Нийслэлийн ойгоос мод бэлтгэж байгаад хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр цахимаар хуралдлаа. ХурлаарСүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-г Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментҮЦХХХК-ийндүрэмдөөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн ойгоос 2021 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай, Соёлын өв, түүхийн дурсгалт газруудын жагсаалтыг батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан. Мөн НИТХ-ынТэргүүлэгчдийн 2015 оны 133 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай НийслэлийнИнновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн өмчид дөрвөн барилга, байгууламж бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай асуудлыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа нар танилцууллаа. Нийслэлийн ойгоос 2021 онд 4400 шоо метр мод бэлтгэн, иргэдийн түлээ болон хэрэглээний модны хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Цэвэрлэгээний огтлол, ойн цэвэрлэгээг хийснээр ойн экологийн төлөв байдал сайжирч, түймэр, ойн хөнөөлт шавж тархахнөхцөлөөсурьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Ойн цэвэрлэгээний огтлол болон ногоон бүсэд оршин суугч айл өрхийн гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 20 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн ойгоос мод бэлтгэж байгаад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болголоо. Улс, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа соёлын өв, түүхийн дурсгалт газруудыг мэргэжлийн байгууллага тогтоож, жагсаалтыг батлахаас гадна засвар шинэчлэл, арчлалт хамгаалалтын асуудалд анхаарах хэрэгтэйг НИТХ-ын Тэргүүлэгчид онцолсон юм. Учир нь хувийн эзэмшилд байгаа соёлын өвд бүртгэлтэй байгууламжийг нураасан хэрэг гарчээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Код бичих охидын хөтөлбөр нээлтээ хийлээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн санаачилсан Код бичих охидын хөтөлбөр өнөөдөр /2021.06.18/ нээлтээ хийлээ. Хөтөлбөрт нийт 2100 гаруй охин Монгол орны өнцөг булан бүрээс бүртгүүлснээс 21 аймаг 9 дүүргээс 30 охин шалгарсан юм. Эдгээр 30 охид ирэх найман долоо хоногийн туршид веб хөгжүүлэгч болоход шаардагдах үндсэн чадварыг олж авах бөгөөд алгоритм ба кодчилол, веб, мобайл программуудыг эзэмшиж, сурсан мэдсэн зүйлийнхээ дагуу эх загвар бүтээх юм Тус хөтөлбөрийн сургалтыг БШУЯ болон МУИС-ийн эрдэмтэн, багш нар хариуцан ажиллаж байгаа бол Хаан банк сан, Голомт банк, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Faro сургалтын төв, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Goldman Sachs зэрэг байгуулагууд мэдээллийн технологийн салбар дахь хүний нөөцийг бэлдэх,тэр дундаа эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг олноор бий болгох зорилгыхнхоо хүрээнд хамтарч ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын Х.Ганхуяг нар сонгогдсон тойргийнхоо охидын боловсролд анхаарал хандуулж, дээрх хөтөлбөрт хамрагдахад нь дэмжлэг үзүүллээ. XXI зуунд бичиг үсэг тайлагдсан байдлыг код хэмээн дэлхий нийтээрээ үзэх болсон энэ үед технологийн зөвхөн хэрэглэгч байх биш тухайн технолои хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх нь бүх салбарт өрсөлдөх чадварыг эрс дээшлүүлж байгааг дэлхий нийт онцолж байна. Өөрөөр хэлбэл, хуульч, эмч, улстөрчид бүгд алгоритм гэж юу болохыг мэддэг, интернэт хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх шаардлага тулгарч байна. Иймээс компьютерийн шинжлэх ухааныг хүүхдэд багаас нь заах нь чхуал гэдгийг хөгжингүй орнууд анхаарч, ажил хэрэг болгож эхэлжээ. Харин манай улсад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Код бичих охидын хөтөлбөр#8221;-ийг санаачилж, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, тэрдундаа охидод код бичих боловсрол олгох замаар бүс нутгийн тоон хуваагдлыг арилгах, салбарынжендерийн тэгш бус байдлыг бууруулах, салбарын хүний нөөц, тэр дундаа эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлдэх, технологийн салбарт хөдөө орон нутгийн охид, бүсгүйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ. Код бичих сурснаар хүүхэд цэгцтэй логиктой сэтгэх, томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой ажээ.

Нүхэн жорлонд ашигтай бактери хийсний үр дүн богино хугацаанд гарч байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэдажилласан. Энэ үеэрээ Гандангийндэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээрайлуудыннүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыгэхлүүлсэн юм. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаярнүхэн жорлонгуудад найман омгийн 40 гаруй ашигтайбактерихийснээс хойш 17 хоногийн дараа бодит байдалтай танилцан, газар дээр нь ажиллалаа.Гандангийндэнж орчим нь нийслэлийн хамгийн удсансуурьшлынбүсүүдийн нэг бөгөөд хөрсний бохирдол нь 200-300 хувьд хүрчээ. Тус ашигтай бактери ньхөрсний бохирдлыг арилгах, шээсний хүчлийг задлах, үнэр дарж, халдваргүйжүүлэхээс гадна хөрсний бордоо болох давуу талтай юм. Нүхэн жорлондоо ашигтайбактерхийлгэсэнБаянгол дүүргийн 16-р хорооны иргэд Үнэр мэдэгдэхүйц арилсан. Ялаа батгана шавахаабольсноос гадна бохир соруулах хугацаа ч уртсаж байгаа. Хотын дарга хамгийн чухал асуудлыг шийдэж өглөө хэмээнярилаа. Ашигтай бактери хийснээс хоёр сарын дараа нүхэн жорлон дахь бохирыг шингээж, хөрсөнд ашигтай бордоо болохыг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяронцолсон юм. Гэр хорооллын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой. Ялангуяа нүхэн жорлон орчмын тав хүртэлх метрийн радиуст хөрсний нийлмэл бохирдлын индекс өндөр гарчээ. ИймдУлаанбаатар хотын гэр хороололдахь196 мянган нүхэн жорлондашигтайбактерихийж,үе шаттайгаарстандартын шаардлага хангасан нүхэн жорлонгоор солих, хуучин нүхийг ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэх юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулна. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ Файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж, зөвшөөрлийг хуудас бөглөнө. Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж, тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой. Нийслэлд 16-17 насны 33 мянга гаруй хүүхэд байна гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Анхаар: Хязгаарлалт тогтоосон аймаг, сумдын мэдээлэл

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 19 аймгийн 125 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, 1. Архангай аймгийн 6 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Өндөр-Улаан, Хотонт, Эрдэнэбулган 2. Хөвсгөл аймгийн 8 сум буюу Галт, Баянзүрх, Шинэ-Идэр, Хатгал тосгон, Тариалан, Чандмань-Эрдэнэ, Төмөрбулаг, Бүрэнтогтох 3. Булган аймгийн 7 сум буюу Хангал, Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Баян-Агт, Хялгант 4. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Эрдэнэ 5. Сүхбаатар аймгийн 5 сум буюу Онгон, Наран, Баяндэлгэр, Сүхбаатар, Дарьганга 6. Баянхонгор аймгийн хэмжээнд 20 сум 7. Хэнтий аймгийн 18 сум 8. Дорнод аймгийн 2 сум буюу Сэргэлэн, Баяндун 9. Ховд аймгийн 3 сум буюу Цэцэг, Булган, Мөнххайрхан сум 10. Дундговь аймгийн 9 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан, 11. Дорноговь аймгийн 2 сум буюу Айраг, Даланжаргалан 12. Сэлэнгэ аймгийн 4 сум буюу Хүдэр, Алтанбулаг, Мандал, Ерөө 13. Увс аймгийн 7 сум буюу Улаангом, Өндөрхангай, Баруунтуруун, Завхан, Наранбулаг, Сагил, Давст 14. Орхон аймгийн 2 сум буюу Баян-Өндөр, Жаргалант сум /Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2021.06.30-ны өдөр хүртэл сунгасан.Хязгаарлалт тогтоогоогүй/ 15. Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол 16. Баян-Өлгий аймгийн 3 сум буюу Улаанхус, Ногооннуур, Булган 17. Завхан аймгийн 4 сум буюу Дөрвөлжин, Тэлмэн, Сонгино, Цэцэн-Уул, 18. Говь-Алтай аймгийн 4 сум буюу Хөхморьт, Цээл, Төгрөг, Чандмань 19. Өмнөговь аймгийн 15 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байнагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.