Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 16-нд иргэдээс нийт 308 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 19 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.48 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод нийт 30 иргэн хандсанаас 14 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуусан асуултад мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын найм, суурин 29 цэгт 53 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4337 иргэнийг дархлаажуулна. Зургадугаар сарын 16-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1166, II тунд 2764, нийт 3930 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 964.585 нь I тунд, 89 хувь буюу 848325 нь II тунд хамрагдаад байна. Мөн 299 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагджээ. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
“Өлзий” төвөөс Авто плазагийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана
2021-06-17 10:54:24 Нийтлэгдсэн: НийгэмУлаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт 9Б бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажлыг хийнэ. Энэ хүрээнд 100 айлын зам буюу Өлзий төвийн уулзвараас баруун тийшээ Авто плазагийн уулзвар хүртэлх 340 мерт урт авто замыг сэтэлж, шугам сүлжээний ажлыг хийж эхэллээ. Иймээс зургадугаар сарын 16-ны 23:00 цагаас долдугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл тус хэсгийн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаа тул иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар авто замын ачааллыг тооцон, хөдөлгөөнд оролцоно уу. НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
ОНӨААТҮГ-уудын үйл ажиллагааны менежментийг сайжруулахад анхаарна
2021-06-17 10:53:38 Нийтлэгдсэн: НийгэмОрон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэр (ОНӨААТҮ)-ийн 15 байгууллагаас ес нь үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай, зургаа нь хангалттай гэсэн үнэлгээ авчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.СандагсүрэнНийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын удирдлагуудтай уулзаж, дээрх байгууллагуудын менежментийг сайжруулах талаар ярилцлаа. Тэрбээр Цар тахлын улмаас ОНӨААТҮГ-уудынтөсвийн хүлээсэн үүрэг зарим байгууллагад биелэх боломжгүй болж,тасалдаад байгаа. Хөрөнгийн элэгдэл, валютын ханшийн зөрүү, зээлийн хүүгийн төлбөр нь алдагдлын ихэнх хувийгэзэлжбайна. ОНӨААТҮГ-ууд үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулах үүрэгтэй ч нөгөө талдаа ашиг, орлогоо нэмэгдүүлж ажиллах хэрэгтэй. Мөн нийслэлийн өмчийг ариг гамтай зарцуулах, худалдан авах ажиллагаанд анхаарч, тухайн байгууллагуудын засаглалыг сайжруулж, боловсон хүчнийг чадваржуулах хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар ОНӨААТҮГ-уудынүйл ажиллагааг хянаж, сайжруулах Ажлын хэсэг ажиллаж, хагас жил тутамд ажлаа тайлагнах юм. Ингэснээр ОНӨААТҮГ-ынашигт ажиллагаанытүвшнийгнэмэгдүүлж, үргүй зардлыг бууруулах, нөхцөл байдлыг өөрчлөх боломж бүрдэнэ. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Аж үйлдвэрийн IV хувьсгал “Tech ignite talk” арга хэмжээнд оролцохыг урьж байна
2021-06-17 10:52:45 Нийтлэгдсэн: НийгэмАж үйлдвэрийн IV хувьсгал Tech ignite talk буюу Технологийн яриа гэх 20 зургийг тус бүр 15 секундээр танилцуулах бүтээлч илтгэл бүхий арга хэмжээг зургадугаар сарын 18-нд зохион байгуулах гэж байна. Энэ нь төрөөс инновацын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд аж үйлдвэрийн IV хувьсгалын талаар орчин үеийн чиг хандлагыг сурталчлан таниулах, технологи хөгжүүлж буй залуу мэргэжилтнүүдэд туршлага олгох, дижитал эрин дэх хөгжлийн чиг хандлагыг түүчээлэх зорилготой. Аж үйлдвэржилтээс мэдээллийн нийгэм рүү нүүдэллэсэн их шилжилтийн үед техник, технологи нь XXI зууны хамгийн чухал, нөлөөтэй салбар болж байгаа. Иймээс технологийн гол чиг хандлагуудыг үйл ажиллагаандаа ухаалгаар ашиглаж буй салбарын эрдэмтэд, инженерүүд, хувийн хэвшлийнхэн манай улсад техник, технологи хэрхэн хөгжиж, хааш чиглэж байгаа тухай танилцуулах болно. Арга хэмжээний шууд дамжуулалтыг Hub innovation center фэйсбүүк хуудсаар хүлээн авч үзнэ үү. Мөн арга хэмжээнд оролцож, илтгэгчдээс өөрийн сонирхсон асуултаа асуух боломжтой бөгөөд https://bit.ly/3iDYSlC холбоосоор бүртгүүлнэ үү. НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
Ресторан, кафе, хоолны газар, кофе шоп зэрэг газрын танхимын үйлчилгээг долоо хоногийн хугацаатай хориглов
2021-06-17 10:51:00 Нийтлэгдсэн: Нийгэм-Амралт, жуулчны газрын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаагаар хязгаарлана- Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын тушаал, хурлын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухайзахирамж гаргалаа. Захирамжаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-наас долоо хоногийн хугацаатай түр хориглож байна. Түүнчлэн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарлахаар боллоо. Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов. Захирамжаар мөн нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдүүлэх хяналт шалгалтын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд, дүүрэг, хорооны албан хаагч, хэсгийн ахлагч нарыг татан оролцуулж, батлагдсан дүрэм, журам зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм. Түүнчлэн халдварын тархалт, үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн Улсын Онцгой комисстой зөвшилцөн иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, халдвар хамгааллыг мөрдүүлж ажиллана. Халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний талаарх зөвлөмж, мэдээ мэдээллийг тогтмол хүргэх, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа, түүгээр зорчих иргэдэд тавих хяналтыг сайжруулахыг мөн үүрэг болгов. Батлагдсан тохиолдол болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнд эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх, тандалт хариу арга хэмжээнд ажиллах автобусыг гарган, зохион байгуулалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаярт даалгалаа. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудаас ажиллуулж байгаа тандалтын багийг төвийн зургаан дүүрэгт тус бүр наймаар нэмэгдүүлж, шаардлагатай машин, хүний нөөц, хоол унааны зардлыг шийдвэрлэхийг дээрх дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй