Барилга барих гэж байсан газарт ногоон байгууламж, автомашины зогсоол байгууллаа
2021-08-10 09:58:02 Нийтлэгдсэн: НийгэмХан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан. Дээрх орон сууцны барилгын дундах 0.2 га талбайд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан МартаГрийн ХХК тус газраа барилга барих гэж байсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-ндгазар дээр нь ажиллан, барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан юм. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг цуцалж, холбогдох хууль, дүрэм журамд нийцүүлэн, оршин суугчдын саналыг тусгаснаар ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийх үүрэг өгсөн. Улмаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Тохижилтын ажлын даалгавар, тохижилтын загвар зургийг тус тус баталсан. Даалгаврын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Асиансити ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 23-наастохижилтын ажлыг эхлүүлсэн юм. Ийн тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 автомашины зогсоол, явган хүний зам, тоглоомын талбай бүхий иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан ногоон байгууламж бий болгоод байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЛИ Ё ХУНТАЙ УУЛЗАВ
2021-08-09 11:27:38 Нийтлэгдсэн: НийгэмМэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Т.Гантулга 2021.08.06-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хунтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Т.Гантулга дарга Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж хэрэгжүүлж буй Улсын байцаагчдыг сургаж мэргэшүүлэх Сургалт, судалгаа, дижиталчлалын төв байгуулах, БНСУ-ын Ковид-19 цар тахалтай тэмцэж буй тэргүүн туршлагыг судлах, харилцан мэдээлэл солилцох, Монгол Улсын Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим засаглалыг хэрэгжүүлэх үндэсний хэмжээний цогц бодлогын E-MONGOLIA хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт хөтөлбөр зэрэг үйл ажиллагаанд БНСУ-ын Засгийн газрын холбогдох яам, агентлагуудтай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлж, энэ асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ. Элчин сайд Ли Ё Хун Мэргэжлийн хяналтын байгууллага Монгол Улсын Засгийн газрын өмнө олон чиг үүргийг хариуцан ажилладаг, чухал үүрэгтэй байгууллага гэдгийг онцлоод, ач холбогдол, үр дүн өндөр дээрх гурван үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулан, БНСУ-ын холбогдох төрийн байгууллагуудад уламжлан, дэмжин ажиллахаа илэрхийлэв. МХЕГ
Ирэх сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцуулж байна
2021-08-09 10:48:59 Нийтлэгдсэн: НийгэмИргэний нисэхийн ерөнхий газраас ирэх есдүгээр сард хийхнислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 29 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Гадаадаас ирэх иргэд нислэгийн хуваарийн дагуу тасалбар захиалахдаа агаарын тээвэрлэгчдэд шууд хандана.
Налайх-Чойрын уулзварыг өргөтгөж, авто замын хөдөлгөөнийг нээжээ
2021-08-09 10:42:53 Нийтлэгдсэн: НийгэмБНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөрГачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Налайх-Чойрын уулзварыг өргөтгөн шинэчилж, авто замын хөдөлгөөнийг нээжээ. Налайх-Чойрын уулзвар өргөтгөн шинэчлэгдсэнээр зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдэж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар нэмэгдэж байна. Эх сурвалж:НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Эрдэнэтолгойгоос Ботаникийн эцэс хүртэлх гарцыг бүрэн камержуулж, тохижуулж байна
2021-08-09 10:26:17 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдсан хашлага, гарааш зэргийг чөлөөлөхөөс гадна иргэдийн зорчих зам талбайг аюулгүй болох ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо буюу Эрдэнэтолгойгоос Ботаникийн эцэс хүртэлх гарцыг аюулгүй болгожээ. Тодруулбал, Эрдэнэтолгойн 35-40, 50, 51, 52 дугаар гудамж мөн УС-15, Ботаникийн эцэс рүү холбогдох гарцад гэрэлтүүлэг суурилуулж, бүрэн камержуулах тохижилтын ажил хийж байна. Тус гарцаар өдөрт 1,000 гаруй өрхийн 3,000 гаруй иргэд зорчдог аж. Осол аваар их гарах өндөр эрсдэлтэй тус явган замыг тохижуулснаар иргэдэд аюулгүй, чөлөөтэй зорчих боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Эх сурвалж:БЗД-ийн Тамгын газар
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй