Маргааш ажлын өдөр ч тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

Долдугаар сарын 24-ний Бямба гарагт бүх нийтийн ажлын өдөр. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр маргааштээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Засгийн газраас баяр наадмын амралтын өдрийг үргэлжлүүлэн долдугаар сарын 16-ны ажлын өдрийг амралтынболгосон. Ингэхдээ долдугаар сарын 24-нийг ажлын өдөр болгон шилжүүлсэн юм. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын тухайд Бямба гараг ажлын өдөр ч хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулахзохицуулалт хийжээ. Дугаарын хязгаарлалтын үйлчлэл: Даваа гарагт 1, 6-гаар Мягмар гарагт 2, 7-гоор Лхагва гарагт 3, 8-аар Пүрэв гарагт 4, 9-өөр Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй.

ТАРИАН ТАЛБАЙД УРГАМЛЫН ӨВЧИН, ХОРТОН ГАРЧ УРГАЦАД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА

Энэ жилийн хувьд хур бороо элбэгтэй сайхан жил болж байгаа хэдий ч тариаланчид та бүхэн дараах зүйлд анхаарах нь зүйтэй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн тариалангийн талбайд ургамал ургалтын хугацааны хяналтыг хийсэн. Хяналт ажиглалтаар тариалангийн талбайд ургамлын өвчин, хортон шавжихээр гарах нөхцөл бүрдэхээр байна. Тухайлбал: навчны септориоз (Septoria tritici), зэв (Puccinia sp) өвчин ихэнх талбайн буудайнд гарсан байв. Мөн ургамлын бясаа, нугын бор эрвээхий (хөнөөл учруулдаг хөгжлийн шат нь авгалдай нь юм), цацаг далавчтан/трипс зэрэг шавжийн хөнөөл учруулалт эхэлсэн байв. Иймд тариаланчид ургацаа хамгаалахдаа анхаарч талбайн зах хэсэгт болон гүнд ажиглалт хийж өвчин болоод хортон шавжийн тархалтын байдалд анхаарах шаардлагатай байна. Буудайн навчны зэв болон септориоз өвчний үед тохирсон фунгицидийг нэн яаралтай хэрэглэх хэрэгтэй. Таримлаа өвчин болон шавжид нэрвэгдсэн эсэхийг сайн мэдэхгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай хандаж арга хэмжээг авах нь зүйтэй. Энэ жилийн цаг агаарын хувьд сүүлийн жилүүдтэй харьцуулахад онцлогтой байгаа бөгөөд зарим газар байнгын бороотой байхад зарим газар хур багатай, огцом хэт халсан байсан ба тариалалт оройтсонтой холбоотойгоор үрийг гүехэн суулгасанаас шалтгаалж бутлалт нь муу, механик болцонд орох зэрэг олон зүйлүүд ажиглагдсан. Хог ургамлын эсрэг гербицидийн олдоц муу, оройтож хэрэглэсэнтэй холбоотой зарим аж ахуйн нэгжүүдийн тариан талбай нэлээд их хог ургамалтай байв. Энэ жил хур бороотой жил хэдий ч тариалалтын технологи алдагдвал төлөвлөсөн ургацаа авч чадахгүйд хүрнэ. Иймд хэтэрхий оройтойгүй дээрээ ургамал хамгааллын бодис /фунгицид, инстекцид/-ыг зохих тунгаар зааврын дагуу хэрэглэх ба 2021 онд газар тариалангийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн Байгаль орчин, аялал жуулчлал, ХХААХҮйлдвэр, Эрүүл мэндийн сайд нарын баталсан жагсаалтад орсон бодис хэрэглэхийг зөвлөж байна. (https://www.legalinfo.mn/law/details/16159?lawid=16159). Мөн зарим тариалангийн талбайн ургамал хаврын сүүлчийн цочир хүйтрэл, өдөр шөнийн температурын хэлбэлзэл, гэнэтийн хүйтрэл, халалт гэх мэт хүчин зүйлд өртсөнөөс цочролд (стресст) орсон нь ажиглагдсан. Иймд бас ургамлыг сэргээх, цочролоос гаргахын тулд бордоо (гумины хүчилд суурилсан бордоо болох үр тариа, тосны ургамалд зориулагдсан гумат +7 ба бусад бордоонууд)-г навчаар нь өгөх нь зүйтэй. Намар, хавар хөрсөнд болон тарилтын үед үртэй хамт эрдэс бордоо (нийлмэл эрдэс бордоо, чёрный жемчуг ба бусад) хэрэглэх нь чухал байна. Буудайн септориоз.Септориоз өвчний хор хөнөөл нь навчны ассимляцийн гадаргуу багасах, хатах, иш хугарах, түрүү дутуу хөгжих, үр хугацаанаасаа өмнө боловсрох, зэргээр илэрнэ. Тариа ихээр өвчилсөн тохиолдолд хоосон түрүү үүсэх, зарим ургамал үхэхба ургацын алдагдал 30-40%-д хүрнэ. Харин өвчин хожуу илэрсэн тохиолдолд ургацын алдагдал 5-7% -иас ихгүй байдаг. Эрдэс бордоог микроэлементтэй хэрэглэсэнээр буудайн энэ өвчинд үзүүлэх тэсвэрийг нэмэгдүүлдэг. Септортоз өвчний явц нь дараах хүчин зүйлсийн нөлөөгөөр нэмэгддэг: халдвар авсан үр, талбай дээрх ургамлын үлдэгдэл, эрт болцтой, энэ өвчинд өртөмтгий, богино, иштэй сортын үр тариалах, азотын бордоог их тунгаар хэрэглэх, зусах буудайн тариалах хугацааг оройтуулах, өнгөрсөн жилийн ургацын үрийг тарих, шүүдэр их унах, тариа налах, гербицидийг буруу хэрэглэх, ЭТС-ийн горимыг зөрчих гэх мэт. Септориоз өвчнөөс хамгаалахын тулд дараах зүйлийг баримтлах шаардлагатай. Гуурсыг хумьж хагалах; ЭТС-ийг зөв баримтлах, буудайг уринш, өргөн мөрт ургамлын дараа тариалах; Тухайн бүс нутагт зөвлөсөн тохиромжтой хугацаанд тариалалт хийх; Тариаг гол хатгах, ба түрүүлэх үед эсвэл зөвхөн түрүүлсэний дараа дээд навчнууд дээр эхний толбонууд гарч ирэхэд фунгицидээр шүрших:Пропиконазол, Тебуконазол, Ципроконазол зэрэг бодис агуулсан фунгицид шүрших Эрдэст тэжээлийн тэнцвэрт байдлыг хадгалах; Ургамлын үлдэгдлийг устгах, хумьж хагалах; Хөл газрын ургамлыг устгах; Буудайн навчны зэв.Зэвний хор хөнөөл нь навчны эрүүл гадаргуу багасч, ургамлын усны тэнцвэрт байдал бүрэн алдагдсанаас ууршилт ихэсч навч хугацаанаасаа өмнө үхдэг. Өвчний явц их бол үрийн технологийн ба талх болох чанар муудна. Зэв өвчний явц нь дараах хүчин зүйлсийн нөлөөгөөр нэмэгддэг: хур тунадас их байх, өвчинд өртөмтгий сортын үрийг тариалах, талбайд хог ургамалтай байх, хураалт оройтох Зэв өвчнөөс хамгаалахын тулд дараах зүйлийг баримтлах шаардлагатай. Энэ өвчинд тэсвэртэй сортуудыг тариалах; Тариалалт ба ургац хураалтыг цаг тухайд нь хийх; Талбай, зам дээр зэрлэгээр ургаж байгаа үет ургамлыг устгах; Хөрс боловсруулах системийг нарийн баримтлах; Ургамлын эрдэс тэжээлийн хооллолтыг тэнцвэржүүлэх; Ургамлын навчин дээр өвчин илэрмэгц фунгицидээр шүрших:пропиконазол, дифеноконазол, тебуконазол, ципроконазолзэрэг үйлчлэх бодис агуулсан фунгицид хэрэглэж болно. Иймд тариаланчид та бүхэн дээрх нөхцөл байдалд онцгой анхаарч чанартай арвин ургац авахын төлөө хариуцлагатай байхыг МХБ-аас зөвлөж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 55 хувийг байр зүйн зургаар зурагжуулна

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан өнөөдөр Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газарт ажиллалаа. Тус газраас газар, үл хөдлөх хөрөнгийн гурван хэмжээст зураглал, бүртгэлийн цахим системийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Тус цахим системийг хөгжүүлснээр газар, үл хөдлөх хөрөнгийн зураглал, тооллого, эрхийн бүртгэл олон улсын жишигт нийцэж, тэдгээрээс олох татвар, төлбөрийн хэмжээг үнэн бодитой ногдуулж, хураах боломж бүрдэх аж. Таван жилийн судалгааны үр дүнд нэвтрүүлээд буй Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем нь Монгол Улсын хэмжээнд газрын харилцааны цогц үйл ажиллагааг салбар бүрийн оролцоог ханган нэгдсэн стандарт, арга зүйгээр эрхлэх мэдээллийн үндсэн суурь дата бааз учраас бусад төрийн байгууллагатай уялдаа холбоотой, нягт хамтарч ажиллах нь чухал байгааг салбарынхан энэ үеэр онцолж байв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын цахим шилжилтийг сайшаагаад Газрын харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх, хиймэл дагуулын станц байгуулж, суурь мэдээллийг бүрдүүлэх, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 55 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулахад шаардлагатай хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгуулах, хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг төрийн байгууллагуудад ашиглуулах, дундын мэдээллийн санг үүсгэх зэрэг тулгамдаж буй асуудлыг Засгийн газарт танилцуулж, бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Уг нэгдсэн цахим систем нь: Төлөвлөлтийн; Газрын биржийн; Үнэлгээ, татвар, төлбөрийн; Кадастрын; Хаягийн; Мониторингийн; Хот байгуулалтын гэсэн 7 цогц мэдээллийн сангаас бүрдэх ба дээрх бүх мэдээллийг иргэд, олон нийт болоод аж ахуйн нэгж, байгууллагуудад түгээх зорилгоор орон зайн мэдээллийг бүрдүүлэх, хуваалцах, ашиглах иргэд төвтэй Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц (Геопортал)-ийг нэвтрүүлэн суурь орон зайн мэдээллээр хангах боломж бүрэн нээгджээ.

Б.Бат-Эрдэнэ: Зөрчил гаргасан шатахууны компаниудын зөвшөөрлийг яам цуцлахгүй байна

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шатахууны компаниудад хийсэн шалгалтынхаа талаар мэдээллээ. Тэрээр энэ үеэрээ 2020 оны хоёрдугаар сард МХЕГ-аас Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яаманд хандаж зарим ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүчингүй болгох нь зүйтэй гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Гэвч энэ ажил одоо болтол яаманд хийгдэхгүй байна. Тиймээс бид мөн албан шаардлагыг яаманд хүргүүлж байна. 2018 оноос хойших шалгалтын дүнг нэгтгэж байгаа удахгүй тусгай зөвшөөрлийг нь цуцлах компаниудыг мэдээлнэ гэв.

Өнөөдөр өглөө Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өнөөдөр хоёр аймгийн нутагтгазар хөдлөлт болсон байна. Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Улаанбаатарын цагаар 2021 оны долдугаарсарын 22-ны өдрийн 08:28 цагтХөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрийн зайнд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Мөн 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайнд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдсэн аж. Газар хөдлөлтийн хүч ба мэдрэгдэлт Балл Тайлбар Магнитуд Тайлбар I Хөрсний/хэлбэлзэл/ долгион зөвхөн газар хөдлөлтийн багажид тэмдэглэгдэнэ. 2.5 Зөвхөн багажид бичигдэнэ II Маш тайван орчинд хүмүүс анзаарна III Цөөн тооны хүмүүс чичиргээг мэдэрнэ 3.5 Мэдэгдэм сул газар хөдлөлт IV Олонх хүмүүст мэдрэгдэнэ. Цонхны шил доргино V Дүүжлээстэй эд зүйл савлаж, унтаж байсан хүмүүс сэрнэ. VI Зарим барилга байгууламжид хөнгөн гэмтэл учирч өнгө шавардлагад ан цав үүснэ. 4.5 Мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт VII Барилга байгууламжийн өнгөн шавардлагад нь цав үүсэжшавар нь ховхорч унана.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.