Цэцэрлэг, ЕБС-ийн ЭЛСЭЛТИЙГ наймдугаар сард цахимаар зохион байгуулна
2021-07-22 10:56:07 Нийтлэгдсэн: НийгэмЦэцэрлэг болон ЕБС-ийн нэгдүгээр ангийн хүүхдийн элсэлтийг наймдугаар сард цахимаар зохион байгуулах шийдвэрийг БШУЯ-наас өнгөрсөн хавар гаргасан. Үүнтэй холбоотойгоор нийслэл, аймгийн төвүүд болон сумын сургуулиудад ямар зохион байгуулалт хийх талаар БШУЯ-наас тодорхой чиглэлийг өгнө. Тиймээс наймдугаар сард тухайн орон нутгийн нөхцөл байдлаас хамааран элсэлтийн үйл ажиллагаа өөр өөрийн онцлогоор зохион байгуулагдана хэмээн БШУЯ-ны ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлсэн юм.
Суурьшлын бүсэд орж ирсэн зэрлэг амьтдыг байгальд эргүүлэн тавилаа
2021-07-22 10:44:07 Нийтлэгдсэн: НийгэмСуурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, улмаар гэмтэж бэртэх, идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Нийслэлийн Байгаль орчны газраас бүх нийтийн амралтын өдрүүдээр гэмтэж бэртсэн, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн 11 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллав. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт үүрнээсээ төөрсөн начин шонхорын хоёр нисгэл ангаахай, гэмтсэн хондлой цагаан ураацайг Зэрлэг амьтан асрах байранд асарч байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн найман дэгдээхэйтэй хондон ангирыг барьж нуурт шилжүүлэн тавилаа. Түүнчлэн Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн суурьшлын бүсэд орж ирсэн хоёр сарьсан багваахай, хоёр өмхий хүрэн, нэг рашааны могой, хоёр бамбай хоншоорт могойг барьж, байгальд эргүүлэн тавьсан юм. Улаанбаатар хот орчимд рашааны болон бамбай хоншоорт гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Суурьшлын бүсэд голдуу бамбай хоншоорт буюу хортой могой орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Зэрлэг амьтадтай холбоотой дуудлага мэдээллийг ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 тоот утсаар, бусад үед Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 тоот утсаар өгнө үү. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, аймгуудын Эрүүл мэндийн төв болон коронавирусын эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлгүүдийн дэргэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах ажил дуусах шатандаа оржээ. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд байгуулсан Яаралтай тусламжийн төв-ийн дэргэдэх хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрт хяналт тавин ажиллалаа. Бэсрэг үйлдвэр нь тус төв рүү газар доогуурх шугамаар хүчилтөрөгчийг шууд дамжуулна. Мөн бусад эмнэлгээс хүчилтөрөгчийн баллонуудыг цэнэглэх зориулалттай хоёр байгууламжийг стандарт, аюулгүй байдлын горимын дагуу байршуулжээ. Яаралтай тусламжийн төвд 145 ор дэлгэсэн бөгөөд 86 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд ч мөн хүчилтөрөгчийг шууд дамжуулах байдлаар холбосон байна. Энэ нь баллон цэнэглэж зөөвөрлөхгүй байх давуу талтай бөгөөд эмнэлгүүд тасаг бүртээ хананаасаа хүчилтөрөгч авах боломжтой юм. Хүчилтөрөгчийн үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг Онцгой байдлын газрын албан хаагчид, Мэдигас газ компанийн инжeнeр техникийн ажилчид хариуцан 24 цагаар ажиллаж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүй байх үүднээс эдгээр бэсрэг үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд санууллаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 10-ны байдлаар 45.9 хувьд хүрчээ
2021-07-21 11:38:21 Нийтлэгдсэн: НийгэмЭрчим хүчний салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх талаар Эрчим хүчний сайд Н.Тайванбэх Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 10-ны байдлаар 45.9 хувь, үүнээс үйлдвэр компаниуд 47.6, нүүрсний уурхайнууд 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа. Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөц энэ сарын 10-ны байдлаар дундын агуулахад 93 мянган тн, баруун болон зүүн бүсийн үйлдвэрийн хашаанд 70 мянган тонн байна. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт байрлах 55 агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 5.9 мянган тн сайжруулсан шахмал түлшний нөөцтэйгэв. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, явц болон тулгамдсан асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгажээ.
Дарханы замын эхний 130 км замын ажил дуусаж ашиглалтад орлоо
2021-07-21 10:37:27 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар-Дархан чиглэлийн замын эхний 130 км замын ажил дуусаж, зорчих хөдөлгөөн нээгдлээ. Одоогийн байдлаар нээгдсэн 130 км авто замд замын тэмдэг, тэмдэглэгээг хийж буй юм. Нийт замыг бүрэн ашиглалтад ортол эхний нээсэн 130 км замд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд гурван жил засвар, арчлалтыг Шанхай Констракшн групп компани хариуцах юм байна. Улаанбаатар-Дархан чиглэлийнзамын нийт 204.11 км замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банк болон ЕСБХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа. Замыг санхүүжүүлэгч хоёр банкны нийт 10 багц ажлаас 8 багцын ажил хэвийн үргэлжилж буй.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй