Алдарт эхийн одон, хүүхдийн мөнгө болон насны хишиг олгох хуваарь

Ниймгийн зорилтот бүлэг, ард иргэдэд олгох мөнгөн тусламжийн долдугаар сарын хуваарийгХөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраасгаргажээ. 2021.07.20-нд Хүүхдийн мөнгөн тэтгэмж 2021.07.21, 2021.07.28-нд Ниймгийн халамжийн тэтгэвэр Онцгой тохиолдлын тэтгэмж Насны хишиг Эхийн алдар одонгийн мөнгө Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж Асаргааны тэтгэмж, хөнгөлөлт Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг /2021.07.21-нд/ тус тус олгоно.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛААР 15 БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАТАЙ АЖЛЫН УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ

Дэлхий нийтэд тархаад байгаа Цар тахлын улмаас 2020 онд гадаад жуулчдын тоо 90 гаруй хувиар буурч, аялал жуулчлалын салбарын алдагдал 564 сая ам.доллар буюу 1,5 их наяд төгрөгт хүрч, 1600 гаруй аж, ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа жилийн туршид бүрэн болон хэсэгчлэн зогсож, 88 мянга гаруй ажлын байр эрсдэлд орсон байна. Иймд тэг зогсолт хийгээд байгаа аялал жуулчлалын салбарыг хөдөлгөх, эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлэх, цаашид хэрхэх асуудлыг нэн тэргүүнд хэлэлцлээ. Уулзалтын эхэнд аялал жуулчлалын үйл ажиллагаа зогссон байгаа ч бүтээн байгуулалт, бодлого тодорхойлох, эрхзүйн орчин сайжруулах үндсэн ажлууд үр дүнтэй урагшилж байгааг Н.Уртнасан сайд онцоллоо. Тухайлбал Түүхэндээ анх удаа 3 яам бодлогоор хамтран ажиллахаар болсон. Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран гадаад, дотоодын жуулчдыг татах, аялал жуулчлалын улирлын хамаарлыг арилгах тодорхой чиглэлүүдэд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллана. Аялал жуулчлал-Агаарын тээврийн асуудал-аар Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо, авиа компаниудын төлөөллийг хамруулан хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, Агаарын тээвэр-Аялал жуулчлалын чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсрууллаа. Монгол улсын хэмжээнд анх удаа аялал жуулчлалын салбарт 200 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр тогтвортой хөгжлийг дэмжих, түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж байна гэх мэтчилэн ажлуудыг дурдаж, үргэлжлүүлэн газрын дарга С.Баясгалан салбарын 2021 эхний хагас жилин ажлын тайланг танилцуулсан юм. Аялал жуулчлал цар тахлын дараагаар хамгийн эхэнд сэргэх салбарын тоонд орж байгаа ч өнөөгийн үүсээд байгаа хүндрэлтэй үеийг даван гарахад төр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэгтэй бүгд санал нэгдэв. Салбарын төлөөллүүдээс дараах асуудлуудад шийдэл хүсэж, хамтран ажиллах саналыг гаргасан. Үүнд Татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх асуудалд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эхний алхмуудыг хийсэн. Эцсийн шийдвэрүүд гараагүй ч тодорхой саналууд тавиад ажиллаж байгааг хэллээ. Хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлаар болон орлогогүй байгаа ажилтнуудад олгож байсан 200 мянган төгрөгийн дэмжлэгийг үргэлжлүүлэх саналыг засгийн газарт оруулахаар болов. Аялал жуулчлалын тухай шинэчилсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт салбарынхныг оролцоог хангах ажлын хэсгийг яаралтай байгуулах үүрэг өглөө. Мөн 8 сард болох төсвийн хэлэлцүүлэгт салбарын төлөөллүүд тодорхой санал ирүүлэх чиглэл өглөө. Газрын тухай хуулийн 40.1.5 дугаар заалтаар тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байхаар шийдвэрлэж, албажуулахыг даалгалаа. Аялал жуулчлалын чиглэлийн хүний нөөцийг дэмжих асуудлаар 50 сая төгрөгийг төслөөс шийдвэрлэн, сургалтын тэтгэлэгт олгохоор боллоо. Дотоод, гадаадын аялагчдыг хүлээн авах журам, орон нутгийн замыг нээх асуудлыг тодорхой болгов. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны чиг үүргийн хүрээнд санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт шийдвэрлэхгүй. Тэг зогсолттой, эдийн засгийн хямралтай байгаа салбарынханд тэтгэлэг олгох, зээлийн шалгуурыг хөнгөлөх асуудлаар Сангийн яаманд, Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, түр ажиллагсдыг даатгалд хамруулах асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яаманд удаа дараа албан хүсэлт гаргасныг онцлоод цаашид ч шийдэл гаргах хүртэл энэ ажлыг үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Мөн санхүүжилт босгох зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтай төсөл хөтөлбөрүүдтэй хамтран аялал жуулчлалын салбарт санхүүжилт татах ажлын хүрээнд 7 сарын 19 дотор ажлын хэсэг байгуулахаар тогтов. Бодит байдлыг энгийнээр авч үзвэл аймаг хооронд бүү хэл, айлаас айлд очих нь ч эрсдэлтэй нөхцөл үүссэнийг манайхан ойлгож энэ хямралыг хамтдаа даван туулахаар нэгдсэнд талархаж байгаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан уулзалтын төгсгөлд онцоллоо. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийн өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг шилэн болох, томоохон бүтээн байгуулалт хийгдэж байгаа болон анх удаа аялал жуулчлалыг дэмжих сан байгуулсан. Агаарын тээврийн либералчлалыг нэвтрүүлсэн зэрэг салбар яамны хийж хэрэгжүүлж байгаа олон ажилд талархалтай хандаж байгаагаа уулзалтанд оролцогчид илэрхийлж цаашид дэмжин хамтран ажиллахаар боллоо. Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын дарга С.Бат-Эрдэнэ, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл, НАЖГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, МАЖХ-ны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөлийн тэргүүн Б.Барсболд, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн С.Батболд, Лэтс Трэйвэл ХХК-ий захирал С.Амгаланбат, Монголий Вояаж ХХК-ний захирал С.Алтантуяа, I Hotel цахим платформын үүсгэн байгуулагч Б.Золбадрал болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүдийн 58.2 хувийн саналаар эцэслэн баталлаа. Мөн тус хуультай хамт өргөн мэдүүлсэн 19 хууль, тогтоолын төсөлд санал хурааж, гишүүдийн олонхын саналаар батлав. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, НЗДТГ, ажлын хэсгийнхэн богино хугацаанд сайн ажиллаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, түүнийг дагалдуулан санаачилсан 19 хуулийг баталлаа. Хуулийг хэрэгжүүлэхэд НЗДТГ, НИТХ, УИХ-ын гишүүд, Засгийн газрын холбогдох яамд идэвхтэй ажиллах нь зүйтэй. Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх том эхлэл, суурь тавигдаж байгаа. Нийслэл, дүүрэг нийгэм, эдийн засгийн хувьд хөгжиж, биеэ даах боломжийг бүрдүүлсэн анхны том шинэчлэлийг хийж чадлаа. 27 жилийн дараа энэ хуульд өөрчлөлт орж байгаа. Маш том шинэчлэл болсон гэдэгт итгэлтэй байна. Төвлөрлийгсааруулах, түгжрэлийг арилгах, төсвийн бие даасан байдлыг хангах, татварын эрхтэйболгох, талцалхуваагдлыг эцэс болгоход энэ хууль ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн ярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Ийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэн юм. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 120 айлын орон сууц ашиглалтад орлоо

Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын зүгээс барилгын салбарт олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл юм. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Яармаг орчмын Е хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр Андын зам констракшн ХХК шалгарсан. Тус компани 39.9 га, 750 нэгж талбар бүхий газарт гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах юм. Тодруулбал, 3547 айлын орон сууц, 500 айлын түрээсийн орон сууц, 1500 хүүхдийнсуудалтай ерөнхий боловсролын сургууль, 540 хүүхдийн ортой цэцэрлэг, худалдаа, үйлчилгээ,оффисынбарилга, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байна. Төлөвлөлтийндагуу Е хэсэгчилсэн талбайд оршин сууж буй 750 өрх орон сууцандаа шат дараатайгаар орж байгаа бөгөөд Дээдсийн өргөө хотхоны1А, 1Б, 2А блокуудыг барьжэхэлсэн. Андын зам констракшн компани нь 75 нэгж талбарыг чөлөөлж, зургаан блок барилгын суурин ажлыг амжилттай гүйцэтгэж байгаагаас гурван нэгж талбарын чөлөөлөлтийг хийж, 1А блокийн 120 айлын орон сууцашиглалтадороод байна. Тус 1Аблоктгазар чөлөөлөлтөд хамрагдсан 11 айл, 1Бблокт15 айл, 2Аблокт18 айл, нийт 2021 онд 44 айл орон сууцад орох боломжтойболоод байгаа юм. Иймээс Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүүнар өнөөдөр тус компанид батламжийг нь гардууллаа.Энэ үеэр мөн оршин суугчдын төлөөлөл байрныхаа батламжийг гардан авсан юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 38 байршилд 33 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор төр болон хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааны зарчмын үндсэн дээр өнгөрсөн хугацаанд 1899 нэгж талбарыг чөлөөлж, 10287 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.