Монгол-Германы хамтарсан их сургуулийн дотуур байрны барилгын явц 80 хувьтай байна

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутны дотуур байрыг Налайх дүүргийн наймдугаар хороонд барьж буй. Тус таван давхар барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт тавьж байна. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь нийслэлийн Налайх дүүрэгт байрлаж буй Монголын анхны хотхон бүхий сургууль юм. Тус хотхонд оюутнуудын сурч боловсрох бүхий л орчин, нөхцөлийг бүрдүүлсэн. Сургалтын танхим, лаборатори, судалгааны тоног төхөөрөмж, оюутны дотуур байр, чөлөөт цагаа өнгөрүүлдэг булангууд, номын сан, цайны газар болон дасгалын өрөөнүүд зэргийг цогцоор нь төлөвлөжээ. Ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд гүйцэтгэгчээр Химон констракшн ХХК ажиллаж байна. НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Жирэмсний 14-36 долоо хоногтой эхчүүдийг вакцинд хамруулж эхэллээ

Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Тодруулбал, Комирнэти (BNT 162b2) буюу Файзер вакцинаар дархлаажуулж байна. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм. Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой. Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд вакцинд хамрагдахыг хүсвэлhttp://vis.health.gov.mn.surveyхаягаар нэвтэрч, цаг авч үйлчлүүлнэ. Энэ нь жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэх зорилготой юм. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

“Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ногоон хотууд 2021” олон улсын хурал боллоо

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зохион байгуулсан ЕСБХБ-ныНогоон хотууд 2021 олон улсын цахим хурал зургадугаар сарын 8-9-нд боллоо. Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, Улаанбаатар хотын ногоон хотын хөгжлийн бодлого хийгээд энэхүрээндхийж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Энэ удаагийн ЕСБХБ-ныНогоон хотууд 2021 хурлаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хотуудын хүлээсэн үүрэг, оролцоо, мөн хэлэлцээрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд хотууд хэрхэн нүүрстөрөгчийг бага ялгаруулах вэ, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй эдийн засаг, ногоон хотын хөгжилд хэрхэн шилжих боломжтой талаар ярилцав. Тус хуралд Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын даргаМансурЯвас, Бүгд Найрамдах Албани УлсынТиранахотын даргаЭрионВелиаж,БолгарУлсынСофияхотын орлогч даргаДончоБарбалов, Гүрж Улсын Тбилиси хотын орлогч даргаАндрияБасилаяболоод Олон улсын эрчим хүчний агентлаг, ЕСБХБ-ныТогтвортой дэд бүтцийн групп, Уур амьсгалын ногоон сангийн Дасан зохицох, нөлөөллийг бууруулах газрын төлөөлөгчид оролцсон. Ингэхдээ өөрийн улс, орон болон байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн төлөөх арга хэмжээнүүд хийгээд тулгарч буй бэрхшээлүүдийн талаар санал солилцов. Оролцогч хотуудын зүгээс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах үүднээс тогтвортой нийтийн тээврийг хөгжүүлж, улмаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх замаар дизель түлш ашиглаж буй автобусыг цахилгаан, байгалийн хий ашигладаг автобусаар солих, трамвайн шугамуудыг шинэчлэх, хотын төвлөрлийг сааруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа аж. Гэвч эдгээр үйл ажиллагааг өргөжүүлэхэд ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, ухаалаг, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх шаардлага тулгарч буй. Санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд ЕСБХБ-нызүгээс ногоон бонд, тогтвортой байдлыг хангах зорилготой бонд, буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийг хослуулсан санхүүжилтийн хэлбэрүүдийг онцлов. Цаашид хог хаягдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэддижиталтехнологийг ашиглахын зэрэгцээ тухайн орон нутгийн онцлог чанарыг харгалзан үзсэн шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ. Ногоон хотуудын хөтөлбөрийг анх 2016 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) санаачлан өөрийн үйл ажиллагаа явуулж буй бүх орнууддаа хэрэгжүүлэх зорилгоор 950 сая евро бүхий санхүүжилтийн шугамтай хөтөлбөрийг батлуулсан байдаг. Тус хөтөлбөр нь стратеги төлөвлөлтийг хөрөнгө оруулалт болон түүнийг дагалдах техникийн тусламжтай уялдуулан, ногоон хотын хөгжлийн иж бүрэн бизнес загварыг санал болгосон. Улмаар Ногоон эдийн засагт шилжих (GET) хандлагын бүрэлдэхүүн хэсэг болох ногоон санхүүжилтийн хэмжээг өргөжүүлэх зорилготой юм. Улаанбаатар хотын хувьд 2018 онд Ногоон хотуудын хөтөлбөрт Ази тивээс хамрагдсан анхны хот болсон юм. Хөтөлбөрт хамрагдсанаар Улаанбаатар хотын Ногоон хотын Үйл ажиллагааны төлөвлөгөө (НХҮАТ)-г ЕСБХБ-ныдэмжлэгтэйгээр боловсруулж, нийслэлд тулгамдаж буй байгаль орчин, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг тодорхойлж хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх, Улаанбаатар хотын 700 айлын ногоон орон сууц зэрэг төслүүдийг ЕСБХБ-тайхамтран хэрэгжүүлж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Сумъяабазар: Онцгой байдлын алба хаагчдаа дэмжиж ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын уялдаа холбоог сайжруулах, хийж, хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлэх чиглэлээр харьяа газрын алба хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэхээр ирсэнд талархал илэрхийлье гэлээ. Тэрбээр Нийслэлийн Онцгой байдлын газар нь Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэс, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, Захиргааны удирдлагын хэлтэс, Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Санхүү Эдийн засгийн хэлтэс, Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ эрсдлийн удирдлагын хэлтэс, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, нийслэлийн есөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс, түүний харьяа Гал унтраах, аврах 15 ангитай, 15 хэлтэс, нийт 17 бүтцийн нэгжид офицер, ахлагч зэрэг 900 гаруй албан хаагчтайгаар нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа. Хотын дарга Д.Сумъяабазар Өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнийхээ төлөө өөрсдийн эрүүл мэнд, ар гэрийн амьдралаа хойш тавин ажиллаж буй энэ цагийн эрэлхэг баатрууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Алба хаагчдын үүрэг гүйцэтгэх орчин, нөхцөл, ар гэр, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд миний бие бүх талаар дэмжиж ажиллах болно гэлээ. Мөн тэрбээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа талаар дурдаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй гэлээ. Хууль батлагдсанаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм. Мөн Улаанбаатар хот биеэ даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Ингэснээр хотын тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой болох юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаад Хот байгуулалт, Газрын тухай хууль зэрэг олон хууль өөрчлөгдөх аж. Хотын дарга Д.Сумъяабазар Түүхэндээ анх удаа Улаанбаатар хот УИХ-аас том дэмжлэг авч байна. Хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-ын гишүүд байгуулсан. Цаашид хууль, эрх зүйн орчныг өөрчлөхөд том дэмжлэг болно. Мөн Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, хотын асуудлыг шийдэхэд 420 тэрбум төгрөг зарцуулах эрхийг нээж өгсөн. Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах хэрэгтэй гэв. Цаашид хууль эрх зүй, засаглал, эдийн засгийн хувьд реформ хийнэ гэдгийг Хотын дарга онцолж байлаа. Хот биеэ даасан эдийн засагтай болвол та бүхэнд тулгамдаж байгаа олон асуудлыг шийднэ гэлээ. Мөн тэрбээр Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт гаргах, судлах үүргийг өглөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн гэрэл зурагчин Б.Тогтохдэмбэрэл Алтангадас одон хүртлээ

НЗДТГ-ынХэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийнгэрэл зурагчин Б.ТогтохдэмбэрэлөнөөдөрАлтангадасодон хүртлээ. Тэрбээр сэтгүүл зүйн салбарт1995оноос хойш ажиллаж байгаа бөгөөдАрдын эрхсониноос ажлын гараагаа эхэлсэн. Улмаар1997-2005 онд Өнөөдөрсонинд, 2008-2013 онд Монгол Улсын 25, 26 дахь Ерөнхий сайдын гэрэл зурагчнаар ажиллаж байсан туршлагатай. Мөн 2005 оноос Light zoomмультимедиаагентлагийг үүсгэн байгуулсан. Харин 2020оноос хойшНЗДТГ-ынХэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэстгэрэл зурагчнааражиллаж байна. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ ЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.