Газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд зөвшилцөнө
2021-08-06 10:22:21 Нийтлэгдсэн: НийгэмХан-Уул дүүргийн зургадугаар хороо буюу Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар орон сууцны зориулалттайгаар барилга барихаар анх энэ газрыг олгосон. 2010 онд тус компанид шилжсэн байдаг. 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хоёр жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэвч тухайн компани Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүхээс 2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжийг цуцлах шийдвэр гарсан хэмээн хэлсэн бол Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Бид нөхцөл байдлыг судалж үзэн, тухайн аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийхээр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллалаа. Бид хууль ёсны дагуу асуудалд хандана. Аль болох зөвшилцөлд хүрч, асуудлыг шийднэ гэв. Мөн энэ газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд гурван талт зөвшилцөлд хүрнэ гэдгийг албаныхан онцоллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улаанбаатар хотын музей олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулж байна
2021-08-06 10:19:04 Нийтлэгдсэн: НийгэмНЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батчимэг тэргүүтэй холбогдох албаныхан Улаанбаатар хотын музейд ажиллалаа. Улаанбаатар хотын музей нь 1956 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3394 үзмэрийг хадгалан хамгаалдаг. Гэвч музейн зай талбайн хүрэлцээгүй байдлаас үүдэн нийт үзмэрийнхээ 5-8 хувийг үзвэрийн танхимд дэлгэсэн бол үлдсэн хэсгийг сан хөмрөгтөө хадгалдаг аж. Тус музейд хадгалж буй хамгийн эртний олдвор таван сая жилийн өмнөх үед холбогдох арслан зааны чулуужсан яснууд юм. Түүнчлэн чулуунзэвсгийнүе, хүрэл, төмөр зэвсгийн үе болон хүннү гүрний үед холбогдох эд өлгийн зүйл ч хадгалагддаг. Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны харьяанд байсан тус музей нь 2020 оноос хойш Улаанбаатар хотын харьяанд орсон юм. Тухайн жилдээ төсвийн тодотголд багтсанаар музейн үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, бүтэц, зохион байгуулалтын асуудлууд тодорхой хэмжээгээр шийдэгдсэн. Тодруулбал, нийслэлийн харьяанд орсноор анх удаа музейн үзмэрхадгалж,хамгаалах төсөвтэй болжээ. Мөн 2016 оноос хойш тус музейд нэмэлтээр долоон төрлийн орон тоо шаардлагатай байсныг төсвийн тодотголд оруулж, ажилчдын цалин хөлс, ажлын ачааллыг шийдвэрлэж чаджээ. Боловсролын ажилтантай болсноор 2014 оноос эхлэн хотын түүх соёлыг түгээх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тогтмол ажлуудыг зохион байгуулж ирсэн байна. Тухайлбал, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад олон улсын арга зүйд нийцсэн, сонирхолтой хичээл, лекц, үзэсгэлэн, арга хэмжээнүүдийг зохион байгуулан, мэдлэг олгох ажлыг хэрэгжүүлж иржээ. Улаанбаатар хотын музейн захирал С.Цацралт Улаанбаатар хотын музейг олон нийтэд илүү таниулах, энд тулгарч байгаа саад бэрхшээлийг шийдвэрлэх талаар өнөөдөр ийнхүү уулзаж, ярилцаж байгаад маш их баяртай байна. Тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэж чадвал хэдхэн жилийн дараа хотын түүхийг өгүүлэх, стандартад нийцсэн, түүх дурсгалаа хадгалсан байртай болно гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн музейн үйл ажиллагаатай танилцсан албаныханд хэлж байлаа. Харин тус музейн арга зүйч Э.Гэрэлмаа Нийслэлийн харьяанд орсноор төсөв, санхүүгийн асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдэж байгаа. Жишээлбэл, манай музей түүхэндээ анх удаа музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэх төсөвтэй болсон. Үүгээрээ судалгаа, шинжилгээ хийн, музейн сан хөмрөгт зайлшгүй оруулах шаардлагатай бүтээлүүдийг нэмээд явж байгаа. Хадгалалт, хамгаалалтын тал дээр ч дэвшил гарчэхнийээлжидбаримт бичгийн үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулсан. Цаашид тоног төхөөрөмжийн тал дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай байна хэмээсэн юм. Цар тахлын нөхцөл байдлаасулбаалан музейнолон нийтэд чиглэсэн биет үйл ажиллагаа зогссон хэдий чХотын түүхийг анимэйшнээрцуврал бүтээл, Бидний хот нэртэй хотын түүхийг хоёр минутад өгүүлэх подкаст, Нийслэл хүрээкомиксцуврал болон цахимүзэсгэлэнгсанаачлан хэрэгжүүлж байгаа юм. Улаанбаатар хотын музейгээс зохион байгуулж буй цахим үзэсгэлэнг дараахhttp://www.ubmuseum.mn/холбоосоор үзээрэй. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Гурван бүсийн хурдан морьдын уралдаан өнөөдөр сонгомол дээд насны морьдын уралдаанаар эхэлсэн гэж Морин спорт уяачдын холбооноос мэдээллээ. Уралдаан Ховд, Сэлэнгэ, Дорнод аймагт нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд өнөөдөр сонгомол дээд, сонгомол дунд, сонгомол бага насны морьдын уралдаан болно. Харин дараагийн хоёр өдөр азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдаан болсноор дуусах аж. Улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлээс бусад гадаа зохион байгуулах, спортын дотоодын тэмцээнийг халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлах, мөрдөх ерөнхий удирдамжийг Биеийн тамир, спортын улсын хорооноос гаргасан. Үүний дагуу холбогдох спортын холбоо нь Аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комисстой хариуцлагын гэрээ байгуулж зөвшөөрөл авснаар тэмцээнээ зохион байгуулах эрхтэй болсон.
Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна
2021-08-05 11:30:47 Нийтлэгдсэн: НийгэмНаймдугаар сарын 3-нд орсон борооны улмаас Яармаг орчмын зам дээр уулын ус түрэн орж, үерийн ус тогтсон. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Жаргалантын амны хөндийгөөс их хэмжээний ус авто замрууурсан оржээ. Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлох, шаардлагатай арга хэмжээг авахаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан болон Геодези, усны барилга, байгууламжийн газрын орлогч дарга З.Бямбажав нар газар дээр нь ажиллалаа. Яармагийнзамд ус зайлуулах шугам тооцоо, судалгааны дагуу хийгдсэн боловч уулын ус түрж орох, гуужалга, шуудууг хааж, барилга, байгууламжбарьснаасүүдэн усны голдиролөөрчлөгдөн, замруу хальж оржбайгаа нь ийнхүү ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмэгдүүлжээ.Иймээс өчигдөр үүссэн үерийн 160 тонн гаруй усыг гурван автомашинаар соруулан ажиллав. Өнөөдрийн байдлаар үерийн усаар дамжин ус зайлуулаххоолойдорсон хог, шороог цэвэрлэн, зам дээр тогтсон шаврыг зайлуулах ажлыг гүйцэтгэж байна. Геодези, усны барилга, байгууламжийн газрын орлогч дарга З.Бямбажав Улаанбаатар хотын хэмжээнд Геодези, усны барилга, байгууламжийн газрын хариуцдаг 156 км орчим ус зайлуулах суваг, далан бий. Энэ удаагийн Яармагийн зам дээр үүссэн үерийн ус тус 156 км далан сувгийг сэргээн засварлах, шинээр нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийгхарууллаа хэмээн хэлсэн бол Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.ОдсүрэнҮер усны далан, шуудууг шинээр хийх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хийхээр төлөвлөж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд байнгын бэлтгэлтэй байж, урьдчилан сэргийлэх тооцооллуудыг гаргаж ажиллана хэмээлээ. Мөн аж ахуй нэгж, байгууллагууд үерийн далан, шуудуу хааж барилга, байгууламж барихгүй байх, барилгын ажил эхлүүлэхээсээ өмнө үер усны далан, суваг, шуудууг нэн тэргүүнд байгуулж байх шаардлагатайг албаныхан анхаарууллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд зөвшилцөнө
2021-08-05 11:25:24 Нийтлэгдсэн: НийгэмХан-Уул дүүргийн зургадугаар хороо буюу Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар орон сууцны зориулалттайгаар барилга барихаар анх энэ газрыг олгосон. 2010 онд тус компанид шилжсэн байдаг. 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хоёр жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэвч тухайн компани Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүхээс 2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжийг цуцлах шийдвэр гарсан хэмээн хэлсэн бол Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Бид нөхцөл байдлыг судалж үзэн, тухайн аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийхээр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллалаа. Бид хууль ёсны дагуу асуудалд хандана. Аль болох зөвшилцөлд хүрч, асуудлыг шийднэ гэв. Мөн энэ газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд гурван талт зөвшилцөлд хүрнэ гэдгийг албаныхан онцоллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй