Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлж байна
2021-07-28 11:30:21 Нийтлэгдсэн: НийгэмБНСУ-д зорчих иргэдэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг хүргэж байна. БНСУ-д зорчих виз авсан зургаагаас дээш насны бүх хүн нислэгт хамрагдахаас 72 цагийн өмнө ковид-19-ийн PCR шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан шинжилгээний бичигтэй байна. Шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэл дээр гаргуулсан байх ба гуравдагч орны хэл дээр гарсан тохиолдолд англи эсвэл солонгос хэл рүү орчуулуулсан байна. Шинжилгээний бичиггүй тохиолдолд Солонгосын тал хилээр нэвтрүүлэхээс татгалзах боломжтой. Хилээр нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж, маягт бөглөх ба тусгаарлалтын хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлаа мэдээлэх тусгай апп-ыг хилийн боомтын холбогдох ажилтны тусламжтайгаар гар утсандаа суулгаж, идэвхжүүлнэ. Тусгаарлах байр, тусгаарлалтаас чөлөөлөх журам: Богино хугацааны визтэй иргэд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн албанаас заасан тусгаарлагдах байранд тусгаарлагдана.Тусгаарлалтын төлбөрийг өөрөө хариуцна. Тусгаарлах байрны төлбөр хаана хуваарилагдсанаас шалтгаалан өдрийн нэг хүний 110-150 мянган вон байна. Хэрвээ тодорхой оршин суух хаягтай төрөл садан /нотлох баримт бичгийг орчуулж биедээ авч явах/-ынхаа мэдээллийг өгч, төрөл садан болох хүн нь онгоцны буудалд ирж батлан дааж авч явбал гэрт нь 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах боломжтой. Урт хугацаагаар оршин суух оюутан, байнгын оршин суугч, хөдөлмөрийн гэрээт ажилтан зэрэг визтэй иргэд ганцаар тусгаарлагдах боломжтой, тусгаарлалтын стандарт шаардлага хангасан байрны хаяг мэдүүлж 14 хоногийн хугацаанд гэрээр тусгаарлагдаж болно. Тухайлсан нэг улсад /2 өөр улсад вакцины I, II тунд хамрагдсаныг тооцохгүй/ ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон Pfizer, Janssen, Moderna, Astra Zeneca, Covishield, Sinopharm, Sinovac зэрэг вакцины бүрэнд тунд хамрагдаж хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн бизнес, эрдэм шинжилгээ судалгаа, хүмүүнлэг /зөвхөн оршуулах ёслолын үйл ажиллагаанд оролцохыг ойлгоно/, БНСУ-д оршин суугаа төрөл садан /эхнэр, нөхөр эсвэл эхнэр нөхрийн гэр бүл/-тайгаа уулзах зорилготой ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлж болно. Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд тухайн иргэн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-д холбогдох үндэслэлээ нотлох баримт бичгийг бүрдүүлж хүсэлт гаргана. БНСУ-ын ЭСЯ-аас тусгаарлалтаас чөлөөлөх тухай батламж олгосон тохиолдолд үүнийгээ биедээ авч явж хилээр нэвтрэх үедээ шалгуулна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хорио цээрийн дэглэмд тогтмол өөрчлөлт орж байгаа тул илүү нарийвчилсан мэдээллийг БНСУ-ын ЭСЯ, Хорио цээрийн алба болон ГИХГ-аас авч, нягталж байх шаардлагатайг анхаарна. Эх сурвалж:Онцгой Байдлын Ерөнхий Газар
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр МХЕГ-т ажиллалаа. Цар тахлын энэ үед мэргэжлийн хяналтын байгууллага Монгол Улсын Засгийн газрын Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-ний хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хяналт шалгалтын 90 хувийг чиглүүлж, төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог эрс цөөрүүлэн ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагын энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 25 зорилт 185 арга хэмжээний биелэлт 47.8%-тай, төлөвлөгөөт хяналт шалгалт 11.1%-тай, зөвлөн туслах үйлчилгээ 14.2%-тай хэрэгжиж байна. Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөний биелэлт бага байгаа хэдий ч төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан объектуудын хууль сахин мөрдөлтийн түвшин 70%, эрсдэл үүсэх магадлал 30.9%-тай байгаа нь өмнөх оноос сайжирсан үзүүлэлт юм. МХЕГ-ын дарга Т.Гантулга болон хяналтын газрын дарга нар ойрын үед хийж хэрэгжүүлж, шийдвэрлэж буй ажил, тулгамдсан асуудлуудаа энэ үеэр Шадар сайдад танилцуулж, мэдээлэл өглөө. Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл-д мэргэжлийн хяналтын салбарын гол хууль болох Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулах ажил тусгагдсан бөгөөд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр тус хуулийн 70-с доошгүй хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлага байна гэж үзжээ. Иймд МХЕГ-аас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн Шинэчилсэн найруулгыг хяналт шалгалтын тогтолцоо, төрөл, хяналт шалгалт хийх нийтлэг журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалах, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд тавих хяналт, мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн эрх зүйн байдал, түүнтэй холбогдсон харилцааг боловсронгуй болгох чиглэлээр Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран хийж байна. МХЕГ-аас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлдэг төрийн үйлчилгээг хялбар, ил тод, иргэний хяналттай, цахим болгох үүднээс Монгол Улсын Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим засаглалыг хэрэгжүүлэх үндэсний хэмжээний цогц бодлогын E-MONGOLIA хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэрэглэгч төвтэй хяналт шалгалтыг бий болгох зорилгоор Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээндwww.igov.mnцахим системийг ашиглалтад оруулаад байна. Мөн Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах төслийн хүрээнд Монгол Улсын хилийн Замын-Үүд, Алтанбулаг боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албад, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн барилга, Алтанбулаг боомтод хилийн хорио цээрийн байгууламжийг барих ажил хийгдэж байна. Барилга байгууламжийг 2022 онд багтаан ашиглалтад оруулна. Шадар сайд С.Амарсайхан цар тахлын хүнд цаг үед улсын хилээр халдвар зөөвөрлөгдөхөөс урьдчилан сэргийлэхээс эхлээд худалдаа, үйлчилгээний салбарт халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, халдваргүйжүүлэлтийг чанартай гүйцэтгүүлэх зэргээр өндөр ачаалалтай, оролцоо ихтэй ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархал илэрхийлээд дараах үүрэг чиглэлийг өглөө. Дижитал шилжилтийг бодитой хэрэгжүүлэхэд үлгэрлэн манлайлж, хүний оролцоог бууруулсан, ил тод, нээлттэй, цахим системийн хэрэглээг хэвшүүлэх, хөгжүүлэлтийг хийх, хоорондын уялдаа холбоог сайжруулах Цар тахлын энэ цаг үед хувийн хэвшил, аж ахуйн нэгжид зөвлөн туслаж дэмжих, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд анхаарч үйл ажиллагааг нь хэвийн, нээлттэй явуулан цар тахлыг хамтдаа даван туулах, удаа дараа зөрчил гаргасан, алдаа дутагдлаа засаж сайжруулаагүй тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, Болзошгүй гамшиг, эрсдэлийг тооцоолох, бууруулахтай холбоотой ажлуудыг хийх, Тухайлбал, аливаа бүтээгдэхүүнийг улсын хилээр орж ирэхээс өмнө чанар стандартыг хангуулах, Улсын байцаагчид хэрэгжилтийг хангуулж буй хууль, дүрэм журмаа иргэд, аж ахуйн нэгжид зөв тайлбарлах, мэдээлэл өгөх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах Дэлхий нийтээр коронавируст халдвартай дасан зохицож амьдрах цаг үе рүү орж байгаа тул ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, оновчтой, цомхон, илүү үр дүнтэй ажиллах бэлтгэлийг хангах Аймгийн МХГ, хилийн Мэргэжлийн хяналтын албад, ялангуяа томоохон боомтууд дахь хяналтын албад салбар хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, үйл ажиллагаагаа оновчтой болгож, ажлаа үр дүнтэй, илүү бүтээлчээр ажиллахад анхаарах зэрэг үүрэг чиглэл өгөв.
ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ТРИЯН ХРИСТЕАГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД ТУС САЛБАРТ ХОЁР ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА
2021-07-28 10:37:55 Нийтлэгдсэн: НийгэмБайгальорчин, аялал жуулчлалын сайдНямжавын УртнасанЕвропын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Триян Христеагийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа. Европынхолбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Триян Христеагийн Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаандаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэнд талархал илэрхийлээд, 2017-2021 оны байдлаар Европын Холбооны санхүүжилтээр 2 төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэнийг онцоллоо. БОАЖЯ, ГХЯ, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооноос Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах санаачилгатай хамтран Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчныг сайжруулах бүсийн Р53 төслийг Олон улсын шинжлэх ухаан технологийн төвтэй хамтран хэрэгжүүлсэн. Төслийн нийт санхүүжилт 5 сая ам.доллар, үүнээс Монгол Улсад 570,000 ам.долларын санхүүжилт хуваарилагдсан. Дэлхий дахинд үүсээд буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд Европын Холбооноос 2 сая долларын нэмэлт санхүүжилт олгохоор болж төсөл сунгагдан ажиллаж байна. Төслийн хүрээнд Лабораторийн чадавхыг бэхжүүлэх цар тахлын үед нэн шаардлагатай 89 сая төгрөгийн өртөг бүхий лабораторийн шинжилгээний PCR системийг Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд, ШУА-ийн Биологийн хүрээлэнд 87 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, биоаюулгүй байдлын II-р ангиллын кабинетыг хүлээлгэн өгсөн. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын аюултай хог хаягдлын удирдлагын чадавхын судалгаа, үнэлгээ төслийг хэрэгжүүлээд байна. Европын Холбооны Свич-Ази хөтөлбөр, Чехийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Каритас Чех Репаблик байгууллагатай хамтран Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төсөл-ийг 2013-2017 онд хэрэгжүүлсэн бол Свич-Ази II хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийг тус яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар болон Каритас Чех Репаблик байгууллага хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг төслийг Монгол Улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэх, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, хаягдалгүй эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020-2024 онд хэрэгжүүлнэ. Одоогоор төслийн хүрээнд Улаанбаатар хот, Булган аймгийн төв болон Хишиг-Өндөр сумын хэмжээнд суурь судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтыг Хишиг-Өндөр суманд турших зорилгоор БНЧУ-аас тоног төхөөрөмж татан авах хэлцэл хийгдээд байна. 2021-2024 онд Европын Холбооны санхүүжилтээр Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төслийн хэрэгжүүлнэ. Төслийн гол зорилго нь Монгол иргэдийн хүнсний хангамж болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг шинэлэг, ландшафтын түвшний удаан хугацааны тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх, чадавхыг нэмэгдүүлэх юм. Цаашид Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах чиглэлээр Европын Холбоо, түүний гишүүн орнуудын тэргүүний туршлагыг нэвтрүүлэн тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллах саналтай байгаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан илэрхийллээ. Мөн Европын Холбоо болон Герман улс сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг сүүлийн 60-аад жил хэрэгжүүлж байгаа туршлагаас хуваалцан энэ чиглэлээр хамтрах саналтай байгаагаа онцолсон юм. Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Триян Христеа цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцоод, Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа хэдий ч хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Номын сангуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчныг бүрдүүлнэ
2021-07-28 10:29:50 Нийтлэгдсэн: НийгэмНИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн оролцож, зарим асуудлыг танилцуулан, НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад нэмэлт мэдээлэл өгсөн юм. Соёлын тухай хууль болон төрөөс соёлын талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилт,Үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх,Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон салбар дөрвөн номын сан, алслагдсан гурван дүүргийн Соёлын ордны номын санд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёл, урлагийн чиглэлээр тусгагдах нэг тэргүүлэх зорилт, долоон зорилт, 12 үйл ажиллагааг Соёлын тухай хууль, төрөөс баримтлах соёлын бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,Засгийнгазрынүйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хурлаар Үндэсний номын сангийн хуучин барилга, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Драмын эрдмийн театрын барилгуудыг сэргээн засварлах тухай хэлэлцлээ. Мөн Улаанбаатар хотын Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих инкубатор төв байгуулах газрын асуудал, зураг төслийн зардлыг шийдвэрлүүлэхээр 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөлд санал хүргүүлээд байгаа юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монголын Залуучуудын Холбооноос “Амь нэг” үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ
2021-07-27 14:50:52 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын нийслэл дүүрэг, аймаг сум бүрт салбар нэгжтэй Монголын Залуучуудын Холбооноос Амь нэг үндэсний хөдөлгөөнийг зарлан эхлүүлж байна. Энэхүү хөдөлгөөнөөр дэлхийн нийтийн цар тахал Ковид-19 ыг өвчлөл, нас баралтыг бууруулахад залуучуудын оролцоог илүү идэвжүүлж, тодорхой үр дүнд хүрэхээр зорилт тавьж байгаа юм байна. Хөдөлгөөний хүрээнд залуучуудын дуу хоолойг илүү идэвхжүүлэн олон нийтэд үнэн зөв мэдээллийг олон талт хэлбэрээр хүргэх, Монгол Улсын Засгийн газар, УОК, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллах бөгөөд улаан бүст ажиллаж буй эрүүл мэндийн салбарын залуучуудын онлайн бүртгэл явуулах, халдварт өвчний улаан бүст ажиллаж буй эрүүл мэндийн салбарын залуучуудад тулгамдаж буй асуудлыг сонгож, шийдвэрлүүлэх зорилгоор онлайн форум, уулзалт зохион байгуулах гэх мэт үе шаттай арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна. Мөн цар тахлын хүрээнд хамгийн их хүндрэл бэрхшээл учруулж буй, яаралтай шийдвэрлэх ёстой асуудлуудаар олон нийт, залуучуудын дунд санал асуулга явуулж шийдвэрлэх зорилт дэвшүүлж байна. Ийнхүү асуудлыг шийдэхийн тулд МЗХ олон нийтийн дунд хандивын аян зохион байгуулж, цугларсан хандивын хөрөнгөөр нэн тэргүүнд шаардлагатай ажлуудыг хийх юм байна. Үүнээс гадна олон нийтийн дунд мэдээ мэдээлэл түгээх, залуучууудыг уриалан дуудах, шинэ санаа дэвшүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнууддаа дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах гэх мэтчилэн олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Эдгээр нь энэ жил тохиож буй Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой хүрээнд хийж буй ажлуудын нэг хэсэг аж. Хамтдаа хичээцгээе уриатайгаар орон даяар зохион байгуулагдах АМЬ НЭГ залуучуудын хөдөлгөөн хоёр сар үргэлжилнэ. Залуу хүн та ч бас энэ аянд идэвхтэй оролцож, амь нэг байж, хамтдаа аюулт өвчнийг давцгаая.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй