Ашиглалтын шаардлага хангахгүй 97 айлын орон сууцыг буулган, 360 айлынх болгон дахин төлөвлөв
2021-06-30 10:19:36 Нийтлэгдсэн: НийгэмТөр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн төслийн талаар цувралаар танилцуулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны шийдвэрээр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, Мишээл экспо төвийн баруун талд байрлах 1950 онд ашиглалтад орсон 97 айлын хоёр давхар нийтийн зориулалттай орон сууцны БҮК-53, 54 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоосон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/782 дугаар захирамжаар орон сууцыг буулгах, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах шийдвэр гаргасан юм. Тус шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, 2018 онд дээрх барилгуудыг буулган, 15 давхар 360 айлын, үйлчилгээтэй орон сууцны барилгыг 2020 онд ашиглалтад оруулсан. Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн удаагийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Ийн Нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан юм. Одоогоор төслийн хүрээнд 531 айлын 27 орон сууцыг буулган, 1,556 айлын 13 орон сууц ашиглалтад оруулж, 215 айлыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаад байна. Эх сурвалж:Хот байгуулалт, хөгжлийн газар
Засгийн газрын 2020 оны 134 дүгээр тогтоолын дагуу Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын шинэ нисэх буудал руу шилжүүлж, долоодугаар сарын 4-ний ням гарагаас үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд олон улсын болон орон нутгийн нислэг үйлдэхгүй бөгөөд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлаас бүх нислэгийг үйлдэж эхлэх юм. VII/4-нөөс шинэ нисэх буудал руу нийтийн тээврийн дараах 4 чиглэлээр үйлчлүүлэх боломжтой. Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал-Чингис хаан Олон улсын шинэ нисэх буудал Төмөр замын төв вокзал-Чингис хаан Олон улсын шинэ нисэх буудал Дүнжингарав худалдааны төв-Чингис хаан Олон улсын шинэ нисэх буудал Драгон төв-Чингис хаан Олон улсын шинэ нисэх буудал руу тус тус үйлчилнэ гэж ИНЕГ-аас мэдээллээ.
Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан нийтлэлийн уралдаан зарлаад байгаа билээ. Энэхүү уралдаанд сэтгүүлч Б.Цэндийн ирүүлсэн нийтлэлийг хүргэж байна. Дашрамд сануулахад сэтгүүлч, нийтлэлч оролцогчид бүтээлээ [email protected] хаягаар ирүүлнэ үү. Харилцах утас 77771313, 99049247 Одоогоос 9 жилийн өмнө буюу 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Монголын Залуучуудын Холбоо гэх их айлтай танилцаж, урилгагүй зочин болж очлоо. Ингэж тодотгосны учир нь МУБИС-ийн сэтгүүлчийн гуравдугаар курсийн оюутан би Залуучуудын үнэн сонинд дадлага хийхээр ирсэн нь энэ. Ангийнхаа багшийн зөвлөснөөр дадлагын оюутан болж очсон ч сарын дараа албаныхаа даргын хүсэлтээр үндсэн ажилтан болж үлдлээ. Ингээд л зуун жилийн түүхтэй энэ байгууллагатай танилцах, ажиллах, сурах, хамт олонтой болох амьдралын минь хоёр жил орчмын хугацаа үргэлжилсэн. Энэ хугацаанд Залуучуудын үнэн сониндоо сэтгүүлч, сурвалжлагчаар ажиллахын зэрэгцээ Улаанбаатар хот дахь 21 аймгийн Залуучуудын холбоо байгуулагдах үед ажлын хэсгийн нарийн бичгийн ажилд томилогдсон. Үүгээр ч зогсоогүй Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах сонгуульт ажилтай ч боллоо. Аймаг, аймгийн төлөөлөл болсон олон үе тэнгийн залуустай мөр зэрэгцэн ажиллаж, залуучуудын дуу хоолой болох их үйлсийн замд эргэлт буцалтгүйгээр зүрх сэтгэлээ зориулсан он жилүүдээ дурсан сууна. Энэ мөчид хамтран зүтгэж байсан залуусаар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилж, залуусын хүссэн, мөрөөдсөн олон үйл ажиллагаа зохион байгуулахаар цэхэж байгаад баяртай байна. Түүх бол эргэн дурсах, үнэн дуртгатгалаа өгүүлэх боломж байдаг. Залуу хүн бүрийн заавал унших сонин уриатай 97 жилийн түүхт Залуучуудын үнэн сонин 1924 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Манай Үнэн нэртэйгээр анх хэвлэгдэж, 1964 онд 40 жилийн ойгоороо Хөдөлмөрийн гавъяаны улаан туг-ийн одон, 1974 онд 50 жилийн ойгоороо Алтан гадас одон, 1984 онд 60 жилийн ойгоороо Сүхбаатарын одон-гоор шагнагдаж байсан нь сонины үнэ цэнийг илтгэх биз ээ. Үүнийг өгүүлэхийн учир нь 2016 оноос хойш тасалдаад байсан түүхэн сонинг шинэ өнгө төрхтэйгээр энэ оноос эхлэн дахин уншигч залуусын хүртээл болгож байгаад залуу хүнийхээ хувьд алга ташиж, урам өгөхийг хүссэн юм. Ардын хувьсгалтай эн зэрэгцэн 1921 оны 8 дугаар сарын 25-нд Д.Сүхбаатарын санаачилгаар Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр байгуулагдсан түүхтэй энэ байгууллагын хийж бүтээсэн, залуучуудыг эвлэлдэн нэгдэх, дуу хоолойг хүргэх, олон талт ажилд оролцуулах зорилго бүхий томоохон ажлууд ирээдүйгээ хүлээж байна. Техник, технологийн эрин зуунтай мөр зэрэгцэн амьдарч байгаа залуус буюу Z үеийнхэн хэмээн нэрлээд байгаа бидний ирээдүй өнөөдөр юуг хүсэн хүлээж байгаа бол гэдэг бодролоос үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлоосой гэж хүсч байгаагаа үүгээр дамжуулъя. Үе, үеийн төлөөлөлдөө үүргээ гүйцэтгэж ирсэн 100 настай залуу-ийн дараагийн 100 жилийн түүхийн товчоо өнөөдрөөс эхэлж байна. Ирээдүйгээ жолоодох, хамтран зүтгэх, хүсэл зорилгод тэмүүлэх он жилүүд та биднийг хүлээж байна амжилт залуус аа. Түүхээс түүх дэлгэрч, өнөө цагийн өнгөнөөс ирээдүй тодорхойлогдоно гэдэгт итгэл дүүрэн байна. Б.Цэнд
НИТХ-ын ээлжитVIIхуралдаан цахимаар болж, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.ОдсүрэнМонгол Улсын Засгийн газрын Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай 2021 оны 146 дугаар тогтоолыг танилцууллаа. Тус тогтоолоор нийслэлУлаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаарболсон. Замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахын тулд авто зам, гүүрэн гарц, гэрлэн дохио, авто замын ухаалаг систем, камержуулалт зэрэг олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 960 автобусны 70-80 хувийг шинэчлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Тиймээс эхнийээлжид106 автобусыг шинэчилж, 2022 онд 350, 2023 онд 150 автобус шинэчлэх, нийтийн тээврийнзорчилтыгөдөрт 800 мянгаас нэг сая хүн хүртэл нэмэгдүүлэх, нийслэлийн авто замын даацыг өдөрт 650 мянган автомашин нэвтрэх сүлжээний даацтай болгох, төвийн бүсээс ажлын байрыг тараан байрлуулах зэрэг олон ажлыг төлөвлөж байгааг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтанилцууллаа. Түгжрэлээс үүссэн хохирол нэг жилд 947 сая ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг түгжрэлд зарцуулж байна гэсэн мэдээлэл бий. Үүнээс 116 сая ам.доллар нь зөвхөн түгжрэлээс үүдсэншатахуунышаталтад зарцуулагдаж байгаа аж. Авто замын сүлжээг сайжруулсан ч авто зогсоол дутмаг байдгаас жолооч нар зогсоол хайж дунджаар 26 минут зарцуулж байна. Иймээс ил, далд, давхар зогсоолыг 5000-аар нэмэгдүүлж, төлбөртэй зогсоолын систем нэвтрүүлэхээр ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргынТөсөл, хөтөлбөр хариуцсанзөвлөхЧ.Батзоригхэллээ.LRTявах чиглэлийгЭнхтайваныөргөн чөлөө, Долоон буудлаас Яармаг,Сонгинохайрхандүүргээс Баянзүрх дүүрэг гэсэн гурван чиглэлд төлөвлөж байгааг мөн танилцуулсан юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
12-15 насны хүүхдүүд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна
2021-06-29 17:38:30 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд Ковид-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 28-нд иргэдээс нийт 333 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод нийт 50 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 32 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллав. Нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын 28-ны өдөр I тунд 5322, II тунд 1732, нийт 7054 иргэнийг дархлаажууллаа. Үүнээс 115 жирэмсэн эх, 12-15 насны 3390, 16-17 насны 1008 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тун хийлгэсэн байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994.186 иргэн I тунд, 877.379 иргэн II тунд хамрагдлаа. Мөн нийт 1768 (14.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 3390 (3.3 хувь), 16-17 насны 11699 (34.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй