М.Чинсанаа: Түймрийн утаатай холбоотойгоор иргэдийг бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна
2021-08-09 09:37:47 Нийтлэгдсэн: НийгэмОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхэж, агаарын бохирдол үүсгэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас зарим зүйлийг тодрууллаа. -ОХУ-д гарсан түймрийн нөхцөл байдал ямар байна вэ. Хохирлын хэмжээ гарсан уу? -Одоогийн байдлаар ОХУ-ынЯкутынбүс нутгийн Дунд Сибирт гарсан түймэр унтраагүй бөгөөд орон нутгийн иргэд болоод гал унтраах ангийнхан түймрийг унтраахаар ажиллаж байна. Наймдугаар сарын 7-ны байдлаар нийт 300 гаруй удаа түймэр гарч, 12140 км талбайг хамарсан. Түймрийг унтраахаар 5302 хүн 873 техник, тоног төхөөрөмж, агаарын хяналтын 34 онгоц, гал унтраах устай 11 онгоцтой ажиллаж байгаа мэдээлэл бий. Хохирлын хэмжээг одоогоор тогтоох боломжгүй. Түймрийгцурамд оруулж, бүр мөсөн унтраасны дараа хохирлын хэмжээг тооцдог. Мэдээж хүрээлэн буй орчин, байгалийн тэнцвэрт байдал маш их алдагдаж байгаа. Ан амьтад дайжиж, ургамлын төрөл зүйлүүд түймэрт өртөж байна. Түүнчлэн тус бүс нутагт гарсан түймрийн утаа Улаанбаатар, Увс, Завхан болон төвийн бүсийн нутгуудыг бүрхсэн. -Улаанбаатар хотын агаарын бохирдолямартүвшиндбайна вэ. Иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ? -Агаарын бохирдолд нүдэнд харагдахуйц хэмжээгээр өөрчлөлт орсон. Мөн агаарын давхаргын доогуур тоосжилт их байдаг бөгөөд энэ тоосжилтод хүүхдүүд хамгийн их өртдөг. Энэ нь нүдэнд харагдахгүй. Иймээс иргэдийг бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна. Мөн хоолойгоо давс, соданы уусмалаар зайлах шаардлагатай. Зайлшгүй тохиолдолд хүүхдээ дагуулж яваа бол амны хаалтыг тогтмол зүүлгэх хэрэгтэй. Иргэд аль болох гэрээсээ гарахгүй байж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, утааны саармагжилт арилтал цонхоо онгойлгохгүй, бүр шаардлагатай бол утаа багассан үед агаар сэлгэлтийг богино хугацаанд хийх хэрэгтэй. -Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоосон уу? -Түймрийн шалтгаан, нөхцөлийг шууд тогтоох боломжгүй. Жишээ нь, монгол орны хувьд түймрийн 90 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гардаг.Сибирийной бол маш шигүү. Энэ ойд түймэр дэгдсэн нөхцөлд хүний хүчээр унтраахад маш хүндрэлтэй. Бороо орж байж буюу байгалийн хүчээр л түймрийг унтрах боломжтой. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ЗТХЯ, УБТЗ-ын удирдах газраас бүрдсэн ажлын хэсэг өнөөдрөөс Замын-Үүдэд ажиллана
2021-08-09 09:35:03 Нийтлэгдсэн: НийгэмЗТХЯ, ГХЯ-ны дэд сайд, УБТЗ-ын удирдах газраас бүрдсэн ажлын хэсгийн төлөөлөл өнөөдрөөс Замын-Үүдэд ажиллаж, газар дээр нь шаардлагатай шийдвэр гарган ажиллана. Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабд ажиллан, Засгийн газраас томилсон Замын-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав болон ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, Замын-Үүд сумын удирдлагуудтай цахимаар холбогдож, ачаа тээврийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр албаныханд үнийг хөөрөгдлийг бууруулах, ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
“Туулын хар түнэ” археологийн судалгааны ажил 70 хувьтай хэрэгжиж байна
2021-08-07 11:22:44 Нийтлэгдсэн: Нийгэм НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Туулын хар түнэ археологийн судалгааны төсөл хэрэгжүүлж буй. Төслийн явцтай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон холбогдох албаныхан газар дээр нь очиж танилцлаа. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших түргэний голын киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар Ван хааны Туулын хар түнийн орд нь дундад зууны үеийн археологийн дурсгал. Уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, хамрах хүрээг тогтоон, хамгаалах арга зүйг боловсруулж, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх боломжтой юм. Тус судалгааны ажил өнгөрсөн долдугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Ордны туурийн орчимд барилгын материалын үлдэгдэл ихээр илэрч буй гэнэ. Тэдгээрийн дотор 1000-аас дээш хэмд хэт шатаасан тоосго, дээврийн ваар зэрэг үйлдвэрлэлийн хаягдал цөөнгүй олдож байгаа нь ордноос холгүй, Туул голын савд орон нутгийн түүхий эд ашиглан, барилгын материалын үйлдвэрлэл явуулж байсныг шууд гэрчилж байна хэмээн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн удирдлага, судалгааны ажлын багийнхан хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн түүхэн ач холбогдол бүхий тус дурсгалын судалгааны ажлыг цаашид үргэлжлүүлэн хийх, нийслэл орчмын түүх, соёлын дурсгалуудыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа, шинжилгээнд үндэслэн сэргээн засварлаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар онцгойлон анхаарч байгаагаа илэрхийлсэн. Мөн Ажлын хэсэг байгуулан нарийвчилсан төлөвлөлт бүхий төслийг ойрын хугацаанд хийж, нийслэлийн төсөв болон гадаад, дотоодын төсөл, арга хэмжээний хүрээнд хөрөнгийг шийдвэрлэх боломжийг судлах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өглөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна
2021-08-07 11:21:26 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдлаа. Тус зөвлөлд НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийг судлах салбар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүрэг зэрэг 26 байгууллага, хэлтэс хамаардаг юм. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их бүртгэгджээ. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна. 2021 нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5, гуравдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 5.5, долдугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 5.2 магнитутын газар хөдлөлт болсон нь нийслэлийн иргэдэд мэдрэгджээ. Тиймээс газар хөдлөлтийн үед иргэдийн авах арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт, мэдээллийг өргөн хүрээнд, тогтмол бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр иргэдэд хүргэх шаардлага байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцолсон юм. Мөн Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийн дуут дохио бүхий 15 цамхгийг нэмж байгуулах, нийслэлийн өмчийн хөрсний хурдатгал хэмжигч багаж, тоног, төхөөрөмжийн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг дээд зэргээр хангахад анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотыг сонгожээ
2021-08-07 11:19:59 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, зөвлөх Б.Мягмар нарХөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхарболон НҮБ-ынШилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн удирдагч Виктор Лутенко тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. НҮБ-ынШилжилт хөдөлгөөний байгууллага болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Хөдөлмөрийн динамик загварыгДТМ аргачлалаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.ДТМ аргачлал гэдэг нь шилжилт хөдөлгөөн болон урсгал хөдөлгөөний тандалт, судалгаа бөгөөд хүн амын бодит тоог гаргах бодлого төлөвлөлт, онцгой байдлын үед ашиглах боломжтой, өндөр ач холбогдолтой аргачлал юм. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Баян-Өлгийаймгийгсонгоод байгаа аж. Иймээс НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас НЗДТГ-тай хамтран хөдөлмөрийн динамик загварыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх чиглэлээр урт хугацааны гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцоллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.ЗулпхарТөслийг хэрэгжүүлэхээр сонгосон хоёр аймагт хүсэлт илгээсэн. Одоо бид нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрэхээр ажиллаж байна. Нийслэлд хэрэгжүүлэхээрболболесдүгээр сараас эхлэн төслөө эхлүүлэхээр төлөвлөж байна хэмээв. Санал болгосон төслийн талаар дотооддоо хэлэлцэн, зөвшилцөж, тодорхой шийдэлдхүрснийдараа хариу мэдэгдэх тухайгаа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнхэллээ. Монгол дахь НҮБ-ынШилжилт хөдөлгөөний байгууллагаас сүүлийн жилүүдэд дотоодын шилжилт хөдөлгөөний талаар төрөл бүрийн судалгаануудыг явуулж, шилжилт хөдөлгөөний учир шалтгаан, үр дүн, тулгарч байгаа гол асуудлуудыг нь нарийвчлан судалжээ. Цаашид хамтарч ажиллахаарболболсудалгааны үр дүнгүүдийг дэлгэрэнгүй танилцуулан, төсөл, хөтөлбөрүүдэд ашиглах боломжтой аж. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй