Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2021-08-05 11:21:34 Нийтлэгдсэн: НийгэмАлтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулав. Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна. Энэ сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгин зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Орхон, Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 7-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Соёот гэдэг газарт энэ сарын 4-ны өдрийн 16:22 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс Онцгой байдлын албанд 14:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Замын-Үүд боомтын зөвлөл: Эрээнээс нийслэл хүрэх тээврийн хэрэгслийн хөлсийг АРВАН САЯ төгрөгөөр тогтоолоо
2021-08-05 10:47:04 Нийтлэгдсэн: НийгэмЗамын-Үүд боомтын зөвлөлөөс ачаа тээврийн үнийн зохицуулалтын асуудлаар мэдээлэл хийж байна. Замын-Үүд боомтын зөвлөлийн дарга, Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбуудараах мэдээллийг өглөө: -Өнөөдрөөс эхлэн Тээврийн жолооч нартай Хариуцлагын гэрээ байгуулна. Эрээн хотоос Улаанбаатар хүрэх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөг байхаар тогтоолоо. Жолооч гэрээ байгуулбал Эрээн рүү автомашиныг нь нэвтрүүлнэ. Өнөөдрөөс эхний 90 авто машиныг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. Замын-Үүд суман дахь Авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар: -Үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор энэ шийдвэрийг гаргалаа. Энд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ТББ бий. Тэдэнд энэ шийдвэрийг танилцуулахад нааштай хүлээж авлаа. Одоогоор бидэнд гомдол санал ирүүлээгүй байна. Улс орны нийгэм, эдийн засгийн хэмжээний асуудал тул жолооч нартай хариуцлагын гэрээ байгууж байна. Ачааны эзэд, жолооч нар хаа хаанаа хариуцлагатай байж, гэрээний үүргээ биелүүлэх зайлшгүй шаардлагатай. Арван сая төгрөгөөс хэтрүүлэх, эсэхэд хуулийн байгууллагууд хяналт тавина. Та бүхэн Замын-Үүд сумын тагнуулын байгууллагад 70527305 гэсэн утсаар мэдээлэл өгөөрэй. Жолооч нар гэрээний үүргээ биелүүлээгүйг тогтоовол улс хоорондын В зөвшөөрлийг зургаа болон түүнээс дээш хугацаагаар олгохгүй байх арга хэмжээ авна. Дараалалд зогсож буй тээвврийн хэгэслийн мэдээллийг бид фэйсбүүк дэх худусандаа ил байршуулна. Энэ хуудсаар дмжуулан та бүхэн бидэнтэй холбогдоорой. Бид өнөөдрөөс эхлэн ачааны эзэд, жолооч нарыг хооронд нь холбох ажлыг хийнэ. Хил гарахаар зогсож буй тээврийн хэрэгслийн улсын дугаар, жолоочийн утасны дугаарыг бид фэйсбүүк хуудсандаа байршуулна. Тэгэхээр жолооч, ачааны эзэд арван сая төгрөгт багтаан гэрээ байгуулж, хамтарч ажиллах боломжтой. БИД ЗАСГИЙН ГАЗРААС ӨГСӨН ЧИГЛЭЛИЙН ДАГУУ ТЭЭВРИЙН ХӨЛСИЙГ ХЯЗГААРЛАН, ГУРАВ ДАХИН БУУРУУЛЛАА Замын-Үүд суман дахь гаалийн газрын дарга Б.Отгонсүх: -Замын-Үүдийн гаалийн газар иргэдэд 12 хяналтын бүсээр үйлчилгээ үзүүлж байна. Бид 08.00 цагаас 22.00 цаг хүртэл ажиллаж байна. Боомтын зөвлөлөөс хурдан үйлчлэхэд анхаарч байна. Хяналт шалгалтын бүрдүүлэлтийг цаг тухайд нь хийн, ачааг эзэнд өдөрт нь өгч байна. Ариутгал, халдваргүйтгэлд анхаарч байна. Авто замаар импортын бараа нэвтрүүлэх байдал 50-60 хувь өссөн. Экспортын ачаа барааны эргэлт 10 хувиар өсөв. Сүүлийн 20 хоногт 747 галт тэрэг хилээр орж ирсэн. 2256 галт тэрэг хилээр гарчээ. Эдгээрийн зарим нь хоосон, зарим нь ачаатай галт тэрэг. Би анх томилогдон ирэхэд 50 мянган тонн ачаа Эрээний гаальд гацсан гэх мэдээллийг өгч байв. Өнөөдөр урд хилийн боомтод 20 мянган тонн ачаа үлдээд байна. Үүнийг энэ сард багтаан авна. Эрээнд байсан 2000 машиныг татан авлаа. Иргэд тээврийн зардал өндөр байна гэсэн санал маш их ирүүлж байна. Иймд бид Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тээврийн хөлсийг хязгаарлан, гурав дахин буурууллаа. Ингэснээр иргэдэд очих өргөн хэрэглээний барааны үнэ буурна. Бид шуурхай, хүнд сурталгүй үйлчилж байна. Хэрэв танд гаальтай холбоотой ямар нэг гомдол санал байвал 96361281 утсаар холбогдоорой.
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод цагаан утаа бүрхээд байна. Энэ нь ОХУ-ын Сибирийн түймрийн утаа юм. Энэ утаа хойноос чиглэлтэй наашилж байгаа тул өнөөдөр /2021.08.04/ үдээс хойш манай орны хойд хэсгийн нутгаар /Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар/ улам өтгөрөхийг хиймэл дагуулаас авсан доорх зураг харуулж байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Долдугаар сард гадаадаас 5,879 иргэн ирснээс 3,562 хүнийг гэрт нь тусгаарлажээ
2021-08-04 10:57:13 Нийтлэгдсэн: НийгэмУОК-ын шийдвэрийн дагуу өнгөрөгч долдугаар сард нийт 49 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улсад байгаа иргэдээ татан авах арга хэмжээг зохион байгууллаа. Дээрх нислэгээр 5,879 иргэн ирсэн бөгөөд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан болон өвдөөд эдгэрсэн 3,562 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүлсэн. Харин2,317 иргэнийг тусгаарлан ажиглан байранд тусгаарлалаагэжУОК-ын шуурхай штабаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй