Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаарМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж,Ажлын хэсгээс хариулт авсан юм. С.Ганбаатар: Нийслэлд эрх мэдлийг нь өгч, хариуцлагыг нь үүрүүлэх ёстой УИХ-ын гишүүн С.Ганбаатар:-Хуулийг дэмжиж байна. Нийслэлийн стандарт, дэг журмыг сахиулахад хүнд байдаг. Явган зам, ногоон байгууламж байхгүй, хүчирхийллийн хот болоод байна. Үе үеийн эрх мэдэлтнүүд нийслэлд нөлөөлж, нийслэл стандартгүй болсон. Нийслэлд эрх мэдлийг нь өгч, хариуцлагыг нь үүрүүлэх ёстой. Сөүл, Сингапур гэх мэт хотод Засгийн газарт нь нийслэлийн асуудлыг хариуцсан сайд байдаг. Энэ хууль нийслэлийн удирдлага, хамт олныг эрх мэдэлжүүлж байгаа боловч цаагуураа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийг, жирийн иргэдийг эрх мэдэлтэй, шийдвэрт оролцдог болгож байгаа. Ж.Мөнхбат: Хот стандарт гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх боломжийг нээж өгснөөрөө энэ хууль онцлог УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:-Нийслэлд эрх мэдлийг нь өгч, хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн гол үндсэн үзэл санаа, концепц нь үүн дээр тулгуурлаж байгаа. Хотын стандарт бий болох ёстой. Хотын удирдлагаас иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах чиг үүргийнхээ хүрээнд стандарт батлан хэрэгжүүлж болно. Үүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийг тус хуулийг дагасан хуулиар оруулж байгаа. Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч, Дагуул хотын Захирагч гэх мэт зүйлүүдийг хуульд дэлгэрэнгүй тусгасан. Иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд нийслэл хот стандарт гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх боломжийг нээж өгснөөрөө энэ хууль онцлог. Ш.Адьшаа: Улаанбаатар хот төлөвлөлт, хөгжлийн хувьд гацаанд орсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг зайлшгүй батлах шаардлагатай. Улаанбаатар хотод улсын хүн амын тал хувь нь амьдардаг. Гэтэл төлөвлөлт, хөгжлийн хувьд гацаанд орсон. Иймээс үүнийг хууль, эрх зүйн хүрээнд тодорхой болгож, хотын удирдлагуудын төрийн болон нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага, хотын иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хууль, эрх зүйн баримт бичгийг яаралтай батлах шаардлагатай. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжиж байна. Д.Саранчимэг: Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан УИХ-ын гишүүн Д.СаранчимэгМонгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 60-70 хувийг бүрдүүлдэг энэ хотод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан. Тиймээс энэ хуулийг батлах ёстой хэмээгээд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ногоон байгууламж, тоглоомын талбай, агаар, хөрсний бохирдол, иргэдийг мэдээллээр хангах талаар хуульд хэрхэн тусгасан бэ гэдгийг асуулаа. ҮүндУИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.МөнхбатХотын төвд хүн амын нягтаршлын хязгаар давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах, барилга, байгууламж барих зөвшөөрөл олгохгүй гэсэн зохицуулалт орж байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өмнө нь байгаагүй, энэ цаг үед хэрэгтэй маш чухал зохицуулалтыг тусгасан. Хуулиар зохицуулаагүй зүйлийг нийслэлийн хотын дүрмээр зохицуулж болно. Дүрмийг НИТХ батална гэв. Д.Тогтохсүрэн:Газар чөлөөлөлтгүйгээр хотын хөгжлийг төсөөлөхийн аргагүй УИХ-ын гишүүн Д.ТогтохсүрэнНийслэлд тулгамдсан, шийдвэрлэх олон асуудал бий. Үүнийг энэ хуулиар шийдэх ёстой. Улаанбаатар хотод тулгамдсан хамгийн том асуудал бол газар чөлөөлөлт. Газар чөлөөлөлтгүйгээр хотын хөгжлийг төсөөлөхийн аргагүй. Энэ хуулиар газар чөлөөлтийн асуудлыг шийдэж чадаж байгаа юу. Мөн инженерийн шугам, сүлжээний асуудлыг хэрхэн тусгасан бэ. Дүүргүүдэд ямар чиг үүрэг, эрх мэдэл байгаа вэ. Нийслэл төсвийн хөрөнгө оруулалтаар хөгжихгүй. Нийслэлд амьдарч байгаа аж ахуйн нэгж, иргэд, бизнес эрхлэгчдийн оролцоотой хөгжинө. Иймээс хуульд аж ахуйн нэгжийн үүргийг тодорхой тусгах ёстой гэв. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн дарга Ж.СүхбаатарМанай нутгийн удирдлагын асуудал олон цогцолбор хуулиар зохицуулагддаг. Энэ хуулийн үндсэн зорилт Улаанбаатар хотын тусгай болон чиг үүргийг тогтооно. Мөн хөгжлийн бодлого, удирдлага, зохион байгуулалтын онцлог, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, төрийн дээд төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хуулийн этгээд, байгууллагатай харилцахтай холбогдох харилцааг зохицуулна. Дүүрэг бол засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. Үүнийг Нэгжийн хуульд тодорхой заасан. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль Улаанбаатар хоттой холбоотой асуудлыг зохицуулна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд аж ахуйн нэгжийн үүргийг тусгана. Газар чөлөөлөлтийн нэгдсэн бодлого, хөтөлбөртэй байх ёстой. Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлтийг бодлого, хөтөлбөрөөр гаргана. Инженерийн шугам, сүлжээний асуудалд улс давуу байх, яам бодлогоо барих концепц яригдаж байгаа. Үүнийг Засгийн газар, нийслэл хамтарч хэрэгжүүлэх ёстой. Дангаараа нийслэл, эсвэл улс хариуцах боломжгүй. Ё.Баатарбилэг: Хотын удирдлагууд асуудлыг зоримог шийдэж, эрчимтэй ажиллаж байна УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:-Нийслэлийн удирдлагууд хүнд нөхцөлд асуудлыг зоримог шийдэж, эрчимтэй ажиллаж байгаа. Иргэд ч Нийслэлийн Засаг даргын хийж байгаа ажил болон газар чөлөөлөлт, энэ хуулийн төслийг дэмжиж байгаа харагдаж байна лээ. Хууль батлагдсанаар нийслэлийн Засаг дарга болоод нийслэлийн төр, захиргааны байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудлууд цэгцэрнэ гэж ойлгож байна. Х.Булгантуяа: Гадаадад дүүрэг, хотууд ялгаатай татвартай байдаг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:-Энэ хуулийг дэмжиж байна. Миний сонгогдсон Баянзүрх дүүрэг гэр хороолол ихтэй. Улаанбаатар хотын хүн амын нэг хэсэг нь гадаадад байгаа мэт, нөгөө хэсэг нь сумын төвөөс дор байдалтай амьдардаг. Гэсэн атлаа бид адилхан хэмжээний татвар төлдөг. Иргэд адилхан татвар төлж байгаа бол адилхан хөрөнгө оруулалт хийгээч гэдэг. Улсын төсвөөр дэд бүтэц татсан бол үл хөдлөх хөрөнгийн татвар өндөр байх нь зөв зүйтэй. Иргэн өөрөө дэд бүтцээ шийдчихээд адилхан татвар төлнө гэдэг ойлгомжгүй, ялгаатай байна. Гадаадын улс оронд дүүргүүд, хотууд ялгаатай татвартай байдаг. Д.Сумъяабазар: Энэ хууль Улаанбаатар хотод нийгэм, эдийн засгийн томоохон дэвшил авчирна гэж харж байна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:-Энэ хууль Улаанбаатар хотод нийгэм, эдийн засгийн томоохон дэвшил авчирна гэж харж байна. Нийслэл эрх зүйн чадамж муу, асуудлаа шийдэж чаддаггүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд урсгалаараа явж ирсэн. Төлөвлөлттэй холбоотой асуудлыг шинэчлэх ёстой. Газар чөлөөлөлт нь хотын тулгамдаж байгаа асуудлын нэг. Үүнийг цэгцэлж, нээлттэй, ил тод байх ёстой. Хэн нэгний гарын үсгээр иргэний газрыг цуцалдаг байж болохгүй. Хот нэг стандарттай байх ёстой. Үнэт цаас гаргаж, концесс хэрэгжүүлнэ. Нийслэл, улсын төсөвт газар чөлөөлөлттэй холбоотой зардлыг тусгана. Хот хөгжиж байж 21 аймаг хөгжинө. Б.Энх-Амгалан: Болохгүй байгаазүйлийг өөрчлөхийн тулд хууль гарч байгаа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дэмжиж байна. Улаанбаатар хот агаар, хөрс, усны бохирдолтой, түгжрэлтэй, тоглоомын талбайгүй, ногоон байгууламжгүй, явган хүний замгүй, асуудал ихтэй болсон. Үүнийг өөрчлөхийн тулд энэ хууль гарч байгаа. Газар чөлөөлөлтөд шаардагдах хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт тусгах М.Оюунчимэг гишүүний саналыг дэмжлээ УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд газар чөлөөлөлтөд шаардагдах хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт тусгах санал гаргасан. Тэрбээр Энэ хуулийн хамгийн гол зүрх нь энэ заалт байх ёстой. 2016 онд Японы буцалтгүй тусламжаар 60 тэрбум төгрөгөөр дөрвөн дүүрэгт дэлхийн жишигт нийцсэн сургууль барьж өгье гэтэл газар чөлөөлөх хоёр тэрбум төгрөг улсын төсөвт суухгүй гурван жил болсон. Би үүнийг хөөцөлдөж байж шийдэж, дэлхийн жишигт нийцсэн сургууль ашиглалтад орсон. Газар чөлөөлөлтийн мөнгийг улсын төсөвт суулгадаггүй. Нийслэлд мөнгө байхгүй гэдэг. Энэ мэт зүйл сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хавтгай байна. Тиймээс хуульд энэ заалтыг зайлшгүй оруулах ёстой. Газар чөлөөлөлтийн бодлого, төлөвлөлт, түүнтэй холбоотой санхүүжилтийн асуудалд эрх зүйн орчин байхгүй учраас ийм хүндрэлтэй байдал үүсээд байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд мөн л газар чөлөөлөлт асуудал болдог. Үүнийг шийдэхийн тулд энэ заалт нэн чухал гэсэн юм. Тэгвэл гишүүдийн 55.9 хувийн дэмжлэгээр энэ санал дэмжигдлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ГАЧУУРТЫН УУЛЗВАРААС НАЛАЙХ-ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ АВТОЗАМЫН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА

Нийслэлийн алслагдсан дүүргүүд, Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүсийг Улаанбаатар хоттой холбох, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг сайжруулах, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор тус авто замын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна. Төслийн гүйцэтгэгчээр Хятадын Синохайдро корпорейшн лимитед ХХК ажиллаж, хяналтын зөвлөх үйлчилгээг Мөнхөд ашдын зам ХХК үзүүлж байгаа бөгөөд 2019 онд 4 эгнээ, 20.9 км гол авто замын ажлыг гүйцэтгэн 11-р сард замын хөдөлгөөнийг авто замын суурь хучилттайгаар нээсэн. 2021 оны барилгын ажлын хүрээнд туузан хашлага угсрах, гүүр хоолойн чулуун бэхэлгээний ажлуудыг 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн. Авто замын өнгө хучилтын ажлыг 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлж одоогийн байдлаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өнгө хучилтын ажил 100%, үндсэн замаас салах болон нийлэх туслах авто замуудын өнгө хучилтыг хийж байна. Далан хөвөө засах ажил 40%, ус зайлуулах 38 хоолойн чулуун бэхэлгээний ажил 70%, гэрэлтүүлгийн ажил 97%, туузан хаалт суурилуулах ажил 45%, гэрлийн гялбаа сарниулагч суурилуулах ажил 100%-ийн гүйцэтгэлтэй, нийт барилгын ажлын явц 90%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Гүйцэтгэгч нь 2020 онд 37, 2021 онд 10, нийт 47 гадаадын инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүдтэйгээр шаардлагатай ажлуудад дотоодын туслан гүйцэтгэгч компани, ажиллах хүч авч ажиллуулж байна. 2021 онд авто замын өнгө хучилт, туузан хашлага, гэрлийн гялбаанаас сарниулагч суурилуулах, ус зайлуулах хоолойн бэхэлгээ, явган зам, дугуйн зам, гэрлэн дохио суурилуулах ажлуудыг гүйцэтгэж, төслийн ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 189 суманд хөл хорио тогтоожээ

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар /2021.07.05/ 18 аймгийн 189 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, Архангай аймгийн 19 сум бүгд, Хөвсгөл аймгийн 24 сум бүгд Булган аймгийн 5 сум буюу Бугат, Тэшиг, Могод, Баян-Агт, Сайхан, Баяннуур Төв аймгийн 6 сум буюу Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр, Баянжаргалан, Баян, Эрдэнэсант Сүхбаатар аймгийн 6 сум буюу Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар Баянхонгор аймгийн 20 сум бүгд Хэнтий аймгийн 18 сум бүгд Дорнод аймгийн 7 сум буюу Халхгол, Матад, Гурванзагал, Хөлөнбуйр, Дашбалбар, Чойбалсан Ховд аймгийн 6 сум буюу Манхан, Алтай, Цэцэг, Зэрэг, Мөнхнаран, Чандмань Дундговь аймгийн 13 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Гурвансайхан, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал, Баянжаргалан Дорноговь аймгийн 14 сум бүгд Сэлэнгэ аймгийн 5 сум буюу Баянгол, Түшиг, Мандал, Цагааннуур, Сүхбаатар Увс аймгийн 8 сум буюу Давст, Малчин, Тэс, Зүүнхараа, Ховд, Завхан, Өмнөговь, Зүүнхангай Өмнөговь аймгийн 15 сум бүгд Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол Завхан аймгийн 10 сум буюу Баянтэс, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан, Идэр, Тэс, Шилүүстэй, Яруу Өвөрхангай аймгийн 19 сум Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна. Эх сурвалж:Онцгой Байдлын Ерөнхий Газар

II улирлын НӨАТ-ын буцаан олголт өгөх гэж буй тул долдугаар сарын 8-ны дотор баримтаа бүртгүүлэхийг санууллаа

2021 оны хоёрдугаарулирлынНӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг өгөх бэлтгэл хийгдэж буйг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Иймд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа долдугаарсарын 8-ны 23:59:59 цагаас өмнөцахим системдбүртгүүлэхийг санууллаа. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийгбуцаан олгожээ. 2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсонбилээ. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард олгодог бол Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай. НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын талаар1800-1288дугаарын утаснаас лавлах боломжтой.

“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛД ЦӨМИЙН МАТЕРИАЛ БОЛОН ЦАЦРАГ ИДЭВХТ ҮҮСГҮҮР ИЛРҮҮЛЭХ 20 ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал буюу Чингис хаан олон улсын нисэх буудал үүд хаалгаа нээж, анхны нислэгээ үйлдлээ. Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэсэн билээ. Чингис хаан олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор тус нисэх буудлын нэвтрэх цэгүүдэд суурилуулсан цацраг идэвхт материал илрүүлэх зориулалт бүхий хяналтын төхөөрөмжүүдийг өнөөдрөөс ашиглаж эхэллээ. Цацраг идэвхт бодисыг хил, гааль дээр ашигладаг рентген тоног төхөөрөмж, металл илрүүлэгч зэрэг аюулгүй байдлыг хангах хэрэгслүүдээр илрүүлэх боломжгүй юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас цацраг идэвхт бодис илрүүлэх хяналтын төхөөрөмжийг суурилуулах шаардлагатай байгаа талаарх хүсэлтийг АНУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлсний дагуу Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар5 тэрбум гаруй төгрөгийн өртөгбүхий 20 ширхэг цацрагийн хяналтын төхөөрөмжийг 2018 онд суурилуулсан юм. МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын /ахлах/ байцаагчид тус төхөөрөмжийг хүлээн авах, угсрах, суурилуулах, ашиглалтад оруулах явцад хяналт тавьж ажиллалаа. Олон улсын атомын энергийн агентлагийн Цөмийн материал, цацраг идэвхт үүсгүүрийн хууль бус хөдөлгөөний сан-ийн (Incident and Trafficking Database-ITDB) мэдээллээр 2020 онд дэлхийн 25 улсад 13 төрлийн цацраг идэвхт материал бүхий 127 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан улс орон бүр цөмийн материалын хууль бус шилжилт хөдөлгөөнийг хянах, хяналтаас гадуурх цөмийн материал, цацраг идэвхт бодисыг хугацаа алдалгүй олж илрүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тавигдаж буй хяналтыг өндөржүүлсээр байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.