Д.Сумъяабазар: Архивын хадгалалт, хамгаалалтад онцгой анхаарч, дэмжиж ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллага нь 94 жилийн түүхтэй бөгөөд Монголын түүхийн баримтуудыг хадгалах, олон нийтэд хүргэх, судалгааны эргэлтэд оруулах үндсэн чиг үүрэгтэй. Архивын ерөнхий газрын удирдлагууд энэ үеэр Хотын даргад хоёр зүйлийг уламжилсан. Тодруулбал, Буянт-Ухаагийн тойргоос хурдны зам хүртэлх буюу архивчдын гудамжны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Мөн Нийслэлийн архивын газрын барилга баригдаж байгаа бөгөөд ирэх жил ашиглалтад орно. Барилгын төсөв зогссон тул үүнийг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хот төдийгүй улс орны хувьд архивын хадгалалт, хамгаалалт гэдэг туйлын чухал. Архивын баримт гэдэг бол бидний үнэт зүйл, өв соёл. Бид хаана амьдарч байсан, хаашаа явж байсан, цаашид хаашаа явах, бид хэн байсан бэ гэдгийг тодорхойлох хамгийн чухал зүйл бол архив. Нийслэл Улаанбаатар хотын удирдлагын зүгээс архивын барилгыг стандартын дагуу барьж байгуулахад анхаарна. Түүхээ үнэн зөвөөр нь хадгалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үүргийг Архивын ерөнхий газар хүлээж байгаа. Тиймээс үе үеийн архивч нартаа талархал илэрхийлье. Архивын хадгалалт, хамгаалалтад Нийслэлийн Засаг даргын хувьд онцгой анхаарч, хөрөнгө, санхүү болон бусад зүйл дээр дэмжиж ажиллана хэмээн ярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нарантуул захын уулзварын засварын ажлыг бүрэн хийж дууслаа

Энэ сарын 17-ны 22:00 цагаас эхлэн долоодугаар сарын 18-ны 19:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзварыг дөрвөн талдаа хааж асфальт болон хэвтээ тэмдэглэл хийсэн билээ. Нарантуул ОУХТ-ийн баруун урд талын уулзварын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд асфальт бетон хучилт болон тэмдэглэгээний ажлууд амралтын өдрүүдээр бүрэн хийгдэж дууслаа.

УЕПГ-аас шалгасан мөнгө угаах гэмт хэргүүдийн 28% нь АВЛИГА байна

Мөнгө угаах гэмт хэрэгөнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад долоонхувиар өссөн талаар УЕПГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус байгууллагаЭрүүгийн хуульд заасанчлан мөнгө угаах 245 гэмт хэргийг хянасан байна. Үүнээс 82 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох этгээдийг яллагдагчаар татаж,мөрдөн байцаалт явуулснаас 42.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Мөрдөн байцаалт явуулсан мөнгө угаахнийтхэргийн 39 хувь нь дангаарзүйлчлэгдсэн 69.5 хувь ньЗалилах, 28 хувь ньАвлига, 86.5хувь ньТатвартөлөхөөс зайлсхийх, 7.3 хувь ньХүрээлэнбуй орчны эсрэг, 21.9 хувь ньХулгайлах, 15.8 хувь ньМал хулгайлахгэмт хэргүүдтэй давхарүйлдэгдсэнбайна.

АРВАЙХЭЭР-ӨЛЗИЙТ ЧИГЛЭЛИЙН 60 КМ АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

​​ Арвайхээр-Өлзийт сумын чиглэлийн 60 км улсын чанартай авто замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа HKB ХХК-ийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, байгаль орчин, газрын харилцаа, орчны бохирдлын чиглэлээр шалгалт хийлээ. Орчны бохирдол, аюултай болон ахуйн хог хаягдлын цуглуулалт, хадгалалт, газар, байгалийн баялаг ашиглалт, орон нутгаас авч ажиллуулж байгаа ажилчдын хөдөлмөрийн гэрээ, ээлжийн болон илүү цагийн цалин хөлсний бодолт, олголт, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг асуудлыг хамруулан хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэлээ. Шалгалтаар орчны бохирдол үүсгэсэн, аюултай болон энгийн хог хаягдлыг зориулалтын цэгт хадгалдаггүй, байгалийн баялаг, газар, ашиглах зөвшөөрлийн бичиг баримтын бүрдэл дутуу, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эрсдэлтэй ажлын байранд эрүүл мэнд, амь насны даатгалгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, ажлын байрны онцлогт тохирсон хөдөлмөр хамгаалах хувцас хэрэгсэлгүй, олон салаа зам гаргаж хөрс эвдэх, тоосжилт үүсгэдэг зэрэг 32 зөрчил дутагдал илэрснийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өглөө. Тус 60 км улсын чанартай авто замын шинэчлэлийн ажилд орон нутгаас 69 иргэн ажиллаж байна.

Хүн худалдаалах гэмт хэрэг өмнөх оноос 25 хувиар буурчээ

Хүн худалдаалах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 25 хувиар буурсан хэмээн УПЕГ-аас мэдээллээ. Энэ төрлийн 21 хэрэгт хяналт тавьж, дөрвөн хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн шийдвэрлэжээ. Энэхүү гэмт хэргийн 95.2 хувь нь Нийслэлд, 4.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Хэрэгт холбогдогчдын 77.7 хувь нь 18-30 насных байгаа бол 61.1 хувь нь эмэгтэй хүмүүс байна. Эх сурвалж: УПЕГ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.