Дархан-Уул аймагт 9-р сарын 1-нийг хүртэл НААДАМ, ОЙН АРГА ХЭМЖЭЭГ хориглолоо

Дархан-Уул аймгийн онцгой комиссын хуралдаанаар баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглохоор болжээ. 2021 оны 6-р сарын 29-ний өдрийн 11:00 цагийн мэдээллээр тус аймагт 287 PCR шинжилгээ хийхэд 132 эерэг тохиолдол батлагдсан. Үүнээс 34 нь хүүхэд байна. Ингэснээр энэ оны 5-р сарын 28-наас хойш батлагдсан тохиолдол 1447 болоод байгаа юм.

VII/1-нд "Дүнжингарав"-ын баруун талын замыг хаана

Дүнжингарав захын баруун талын замыг хааж, төмөр замын гарам засна гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Тодруулбал, Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам-ын дагуу Баянзүрх дүүрэг, Их хүрээ гудамж, Дүнжингарав худалдааны төвийн баруун талын төмөр замын гарам засах ажил 2021 оны 07 дугаар сарын 01-ний 06:00-20:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Иймд жолооч, замын хөдөлгөөнд оролцогчид цагаа зөв төлөвлөн болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлгөөр өнөөдөр 167 иргэн ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын онгоц өнөөдөр 10:40 цагт хөөрсөн бөгөөд 19:40 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 167 иргэн ирэх бөгөөд иргэдийг Орентал, Дрийм, Наранбулаг зочид буудлуудад тусгаарлана. Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэх юм гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хөвсгөл аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Хөвсгөл аймаг өнөөдрөөс /2021.06.29/ эхлэн долоодугаар сарын 9-нийг дуустал орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Тус аймагт өчигдрийн байдлаар 54 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, тохиолдлын тоо 1086 болжээ. Хот, хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, халдварыг тогтоон барих шаардлагатай гэжХөвсгөл аймгийн Онцгой комисс шийдвэрлэжээ. Зайлшгүй зорчих шаардлагатай иргэд Аймгийн онцгой комиссоос авах юм байна.

Шинэ журам: Мутацлагдсан вирус тархсан орнуудаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана

УОК-ын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам-д орсон анхаарах шаардлагатай зарим заалтын талаар танилцуулж байна. Үүнд: Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй хүнийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлаж 6 дахь хоногт PCR шинжилгээ авна. Эрүүл мэндийн яамнаас Анхаарал татаж буй хувилбарын мутацлагдсан вирус голомтлон бүртгэгдэж байгаа гадаад улс, орны жагсаалт-ыг тухай бүр гаргах бөгөөд тус жагсаалтад дурдсан улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд оршин сууж байсан эсхүл 14 хоногийн хугацаанд дамжин өнгөрсөн хүнийг коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд халдвар авч эдгэрснээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлаж 6 болон 12 дахь хоногтPCRшинжилгээ авна. Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан хугацаа дуусахад эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй,PCRшинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтыг дуусгаж, гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ. Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүй гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ. Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй эцэг эх, асран хамгаалагчийн хамт зорчин яваа 18 хүртэлх насны хүүхдийг мөн адил тусгаарлахгүй бөгөөд гэрийн 7 хоногийн ажиглалтад шилжүүлнэ. Монгол Улсын хилээр нэвтрэх иргэд хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор коронавируст халдварынPCRшинжилгээ өгч, сөрөг хариу гарсныг нотлох баримт бичигтэй байх шаардлага хэвээр үргэлжилнэ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.