Булган аймаг наадмын төсвөө ковидын эсрэг зарцуулахаа мэдэгдлээ
2021-07-01 11:12:55 Нийтлэгдсэн: НийгэмБулган аймаг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой баяр наадам тэмдэглэхгүй, наадмын төсвөө халдварт өвчний эсрэг зарцуулахаар боллоо . Монгол улсын 21 аймгаас: Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж Дархан-уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар наадмаа цуцалсан бол Булган аймаг өнөөдөр цар тахлын нөхцөл байдлаа судалж нөхцөл байдлын эрсдэлийг тооцсоны дүнд баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ гаргалаа. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-ЭрдэнэКовид-19 хэмээх цар тахал байхгүйсан бол Монголчууд энэ долдугаар сард өнгөрсөн зууны түүхэнд өөрсдийн бүтээсэн маш олон сайн, сайхан үйлсийн түүхт ойг тэмдэглэх байлаа. Монгол улсын Засгийн газрын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны 8 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан тогтоолын дагуу Булган аймгийн Тамгын газрын зүгээс өнөө жилийн аймгийн баяр наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Бид баяр наадмын зардлаа цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах болно. Өөрсдийн эрүүл мэндийг умартан өдөр шөнөгүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ гэдэг эртний сайхан үгээр ард иргэд та бүхэн минь өөрсдийн эрүүл мэндийг сайтар хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.гэлээ.
2021.06.30-нд нийслэлийн хэмжээнд I тунд 6804, II тунд 1222, нийт 8026 иргэнийг дархлаажууллаа. Энэ өдөр 183 жирэмсэн эх, 12-15 насны 4814, 16-17 насны 956 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.008.666 иргэн I тунд, 880.838 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2099 (17.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 11833 (11.7 хувь), 16-17 насны 13422 (39.6 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.
Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гармыг хааж засвар хийнэ
2021-06-30 18:38:24 Нийтлэгдсэн: НийгэмБаянзүрх дүүрэг, Их хүрээ гудамж, Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гармыг долоодугаар сарын 1-нд буюу маргааш өглөөний 06:30 цагаас 10 минут, 10:00 цагийн орчимд 10 минут, 11:10 цагийн орчимд 5 минутын хугацаатайгаар нийт гурван удаа хааж гарам засварын ажил хийгдэнэ. Иймээс иргэд жолоочдыг цагаа зөв төлөвлөн, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Багануур дүүрэг залуусын гарааны бизнесийг дэмжих төвтэй болно
2021-06-30 18:32:58 Нийтлэгдсэн: НийгэмБагануур дүүргийн ЗДТГ-ын хамт олон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дэргэдэх Гарааны бизнесийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Учир нь 2022 онд Багануур дүүрэг залуусынхаа гарааны бизнесийг дэмжих төвтэй болох юм. Энэ үеэр Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар тэднийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах, бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Уулзалтад Багануур дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Одмандах тэргүүтэй таван хүн оролцсон юм. НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
1960-1999 оны хооронд нийслэлийн ногоон бүсэд ойн түймрээс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 40 метрийн өргөнтэй, 2-6 км хүртэлх урттай, нийт 10 зурвасыг байгуулсан байдаг. Эдгээрээс 2020 онд Халзангийн давааны ард баруун тийш чиглэсэн 0.8 км орчим урттай зурвас, Шарга морьтын эхэнд зүүн хойш чиглэсэн 1.6 км урттай зурвасыг сэргээсэн. Энэ жилийн хувьд түймрийн халз зурвасыг шинэчлэн сэргээх ажлыг холбогдох хуулийн дагуу нээлттэй зарлаж, тус ажлын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны харьяа ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй Зэвсэгт хүчний 310 дугаар анги шалгарч, гэрээ байгуулсан юм. Ийн холбогдох мэргэжлийн байгууллагын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн амны ойн санд 1.8 км урттай түймрийн халз зурвас шинэчлэн сэргээх ажлыг эхлүүлээд байна. Түймрийн халз зурвас байгуулах, шинэчлэн сэргээх ажлыг хэрэгжүүлснээр ой, хээрийн түймэр гарах, тархах аюулыг багасгах, түймрийн эрчмийг сааруулах, тархалтын хурдыг бууруулах, түймэр зогсоох төдийгүй ногоон бүсэд амьдарч буй иргэд, айл өрхийн эд хөрөнгө, амь нас эрсдэлд орох аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой юм. НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй