40 сая төгрөгийн супер хонжвортой НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг зургаадугаар сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 2021 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнөЦахим төлбөрийн баримтын системдбүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер хонжвор40 сая төгрөг байна. Сугалааны хонжворын дүн: Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг 4 орон таарвал 100 мянган төгрөг 5 орон таарвал 500 мянган төгрөг 6 орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг 7 орон таарвал гурван сая төгрөг 8 орон таарвал 20 сая төгрөг хожно. Эх сурвалж:Татварын ерөнхий газар

Зургаадугаар сард цахилгаан таслах хуваарь

Зургаадугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг хүргэж байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг. Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс мэдээллээ.

Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 86 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар болж,хэд хэдэнасуудлыг хэлэлцлээ. ДЭНЖИЙН МЯНГА ДЭД ТӨВД 13, СЭЛБЭ ДЭД ТӨВД 14 ДУЛААН ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛНА Хурлын эхэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Дэнжийн мянга, Сэлбэ дэд төвийн дулааны эх үүсвэрийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, хослон ажиллуулах тухай тооцоо, судалгааг танилцууллаа. Төвлөрсөн дулаан хангамжийн голмагистральшугам сүлжээний 24хувьбуюу 91.2 кмурт шугам 30 жилээс дээшнасжилттай,ашиглалтын хугацаа дуусжээ.Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачаалал эх үүсвэрийн хүчин чадлаас даруй 50 гаруй хувиар хэтрээд байна. Дэнжийн мянга дэд төвийн нутаг дэвсгэрийг 16 хэсэгт хуваан, нарийвчлан гаргаж, дулаан дамжуулах 13 төвтэй байхаар төлөвлөсөн. Тус дэд төвд өндөр хүчин чадлын дулаан хуваарилах төв болон оргил ачааллын үед ажиллах дулааны эх үүсвэрийг шинээр барьж, төвлөрсөн дулаан хангамжтай холбон, хослон ажиллуулах техникийн шийдлийг гаргажээ. Харин Сэлбэ дэд төвийн нутаг дэвсгэрийг 14 хэсэгт хуваан нарийвчлан төлөвлөсөн. Тус хэсэгт дулаан дамжуулах 14 төв, 9.97 км дулааны шугам угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй явж буй. НИЙСЛЭЛД 378 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамжийн хүрээнд зохион байгуулж буй нийт худалдан авах ажиллагааны явцын талаар тайлагналаа. 2021 онд эрх шилжүүлсэн 79 захирамжаар долоон салбарын 378 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, боловсролын салбарт 53, эрүүл мэндийн салбарт 16, авто зам, авто замын барилга байгууламжийн салбарт 92, хот тохижилтод 178 төсөл хэрэгжүүлж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 70 дугаар тогтоолын 2021 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2021 оны долдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж, гэрээ байгуулахаар тооцож ажиллахыгүүрэгжүүлсэн. Үүний дагуу нийслэлдулсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 71 төсөл, арга хэмжээ байна. Гэвч товлосон хугацаандаа гэрээ байгуулж амжихгүй байх магадлалтай 35 төсөл, арга хэмжээ байгаа аж. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш үнэлгээний хороо байгуулаагүй байгууллагууд яаралтай байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, эрчимжүүлэхийг үүрэгджээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулна. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ Файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж, зөвшөөрлийг хуудас бөглөнө. Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж, тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой. Нийслэлд 16-17 насны 33 мянга гаруй хүүхэд байдаг. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Төрийн одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа амжилт гарган ажиллаж байгаа иргэдэд төрийн одон, медаль гардууллаа. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө нар оролцож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн иргэдэд шагналыг нь гардуулсан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.