Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барьж байна
2021-06-17 10:50:07 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлыг хийж байна. Тус ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болоод Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126-р тушаалаар баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих үйл ажиллагааны журам-ындагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан, хэрэгжүүлж байгаа юм. Тодруулбал,Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн удаагийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахинтөлөвлөлтөдоруулж, барилгажуулах тухай шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлснээр 531 айлын 27 орон сууцыг буулгаж,1556 айлын 13 орон сууцыг шинээр ашиглалтад оруулж, 215 айлыг эрүүл, аюулгүй орчинд амьдрахнөхцөлөөрхангасан. Хот төлөвлөлт, байгуулалтынталаархсудалгааны ажлууд, тэдгээрт тулгуурлан, дэвшүүлж буй шийдлүүдийг цувралаар хүргэхээр Хот байгуулалт, хөгжлийн газар ажиллаж байна. Иргэд Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төслийн тухай мэдээ мэдээллийг Хот байгуулалт, хөгжлийн газрын бэлтгэдэг i-Up контентоор хүлээн авах боломжтой. Хот төлөвлөлтийн талаарх мэдээллийг дарааххолбоосоор хүлээн авч үзнэ үү.https://www.youtube.com/watch?v=4fmaHHx9A4U ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР
Азийн анхны залуучуудын байгууллага Монголын Залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулан сэтгүүлч, нийтлэлчдийн шилдэг бичлэг, нийтлэлийн Миний мэдэх МЗХ-өчигдөр, өнөөдөр, маргааш шилдэг нийтлэлийн уралдаан зарлаж байна. 1921 онд Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр анх байгуулагдан Монголын хувьсгалт залуучуудын холбоо \МХЗЭ\ Монголын Залуучуудын Холбоо \МЗХ\ түүхэн 100 жилийнхээ хугацаанд Монголын залуучуудыг түүчээлэн нэгэн зууны түүхийг бүтээсэн билээ. Анх байгуулагдсанаас эхлээд нэгдэлжүүлэх хөдөлгөөн, атар газар эзэмших, Эрдэнэт, Дарханы их бүтээн байгуулалт Монголын шинэ үеийн түүхийн цаг үе болгонд манлайлж ирсэн байгууллагын хувьд бичих, дурсах зүйл их. Энэ утгаараа Энэхүү түүхт ойг угтуулан Монголын Залуучуудын холбооны түүхэн уламжлал, үнэт зүйлс болон цаашид хийж хэрэгжүүлэх ажил, алсын харааг тодорхойлоход санал болгохуйц санаа дэвшүүлсэн шилдэг нийтлэлийг шалгаруулах уралдаан зарлаж байгаа аж. Уралдаан 14 хоног үргэлжилж, 2021 оны долдугаар сарын 1-ний 17.00 цаг хүртэл нийтлэлийг хүлээн авна. Үүнд нийтлэл сонин сэтгүүлд нийтлэгдсэн бол цаасан хэлбэрээр, мэдээлллийн сайтад нийтлэгдсэн бол линк болон эх бичвэрийг бичигчийн товч танилцуулга, холбоо тогтоох хаягийн хамт[email protected]цахим хаяг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-42. Монголын Залуучуудын Холбооны төв байр шуудангийн хаягаар илгээх буюу Монголын Залуучуудын холбооны төв байранд өгөх боломжтой. Нийтлэлд Монголын залуучуудын байгууллагын түүхэн бүтээн байгуулалт, үйл явцыг олон нийтэд танилцуулах, -Залуучуудын байгууллага цаашид хэрхэн хөгжих, ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа талаар сэтгүүлч, нийтлэлч, олон нийтийн санаа бодлыг тусгасан байх бөгөөд бичлэгийн аль ч төрлөөр бичсэн болно. Тавигдаж буй ганцхан шалгуур нь бичлэг, нийтлэл нь сонин сэтгүүл болон мэдээллийн сайтад нийтлэгдсэн байх ёстой. Шагналын тухайд Шилдэг нийтлэл-1 000 000 төгрөг Шилдэг нийтлэлийн тусгай шагнал-2 тус бүр 500 000 Шилдэг оролцогчдод 100 000-200 000 төгрөгийн үйлчилгээний эрх олгох юм байна. Асууж тодруулах зүйл байвал 77771313, 99049247 утсанд хандаарай.
Наадмыг цахимаар тэмдэглэж, хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зориулна
2021-06-16 11:35:02 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмыг цахимаар үзэгчгүй зохион байгуулах чиглэл өгчээ. Наадмыг цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулахтай холбоотойгоор наадмын төсвөөс хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсон. Түүнчлэн бүх аймаг, сумдын баяр наадмыг зогсоох, хориглох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргажээ. Энэ жил Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 10 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай албан бус мэдээ гарсан.
Баянхонгор аймаг энэ сарыг дуустал Улаанбаатар хот болон бусад аймгаас иргэд хүлээн авахгүй байхаар шийдвэрлэжээ
2021-06-16 11:20:26 Нийтлэгдсэн: НийгэмКоронавируст халдварын нөхцөл байдлын улмаас Баянхонгор аймаг өнөөдрөөс эхлэн энэ сарыг дуустал Улаанбаатар хот болон бусад аймгаас иргэд хүлээн авахыг зогсоожээ. Ингэхдээ зөвхөн буян ном, эрүүл мэнд, хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, бараа, барилгын материалын ачаа тээвэр, уул уурхайн ээлж солихыг зөвшөөрч, бусад тохиолдолд аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн нэвтрүүлэхээр болсон байна. Өчигдөртус аймагт шинээр 96 хүн коронавирусийн халдвар авч, нийт 728 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
УБЦТС ТӨХК-иас өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дараах хаяг байршлын мэдээллийг хүргэж байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК хэрэглэгчдээс хүслээ. Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ хэмээн мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй