш ОХУ-ын 19 бүс нутагт томоохон хэмжээний ой, хээрийн түймэр гарч үүнээс Бүгд Найрамдах Саха (Якут)-д 111 ойн гал түймэрт 1.417.718 га талбай, мөн Эрхүү мужид 27 ой, хээрийн түймэр гарч 111.629 га талбай түймэрт өртөөд байна. Түймрийг унтраахаар 8697 хүн, 1514 автомашин техник, 26 нисэх онгоц ажиллаж байна. Оросын Холбооны Улсад түймэр гарсны улмаас Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын бүс нутагт түймрийн утаа тархаад байна. Эх сурвалж: ОБЕГ

Өнөөдөр болон маргааш хаагдах замууд

​ Авто замын эвдрэл гэмтэл болон шугам сүлжээний засвартай холбоотойгоор зарим хэсэгт хөдөлгөөнийг хааж, засварын ажил хийж байгаа билээ. Тухайлбал, өнөөдрийн 22:00 цагаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимпын гүүрнээс Их наяд плазагийн урд зам хүртэл 0.5км дулааны шугамын барилга угсралтын ажлыг эхлүүлж, наймдугаар сарын 12-ны 06:00 цаг хүртэл хийнэ. Энэ хугацаандтухайн автозамын хөдөлгөөнийг хаана. Иймээс жолооч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө оролцохыг зөвлөж байна. ​ Баянбүрдийн тойргийн зам засварыг маргаашийн 23:00 цагт эхлүүлнэ Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цаг хүртэл хийж гүйцэтгэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон, автозамын тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцоно уу. ​ Зүүн дөрвөн замын уулзварын засвар маргаашийн 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл үргэлжилнэ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын уулзварын зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл хийхээр төлөвлөсөн байна. Иймджолооч та бүхэн доорх зураглал, тэмдгийн дагуу бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. ​ Эх сурвалж:Нийслэлийн Замын хөдөлгөөнийг төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

0-3 насны хүүхдээ харж байгаа эцэгт тэтгэмж олгох хүсэлтийг авч эхэллээ

Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам-ыг шинэчлэн баталснаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хууль, эрх зүйн орчин бүрдсэн билээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тэтгэмжид хамрагдах хүсэлтийг авч эхэлжээ. 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэг халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn/-ээр дамжуулан цахимаар болон сум хорооны халамжийн мэргэжилтэнд хандаж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ гаргах юм байна. Ажил, хөдөлмөр эрхлэхгүйгээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байх. Хүүхэдтэйгээ оршин суугаа хаягийн нэг бүртгэлтэй байх. Хүүхдийн эхтэй гэрлэлтийн баталгаатай байх. Хүүхдийн эх 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдаагүй байх шаардлагыг хангасан байж тэтгэмжид хамрагдах ажээ. ХХҮЕГ-аасЭдгээр шалгуурыг холбогдох байгууллагуудын төрийн мэдээлэл солилцооны системд үндэслэн автоматаар шалгана. Иргэний зүгээс хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай мэдээллийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчид хандаж, Эрүүл мэндийн даатгалын системд бүртгүүлэх, эцэгт тэтгэмж олгох тухай хүүхдийн эхийн хүсэлтийг нотариатаар баталгаажуулан цахим хэлбэрт шилжүүлэн системд оруулах шаардлагатай гэв.

Шинэ барилга барихад ундны болон ахуйн усны шугамыг тусдаа байлгах чиглэл баримтална

Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 2030 он гэхэд хомстолд орно гэсэн судалгаа байдаг. Нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчны судалгаа хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Тус ажлын хэсгийн Хууль эрх зүйн асуудал хариуцсан Дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдаа. Хуралдааныг тус газрын дарга Л.Тулгабаатар удирдан явуулж, холбогдох чиг үүргийн яам, агентлагийн төлөөллүүд оролцон, саналаа тусгасан юм. Хурлаар салбарын хууль тогтоомж, стандарт, шинэчлэн боловсруулах баримт бичгийн талаар хэлэлцэв. Энэ ажлын хүрээнд цаашид шинээр төлөвлөж байгаа орон сууцны хороолол болон инженерийн хангамж бүхий барилга байгууламжийн ундны усны шугамыг ахуйн хэрэглээний уснаас салгах чиглэл баримтлан ажиллана. Мөн ахуйн хэрэглээний хаягдал усыг цэвэршүүлэн бохирын систем болон ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх шийдлийг судлах, ухаалаг тоолуурыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, ухаалаг тоолуурыг нэвтрүүлснээр тоолуурын өөрийн цахилгааны хэрэглээг 20-50 хувь хэмнэх, хэрэглэгчид усны хэрэглээгээ гар утаснаасаа хянах, усны зохистой хэрэглээг бий болгох зэрэг давуу талууд бий болох юм. Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 120 мянган орчим механик тоолуурыг бүртгэсэн байна. Эх сурвалж: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.