Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлж, коронавирусийн халдварынилрүүлэг, тандалтын үйл ажиллагаанд зориуланПОС-ынтөхөөрөмж гардууллаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан хүсэлтийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварыг илрүүлэхPCR болон түргэвчилсэн шинжилгээ, батлагдсан тохиолдлын мэдээллийг цахим программд оруулахПОС-ынтөхөөрөмжөөр хангаж байгаа нь энэ юм. Нийт 225 сая төгрөгийн үнэ бүхий 150 төхөөрөмжийг өнөөдөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн 146, тосгоны эрүүл мэндийн дөрвөн төвийн төлөөлөлд гардууллаа. Төхөөрөмж гардуулах ажиллагаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийнтөлөөлөл оролцсон юм. Өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүд уг төхөөрөмжөөр хангагдсанаар батлагдсан тохиолдлын мэдээлэл болон хурдавчилсаноношлуураархийсэн шинжилгээний хариуг цахим программдхувийн гар утсаа ашиглан оруулж байсан асуудал шийдэгдэх боломжтой боллоо. Мөн бүхий л төрлийн аппликэйшнийг ашиглан бүртгэл, мэдээлэл үүсгэн ашиглах боломжууд бүрдэж байгаа юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Үс ургалтыг зогсоох, харласан хэсгийг цайруулах лазер эмчилгээ

Шар үсний ургалтыг зогсоож, цайруулах лазер эмчилгээ нь өвдөлтгүй, аюулгүй, эмзэг хэсгийн арьсыг цайруулж, шар үс дахин ургахгүй давуу талтай. Жилийн 4 улирал хийгдэж болдог, хамгийн аюулгүй үр дүнтэй үйлчилгээ юм. Эмчилгээг: Нүүр Гар, хөл Суга, бикини зэрэг илүүдэл үс ургадаг хэсгээр хийлгэх бөгөөд илүүдэл үсний ургалтыг зогсоож, харласан хэсгийг цайруулдаг. Лазер эмчилгээнд 21 хоногийн зайтай орох бөгөөд тухайн хүний үсний ширхэгээс хамаарч 7-10 удаа орж байж ургалт зогсдог. Үс ургалтыг зогсоох эмчилгээнд нэг удаагийн оролтын үнэ: Эрэгтэй сахал, хууз 40.000₮ Эмэгтэй сахал 25.000₮ Суга 40.000₮ Нүүр 80.000₮ Гар 70.000₮ Хөл 80.000₮ Бикини 90.000₮ Бүтэн бие 300.000₮ Харласан хэсгийг цайруулах эмчилгээ Суга 40.000₮ Бикини 90.000₮ 8 сарын 10-ныг хүртэл цайруулах үйлчилгээг үнэ төлбөргүй бэлэглэнэ. Манай бусад үйлчилгээний үнийн тариф, мэдээлэлтэй танилцахыг хүсвэлэнд даржменютэй танилцаарай. Цаг авах утас: 80660000 Манай хаяг: Home plaza-аас зүүн тийш, Баянмонгол хорооллын чанх урд Санто смарт апартмент 212, 204 тоот

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОРЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.4, 35.1.6, 48 дугаар зүйлийн 48.6, Засгийн газрын 2018 оны Дүрэм шинэчлэн батлах тухай 317 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1022 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдсан барилга байгууламж, эрчим хүчний байгууламж, холбооны байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид орж ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас зохион байгуулан ахалж ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахдаа холбогдох хууль, стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангуулан хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавьж, барилгын комиссын актыг баталгаажуулж байна. 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн комиссын мэдээ: Холбогдох байгуулагад байнгын ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай хүсэлт гаргасан нийт 2 барилга байгууламжид ажиллалаа. Үүнд: 1. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Росторг ХХК-ийн захиалгатай агуулах, оффисын барилга: Өгөгдсөн үүрэг даалгавар: ➢ Зураг төсөлд орсон өөрчлөлтийг гүйцэтгэлийн зургаар баталгаажуулах, Шунхлай ХХК-ийн ШТС-тай ойр төлөвлөгдсөн байдалд Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас тодруулга авах, Барилгад ашигласан материалын гарал үүслийн гэрчилгээг орчуулж, барилгын үндсэн баримт бичигт хавсаргах. ➢ Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний зургийн дагуу гадна тохижилтын ажлыг хийж дуусгах, ашиглагдсан материалын гарал үүслийн гэрчилгээ, сертификат, лабораторийн шилжилгээний баримтыг хавсаргах. ➢ Гадна КТПН-ийн өндөр хүчдэлийн шугамын доор байрласан хамгаалалтын зурвасын зөрчлийг арилгах, аянга хүлээн авагч, газардуулгын байгууламжид холбогдоогүй, Цахилгааны техникийн нөхцөл, КТПН, Улсын комиссын акт, мэдээллийн сангийн акт, зураг төсөл шалгуулах, ➢ Дотор холбоо дохиоллын зургаас өөрчлөгдсөн камер, теникийн өрөөг гүйцэтгэлийн зургаар баталгаажуулах, зарлан мэдээлэх системийг хийж гүйцэтгэх, Гадна холбооны ил далд ажлын акт шалгуулах, гадна холбооны техникийн нөхцөл, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хийсэн гэрээг шалгуулах. ➢ Бохир ус засварлах гэрээг тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай хийх, Узелийн өрөөнд ус зайлуулах трап хийж, шугам сүлжээг хаягжуулах, өрөөг цэвэрлэх үүрэг даалгаврууд өгөгдөж, 14 хоногийн хугацаанд биелүүлэх, үүрэг даалгаварын хэрэгжилтээр ашиглалтад авахаар шийдвэрлэв. 2. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын захиалгатай Кристал инженеринг ХХК-ийн дахин төлөвлөлтийн хүрээнд гүйцэтгэсэн 144 айлын 14 давхар зоорь бүхий үйлчилгээтэй 140 айлын орон сууцны барилга: Өгөгдсөн үүрэг даалгавар: ➢ Ариун цэврийн өрөөний тоноглолуудыг бүрэн угсарч дуусгах, агааржуулалтын сараалж хийж дуусгах, дээвэр дээрх агааржуулалтын хоолойд сараалж хийж өгөх, зоорийн давхарт цэвэр усны шугамыг хамгаалж,, дугуй хязгаарлагч байрлуулах, борооны ус зайлуулах иж бүрэн төлөвлөлт хийж үзүүлэх. ➢ 2 давхар өргөтгөлийн барилгын зураг төслийг нөхөж үзүүлэх, өөрчлөлт орсон хэсгийг гүйцэтгэлийн зургаар баталгаажуулах, зураг төсөл зохиогчийн нэгдсэн дүгнэлтэд тусгах, үйлчилгээний танхим болон техникийн давхарыг зориулалтын дагуу ашиглах талаар баталгаа гаргаж ирүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, гадна авто зогсоолын тохижилтын зураг тусад нь гаргаж ирүүлэх. ➢ Дотор холбоо дохиоллыг зургийн дагуу бүрэн хийж дуусгах, цахилгааны тоолуурын цаагуур байрласан холбооны кабелиудыг зайлуулж, засвар үйлчилгээ хийх нөхцөлийг хангах, дотор холбоо дохиоллын өөрчилөлтийг гүйцэтгэлийн зураг хийж, шалгуулах. ➢ Усны тоолуурыг стандартын дагуу суурилуулах, тоолуурын заалт авах боломжтой хаалт хийх, зарим тоолуурыг баталгаажуулалтад хамруулах. ➢ Агааржуулалтын хоолойд хамгаалалтын сараалж суулгах, ➢ Лифтний бүрэн магадлалыг хийж зөрчлийг арилгах, лифтний хонгилын хаалганы гуяны өрлөг хийж бэхлэх шаардлагатай, засвар үйлчилгээний гэрээ байгуулах, лифтчин томилох. ➢ Цахилгааны өрөөгөөр ус дамжуулах шугам хоолой дайруулж төлөвлөснийг холбогдох норм дүрмийн дагуу өөрчлөх, гүйцэтгэлийн зургаар баталгаажуулах, газардуулгын байгууламжийг щитэнд хатуу холбоосоор холбох, гадна оролтын кабель шугамын батлагдсан зураг төсөл болон мэдээллийн санд оруулсан акт нөхөж үзүүлэх. ➢ Ерөнхий төлөвлөгөөний дагуу гадна тохижилт, явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам хийгдээгүй, гадна тохижилт, авто зогсоол, орчны барилга байгууламжтай уялдаагүй, нийтийн эзэмшлийн талбай, авто зам, явган хүний замын хийц бүтээцэд өөрчлөлт оруулж, үйлчилгээний барилгын хэсэгт шат хийсэн, гадна тохижилт авто зогсоолын ажлыг зураг төсөлгүйгээр, тусгай зөвшөөрөлгүй байгууллагаар гүйцэтгүүлсэн, Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний зургийн дагуу гадна тохижилтын ажлыг хийж дуусгах, ашиглагдсан материалын гарал үүслийн гэрчилгээ, сертификат, лабораторийн шилжилгээний баримтыг хавсаргаагүй. ➢ Дутуу ажлыг гүйцээж, зураг төсөл зохиогчийн нэгдсэн дүгнэлтэд тусгах үүрэг даалгаврууд өгөгдөж, 14 хоногийн хугацаанд биелүүлэх, үүрэг даалгаварын хэрэгжилтээр ашиглалтад авахаар шийдвэрлэв.

Хог тээврийн 25 автомашиныг дүүргүүдийн удирдлагуудад хүлээлгэн өглөө

Нийслэлийн хог тээврийн үйлчилгээнд явдаг автомашинуудад дорвитой парк шинэчлэл хийгдэлгүй 10 орчим жил болжээ. Өдгөө нийслэлийн есөн дүүргийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээнд 240 гаруй машин тогтмол явж байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь наймаас дээш жил болж, эвдрэл гэмтэл байнга гарах болжээ. Үүнтэй холбоотойгоор хог тээврийн хуваарь алдагдах, ил задгай хог хаягдал үүсэх нөхцөл байдал бий болоод байгаа юм. Иймээс үүнд улс, нийслэлээс онцгой анхаарч, тухайн жилийн эдийн засаг, санхүүгийн боломж, нөөцөөс хамаараад 2020 онд хог тээврийн 10 автомашиныг авч, дүүргүүдэд хуваарилсан. Мөн 2020 онд дахин 25 автомашинаар парк шинэчлэл хийх шийдвэр гарч, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар төсвийг шийдвэрлэсэн хэдий ч төсвийн тодорхой хүндрэлүүд, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж он дамжин нийлүүлэгджээ. Хог тээврийн 25 автомашиныг дүүргийн удирдлагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт ес, Хан-Уул дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт долоо, Налайх дүүрэгт хоёр, Сүхбаатар, Баянгол, Багануур, Багахангай дүүрэгт тус бүр нэг автомашин өгсөн юм. Цаашид дүүрэг бүрд үе шаттайгаар хог тээврийн машин олгоно гэдгийг албаныхан энэ үеэр хэлж байлаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Нийслэлийн 173 хороонд хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулахад хүндрэлтэй олон асуудал тулгарч байна. Тухайлбал, хог тээврийн тусгай зориулалтын машины хүрэлцээ, хангамж муу байна. 2012 онд нийслэлийн төсвөөс 163 машиныг нийслэл, дүүргийн хог тээврийн байгууллагад өгснөөс хойш 2020 он хүртэл парк шинэчлэл хийж чадаагүй. Үүнээс улбаатайгаар хогны тээвэрлэлтэд хүндрэл гарч, нийслэлийн гэр хороолол, орон сууц, зуслангийн чиглэлд үүссэн үүсмэл хогуудаа дор бүр нь авч чадахгүй байдал бий болсон. Гэхдээ бид зүгээр суугаагүй. Нийслэл, дүүргийн дарга нар, энэ чиглэлийн байгууллагууд боломжоороо ажиллаж ирсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хот нийтийн урсгал зардлын хэмнэлтээс, мөн хувийн хэвшлийн хог тээврийн байгууллагуудыг оролцуулж, зардлыг нь гаргаж, хүндрэлтэй байгаа дүүргүүдийнхээ хогийг шуурхай тээвэрлэх арга хэмжээ авсан. Ковидтой холбоотойгоор зуслангийн бүсэд их айл бууснаар хогны хэмжээ нэмэгдсэн тул манайхаас 200 сая гаруй төгрөгийн эх үүсвэр олж, зуслангийн бүсэд гурван хувийн хэвшлийн есөн хог тээврийн машин гаргаж, хог ачих давтамжийг нэмэгдүүлсэн гэсэн бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун Хог хаягдлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэл хийж байгаагийн эхлэл нь өнөөдрийн энэ арга хэмжээ. Цаашид жил бүр хог тээврийн автомашинд парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна гэсэн юм. Энэ үеэр тохижилт, үйлчилгээний компанийн жолооч нар автомашин хүрэлцээгүй байсан тухайгаа ярьж, шинэ машинтай болж байгаадаа баяртай байгаагаа хэлж байлаа. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ түвшинд гаргах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулан, нийслэлийн иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Цаашид хог тээврийн автомашины парк шинэчлэлийг жил бүр нэмэгдүүлж, 2024 он гэхэд дүүргүүдийн хог тээврийн автомашины парк шинэчлэлийг бүрэн хийх зорилттой ажиллаж байгаагаа албаныхан хэлж байв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн,НЗДТГ-ынНийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон албаны хүмүүс Баянгол дүүргийн 20, Сүхбаатар дүүргийн гурав, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүй байдал болон бусад шалтгааны улмаас удаашралтай буюу зогсонги байдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн 14 барилга байгаа юм. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 240 хүүхдийн хүчин чадалтай 34 дүгээр цэцэрлэгийн барилга 2018 онд баригдаж, барилгын ажил 96 хувьтай байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Учир нь барилгын гүйцэтгэгчээр ажилласан Бизнес фокус ХХК төсвөөс давсан санхүүжилт хэрэгтэй гэсэн тайлбар өгчээ. Тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт 500 гаруй хүүхэд байдаг ч өмнөх жилүүдэд 47 дугаар цэцэрлэгт хамрагдаж иржээ. 34 дүгээр цэцэрлэгийн тоглоомын талбай болон автомашины зогсоол зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг цэцэрлэгийн эрхлэгч Л.Батхуяг танилцууллаа. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах54дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 2017 онд баригдаж эхэлсэн ч барилгын явц 90 хувьд хүрээд зогсжээ. 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр Тералинк ХХК ажилласан боловч өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байгаа юм. Тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт 250 хүүхэд харьяалагддаг. 54 дүгээр цэцэрлэгийн үндсэн барилга 1984 онд ашиглалтад орсон, хуучны барилга юм. Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтадорсноор24 цагийн хоёр бүлэг нээгдэх боломж бүрдэнэ. Түүнээс гадна цэцэрлэгийн хашаанд байгаа тоосгон 30 гараашийг буулгахгүй бол хүүхдүүд гэмтэх нөхцөл үүсээд байгааг цэцэрлэгийн эрхлэгч Х.Тэгшзаяахэллээ. Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын V сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр ПГС ХХК ажилласан, барилгын явц 85 хувьтай байна. Тус сургууль нийт 3300 гаруй сурагчтай бөгөөд өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйн улмаас III, IV ангийн зургаан бүлгийн 320 хүүхэд Хөдөлмөрийн дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэх болоод байгаа юм. 540 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахаас гадна сургуулийн орчмын туслах замыг нээх шаардлагатай байгааг сургуулийн захирал Н.Гэндэнсүрэнтанилцуулсан. Учир нь тус сургууль гурван автобустай бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхэд эдгээр автобус зогсох талбайгүй болоод байгаа гэлээ. Сургуулийн үндсэн барилга 1957 онд ашиглалтад орсон. НМХГ-аас2019 онд тус барилгад сургуулийн үйл ажиллагаа явуулахыг зогсоох дүгнэлт гаргасан байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнэдгээр барилгыг түргэн хугацаанд ашиглалтад оруулах чиглэл барин ажиллахыг холбогдох байгууллагуудад анхаарууллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.