Д.Сумъяабазар: Дуу, бүжгийн тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, пабны үйл ажиллагааг нээх боломжтой
2021-08-04 09:20:20 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралдлаа. Хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд Хариуцлагын гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт шалгалт, Ковид-19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох шийдвэр гаргаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн байранд ажиллаж байгаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт, халдвар илрүүлэх шинжилгээний байнгын цэгийг өөр байрлалд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, дархлаажуулалт болон шинжилгээний үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Онцгой комиссын дарга нарт өглөө. Мөн нийслэлийн хэмжээнд Хариуцлагын гэрээ байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт орсон аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж, захирамж зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд тухай бүр хариуцлага тооцож ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хариуцлагын гэрээ байгуулж, караоке, баарыг нээх саналыг Хотын даргад уламжилсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.СумъяабазарЭдгээр байгууллагатай дуу, бүжгийн нэмэлт тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, пабны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх чиглэлээр Хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх ажлыг зохион байгуулах боломжтой. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай гэв. Эх сурвалж:НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Хот тохижилтын газрын санхүүжилтээр хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг сайжруулах ажлыг эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Сансарын туннелийн урсгал засвар, түшиц ханыг засаж, нөхөн сэргээн, хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Бороо, цасанд гандан, хуучирч муудсан ханын будгийг сэргээх ажлыг төлөвлөсөн хугацаандаа буюу зургадугаар сарын 18-наас долдугаар сарын 18-ны хооронд хийжээ. Нийт 2210 ам метр ханын хуучирсан будгийг хуулан, хусаж, шинээр замаск татлаа гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээлэв.
Хотын дарга АНУ-ын “Team Rubicon” байгууллагын багийнхантай уулзав
2021-08-03 11:24:33 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар АНУ-аас Монгол Улсад ирсэн Team Rubicon байгууллагын багийнхантай уулзлаа. Тус байгууллага нь гамшгийн үед түргэн тусламж үзүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай сайн дурын гишүүдээс бүрддэг, төрийн бус байгууллага юм. Монгол Улсад хүрэлцэн ирсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй баг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт гамшгийн үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр туршлага солилцож, сургалт, семинар зохион байгуулан ажиллаж байна. Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хот болон АНУ дахь цар тахлын нөхцөл байдлын талаар санал солилцож, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнүүдийн талаар ярилцав. Team Rubicon байгууллагын багийнхан цар тахлыг даван туулахад нийслэлчүүд амны хаалт тогтмол хэрэглэх, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдсан нь давуу тал болохыг онцолсон. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, Жон Хопкинсийн их сургуулийн Анагаахын сургуулийн яаралтай тусламжийн их эмч Кристина Катлетт, Массачусетс мужийн Baystates Medical Center эмнэлгийн их эмч Бенжамин Осборн нарын төлөөлөл оролцсон юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг яаралтай дуусгах үүрэг өглөө
2021-08-03 11:20:37 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар найман чиглэлээр үүрэг, даалгаварөгснөөсхэрэгжилт 89.8 хувьтай байна. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд хяналт тавих, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр нийт 1749 байгууллагатай Хариуцлагын гэрээ байгуулсан. Түүнчлэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар есөн дүүргийн 171 хорооны 2943 аж ахуй нэгж, байгууллагад 776 албан хаагч ажиллан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.Мөн Хотын дарга үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийт 229 удаагийн зөөлтөөр3430 шоо метрлагхагшаасыгзөөж тээвэрлэсэн бол Баянгол, Хан-Уул дүүргийн хоёр байршилд үерийн далан дагуу хашаа барьж, шороо асгасан зөрчлийг арилгажээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахнөхцөлийгхангах зорилгоор нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэхийгдүүргүүдийн удирдлага болон хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өгсөн. Тэгвэл өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс хойш 22.558 тонн хог хаягдлыг тээвэрлэн, цэвэрлэжээ.Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн их ба урсгал засварын ажлын хүрээнднийт 1047 метркабельутсыг цэгцэлж, 586 толгой засварын ажил хийснээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг99.04хувийнасалттайбайна. 12-15 насныхан дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна Ковид-19-ийн нөхцөл байдлын талаарНЭМГ-ындарга Б.Бямбадоржтанилцууллаа. Энэ үеэр долдугаар сард бүртгэгдсэн коронавирусийн халдварын тархалтын дэлгэрэнгүй судалгаагмэдээлж, дархлаажуулалтын явцыг тайлагнав. Тодруулбал, өнгөрсөн сард коронавируст халдварын 23.174 тохиолдол бүртгэгдсэн нь зургадугаар сараас 7.7 хувиар буурсан байна. Халдварын тохиолдол ийнхүү буурч байгаа нь нийслэлийн иргэдийн амралт, хөл хөдөлгөөний сийрэгжилттэй холбоотой гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ. Түүнчлэн халдварын улмаас бүртгэгдсэн насбаралтынтоо өмнөх сарын мөн үеэс 14 хувиар буурчээ. Долдугаар сард коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтынI тунднийт67.544иргэн хамрагдсанаас 65 хувь нь 12-15 насныхан байсан болIIтунд 98.977 иргэн хамрагдлаа. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт орчны бохирдол үүсгэсэн, газар шорооны ажил дутуу хийгдэж удаан хугацаанд ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаатай байршлуудад газрын зөрчил арилгуулах талаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Наймдугаар сарын 20-ноос эхлэн энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүн гарна гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Харин Хотын дарга тус хугацааг наашлуулах, хурдан хугацаанд чанартай ажиллах шаардлагатай байгааг сануулав. Сургууль, цэцэрлэг орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн засварлахыг үүрэг болголоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар таван чиглэлд 20 төрлийн үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө.Тухайлбал,хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн хяналтыг сайжруулж,барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг талбайд тогтмол ажиллуулахыг үүрэг болгов. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээндавто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажлыгнаймдугаар сарын 25-ныдотор дуусгаж, авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг жигдрүүлж ажиллах, нийтийнэзэмшлийн зам талбайн цас мөснийхалтиргаагулгаагарилгах зориулалтын бодис, давс нөөцлөхийгУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газарт даалгалаа. Мөнсайжруулсаншахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар, стандартад тогтмол хяналт тавих, нөөц бүрдүүлэх ажлуудыгхолбогдохбайгууллагуудад үүрэг болгов. Түүнчлэн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэд хэдэн чиглэл өглөө.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлуудыг наймдугаарсарын 20-ныдотор дуусгахаас гаднахяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, School police ажиллуулах бэлтгэл хангахыг холбогдох албаныханд даалгав. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах, шинэчлэх, хурдсааруулагчийгстандартын дагуу байршуулахыгүүрэг болголоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монголын Залуучуудын Холбооноос цар тахлын үед залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, эерэг мэдээлэл түгээх, цаашилбал эмч, эмнэлгийн ажилтнуудад туслах, цар тахлын өвчлөлийг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахаар Амь нэг үндэсний хөдөлгөөн зарлаж байна. Хамтдаа хичээцгээе уриатай энэхүү хөдөлгөөн хоёр сар үргэлжилнэ. Энэхүүхөдөлгөөнийхүрээнд олон нийтээс санал асуулга явуулж, цар тахлын үед хамгийн хүндрэлтэй байгаа асуудлыг тодруулж, мөн олон нийтийн дэмжлэгтэйгээр асуудлыг шийдвэрлэх юм. Түүнээс гадна залуучуудын дэмжлэгтэйгээр мэдээлэл түгээх, иргэдийг хариуцлагатай байхад уриалах гэх мэтчилэн олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Эхний удаад сайн дурын залуучуудыг хүчийг нэгтгэн халдвар авсан, өвчтэй байгаа иргэдэд сэтгэл зүйн болон эд материалын тусламж үзүүлэх юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй