НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид эмнэлгүүдэд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч, цэр соруулах аппарат хүлээлгэн өглөө
2021-07-08 09:12:07 Нийтлэгдсэн: НийгэмНИТХ-ын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдан, нийслэлийн эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. Тэгвэл тус Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс коронавирусийн цар тахалтай хүнд цаг үед дүүргийн зарим эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч буюу амьсгалын аппарат болон цэр соруулах аппарат зэрэг нийт 16 тоног төхөөрөмжийг өнөөдөр гардууллаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн 9, 13, 23-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн 10-р төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн III амбулатори, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд дээрх тоног төхөөрөмжийг өгсөн юм. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар Эмэгтэйчүүдийн зөвлөл 2021 онд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэхээр ажлын төлөвлөгөөндөө тусгасан. Өнгөрсөн сард бид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэрч, хохирогчийг хамгаалах байруудын үйл ажиллагаатай танилцсан. Үүнийгээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэрч, хохирогчдыг хамгаалах байрын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр тогтоол оруулж батлуулан, цаашдын ажлын төлөвлөгөөнд тусгаад байна. Цар тахал өндөр настан, хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд багачуудад хүнд тусаж байгаа юм. Мөн эрүүл мэндийн салбарынхан маань хүнд нөхцөлд, ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн дутагдал их байна. Тиймээс эмэгтэй төлөөлөгчид бид дүүргийн Засаг дарга, эмнэлгийн удирдлагуудтай зөвшилцөж, эмнэлгүүдэд хувийн зардлаараа нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг өгч байна хэмээн ярилаа. Эмэгтэй төлөөлөгчид мөн эмч, эмнэлгийн ажилтнууддаа урам өгч, дэмжиж ажиллахыг нийт аж ахуйн нэгж, байгууллагууд, хувь хүмүүстээ хандан уриаллаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сайн сортын үрээр тариалалт хийснээр ургацыг 25-50 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой
2021-07-07 09:15:11 Нийтлэгдсэн: НийгэмЖил бүр хаврын тариалалт эхлэх үед таримал ургамлын үр үйлдвэрлэл тогтвортой бус, нөөц хангалтгүйн улмаас үрийн чанар, хүрэлцээ, хангамж, үйлдвэрлэл тойрсон хүндрэл үүсдэг. Дотоодынхоо хэрэгцээт хүнсийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд үр үйлдвэрлэл, үрийн аж ахуйг дэмжих чиглэлд ХХААХҮЯ түлхүү ажиллаж байна. Энэ чиглэлийн бодлого, эрх зүйн орчныг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан сайжруулж, хэрэгжүүлэхээр Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл өнөөдөр тус хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Сайд З.Мэндсайхан танилцуулан хэлэлцүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Хуулийг шинэчлэх үндэслэлээс дурдвал Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд таримал ургамлын хугацаа богино, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, хэт халалт, эрт цочир хүйтрэлт зэргийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаагаас тариаланг үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эрхлэхэд хүндрэл учирч байна. Тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, үр тариа, төмс, хүнсний ногооны арвин ургац хураахад хамгийн чухал нь тухайн бүс нутагт тохирсон, нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийх явдал юм. Нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийснээр ургацыг 25-50 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтойг судалгаагаар тогтоожээ. БНХАУ, ОХУ, БНСУ болон бусад улсаас Монгол оронд соригдоогүй, бүрэн боловсрох эсэх нь тодорхойгүй, өвчин, хортонд тэсвэртэй эсэх нь нотлогдоогүй, сортын нэр нь мэдэгдэхгүй үрийг хяналтгүй оруулж ирэн тариалсанаас болж болц гүйцэхгүй байгаагаас гадна өвчин, хортонд өртөмтгий байдлаас шалтгаалан ургац алдан тариаланчид эдийн засгийн хувьд хохироод зогсохгүй хүн амын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байна. Ургамлын шинэ сорт бүтээх ажил хамгийн багадаа 15 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог бөгөөд цаг хугацаа, хүн хүч, мэдлэг, хөрөнгө ихээр зарцуулдаг тул шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжих гол хэрэгсэл нь шинэ сортыг бүртгэж, түүнийг зөвшөөрөлгүйгээр ашиглахаас хамгаалах юм. Шинээр боловсруулсан, 31 зүйлтэй тус хуулийн зорилго Таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, Үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, Үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, Таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, Таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна. Хуулийн төсөл батлагдсанаар гарах үр дүн Таримал ургамлын шинэ сортыг бүртгэж, хамгаалах замаар шинэ сортыг бүтээх ажлыг дэмжих, түүнийг сорих, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, баталгаажуулах үйл ажиллагааг цогцоор хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр таримал ургамлын өвчин, хортон, ган, хэт халалт, хэт хүйтрэлтэд тэсвэрт чанарыг сайжруулсан үр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үрийн сортын хэв шинжийг хадгалах, түүний чанар, аюулгүй байдлыг хянах, баталгаажуулах тогтолцоо бүрдэх бөгөөд улмаар га-аас авах ургацын хэмжээ, тариаланчдын орлого нэмэгдэнэ. Таримал ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хангамж, эрүүл, аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулна. Эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулан бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон баталгаажсан сортын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах боломж бүрдэнэ. Гадаад улстай мэдээлэл солилцох, харилцан туслалцаа үзүүлэх, чадавхиа бэхжүүлэх чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажиллах, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэнэ. Эх сурвалж: ХХААХҮЯ
УУР АМЬСГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРЛААР ҮНДСЭН ХОЁР АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2021-07-07 09:11:34 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газрын 2019 оны 407 тоот тогтоолоор батлагдсан Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах, 2. Уур амьсгалын үндэсний хорооны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай асуудлыг хэлэлцэн батлав. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц-ын Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд баталсан. Уг хэлэлцээрийн дагуу гишүүн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсний дагуу Монгол Улсын Засгийн газарПарисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт-ийг 2019 оны 407 дугаар тогтоолоор баталсан байдаг.Энэ нь 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг эрчим хүч, зам тээвэр, барилга, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хог хаягдлын салбаруудад 22.7 хувиар бууруулах хэмээн тусгасан . Уг зорилтод хүрэхийн тулд холбогдох салбаруудын түвшинд авах арга хэмжээнүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцоллоо. Төлөвлөгөөг боловсруулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам холбогдох яамд, агентлагууд болон дотоод, гадаадын зөвлөх багийн бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн зохион байгуулж, Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Засгийн газрын 2021 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах нийтлэг журам-ыг баримтлан боловсруулсан байна.Уг төлөвлөгөөнд эрхзүй, бодлого зохицуулалтын орчныг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх, дасан зохицох үндсэн 3 бүлэг, нийт 72 арга хэмжээг тусгажээ. Тухайн арга хэмжээнүүд нь үндэсний болон салбарын бодлогын баримт бичгүүдтэй нягт уялдсан бөгөөд тэдгээрийн суурь түвшин, зорилтот үр дүнгийн нарийвчилсан тооцооллыг хийхдээ олон улсын Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хороо (IPCC)-ны хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох арга зүйг ашиглан боловсруулсан. Энэхүү төлөвлөгөө нь 2021-2025 оны хооронд5 жилийн хугацаатай хэрэгжинэ.
Тусгаарлах байр руу тээвэрлэх зардлыг 10 мянган төгрөгөөр нэмжээ
2021-07-07 08:29:06 Нийтлэгдсэн: НийгэмГадаад орноос эх орондоо ирж буй иргэд тусгаарлах байрны төлбөрөөс гадна, нисэх онгоцны буудлаас тусгаарлах байр руу тээвэрлэх зардал болох нэг хүний 10 мянган төгрөгийг нэмж дансанд байршуулдаг байсан. Тэгвэл 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс Төв аймгийн Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Улаанбаатар хот доторх тусгаарлах байр руу нэг хүнийг тээврийн зардал 20 мянган төгрөг болж 10 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Учир нь шинэ нисэх онгоцны буудал нь хотын төвөөс 37 км зайтай юмгэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Налайх-Тэрэлжийн авто зам ашигласны төлбөр хураамжийг цахимаар авч эхэллээ
2021-07-07 08:10:06 Нийтлэгдсэн: НийгэмНалайх-Тэрэлжийн авто замын төлбөр хураах цэгийн цахим нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх... гэж тусгагдсаны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 онд А/59 дүгээр тушаал гарч олон улс, улсын чанартай авто зам ашигласны хураамж авах төлбөр авах цэг /ТАЦ/-ийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эхлүүлсэн байна. Тушаалд нийт Төлбөр авах 28 цэгийн үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар цахимжуулахаар тусгасан бөгөөд одоогийн байдлаар эхний үе шат буюу Улаанбаатар орчмын Налайх-Тэрэлж, Эмээлт, Хоолт гэсэн ТАЦ-ийг цахимжуулаад байгаа бол үлдсэн 25 ТАЦ-ийг энэ онд багтаан цахимжуулахаар ажиллаж байна. Уг арга хэмжээний нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Захирал Р.Буд, ЗТХЯ-ны мэдээллийн технологи, стандартын хэлтсийн дарга Х.Тулга, Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-ын захирал Т.Батбилэг, Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, Мобиком корпораци ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нар оролцов. Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар тээврийн хэрэгслийн ТАЦ-ээр дамжин өнгөрөх хугацааг 20-30 хувь хэмнэх, төлбөр авах үйл ажиллагаанд хүний оролцоог багасгаж, даац хэтрэлт, зөрчилтэй тээврийн хэрэгсэл гэх мэт авто зам ашиглалттай холбоотой хяналтыг сайжруулах, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим бодит цагийн нарийвчлалтайгаар гарч, мэдээллийн нэгдсэн сан бий болох, бусад байгууллагын системтэй интеграц хийж, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ гэж үзжээ. Цахимжуулалтын ажлын эхний үе шатыг Оргил Дельта Трейд ХХК 325 сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын хүрээнд LPR камер болон RFID уншигч, NFC болон QR функцийг ашигласан пос уншигч, Тээврийн хэрэгслийн дугаар, жин, төлбөрийн хэмжээг жолоочид харуулах зориулалт бүхий LED самбарыг гарц бүрд суурилуулах, программ хангамжийг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар цахим төлбөр нь И-баримт, Сошиал пей, Монпей аппликейшнд тээврийн хэрэгсэлээ бүртгүүлсэн хэрэглэгчидэд үйлчлэх бөгөөд цаашид бүх банкны данснаас цахим төлбөр хийгддэг болгохоор банкуудтай хамтран ажиллаж байна. Одоо ашиглагдаж буй аппликейшнуудаас И-баримт аппликейшн нь зөвхөн нэхэмжлэх үүсгэж, хэрэглэгч өөрийн дурын данснаас төлбөрийг хийх бол Сошиал пей болон Монпей аппликейшнд тээврийн хэрэгсэлээ бүртгүүлсэн иргэдийн төлбөрийг тухайн мөчид цахимаар төлөгддөг байхаар зохицуулагдсан байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХалтарТөлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар Орон нутгуудад зорчиж байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт цахим хэлбэрт орж, зөрчилтэй тээврийн хэрэгсэлд цаг алдалгүй арга хэмжээ авснаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын ашиглалтын нөхцөл байдал сайжирна. Авто зам ашигласны төлбөрийг олон хувилбараар, цахимаар авах нөхцөл бүрдсэнээр төлбөр авах цэгүүд дээр түгжрэл үүсэхгүй, зам хэрэглэгчдэд түргэн шуурхай, соёлтой үйлчлэх нөхцөл бүрдэнэ. Төлбөр авах цэг дээр явуулж буй үйл ажиллагааны урсгал зардлыг хэмнэж, ажилчдын эрүүл, аюул осолгүй ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл хангагдана. Улсын авто замын санд төвлөрөх авто зам ашигласны орлого бүрдүүлэлт ил тод, шилэн болж, орлогын хэмжээ тодорхой хувиар нэмэгдэх зэргээр зам, тээврийн салбарын хөгжилд ахиц дэвшил авч ирэх томоохон ач холбогдолтой юм гэдгийг онцлоод зам хэрэглэгч, жолооч тээвэрчид маань шинээр нэвтэрч байгаа энэ үйл ажиллагааг дэмжиж, цахимаар төлбөр төлөх олон төрлийн хувилбарыг сонгон хэрэглэж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалсан бол Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын дэд захирал Б.Наранбат Улсын хэмжээнд 28 төлбөр хураах цэг байна. Өнгөрсөн жил эдгээр цэгүүд нийтдээ найман тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2,5 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Налайх-Тэрэлжийн энэ төлбөр хураах цэгт жилдээ 600 орчим сая төгрөг төвлөрдөг гэлээ. Ийнхүү тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх цахим хөтөлбөрийн ажил хэрэгжиж эхэллээ. Эх сурвалж: ЗТХЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй