Халдвар авсан, ойрын хавьтал болсон тохиолдолд тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай холбогдоорой

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаартзургадугаар сарын 11-13-ныхооронд иргэдээс нийт705дуудлагаирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.51 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод нийт 46 иргэн хандсанаас 23 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 23 иргэнтэй оператор ажилтан холбогдож, асуултад хариулт өгчээ. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 38, явуулын найман цэгээр 79 багийн 443 эмч, ажилтан ажиллаж, 6589 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Зургадугаарсарын 3-ны өдрөөс шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авч байна. Хөдөө, орон нутагт халдварын тархалт ихсэж байгаатай холбогдуулан вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөдэдгэснээсбусад иргэн зорчих аймгийнхаа онцгой комиссоос шаардаж буй шинжилгээний хариутай зорчино. Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой. Баянгол дүүрэг-89121177 Баянзүрх дүүрэг-1900-1063, 70150065 Багануур дүүрэг-70212903 Багахангайдүүрэг-7049103 Сүхбаатар дүүрэг-70003910 Сонгинохайрхандүүрэг-79976000, 70172827, 70172313 Хан Уул дүүрэг-70043085 Чингэлтэй дүүрэг-70007105 Налайх дүүрэг-70233464 НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Агаарын бохирдлыг бууруулах шийдлийг эрэлхийлэх 8 сая төгрөгийн шагналын сантай хакатон болно

UNLEASH Hacks Mongolia нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд олон улсын инновацын хөтөлбөрийг энэ сард эх орондоо зохион байгуулна. Энэхүү хөтөлбөр нь манай улсад нэн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлүүдийг боловсруулахаарзорьж байгаа. Уг хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэй Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө төслийн санхүүжилтээр Breathe Mongolia ТББ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хамтран зохион байгуулж байна. Мөн Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой газар хөтөлбөрийг дэмжин ажиллаж байгаа юм. ТХЗ 2030 гэж юувэ? Тогтвортой хөгжлийн зорилго-2030 нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан, тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм. Уг зорилгыг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын Тогтвортой хөгжил бага хурлын үеэр санаачилсан. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. UNLEASH Hacks яаж ТХЗ-той холбогдох вэ? UNLEASH нь зорьсон цэгтээ хүссэн хугацаандаа хүрэхийн тулд нэгдсэн залуусын бий болгож буй Хөгжлийн хурдасгуур-ыг бүтээх арга замын нэг юм. Дэлхийн өнцөг булан бүрийн залуусыг нэгтгэн 2017 оноос Денмарк, Сингапур, Хятад зэрэг улсуудад зохион байгуулагджээ. Тус санаачилга нь дэлхийн тогтвортой байдлын нөлөө бүхий брэндүүдийн 54-т шалгарсан ба USAID, MIT, Greenpeace зэрэг байгууллагуудаас дээгүүр бичигдсэн. Харин UNLEASH Hacks нь олон улсад танигдсан UNLEASH инновацын арга зүйгээр дамжуулан тухайн улсын залуучуудыг чадавхжуулан, орон нутагт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг арга хэмжээ юм. 1. UNLEASH инновацын аргазүй UNLEASH нь шинэлэг шийдлийг гаргахад үр дүнтэй арга зүй гэдгээрээ танигдсан загварчлах сэтгэлгээний аргачлал дээр суурилснаараа олон улсад танигдсан. Мөн арга хэмжээний үеэр мэргэшсэн олон улсын чиглүүлэгч нар санал, заавар өгдөг нь олон улсын стандартад нийцсэн чанарын баталгаа болдог. Арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах сургалтууд олон улсын стандартад нийцсэн байх учраасшинэ техник, технологийн шийдлүүд, UNLEASH арга зүй, багаар ажиллах чадварболон асуудлыг өргөн хүрээнд харах, судлах гэх мэт олон чадваруудыг эзэмших боломжтой. 2. Агаарын бохирдлыг бууруулах санаагаа шийдэл-д хүргэхболомж Жил бүрийн нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд сансраас Азийн бор үүл харагддаг болсон нь агаарын бохирдол хүн бүрийн нэн түрүүнд анхаарах асуудал болсныг илтгэж байна. НҮБ, ДЭМБ-аас дэлхий дээрх 10 хүний ес нь бохирдсон агаараар амьсгалж, жил бүрдолоон сая, цаг тутамд800хүн нас бардаг гэсэн тооцоолол гарсан. ИймдUNLEASH Hacks Mongolia-д оролцсоноор агаарын бохирдлыг бууруулах өөрийн санал,эргэлзээг шийдэлболгон түүнийгээбодитоор хэрэгжүүлэнүр дүнгээ үнэлэх, цаашлаад санаагаа хэрэгжүүлэхсанхүүжилт авахгэх мэт олон боломжоор дүүрэн. Шалгарсан гурван баг хөтөлбөрийн дараа өөрсдийн инновацлаг шийдлээ хөгжүүлэх санхүүжилт авах бөгөөд та бүхний гаргасан шинэлэг санаа зохиогчийн эрхээр баталгаажна. 1-р байр: 4.000.000₮ 2-р байр: 2.000.000₮ 3-р байр: 1.000.000₮ 3. Дэлхийн залуустай хөл нийлүүлэн хөгжихболомж Дэлхий даяар жил бүр 1000 гаруй залуу UNLEASH-аар дамжууланирээдүй хойчийнхоо эрхийг хүндэлж, өөрийн өнөөдрийн эрхээ эдлэн, үүргээ ухамсарлах нийгмийг бүтээхарга замыг хайж, өөрсдийн санаа бодлоор нэгдэцгээж байна. 2020 онд 22 улсад дэлхий даяар цахимаар нэгэн зэрэг хэрэгжиж 1000+ оролцогч, чиглүүлэгч, ментор, шүүгчийг хамарсан бөгөөд ТХЗ-д чиглэсэн 146 шинэ санаа, шийдлүүдийг гаргаж чадсан залуусын томоохон нэгдэлюм. UNLEASH Hacks Mongolia-д оролцсоноор UNLEASH-аас зохион байгуулах бусад үндсэн арга хэмжээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн оролцож олон улсын залуустай санаа бодол, туршлагаа солилцох боломжийг бүтээхэд танд давуу талыг бий болгох юм. Хөтөлбөрт дараах холбоосоор бүртгүүлээрэй. Бүртгэлийн холбоос:http://bit.ly/UnleashMN НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж устгасан үйлдэлд хариуцлага хүлээлгэнэ

Баянгол дүүргийн 1, 3, 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын төв буудлын арын зам дагуух газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор Улаанбаатар хотод эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын жагсаалт-д оруулсан байдаг. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/585 дугаар захирамжаар тус 3.6 га газрыг Улаанбаатар Төмөр зам ХНН-д олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар түр хугацаагаар эзэмшүүлсэн. Тус Найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хөрөнгө оруулалтаар 2019-2021 онд үе шаттайгаар хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөн, тохижилтын ажлыг эхлүүлсэн юм. Энэ хүрээнд 1.4 га талбайд 880 метр төмөр хашаа барьж, 500 шоо метр шороон хөрсжүүлэлт хийж, гэрэлтүүлгийн гурван цамхаг байгуулж, төмөр хөшөө барьж, 400 метр явган зам тавьж, 2000 метр усалгааны систем хийж, 78 гацуур, 168 нарс, 8380 бут, сөөг тарьж, тохижуулжээ. Харин 2021 онд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн 245 сая төгрөг, Баянгол дүүргийн ЗДТГ-ын 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн саадны ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд тус дүүрэгт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Энэ үеэр Ерөнхий сайд тус цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг хамгаалан, бүтээн байгуулалтын ажлыг энэ ондоо багтаан хийж, дуусгах үүргийг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдлагуудад өгсөн юм. Гэтэл ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй Тэргүүн чансаа ХХК цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг сүйтгэж, зөвшөөрөлгүйгээр авто зогсоол байгуулж байсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн ЗДТГ, Улаанбаатар төмөр зам ХНН хамтран зогсоож, Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэхээр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сүйтгэгдсэн ногоон байгууламжид үнэлгээ хийж, хохирлыг барагдуулах чиглэлээр компаниудад хариуцлага тооцож, шаардлага хүргүүлэх үүрэг өгсөн. Мөн ногоон байгууламжийг устгаж буй үйлдэл бүрд хариуцлага хүлээлгэхээ илэрхийлсэн юм. Энэ дагуу сүйтгэгдсэн ногоон байгууламжийн тоо хэмжээ, үнэлгээг холбогдох байгууллагууд гаргаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хүрээ дээд сургуулиас Өргөө кино театрын уулзвар хүртэлх хойд замыг энэ сарын 20-ныг хүртэл хаана

Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооолол, Бичилийн замыг өнөөдрөөс эхлэн ес хоногийн хугацаатайгаар хаахаар болжээ. Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ дээд сургуулиас Өргөө кино театрын хойд замын уулзвар буюу Бичилийн замыг өнөөдөр буюу 2021 оны зургаадугаарсарын 11-ний Баасан гарагийн 22:00 цагаас зургаадугаарсарын 20-ны 00:00 цаг хүртэл хааж Цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдахюм. Иймд жолооч та бүхэн дээрхзураглалынногоонболонцэнхэрээртэмдэглэсэн сумны дагуу явж хөдөлгөөнд оролцоно уу. Эх сурвалж:Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

Энэ онд 19 цэцэрлэг, 11 сургууль ашиглалтад оруулна

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аятай тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс 2021 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар шинээр 19 цэцэрлэгийн барилга, 11 ерөнхий боловсролын сургуулийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөн захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж байна. Үүнээс найман цэцэрлэгийн барилга баригдаж дууссан бөгөөд 11 цэцэрлэг, 11 сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна. Энэ онд нийслэлд Улсын төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж буй 19 цэцэрлэг ашиглалтад орсноор 3650 ор, 11 сургуулийн барилга байгууламж баригдсанаар 6400 суудал шинээр нэмэгдэх аж. Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.