Үйлчлүүлэгчийн дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг шалгаагүй, халуун хэмжээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ

-Халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэний хамтын ажиллагаа чухал- Нийслэлд коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт,шалгалтхийж байна. Тодруулбал, Засгийн газрын Коронавируст халдварын тархалтынтүвшингтогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам болоодУОК-ындаргын Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам-ыгмөрдүүлэхээр өнгөрсөн тавдугаар сарын 31-нээсзургадугаар сарын 30-ныхооронд шалгалт үргэлжилнэ. Тус хяналт, шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хийж буй. Улаанбаатар хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний газрууд болон бүх төрлийнбаар, тоглоомын газар, алжаал тайлах төв, шашны байгууллага,дэнбуудал, спортзаалыгшалгалтадхамруулж байгаа юм. Өчигдөр буюу энэ сарын 16-нд нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 1971 байгууллагад хяналт, шалгалт хийсэн бөгөөд 245 зөрчил илрүүлжээ. Шалгалтаар үйлчлүүлэгчийн дархлаажуулалтын хоёр тунд хамрагдсан гэрчилгээг шалгахгүй, халуун хэмжихгүй оруулах, ажилчдын дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг хэвлэж тавиагүй, ширээ хоорондын зайг баримтлаагүй, нэг ширээнд олноор нь суулгах, механик агааржуулалтыг хэвийнажиллуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан байтал Баянгол дүүргийн Өлзий дэн буудал, Баянзүрх дүүргийн Молор караоке, Чингэлтэй дүүргийн Харцага караоке, Хан-Уул дүүргийн Парадайс амралтын газрын караоке тус тус үйл ажиллагаа явуулж байв. Мөн оройн цагаар, олон хүн бөөгнөрсөн газар иргэд амны хаалтаа зүүхгүй үйлчлүүлэх тохиолдол олон гарлаа. Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгах, шаардлага тавьж, зөвлөн туслах арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд авч ажиллав. Иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хариуцлагатай, ухамсартай байж, олон хүн бөөгнөрсөн газраар үйлчлүүлэхгүй, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай байгааг албаныхан сануулж байна. Түүнчлэн халдварын тархалтыг бууруулахад төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа чухал байгааг онцолж байлаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 “ХҮНС КОМПЛЕКС” ХХК НЬ ИМАРТЫН “ХӨХ ШОШГО” ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИЖ ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Үндэсний үйлдвэрлэгч Хүнс комплекс ХХК-нызүгээсИмартхайпермаркетын хэрэгжүүлж буй Хөх Шошго хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийллээ.Тускомпаниймаркетинг, борлуулалтын албаны дарга В.Зоригт өгсөнярилцлагадааХүнс комплекс ХХК нь Скай Хайпермаркет ХХК-тай анх байгуулагдсан цагаас эхлээд 5 жил тасралтгүй хамтран ажиллаж байна. Цаашдаа ч бид энэ эрчээрээ ажилласаар байх болно. Цар тахалтай холбоотой үүсээд буй нөхцөл байдал амаргүй байгаа ч Имартын зүгээс хамтын хүчээр даван туулах зорилготойгоор Хөх шошго хөтөлбөрийг эхлүүлж дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжиж байгаад Имартынхаа хамт олонд талархаж байна гэж хэлсэн байна. Энэхүү хөтөлбөр нь дотоодын баялаг бүтээгчдээ дэмжих үүднээс тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ялган таниулах, сурталчлах зорилготой бөгөөд хэрэглэгч таИмартынсалбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Монголдоо үйлдвэрлэгдсэн 6500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны лангуун дээр өрөөтэй байгаа олон нэр төрлийн импортын бүтээгдэхүүн дундаас Хөх шошго-н тусламжтайгаар хялбар сонголт хийх боломжтой юм байна. Аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний үйлдвэрлэл байдаг. Энэ амаргүй, хүнд үед өөрийнхэрэглэгчиддээҮндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж буйИмартынхамт олонд үйлдвэрлэгчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлсээр байна.

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн үндэснийн зөвлөлийн бүрэлдэхүүнээ 2021 оны дөрөвдүгээр сард шинэчилж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлаад байгаа билээ. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн төлөвлөгөөний дагуу яам бүрт залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулаад байгаа юм. Энэ удаад Соёлын яамны залуучуудын зөвлөлийн үйл ажиллагааны талаар тус яамны шинжээч, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Э.Цэнд-Аюуштай ярилцлаа. -Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн тухайд ямар асуудлыг голчилж, зорьж байна? Бүтэц бүрэлдэхүүний тухайд? -Юуны өмнө эрхэм уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Соёлын сайдын А/85 дугаар тушаалаар яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Энэ зөвлөл маань соёлын салбарын залуучуудын хөгжлийн алсын харааг тодорхойлох, оролцоог нэмэгдүүлэх, санаачилгыг дэмжих зорилготой. Түүнээс гадна соёлын салбарын хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд салбарын залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, санал, дүгнэлтийг тусгахыг чухалчилж байгаа. Бүтэц бүрэлдэхүүний тухайд соёл, урлагийн төрөл чиглэл бүрт буюу дууны урлаг, бүжгийн урлаг, хөгжмийн урлаг, соёл, урлагийн менежер, судлаач гэх мэт 16 зөвлөлийг байгуулна. Түүнчлэн Соёлын яамны харьяа 23 байгууллага, мөн бүх аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлд тухайн орон нутгийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын үндсэн ажилтан залуучууд болон хамтран ажилладаг салбарын төрийн бус байгууллагуудын гишүүд, аж ахуй нэгжүүдийн ажилтан, уран бүтээлчид, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид, ардын авьяастнуудын төлөөлөл бүхий 25 хүртэлх тэргүүлэгч гишүүнтэй сайн дурын зөвлөл байгуулагдана. Мөн яамны харьяа 23 байгууллагад 11 хүртэлх тэргүүлэгч гишүүнтэй зөвлөлүүд байгуулагдана. Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүд байгуулагдсанаар салбарын залуучуудын нийгмийн асуудлын суурь судалгаанууд хийгдэж, шийдвэрлэх арга зам, бодлого, төлөвлөгөө нь тодорхой болох юм. Мөн салбарын хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд залуучуудын оролцоог тодорхойлох ач холбогдолтой. Аливаа салбаруудад залуучуудын оролцоо хангалтгүй байна, тааруухан байна гэж яригддаг. Тийм учраас салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдэж байгаа юм. -Соёлын яамны дэргэд одоогоор хэдэн салбар зөвлөл байгуулагдаад байна вэ? -Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүд байгуулагдаад явж байна. Мөн яамны харьяа байгууллагуудын зөвлөлүүд байгуулагдсан байгаа. Түүнчлэн соёл, урлагийн төрөл чиглэл бүрт байгуулагдах зөвлөлүүдээс Соёл, урлагийн менежер залуучууд, Соёл, урлаг судлаач залуучууд, Бүжгийн урлагийн залуучууд, Дүрслэх урлагийн залуучууд гэсэн дөрвөн зөвлөл байгуулагдсан байна. Цаашид дуу, хөгжим, тайз дэлгэц гээд зөвлөлүүд маань байгуулагдаад явах төлөвлөгөөтэй байгаа. -Залуучуудын хөгжлийн зөвлөлүүд байгуулагдаад явж байна гэлээ. Энэ зөвлөлүүдийн хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнг хэрхэн дүгнэх юм бол? Хэр хугацаанд үр дүн гарна гэж харж байгаа вэ? -Зөвлөл болоод гарч байгаа залуучуудтайгаа хэд хэдэн зарчмын зүйл дээр санал солилцож байгаа. Нэгдүгээрт тухайн онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргахын зэрэгцээ суурь судалгаануудаа гаргаж эхэлмээр байна. Цаашлаад 2050 он хүртэл салбараа хөгжүүлэх төлөвлөгөөгөө гаргах. Жишээ нь олон улсын фестиваль арга хэмжээнүүдэд манай залуучууд очиж оролцдог. Тэгвэл эсрэгээрээ олон улсын залуучууд манай улсын фестивальд ирж оролцдог тийм наадамтай болж болох уу, сонгодог урлаг, дүрслэх урлаг, сийлбэрийн урлаг гээд бид бренд болсон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн A, B, зэрэглэлийн наадам, фестивалиудтай болж болох уу гэх мэт олон ажлууд байна. Энэ бол зөвхөн үйл ажиллагааны санаа. Тэгвэл хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд залуучуудын соёлын ордонтой болох, соёлын салбарын залуучуудыг орон сууцжуулах асуудлууд байна. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, бусад салбарын залуучууд өглөө 9 цагт ажлаа эхлээд 18 цагт тардаг бол манай салбарын залуучуудын тоглолт, арга хэмжээ нь орой 19 цагаас эхэлж 22.00 цагт дуусдаг байх жишээтэй. Энэ хугацаанд үр хүүхдээ харах, хичээл сургуулиас нь авах зэрэг олон асуудлууд гардаг. Эдгээр асуудлуудаа нарийвчлан судалж, шийдвэрлэх арга замыг хамтдаа тодорхойлж, яамандаа уламжилж, шийдвэрлүүлэх нь чухал юм. -Зөвлөлүүд сайн дурынх гэлээ. Тэгэхээр соёлын салбарт ажиллаж байгаа бүх залуучуудад нээлттэй гэж ойлгох уу. Ямар нэг шалгуур, шаардлага байхгүй юу? -Онцолсон шалгуур байхгүй ээ, 18-39 нас гэж одоогоор заасан байгаа. Залуучуудын насны хязгаар харьцангуй учраас 40 байна уу 42 байна уу залуучуудын зөвлөлд ороод залуустайгаа хамтраад явна гэсэн хүмүүст нээлттэй гэсэн санаа. Сүүлийн 21 хоногийн хугацаанд 16 төрлийн зөвлөлд одоогоор 1200 гаруй соёлын салбарын залуучууд бүртгүүлсэн байна. Тэгэхээр манай салбарын залуучуудын нийгмийн идэвх бол өндөр харагдаж байгаа юм. Нөгөө талаас соёлын салбарын залуучуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр яамны бүхий л удирдлагууд буюу Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар дэмжиж ажиллаж байгаа. Ингэж залуучуудын санал санаачлагыг дэмжиж байгаа нь бидэнд урам зориг өгч байна. -Яг соёлын салбарт хэдэн мянга орчим залуучууд ажиллаж байна. Тийм тооцоо судалгаа гаргасан уу? -Нийт соёлын салбарын төрийн албан хаагчид 7300 гаруй байгаа. Хувийн хэвшилд мөн адил олон мянган соёлын ажилтан, уран бүтээлчид ажиллаж байдаг. Бидний хувьд нийт залуучуудын хөгжлийн зөвлөлүүд байгуулагдахад 4000 гаруй залуучуудыг тэргүүлэгчдээр бүртгэж хамтран ажиллана гэж үзэж байгаа. Тухайн залуучуудтайгаа хамтран цалингийн дундаж хэмжээ, орон сууцны хүртээмжийн асуудал, залууст олдож байгаа боломжууд ямар байна, хаана хүндрэл байна, ур чадварын хувьд аль түвшинд байна гэдэг бодит тоо, мэдээлэлтэй болж байж, тус тоон дээрээ ажиллахаар төлөвлөж байна. -Залуучуудын зөвлөл энэ онд ямар ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ? -Энэ жилийн нэг онцлог нь Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Энэ ойд зориулаад салбарын залуучуудтайгаа хамтраад нийгэмд нөлөөлсөн, соён гэгээрүүлэх чиглэлийн олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Мөн Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор салбарын 4000 залуучуудын Соёлын салбарын залуучуудын хөгжлийн алсын хараа цахим чуулган зохион байгуулах зэрэг олон ажлуудыг төлөвлөөд байна. -Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. -Танд болон танай хамт олонд талархал илэрхийлье. Залуучууд бидний үйл хэргийг уншигч олонд таниулж өгч байгаад баярлалаа. Энэ дашрамд соёлын салбарын залуучуудаа хөгжлийн зөвлөлдөө орж ажиллаад салбарынхаа хөгжлийн төлөө хамтран зүтгэхийг хүсье. Баярлалаа.

Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 118 суманд хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна

Эрүүл мэндийн яамнаас хүргэдэг ээлжит хэвлэлийн хурлаарУОК-ыннарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хүргэлээ. Тэрбээр УОК-ындаргын тушаалаар батлагдсан 46 байгууллагын 186 албан хаагчаасбүрдсэнШуурхай штаб 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 57 хөдөлгөөнт баг гэртээ батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал болсон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулж нийслэлийн хэмжээнд 40 автобус буюу хөдөлгөөнт багийг нэмэгдүүлэн ажиллав. Мөн батлагдсан тохиолдол болон ойрынхавьтлуудад119 төвийн ажилчид зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоорУОК-оосзасаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүрээнд бүхэлд нь эсвэл хэсэгчилсэн байдлаар хорио цээрийн хязгаарлалт тогтоох эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт олгосон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19 аймгийн 118 суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа тул иргэд хөдөө орон нутагт зорчихдоо тухайн орон нутгийн Онцгой комисстой холбогдож мэдээлэл, зөвлөмж авсны дараа хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатайзаалаарүйлчлүүлэхгүй байхааршийдвэрлэснээсгадна амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан. Иргэдэд хандаж хэлэхэдхязгаарлалтын дэглэм сул байгаа нь эрсдэл багассан гэсэн үг биш тул хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатайг сануулж байна хэмээн ярив.

Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөрцахилгаан хязгаарлаж, шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлуудыг танилцуулж байна.УБЦТС-аас засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгдчдэд зөвлөлөө. Улмаар тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэх аж.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.