НӨАТ-ын буцаан олголтыг маргааш шилжүүлж эхэлнэ

Энэ оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг маргааш иргэдэд шилжүүлж эхэлнэ гэж Татварын ерөнхий газар мэдээлэв. Сангийн сайдын тушаалд Төрийн сангийн газар санхүүжилтийг Төрийн сан дахь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тусгай дансанд ажлын20хоногийн дотор санхүүжүүлнэ гэж заасан. Тэгэхээр ТЕГ энэ сард багтаан иргэдэд НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлэх үүрэгтэй юм. Энэ удаад 1.1 сая иргэнд нийт 45 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийгбуцаан олгожээ. Хэдийгээр цар тахлын улмаас олон ААН-үүд удаан хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон ч НӨАТ-ын орлого өссөөр байгаа юм. 2012 онд - 497 тэрбум төгрөг 2013 онд - 568 тэрбум төгрөг 2014 онд - 546 тэрбум төгрөг 2015 онд -482 тэрбум төгрөг 2016 онд - 493 тэрбум төгрөг 2017 онд - 734 тэрбум төгрөг 2018 онд - 898 тэрбум төгрөг 2019 онд -1 их наяд төгрөг 2020 оны II улиралд- 402 тэрбум төгрөгийг НӨАТ-аас улсын нэгдсэн төсөвт бүрдүүлжээ.

Б.Хулан, Б.Халиун нар өсвөр үеийн ДАШТ-д зодоглоно

Бөхийн төрлүүдийн 2021 оны өсвөр үеийн ДАШТ өнөөдрөөс энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд Унгарын нийслэл Будапешт хотод болно.Женко клубийн тамирчин, Япон улсад амьдардаг эгч дүү Б.Хулан, Б.Халиун нар аавынхаа хамт тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Тэд Японы домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг Ичиши клубээс чөлөөт бөхийн үндэс сууриа тавьсан. Тэгвэл өдгөө олимп, дэлхийн олон аваргыг төрүүлсэн алдарт Шигакүкан ахлах сургуульд сурч байгаа юм байна. Ташрамд дуулгахад, эгч дүү бөх тус сургуульд Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн домогт дасгалжуулагч Казүхито Сакайгийн (С.Ёшида, К.Ичо, Х.Обара, Э.Тосака, Ч.Ичо гээд олон алдартны багш) удирдлага дор бэлтгэлээ базаадаг аж.

НӨАТ-ын сугалааны тохирлоор 3 сая төгрөгийн тав, 1.5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Тохиролд 2021 онызургаадугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтааролгогдож, EBarimt системд бүртгэгдсэн32,038,077 баримт хамрагдсан юм. Үндсэн тохирлын дугаар:37368340 30 мянган төгрөгийн азтан 28,843 100 мянган төгрөгийн азтан 2,886 500 мянган төгрөгийн азтан -279 1.5 сая төгрөгийн азтан -24 Гурван сая төгрөгийн азтан -5 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байсан юм. Супер тохирлын дугаар97991257байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн шавжийг устгаж байна

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг 80 мянган га талбайд хийхээр болсон. Судалгааны эхний тайлангийн үр дүнд нийт 2688 га талбайн шавжийгустгаад байна.Тодруулбал, агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар 1938 га, механик аргаар 500 га, гэрлэн урхи тавих аргаар 250 га талбайн шавжийг устгажээ. Ойн санд тархсан ойн хөнөөлт шавж устгах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт Сайхан ойн төлөө ХХКшалгарсан бөгөөд ойн хөнөөлт шавжийг устгаж байна. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

46 иргэнийг усны аюулаас аварлаа

Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ сарын 11-18-ны хооронд гал түймрийн 17, аврах ажиллагааны 12 дуудлага ирэв. Нийслэлийн Засаг даргын 2021 оны Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/457 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 421 алба хаагч, дүүргүүдийн цагдаагийн 61 алба хаагч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 36 алба хаагч 80 автомашин, 36 завьтай үүрэг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 17958 иргэнд хүргэж, ногоон бүсээс 2920 автомашин холдуулж, 4756 ширхэг зөвлөгөө, мэдээлэл тарааж ажиллав. Хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд нийт 46 иргэнийг гол, усны аюулаас авран хамгаалж, таван автомашиныг голд суусан байсныг татаж гаргасан. Мөн тус хугацаанд гол, усны холбогдолтой нийт 12 удаагийн дуудлагаар 116 алба хаагч, 23 автомашин, 22 завьтай нийт 29 иргэнийг голын усанд автомашинтай суусан, боогдсон байсныг авран хамгаалж, усанд эндсэн долоон иргэнийг эрэн хайж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөв. Түүнчлэн нэг иргэнийг уснаас эрэн хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Иймд иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.