Баянбүрдийн тойрог орчмын авто замд ус зайлуулах шугам угсарч байна
2021-07-21 10:28:34 Нийтлэгдсэн: НийгэмЧингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо Баянбүрдийн тойрог орчмын авто замд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж байна. Тасганы усан сан болон Умард дэд станц орчмын гэр хорооллын суурьшлын бүсээс хур борооны үед үерийн усаар их хэмжээний хайрга, шороо зөөвөрлөгдөн Баянбүрдийн аюулгүйн тойрогт нэвтэрдэг. Улмаар 6-р хорооны орон сууцны гадна зам талбай, подвалыг усанд автуулах, лаг шавраар бохирдуулах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газар бэлтгэл ажлаа ханган, авто зам дагуух шугам сүлжээ угсралтын ажлыг эхлүүлээд байна. Долдугаар сарын 14-18-ний хооронд 150.7 метр газар шугам угсарч, авто замын хөндлөн сэтэлгээг 29.4 метр урт газар хийж, ф600 ган хоолой суурилуулсан. Нийт 165 метр урт шугам угсарч, шүүрт 10 худаг, үзлэгийн таван худаг угсарлаа. Ажлын явц 36 хувьтай байна. Баянбүрдийн аюулгүйн тойрог орчимд ус зайлуулах шугам хийснээр авто замын насжилт нэмэгдэж, орчны тоосжилтыг бууруулахаас гадна нийгмийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг асуудлууд шийдэгдэх юм. ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР
Засгийн газрын шийдвэрээр Үндэсний их баяр наадмын үе буюудолдугаар сарын 10-18-ныг дуустал нийт ес хоног бүх нийтээрээ амарсан билээ. Ингэхдээ долдугаар сарын 16-ны ажлынөдрийг 24-ний Бямба гарагтшилжүүлсэн юм.Иймд долдугаар сарын 24-нд буюу энэ Бямба гараг нь ажлын өдөр болж байна. Баяр амралтын үед ажлын өдрийг дараагийн амралтын өдөрт ийнхүү шилжүүлэх тохиолдол байдаг. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай тусгаагүй тул 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аливаа ажил, амралтынөдрийг шилжүүлэхболомжгүй болохыгХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаөөрийн цахим хуудастаа мэдээлжээ.
Шивээхүрэн боомтоор өнөөдрөөс эхлэн 184 машин нэвтрүүлэхээр болжээ
2021-07-20 10:02:10 Нийтлэгдсэн: НийгэмБНХАУ-ын Сэхэ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа жолооч нараас сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусийн шинжилгээ авахад бүгд сөрөггарчээ. Монголын талаас өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь үр дүнтэй байна гэж БНХАУ-ын тал үзэж долдугаар сарын 19-ний өдөр184 жолоочоос PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан тул өнөөдрөөс эхлэн 184 машин нэвтрүүлж эхлэхээр боллоо. Шивээхүрэн боомтоор өдөрт 80-90 машин гарч байсан бөгөөд өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 90 машин гараад байгааг эх сурвалжууд хэлж байна. Цаашид халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж өвчин илрэхгүй бол өдөртөө 92 автомашинаар нэмэгдүүлэхээр Сэхэ боомтын зөвлөлийн орлогч дарга н.Алтанбаганатай тохирсон тухай Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг мэдээллээ.
Ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр амрах сувиллын газрууд нээгдлээ
2021-07-20 09:55:24 Нийтлэгдсэн: НийгэмАхмад настнуудын жилд 1 удаа хөнгөлөлттэй үнээр амрах амралт, сувиллын газрууд нээгдлээ. 2021 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх газруудын жагсаалтыг доор танилцуулж байна. Амралт 7 хоног -70000 төгрөг, сувилалд 10 хоног 100000 төгрөгөөр амрах боломжтой юм. Амралт, сувилалд хөнгөлөлттэй явах хүсэлтэй ахмадуудын хувьд харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хандаж,амрах эрхийн бичгээ хэрхэн авах талаар лавлах юм байна.
Дэлхийн олон улс оронд SARS-CoV-2 вирусийн Дельта хувилбар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан УОК-ын Шуурхай штабаас олон улсын нислэгийн тоог тусгаарлан ажиглах байрны хүрэлцээнд уялдуулан дахин шинэчилж ирүүлжээ. Наймдугаар сарын нислэгийн цагийн хуваарийг дараах байдлаар дахин шинэчлэн баталсан байна. Ирэх сард нийт 28 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Гадаадаас ирэх иргэд нислэгийн хуваарийн дагуу тасалбар захиалахдаа агаарын тээвэрлэгчдэд шууд хандана.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй