Есдүгээр сарын 1-нд хичээл эхэлбэл мөрдөх заавар зөвлөмжийг ЭМЯ, БШУЯ хамтран боловсруулж эхэлжээ

Эрүүл мэндийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхэд мөрдөхзаавар зөвлөмжийг боловсруулж эхэлжээ. Энэ тухай ЭМЯ-ны газрын дарга Л.ЭнхсайханБид коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй буюу 12-оос доош насны хүүхдүүдийг хичээлд оруулах эсэх асуудал бий. Эрүүл мэндийн яамны зүгээс Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхэд мөрдөх заавар зөвлөмж, удирдамжийг боловсруулжбуй. Ингэснээр сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтнуудад сургалт явуулж, удирдамжийг өгнө. Цахимаар болон танхимаар гэж хослуулан хичээллүүлэх хувилбар бий. Тодруулбал,40 хүүхэдтэй ангийн 20 нь нэг долоо хоногт цахимаар, үлдсэн нь танхимаар гээх маягаар ээлжлэн хичээллүүлэх хувилбар байгаа. Хүүхэд хичээлээс нэг жил өнжихөд боловсрол, ирээдүйн орлогоос эхлээд олон зүйлд нөлөөлөх магадлалтай тул бид хичээлийг аль болох эхлүүлэх гарцыг олохын тулд хамтран ажиллаж байна гэв.

Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд НЭМГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын үйл ажиллагаатай танилцлаа. Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, нийслэл болон НЭМГ-ын удирдлага, харьяа байгууллагын дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төв, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Үйл ажиллагааны эхэнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж УИХ-ын гишүүдийг нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийг сонсож байгаад талархал илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг УИХ-ын зүгээс эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч, санхүүжилтийн шинэчлэлийг эхлүүлсэн. Гэвч энэ ажил удаашралтай, мөн эмч, ажилтнуудын цалин хүрэлцээгүй байгаа талаар гомдол гаргасан тул Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нийслэл төдийгүй орон нутагт ажиллаж, намрын чуулганд асуудлыг танилцуулна хэмээн хэлсэн бол УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Батлут Ажлын хэсэг байгуулагдаад хоёр дахь удаагийн уулзалтаа НЭМГ-т хийж байна. Эрүүл мэндийн салбарын ажлын ачаалал, цалингийн асуудал сөхөгдөж байгаа. Бид үр дүнтэй ажиллахаар төлөвлөж, цаашид эрүүл мэндийн салбарын бүх ажилтан, албан хаагчтай уулзана. Ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байгааг сонсоно. Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ажиллана. Ингэж байж нөхцөл байдал, эрүүл мэндийн холбогдох хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийнэ гэв. НЭМГ-ын бүтэц, хөрөнгө оруулалт, тулгамдаж байгаа асуудлын талаар тус газрын дарга Б.Бямбадорж УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, НЭМГ-ын харьяанд дүүргийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллага ордог. Тэдгээрт 7700 орчим эмч, ажилтан ажилладаг. Энэ үеэр эрүүл мэндийн салбарынхан эрх зүйн орчин сайжирч байгаа хэдий ч санхүүгийн асуудал хүндрэлтэй хэвээр байгааг хэлж байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АИ-92 шатахуун литр тутамдаа ₮2,050 болж, долдугаар сард нийт 600 төгрөгөөр өслөө

АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2,050 төгрөг болжээ. Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр мэдээлэл хийх үеэрАшигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаярдэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ тасралтгүй өсөж байгааг дурдсан юм. Тэрбээр Сая ОХУ-аас автобензин тонн тутамдаа 38 ам.доллар, дизель түлш 10 ам.доллароор нэмэгдэж орж ирсэн. Долдугаар сард 665 ам.доллар байсан АИ-92 авто бензиний үнэ сая 733 ам.доллар болж нэмэгдэж орж ирсэн гэсэн үг. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд тасралтгүй өсөж байгаа энэ үед бензиний үнэ шууд буурна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлийн ханшаас хамаарч өсөж, буурдаг тул манайд ч тодорхой хэмжээндөсөлт явагдах байх гэсэн юм. Тэгвэл өнөөдөр ийнхүү шатахуун импортлогчид АИ-92 шатахууны үнээ нэмж эхэлжээ. Ингэснээр литр тутамдаа 1,750 байсан АИ-92 300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Өмнө нь долдугаар сарын 3-нд АИ-92-ын үнийг мөн300 төгрөгөөр нэмж байсанба долдугаар сард зөвхөн энэ төрлийн бензиний үнэ литр тутамдаа 600 төгрөгөөр өслөө. ОХУ-д АИ-95, АИ-98 шатахууныэкспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар болсон. Энэ талаар АМГТГ-аас АИ-95, АИ-98, АИ-92 болон дизель түлш, онгоцны түлш улсын хэмжээнд 30 хоногийн нөөцтэй бөгөөд нөөцийг таслахгүй,хомсдолүүсгэхгүйн тулдБНХАУ-аасАИ-95 болонАИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байгаагаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахууныэкспортод ОХУ хязгаарлалт тавиагүй ч дэлхийн зах зээлийн үнийгдаган ийнхүү бензиний үнэ нэмэгджээ.

ТУСГААРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ЗОЧИД БУУДАЛ, АМРАЛТЫН ГАЗРУУДАД ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛБӨР 1,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО

Цар тахлынулмаас тэг зогссонАялал жуулчлалынсалбарын зарим аж ахуй нэгжүүд болох Улаанбаатар хотын бүс нутагт хамаарах зочид буудал, амралтын газрууд 2020 оны 10 сараас иргэд, төрийн албан хаагчдыг тусгаарлах ажлыг зохион байгуулсан юм. Хэдийгээр эрсдэлтэй ч гэсэн тасалдсан орлогоо нөхөх, ажлын байраа хадгалах боломжийг бүрдүүлсэн давуу талтай. Гэвч дээрх үйл ажиллагааны төлбөр нийт 1,7 тэрбум төгрөг өнөөг хүртэл олгогдоогүй нь салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтуудаар удаа дараалан яригдсаныг Н.Уртнасан сайд анхааралдаа авч ажиллалаа. Аялал жуулчлалын салбар 2020 онд 1,5 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд хоёр жил орчим сул зогсож, санхүүгийн хямралд өртөөд байгаа. Иймд нэн тэргүүнд тавьж шийдвэрлэх тухай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлэх хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлж өнгөрсөн 7 хоногт засгийн газрын хуралдаанд танилцуулагдаж, 7 сарын 28-ны өдрийн хуралдаанаар эцэслэн, Сангийн яамнаас санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Тус салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 10 гаруй байгууллагын төлөөллүүдтэй салбарын сайд хэд хэдэн удаагийн уулзалт хийж тулгамдсан асуудлуудыг сонсож, шат дараатай шийдвэрлэх, санал хүсэлтийг чөлөөтэй хүлээн авч ажиллахаа мэдэгдэж байсан нь ийнхүү ажил хэрэг болон үргэлжилж байна.

Авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлснээр их засвар хийх төсвөөс 41 хувийг хэмнэнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх төслийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтанилцуулсан юм. Үндсэн хөрөнгийн менежментийн систем гэдэг нь авто замын засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай, стратеги зорилтын хүрээнд авто замын чанар байдлынтүвшнийгдээшлүүлэх урт хугацааны менежментийн бодлого юм. Тус бодлого нь үндсэн дөрвөн хүчин зүйлээс бүрддэг бөгөөд цогцоор хэрэгжүүлснээр авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх боломжтой. Уг системийг нэвтрүүлж чадвал авто замын засварын ажлыг үрашгаарнь эрэмбэлэн, тухай бүрд нь ээлжит засвар хийснээр их засвар хийх төсвөөс 41 хувийг хэмнэх юм. Нийслэлийн авто замын сүлжээнд нийт 1563 км зам багтдаг. Үүний 18.1 хувьд нь ээлжит засвар, 17.8 хувьд нь давхар гадаргуун боловсруулалтын ажил, 25.9 хувьд нь их засвар хийх, 38.2 хувьд нь шинээр зам барих шаардлагатай байна.Зам засварын ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зам хариуцагч компани бий болгох шаардлагатай бөгөөд төрийн өмчийн байгууллага эсвэл хувийн хэвшлийн байгууллагын аль нь ч байж болно гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа. Харин зам хариуцагчтай менежментийн гэрээ хийх ба сонгон шалгаруулалтыг санхүү болон туршлага дээр үндэслэн хамгийн багадаа гурван жилээр гэрээ байгуулах юм. Нийслэлийн авто замын засварын ажлын төлөвлөлтийг чанар байдлынтүвшин, хагарлын шалтгаан болон засвар арчлалтыг үндэслэнболовсруулснаародоо байгаа авто замын сүлжээний засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломжийг бүрдүүлнэ. 21 байршлын 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газраар бүртгэлээ Зөвлөлийн хурлаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.НИТХ-ын2020 оны арванхоёрдугаар сарын 4-нд баталсан тогтоолд таван бүлгийн 719 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 65 ажил тусгагдаж 69 хувьтай, газар зохион байгуулалтын чиглэлээр 376 ажил тусгагдаж 70 хувьтай, хот байгуулалтын чиглэлээр тусгагдсан 87 ажил 50 хувьтай хэрэгжиж байна. Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх тухай захирамж гаргасан. Тус захирамжийн дагуу найман дүүргийн 246 байршил дахь 952 зөрчлийг илрүүлж, 62 байршлын 395 зөрчлийг арилгаснаар 70.9 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээр ашиглах газрын хил заагийг тогтоох, хамгаалах зорилгоор 21 байршлын 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газраар бүртгэлээ. Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэхээр 18 байршлын 6.742 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоон, газрын мэдээллийн санд бүртгэхээр төлөвлөжээ. 500-600 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл, хөтөлбөрт Авто замын сүлжээг шинэчлэх тухай асуудал орсон. Авто замын түгжрэлд шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог замын 33 км, гол ба туслах замын 28.8 км замын зураг төслийг баталсан билээ. Тэгвэл үлдсэн замаас 106.5 км замын зураг төслийг энэ жилдээ багтааж дуусгаснаар 2022 оноос авто замын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ирэх оны дөрөвдүгээр сараас барилга угсралтын ажлыг гүйцэтгэх юм. Харин авто замын түгжрэлд нөлөөлөх шинэчлэлийн хүрээнд үлдсэн 54.8 км замын зураг төслийг Дэлхийн банкны зээлээр хэрэгжүүлэхээр хуваарилалтыг хийжээ. Уг төсөлд багтсан бас нэг асуудал бол нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Нийслэлийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуй нэгж, байгууллагын 98 чиглэлийн 960 автобус, троллейбус өдгөө үйлчилгээнд явж байгаагаас ирэх жилүүдэд 500-600 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Энэ онд нийт 106 автобусыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авахаар төлөвлөснөөс эхний ээлжийн 30 автобусыг үйлчилгээнд гаргасан. Үлдсэн автобусыг энэ ондоо багтаан шинэчлэхээр ажиллаж байгаа юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.