Сүхбаатар дүүрэгт 720 суудалтай сургууль барьж байна

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй бага, дунд сургуулийн барилга угсралтын ажил эхэлж, гүйцэтгэгдэх шатандаа явж байна. Тус барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийж буй. Энэхүү сургуулийн барилга нь гурван давхар, 720 хүүхдийн суудалтай байхаар төлөвлөгдсөн. Тус хороонд улсын сургууль байхгүй бөгөөд сургуулийн насны 1471 орчим хүүхэд амьдардаг. 720 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдсанаар хүүхдүүд харьяа орчиндоо тав тухтай нөхцөлд суралцах боломж бүрдэх юм. Зураг төслийг гүйцэтгэгчээр Ньюкон, гүйцэтгэгч байгууллагаар Дарцагт ноёд групп ХХК ажиллаж байна.

19 аж ахуйн нэгжийн Туул голын эрэг дагуу газар ашиглах, эзэмших эрхийг хүчингүй болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хан хиллс хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар авч, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаатай холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард газар дээр нь очиж ажилласан. Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг. Үүнээс 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй, зарим компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байсан юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын эрэг дагуу амины болон орон сууц зэрэг зориулалтаар газар эзэмшиж байсан 19 аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болголоо. Тус аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байсан газар нь НИТХ-ын 2016 оны 50 дугаар тогтоол /Усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалт-ын бүсэд орсон/ БОАЖЯ болон БХБЯ-ны сайдын хамтарсан 2018 оны А/0201 дүгээр тушаал /УБ хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалт-ын бүсэд орсон/ БОНХАЖЯ-ны сайд, БХБЯ-ны сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал/Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ыг зөрчсөн/ Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага хэрэгжүүлэх ажиллагааны төлөвлөгөө, Авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан авто замын трасст өртсөн учраас газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна. Хүчингүй болсон байршилд Хан-Уул дүүрэг 17 дүгээр хороо Зайсангийн гүүрнээс Хан хиллс хотхон хүртэл автомашины 10.5 метрийн өргөнтэй, хоёр эгнээ бүхий урсгалтай, хоёр талаараа 1.5 м өргөн дугуйн замтай, явган хүний зорчих хэсэгтэй нэг км хатуу хучилттай зам тавигдана. Мөн Зайсангийн гүүрнээс Их монгол улсын гудамж буюу Маршлын гүүр хүртэл Туул голын далан дагасан 2.5 м өргөнтэй, 2.3 км урт дугуйн зам тавихаар төлөвлөж, газар чөлөөлөлтийн бэлтгэл ажил хийж байна. Тус байршилд авто болон дугуйн замтай болсноор авто замын ачаалал багасах, дугуйтай зорчигчид зам тээврийн осолд өртөхгүй байх нөхцөл бүрдэх юм. Газар олголтын тухайд анх 2008 онд Нийслэлийн Засаг даргын 449 дүгээр захирамжаар Стандарт групп ХХК-д амины орон сууцны хотхоны зориулалтаар таван жилийн хугацаатай 273.000 ам метр талбайг эзэмшүүлснээр тус асуудлын эхлэл тавигджээ. 2010 онд Нийслэлийн Засаг даргын 204 дүгээр захирамжаар Стандарт групп ХХК-ийн эзэмшлийн газрыг дөрөв хувааж, нэр шилжүүлсэн бөгөөд 2017-2019 онуудад 18 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхтэй болжээ. Цаашид усан сан болон ойн сангийн бүсэд газар эзэмшиж буй иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг үе шаттайгаар цуцална. Одоогийн байдлаар усан сан болон ойн сангийн газрын асуудлыг шийдвэрлэх хоёр Ажлын хэсэг байгуулагдан, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газрын газар ашиглалт, бүртгэлд хяналт, шалгалт хийн, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулан ажиллаж байна. НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Жирэмсний 14-36 долоо хоногтой эхчүүдийг вакцинд хамруулж эхэллээ

Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Тодруулбал, Комирнэти (BNT 162b2) буюу Файзер вакцинаар дархлаажуулж байна. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм. Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой. Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд вакцинд хамрагдахыг хүсвэлhttp://vis.health.gov.mn.surveyхаягаар нэвтэрч, цаг авч үйлчлүүлнэ. Энэ нь жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэх зорилготой юм. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд

УБЦТС ТӨХК-иас 2021 оны 6 дугаар сарын 16-ны Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг байршлын мэдээллийг хүргэж байна. Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье. Мөн тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэгэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ. Нийтэлсэн:УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

Ерөнхий боловсролын сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарна

​ Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээрахлуулсан Ажлын хэсэг хуралдаж, Нийслэлийн Спорт хороо, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргүүдийн ЗДТГ-ын дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Хурлаар нийслэлийнерөнхий боловсролын сургуулийнбиеийн тамир, спортын талбайг зориулалтын бусаар ашиглаж байгааг зогсоох, газрын маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх, цаашид сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн есөн дүүргийн төрийн өмчийн 148 сургуулиас 52 сургууль биеийн тамир, спортын талбайгүй, 78 талбайг тохижуулах шаардлагатай гэсэн судалгаа гарсан байна. Сүүлийн жилүүдэд сургуулийн биеийн тамир, спортын талбайг бусдад шилжүүлэх, зөвшөөрөлгүй барилга барих асуудал маргаан дагуулж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн спорт хорооны ажил биш, дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба зэрэг олон байгууллагын анхаарах асуудал гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнонцолсон. Мөн Монголынхөл бөмбөгийнхолбоо зургаан сургуулийн биеийн тамир, спортын талбайд олон улсын стандартад нийцсэн зүлэгжүүлэлт хийх санал гаргасныг дэмжин ажиллана гэлээ. Түүнчлэн газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж, нийтийн эзэмшилд буцаан олгох шийдвэр гарсан биеийн тамир, спортын талбайн кадастрын зургийг сургуулийн эзэмшлийн газарт нэгтгэж оруулах, сүүлийн жилүүдэд хэдэн сургуулийн талбайг бусдад шилжүүлсэн, одоогийн нөхцөл байдлаар хэдэн талбайд маргаантай асуудал үүсээд байгаа тухай, зарим зөрчлийг богино хугацаанд арилгах зэрэг үүргийг Ажлын хэсгийн гишүүдэд өгсөн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.