ХСҮТ-ийн эзэмшил газарт хууль бусаар барьсан гараашнуудыг буулгалаа

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хойд талд зөвшөөрөлгүй барьсан 59 тоосгон гараашийг өнөөдрөөс буулган, газрыг чөлөөлж байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 19-ндНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох албаныхан ХСҮТ-д ажилласан юм. Тухайн үед Хотын дарга Д.СумъяабазарУлаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авах ажлын хүрээндХСҮТ-ийн ард хууль бусаар барьсан гараашнуудын газрыг чөлөөлөх асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба,ИТХ-аар оруулж, баталгаажуулан, Засаг даргын захирамж гаргана хэмээсэн. Тэгвэл Хотын даргын гаргасан2021оны 250 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас яаралтай газар чөлөөлөх чиглэлээр ажиллаж, гарааш өмчлөгч иргэдэд удаа дараа шаардах хуудас хүргүүлжээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр Өнгөрсөн жилээс хойш гарааш эзэмшигч иргэдэд 4-5 удаа газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн. Гэвч өдийг хүртэл тухайн иргэд газраа чөлөөлөөгүй тул тус гараашнуудыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна гэв. Өнөөдөртөө цагдаагийн албахаагчдынхяналт доргараашныхаалгыг авах бөгөөд эзэмшигч иргэдэд эд зүйлсийг нь хүлээлгэн өгөх, ирж аваагүй тохиолдолд түр хугацаанд журмын хашаанд хадгалах юм.Чөлөөлсөн газар дээр хавдраасурьдчилансэргийлэх, эртилрүүлгийнтөв барьж байгуулахаар төлөвлөөд байна. ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан ХСҮТ-ийн барилга 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үед Монгол Улсын хүн амын тоо болоод хавдар өвчнийтохиолдол одоогийнхоос эрс бага байлаа. Гэтэл өнөөдөр ХСҮТ-өөр нэг өдөрт 5-6 мянган хүн үйлчлүүлдэг, өндөр ачаалалтай эмнэлэг болсон. Ийм нөхцөл байдалнь хавдраасурьдчилан сэргийлэх, эрт оношлуулах хүсэлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлүүсгэж, эмнэлэгт үзүүлэх боломж нөхцөл нь бүрддэггүй. ТиймээсХСҮТ-дхавдраасурьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Энэ асуудлыг тухайн гарааш эзэмшигчид ойлгож, хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Мянга мянган иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал гэдгийг ойлгоорой хэмээн хэллээ. Цаашид 21 аймагтхавдрыгэрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх төвтэй болохын тулд тэдгээрийг зангидах нэг гол төв нь энэхүүхавдраасурьдчилан сэргийлэх, эртилрүүлгийнтөв байх юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Монгол Улсын визийн журам шинэчлэгдлээ

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын виз олгох журам-ыг шинэчлэн баталж, наймдугаар сарын 16-наас шинэчилсэн журмыг мөрдөж эхлэхээр боллоо. Тус журам шинэчлэгдсэнээр Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж, дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлж, 64 ангиллын виз олгохоор болж байна. Тухайлбал, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визийн ангиллууд нэмэгдсэн. Ийнхүү визийн ангиллыг зорилго бүрээр нь нарийвчилж, тодорхой болгосноор гадаадын иргэн Монгол Улсын виз авах хүсэлтээ үнэн, зөв мэдүүлэх, өөрийн зорилгодоо нийцсэн визээр зорчих боломж бүрдэж байна. Түүнчлэн виз олгох байгууллагын бүрэн эрхэд зарим төрлийн өөрчлөлт орсон. Тухайлбал, Гадаад харилцааны яамнаас олгож байсан B буюу бизнес ангиллын 30 хүртэлх хоногийн виз нь K1 болон өөрчлөгдөж, тус ангиллын визийг Гадаадын иргэн, харьяатын газар олгохоор болсон бол J буюу жуулчин ангиллын виз K2 болж өөрчлөгдөн уг виз болон хил орчмын жуулчинд олгох 3 хүртэл хоногийн визийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар олгохоор зохицуулжээ. Үүнээс гадна Монгол Улсын визийг цахимаар олгох зохицуулалтыг шинээр тусгаж, эхний ээлжид жуулчин /K2/, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино, контент бүтээх /K4/ болон дамжин өнгөрөх /K6/ визийн ангиллыг цахимаар авах боломжтой боллоо. Уг цахим визийн мэдүүлгийг Гадаадын иргэн, харьяатын газарhttps://evisa.mn/mainсайтаар хүлээн авч, гурав хүртэл хоногт багтаан шийдвэрлэх юм. Цахим виз олгох улсын жагсаалт нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалаар батлагдана. Мөн тус журмаар визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд дахин хүсэлт гаргах хугацаанд тус тус өөрчлөлт орсон байна. Тухайлбал, Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлэн худал мэдүүлсэн тохиолдол визийн зөвшөөрөл олгохоос татгалзаж 30 хоногийн дараа дахин виз мэдүүлэх эрхтэй байсныг 180 хоног болгон өөрчилжээ. Монгол Улсын виз олгох журам-ыг бүрэн эхээр ньЭНДдарж уншина уугэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Зөвхөн хүүхдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут гаргана

Зөвхөн хүүхдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут гаргах гэж байгааг БШУЯөнөөдөр мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Боловсролын газар энэ талаар тодорхой бодлого зохицуулалтыг хийж буй бөгөөд зөвхөн хүүхдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрутыггаргах гэж байгаа аж. Мөн ирж буй хичээлийн жилд сургуулийн автобус явах юм. Түүнчлэн эрсдэл их тул нийтийн тээврээр зорчихдоо халдвар хамгааллын ямар дэглэм баримтлах талаар сурагчдад тогтмол зөвлөмж өгөх юм байна.

Тахилтын 1.5 км замын ажил 40 хувьтай байна

НийслэлийнАвто замын хөгжлийн газрын дарга Г.БаярсайханСонгинохайрхандүүргийн 22-рхороо Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам болон нүхэн гарцын ажлын явцыг шалгажээ. Төслийн хүрээндтус замыг 1.5 км урттай, 14 метрөргөнтэй,дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолойтой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй,автомашин,явган зорчигчдод зориулсан нүхэн гарцтайбайхаартөлөвлөсөнбайна. 1.1 км авто замын асфальт-бетон хучилтыг хийж, 700 метр газарт явган замын хавтансуурилуулжээ. Зам барилгын ажлын явц 40 хувьтай байгаа бөгөөд аравдугаар сард бүрэн дуусгахаар ажиллаж байна.Түүнчлэннүхэн гарцынхийц эдлэлийг урьдчилан бэлтгэж,угсралтын бэлтгэл ажлыг ханган,Улаанбаатар төмөр замхувь нийлүүлсэн нийгэмлэгээсцонх авахаар хүлээж байна. НийслэлийнАвто замын хөгжлийн газрын дарга Г.БаярсайханТахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх замын ажлын явцыг шалгаад, шаардлагатай зүйл дээр дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж, авто замын бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгах хэрэгтэйг анхаарууллаа. Тусзам ашиглалтад орсноорОрбит, Тахилт болон 22-ын товчоо чиглэлийн авто замыг холбосон шинэ холбоос зам үүсгэнэ. Түүнчлэнхотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах чухал ач холбогдолтойавто зам, нүхэн гарцын бүтээн байгуулалт юм. Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Замын-Үүдээр өчигдөр 190 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна

2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар улсын хилээр 110 тээврийн хэрэгсэл гарч, 190 тээврийн хэрэгсэл орж ирсэн гэж Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс мэдээллээ. Харин наймдугаар сарын 8-ний өдрийн байдлаар Тяньжин боомтоос Замын-Үүд боомтоор импортын чингэлгийн 2 галт тэрэг, 133 чингэлэг орж ирсэн, бусад боомтоос галт тэрэг орж ирээгүй аж. Энэ оны зургаадугаар сарын 09-нөөс хойш Тяньжин боомтоос 92 галт тэргээр 5151 чингэлэг, бусад боомтоос 16 галт тэргээр 877 чингэлэг орж ирсэн байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.