“Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” ТББ-аас Хэнтий аймагт 60.000 амны хаалт хандивлалаа
2021-07-29 11:19:42 Нийтлэгдсэн: НийгэмХэнтийн аймгийн нутгийн зөвлөлд Хэнтийн аймгийн Бэрх тосгоны харьяат Амьдралын үнэ цэнэ Эрүүл мэнд Төрийн бус байгууллагын тэргүүн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нүдний мэс заслын их эмч Л. Мөнх-Аварга нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийнхаа иргэдэд 12 сая төгрөгийн үнэ бүхий 60.000 мянган ширхэг амны хаалт хандивлалаа. Хандивын 60.000 ширхэг амны хаалтыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Соёлын дэд сайд М.Батбаяр, нутгийн зөвлөлийн дэд дарга Б.Цогтбаатар нарт хүлээлгэн өглөө. Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр энэ үеэр цар тахлын үед Хэнтий аймгийн иргэдийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон онцгой байдлын албан хаагчдад дэмжлэг үзүүлж , 60.000 мянган ширхэг амны хаалт хандивласан Амьдралын үнэ цэнэ Эрүүл мэнд Төрийн бус байгууллагын тэргүүн Л. Мөнх-Аваргад талархал илэрхийллээ. Мөн тэрбээр хандивласан амны хаалтыг Хэнтий аймгийн сумдад хуваарилан илгээж, короновируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулах болно гэдгээ хэллээ. Амьдралын үнэ цэнэ Эрүүл мэнд Төрийн бус байгууллагын тэргүүн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нүдний нөхөн сэргээх мэс заслын эмч Л. Мөнх-Аварга Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, хууль хүчний байгууллага зэрэг амны хаалт шаардлагатай газруудад энэхүү тусламжийг дамжуулж өгөхийг хүслээ. Амьдралын үнэ цэнэ Эрүүл мэнд Төрийн бус байгууллага өмнө нь Хэнтий аймгийн алслагдсан сумдын иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байсан бол энэ удаад Хэнтийн аймгийн иргэдэд 60.000 мянган амны хаалт хандивлалаа. 2016 оны гуравдугаар сард байгуулагдсан Амьдралын үнэ цэнэ Эрүүл мэнд ТББ нь нийгмийн зорилтот бүлгийн эрүүл мэндэд чиглэсэн төрийн бус байгууллага бөгөөд гишүүдийн санаачлагаар 2017 онд хөдөө орон нутгийн алслагдсан бүсийн иргэдэд зориулж Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Амгалан амаржих, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч нартай хамтран Говь Сүмбэр аймгийн Чойр хот, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Биндэр, Өмнөдэлгэр суманд урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө, оношлогооны хөтөлбөр, 2018 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэдэд үнэ төлбөргүй нүдний үзлэг зөвлөгөө, анхан шатны эмчилгээ, 2019 онд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв болон Тиффани Мед эмнэлэгтэй хамтран ТВ9 телевизийн Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэгтэй хамтран алслагдсан бүс нутгийн иргэнийг Улаанбаатар хотноо үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээнд хамруулсан, тархины саажилттай хүүхдүүдэд нөхөн сэргээх эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн юм. Мөн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал Монгол улсад бүртгэгдсэн энэ үед 2020 оны дөрөвдүгээр сард ЭМЯ-нд 3000 ширхэг амны хаалт, 2020 оны 12 сард ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн хамт олонд Дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн, 2021 оны 5 сард УОК-т 24000 ширхэг амны хаалт хандивласан зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлсээр байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд айлчлалын үеэрээ буцалтгүй тусламжийн автомашинууд өгчээ
2021-07-29 10:49:55 Нийтлэгдсэн: НийгэмБНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээХил хамгаалах байгууллагад цэргийн буцалтгүй тусламж болгон автомашинуудхүлээлгэн өгчээ. Энэ үеэр Цэргийн төв зөвлөлийн олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хошууч генерал Сун Янчао тэргүүтэй төлөөлөгчид Хил хамгаалах ерөнхий газарт зочилсон байна. ХХЕГ Автомашинуудыг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч, хоёр орны хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх талаар ярилцжээ. ХХЕГ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхөдолдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Тэрбээр Хятад,Монголын Батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд хүргэхэд энэхүү айлчлал чухал түлхэц үзүүлнэгэдгийг онцлож байв. Мөн цар тахлын нөхцөл байдал сайжирмагц цэргийн бүхий л түвшний айлчлал, солилцоо, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооноос цахим уулзалт хийв
2021-07-29 10:37:10 Нийтлэгдсэн: НийгэмУИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2021.07.28/ Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооноос тус Дэд хорооны гишүүдэд хандаж тавьсан хүсэлттэй холбогдуулж цахим уулзалт зохион байгууллаа. Монгол Улсын Шадар сайдын 2020 оны аравдугаар сарын 08-ны өдрийн 123 тоот тушаалын 1 дэх хэсэгт заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт технологийн зориулалтаар уур үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухыг 2021 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс түлэхийг хоригложээ. Энэ шийдвэрээс улбаалан уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа зогсооход хүрч, энэ асуудлаараа УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүдтэй уулзах хүсэлт гаргасны дагуу тус Дэд хорооноос өнөөдөр холбогдох бүх талуудыг оролцуулан цахим уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр товч танилцуулга хийхдээ Шадар сайдын тушаалын хэрэгжилтийг нэг жилээр сунгах асуудлыг Ажлын хэсэг дээр ярьсан талаар тэмдэглэсэн бол Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Саруул-Эрдэнэ Шадар сайдын тушаалын хэрэгжилттэй холбогдуулж Мидлинг буюу баяжуулсан нүүрс түлж барилгын материал, ус, ундаа үйлдвэрлэх, мах боловсруулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 68 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, сул зогсолтод шилжсэн. Эдгээр аж ахуйн нэгж үйлдвэрийн бүсэд байрладаг учир дэд бүтэц, төвлөрсөн дулаанд холбогдох боломж одоогоор байхгүй. Үйл ажиллагаа зогссоноос болоод зах зээл дээр нэг ширхэг нь 180 төгрөг байсан тоосго 500 төгрөгөөр өнөөдөр олдохгүй болсон. Барилгын материалын үнэ өссөн нь уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд буюу барилгын материал үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой гэдгийг суалгаагаар гаргасан. Энэ бүхнийг харгалзаж бид уулзах хүсэлт гаргасан гэлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан агаарын бохирдлыг бууруулах том зорилгынхоо хүрээнд асуудалд хандах байр суурь баримталж байгаа ч цар тахлын хүнд үед аж ахуйн нэгжүүдэд боломж олгосон шийдвэр гаргах талаас авч үзэж байна гээд цаашид хүхрийн хэмжээг стандарт түвшингээс илүү ялгаруулдаг Мидлинг баяжуулсан түлшийг ашигласан хэвээр байлгүй, технологийн шийдэл нэвтрүүлэх талаас саналаа хэлэв. Уг түлшний талаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш А.Түмэнбаяр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшний нийт орцын 95 хувийг Мидлинг буюу эрчим хүчний баяжуулсан нүүрс дангаараа эзэлдэг учир уур үйлдвэрлэж үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн түлж буй Мидлинг түлш агаарын бохирдолд нөлөөлөх нөлөөлөл нь сайжруулсан шахмал түлштэй адил байна гэсэн мэдээлэл өглөө. Холбогдох талуудын дээрх мэдээллүүдтэй холбогдуулж Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Т.Аубакир нар зарим асуудлыг тодруулж, албан тушаалтнуудаас хариулт авав. Албан тушаалтнууд аж ахуйн нэгжүүдийн тавьсан хүсэлтийн дагуу бизнес эрхлэгчдэдээ боломж олгосон шийдвэр гаргах талаас хариулт, саналаа хэллээ. Уулзалтын төгсгөлд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Уур үйлдвэрлэгчдийн холбооноос тавьсан хүсэлттэй холбогдуулж бүх талуудыг оролцуулан уулзалт зохион байгуулсныг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид агаарын бохирдлыг бууруулах том зорилгынхоо хүрээнд асуудалд хандах талаар байр сууриа илэрхийлэв гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
БЗД-ийн "Иргэдэд үйлчлэх төв"-ийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ
2021-07-29 10:02:54 Нийтлэгдсэн: НийгэмБаянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Иргэдэд үйлчлэх төв-ийн барилгыг барьж эхэлсэн. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн тус төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо. Иргэдэд үйлчлэх төв-ийн барилга зоорийн давхар бүхий гурван давхар бөгөөд цагдаагийн хэлтэс, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ, бүртгэлийн хэлтэс, банк зэрэг нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллах юм. Гүйцэтгэгч байгууллагаар ДМТМ трейд ХХК ажиллалаа. Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар
А.Ариунзаяа: Амины сууцтай, хоёроос дээш машинтай хүмүүсийг хүнс тэжээлийн дэмжлэгээс хасна
2021-07-29 09:54:19 Нийтлэгдсэн: НийгэмХүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулсан талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө. Тэрээр Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам хугацаа, нөхцөл, хяналт, хариуцлагатай болсон. Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай хүмүүсийг шууд хасна. Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах, зүгээр л мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ. Дэлгүүрийг ч сонгон шалгаруулж биш, харин НӨАТ-ийн баримт олгодог, кассын системтэй хүссэн дэлгүүрээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. Арван нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлсэн хэмээв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй