Замын-Үүд боомтын ариутгалын төхөөрөмжийг туршилтаар ажиллуулж эхэллээ

Замын-Үүд боомтын ариутгалын хаалганы стандартын шаардлага хангалтгүйн улмаас экспорт, импортын ачаа барааны эргэлт саатсан. Засгийн газраас тус боомтын ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар долдугаар сарын 6-наас түр ажлын хэсэг томилоод байгаа. Замын-Үүд боомтын экспортын чиглэлд эхний ээлжийн ариутгалын төхөөрөмжийг долдугаар сарын 24-нөөс туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Уг төхөөрөмж нь дөрвөн улиралд ажиллах боломжтой, нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай. Замын-Үүд хилийн боомтоор өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүнээс 100 автомашин ачаагүй, нүүрстэй 10 автомашин гарч байна. Орох чиглэлд өдөрт ачаатай 100, импортын 50-60 автомашиныг нэвтрүүлж байгаа юм.

БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

БНСУ-д зорчих иргэдэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг хүргэж байна. КОРОНАВИРУСИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ, ХИЛЭЭР НЭВТРЭХ ТУХАЙ - БНСУ-д зорчих виз авсан зургаагаас дээш насны бүх хүн нислэгт хамрагдахаас 72 цагийн өмнө ковид-19-ийн PCR шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан шинжилгээний бичигтэй байна. Шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэл дээр гаргуулсан байх ба гуравдагч орны хэл дээр гарсан тохиолдолд англи эсвэл солонгос хэл рүү орчуулуулсан байна. Шинжилгээний бичиггүй тохиолдолд Солонгосын тал хилээр нэвтрүүлэхээс татгалзах боломжтой. - Хилээр нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж, маягт бөглөх ба тусгаарлалтын хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлаа мэдээлэх тусгай апп-ыг хилийн боомтын холбогдох ажилтны тусламжтайгаар гар утсандаа суулгаж, идэвхжүүлнэ. ТУСГААРЛАХ БАЙР, ТУСГААРЛАЛТААС ЧӨЛӨӨЛӨХ ЖУРМЫН ТУХАЙ - Богино хугацааны визтэй иргэд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн албанаас заасан тусгаарлагдах байранд тусгаарлагдана. Тусгаарлалтын төлбөрийг өөрөө хариуцна. Тусгаарлах байрны төлбөр хаана хуваарилагдсанаас шалтгаалан өдрийн нэг хүний 110-150 мянган вон байна. Хэрвээ тодорхой оршин суух хаягтай төрөл садан /нотлох баримт бичгийг орчуулж биедээ авч явах/-ынхаа мэдээллийг өгч, төрөл садан болох хүн нь онгоцны буудалд ирж батлан дааж авч явбал гэрт нь 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах боломжтой. - Урт хугацаагаар оршин суух оюутан, байнгын оршин суугч, хөдөлмөрийн гэрээт ажилтан зэрэг визтэй иргэд ганцаар тусгаарлагдах боломжтой, тусгаарлалтын стандарт шаардлага хангасан байрны хаяг мэдүүлж 14 хоногийн хугацаанд гэрээр тусгаарлагдаж болно. - Тухайлсан 1 улсад /2 өөр улсад вакцины I, II тунд хамрагдсаныг тооцохгүй/ ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон Pfizer, Janssen, Moderna, Astra Zeneca, Covishield, Sinopharm, Sinovac зэрэг вакцины бүрэнд тунд хамрагдаж 2 долоо хоногийн хугацаа өнгөрсөн бизнес, эрдэм шинжилгээ судалгаа, хүмүүнлэг /зөвхөн оршуулах ёслолын үйл ажиллагаанд оролцохыг ойлгоно/, БНСУ-д оршин суугаа төрөл садан /эхнэр, нөхөр эсвэл эхнэр нөхрийн гэр бүл/-тайгаа уулзах зорилготой ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлж болно. Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд тухайн иргэн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-д холбогдох үндэслэлээ нотлох баримт бичгийг бүрдүүлж хүсэлт гаргана. БНСУ-ын ЭСЯ-аас тусгаарлалтаас чөлөөлөх тухай батламж олгосон тохиолдолд үүнийгээ биедээ авч явж хилээр нэвтрэх үедээ шалгуулна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хорио цээрийн дэглэмд тогтмол өөрчлөлт орж байгаа тул илүү нарийвчилсан мэдээллийг БНСУ-ын ЭСЯ, Хорио цээрийн алба болон ГИХГ-аас авч, нягталж байх шаардлагатайг анхаарна уу. Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам

Багануур дүүргийн төлөвлөлтийг танилцуулж байна

Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог. Улаанбаатар хотыг нүүрсээр хангадаг, нүүрсний томоохон үйлдвэрлэлийг түшиглэн бий болсон стратегийн ач холбогдол бүхий дүүрэг юм. 2015 онд Багануур дүүргийн иргэдийн санал асуулгын дагуу НИТХ-аас Нийслэлийн дагуул хот болгох шийдвэр гарсан. Тус дагуул хотын ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2017 оны 347 дугаар тогтоолоор баталсан бөгөөд 2030 онд 15 мянган өрх, 60 мянган хүн амтай байхаар тооцсон юм. Энэ хугацаанд 12600 суралцагчийн сургууль 5800 хүүхдийн цэцэрлэг 630 ортой эмнэлэг 1560 үзлэг /өдөр/ бүхий нарийн мэргэжлийн поликлиник 4800 ам метр талбай бүхий спорт цогцолбор 990 суралцагчийн МСҮТ бий болгохоор төлөвлөсөн. Багануур дагуул хот нь дараах тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжинө. Их, дээд сургууль Уул уурхайн үйлдвэрлэл Нүүрс гүн боловсруулах үйлдвэр Шингэрүүлсэн хийн түлшний үйлдвэр Биотехнологийн үйлдвэр Үйлдвэрлэл технологийн парк ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Б.Сүхбаатар: Батлан хамгаалахын их сургуулийн хашаан дахь орон сууцны орц, гарцыг шийднэ

Баянзүрх дүүргийн 16-р хороо Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд байрлах орон сууцны иргэд гэртээ орохын тулд хашаа, байрны завсар дахь ганц хүн явахад ч хүндрэлтэй замаар явдаг. Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол гэртээ ч орж чадахгүй нөхцөл байдал үүсээд жил гаруй болжээ. Иймээс оршин суугчид үүнийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсний дагуу өнөөдөр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар холбогдох албаныхны хамт газар дээр нь очиж ажиллалаа. Тус орон сууцыг 2011 онд барьсан. Тухайн үед Батлан хамгаалахын их сургуулиас ажилчдын орон сууц барих хүсэлт гаргасны дагуу зөвшөөрөл олгож байжээ. Гэтэл 2020 онд хашаагаа хааж, иргэд гэрээсээ гарч, ороход хүндрэлтэй болсон байна. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар холбогдох албаныхны хамт сургуулийн удирдлагатай уулзахад Манай ажилчдаас хоёр өрх л амьдарч байгаа. Тухайн үед орон сууцанд орсон ажилчид ихэнх нь байраа зарсан. Одоо түрээсийн айлууд л амьдарч байгаа учраас бидэнд хамааралгүй гэх байдлаар хариулт өгч, орц, гарц нээх боломжгүй гэсэн тайлбар хэлжээ. Оршин суугчид энэ гарцаар гарч яваад хөл, гараа хугалсан тухайгаа хэлж байлаа. Мөн Халуун ус, цахилгаан тус сургуулиас хамааралтай байдаг. Дургүйгээ хүрэхээр усаа хаачихдаг. Ус нь маш их зэвтэй гардаг. Цахилгаан тасрахад бид өөрсдөө мөнгө төлж, асуудлаа шийдсэн гэв. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Батлан хамгаалахын их сургуулийн багш, ажилтнууд одоо амьдарч байгаа эсэх нь чухал биш. Тухайн үед манай ажилтнууд амьдарна гэж зөвшөөрөл авсан. Иймээс энэ сургууль дотор цаашид барилга, байгууламж барих зөвшөөрөл өгөхгүй. Үүнийг НИТХ-аар батлуулна. Мөн иргэдийн эрх, ашгийг хамгаалах үүднээс тусгай хэрэгцээний газрыг УИХ-аар батлуулж, тухайн газрыг оршин суугчдад авч өгөхөд анхаарч ажиллана. Байрны ар талын иргэний өмчилсөн газрыг газар чөлөөлөлтөд оруулах асуудлыг ярилцана. Орц, гарцын асуудлыг шийднэ хэмээн хэллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Алтай Таван Богд руу 4000 км замыг хүүхдүүдтэйгээ мотоциклоор туулсан гэр бүл

Энэ удаагийн PEAК ЗОЧИН буландаа Экстрем спорт сонирхогч М.Түмэн-Өлзий, Э.Эрдэнэчимэг нарыг урьж, гэрт нь зочиллоо. Тэднийх хоёр хүү, нэг охинтой. Саяхан гэр бүлээрээ Алтай Таван Богд руу нийт 4000 гаруй км замыг мотоцикл, цахилгаан дугуйгаар амжилттай туулаад иржээ. Тэдний аялалын сонирхолтой түүхийг хуваалцъя. Сайн төлөвлөгөө, аюулгүй аяллын эхлэл М.Түмэн-Өлзийгийнх 2017 оноос хойш мотоспортоор хичээллэх болжээ. Амралтын өдөртөө ойр зуур салхинд гарч, зундаа хотоос холгүй аялдаг дадалтай.Сайн төлөвлөгөө гаргаж байж л эрсдэл багатай, амжилттай аялдагбайна. Энэ удаагийн аяллаа гэхэд л он гармагц төлөвлөж эхэлжээ. Зургаан сар гаруйн хугацаанд бэлтгэсэн төлөвлөгөөнийнх нь тухай тодруулахад М.Түмэн-Өлзий: Аялал төлөвлөгөө, зорилготой байх нь маш чухал юм байна. Аяллаа он гарснаас хойш нарийн төлөвлөж, бага багаар мотоцикл, хэрэглэлүүдээ цуглуулсаар үргэлжилсэн. Эрсдэл өндөртэй, цаг зав маш бага, олон мотоцикл хэрэглэлүүдтэй,бага насны хүүхдүүдтэй явахаар нэг талаас нь харвал амралт гэхээсээ илүүтэй цаг завгүй төлөвлөгөөтэй аялал юм шүү дээ. Зөвхөн мотоцикл унахаас гадна снөүбоардыг хэрхэн хослуулж аялах талаар туршлагатай аялагчдаас суралцаж, судалгаа хийсэн гэж ярилаа. Бичлэг үзэх:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.