Хотын дарга үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
2021-06-11 10:05:46 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын эсрэг авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 85 хувь нь дархлаажуулалтын II тундаа хамрагдаад байгааг хэлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Долдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдийг вакцинд бүрэн хамруулах хэрэгтэй. Тэгж байж нийгэм, эдийн засгийн хувьд хэвийн амьдралдаа орно гэдгийг онцолсон юм. Үүний дараа үерийн улмаас эвдэрч, гэмтсэн зам болон үүссэн нөхцөл байдлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод зургадугаар сарын 6, 7ны өдрүүдэд орсон 20-25 см зузаантай цас, хур борооны улмаас зуслангийн бүсийн Сэлбэ, Толгойтын гол руу уулын цасны шар ус их хэмжээгээр бууснаар голын усны түвшин олон жилийн дунджаас давж үерлэсэн. Иймээс байшин, барилга, авто зам, талбайг үерийн усанд автахаас урьдчилан сэргийлж, аваарын нөхцөл байдалд 85 хүн, 15 машин механизмтай ажиллаж байна. Үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байна Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан 33 км, үерийн суваг 97 км, тосох байгууламж зургаа, зам талбайн борооны ус зайлуулах шугам, сүлжээ 85 км, үзлэгийн 1486 худаг, шүүрт 2044 худаг, хөрсний ус зайлуулах шугам, сүлжээ 13.8 км байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж буй 148.3 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан сувгийн 67 хувь буюу 100 км орчим нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км нь 1987-2020 онуудад баригдсан байна. Харин авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 16-н гол төв магистраль шугам нь 1970-1980 онд баригдсан, эвдрэл ихтэй байдаг. Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэлийн хэмжээнд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200 мянган хүн, 43.5 мянган объект, барилга байгууламж бий. Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байгаагаас 108 нь зөвшөөрөлгүй, 386 нь өмчлөх, 604 нь эзэмших эрхтэй байна. Үүнээс 383 байгууллага, аж ахуйн нэгжид үерийн аюултай бүсээс нүүж, газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлэн, Баянзүрх дүүргийн зургаан айлыг нүүлгэн шилжүүлжээ. Үргэлжилсэн борооны улмаас усны түвшин нэмэгдэж, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үер болж, зам талбай, айл өрхийн хашаа, байшин усанд автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар зам засвар ашиглалтын газрууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Д.Сумъяабазар: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллаарай Богдхан уулын Дугуй цагаан чиглэлийн явган аяллын замыг тохижуулах ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулсан. Тэрбээр Туул гол дагуух тохижилтын ажилд уралдаан зарлаж, найман бүтээл ирснээс шилдгийг шалгаруулсан. Мөн Дугуй цагаан чиглэлийн явган аяллын замыг тохижуулах Ажлын хэсэг гарсан гэдгийг хэллээ. Хотын дарга ажлаа шуурхай хийхийг үүрэг болгосон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, Ковид-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг холбогдох яамтай зөвшилцөж, зохион байгуулахыг үүрэг болгосон юм. Мөн үерийн улмаас эвдэрч, гэмтсэн зам болон бусад нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжуудын усалгааг хийж, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлэхийг үүрэг болгов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
"Монкрем"-ийн хамт олон И мартын "Хөх шошго" хөтөлбөрийг дэмжиж талархлаа илэрхийллээ
2021-06-10 16:38:12 Нийтлэгдсэн: НийгэмҮндэсний үйлдвэрлэгч МонКрем ХХК-ны зүгээс Имарт хайпермаркетын хэрэгжүүлж буй Хөх Шошго хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тус компаний борлуулалтын албаны дарга н.Болд өгсөн ярилцлагадаа Дэлхий нийтийг хамарсан цар тахал нь бизнесийн орчинд шууд нөлөөлж, дотоодын үйлдвэрлэгчид бид амаргүй цаг үетэй нүүр тулаад байна. Харин энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулах зорилгоор манай компанийн брэнд бүтээгдэхүүнийг хөх шошгоор ялган таниулаад зогсохгүй сурталчлах ажлыг мөн давхар хийж байгаа Имарт хайпермаркетийнхаа хамт олонд талархаж буйгаа хэлэхэд таатай байна. Энэхүү хөтөлбөр нь дотоодын баялаг бүтээгчдээ дэмжин, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ялган таниулах, сурталчлах зорилготой бөгөөд хэрэглэгч та Имартын салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Монголдоо үйлдвэрлэгдсэн 6500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны лангуун дээр өрөөтэй байгаа олон нэр төрлийн импортын бүтээгдэхүүн дундаас Хөх шошго-н тусламжтайгаар хялбар сонголт хийх боломжтой боллоо. Аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний үйлдвэрлэл байдаг. Энэ амаргүй, хүнд үед өөрийн хэрэглэгчиддээ Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж буй Имартын хамт олонд үйлдвэрлэгчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлсээр байна.
e-Mongolia ашиглан, төрийн үйлчилгээг цахимаар авч чадахгүй байгаа иргэдэд хүрч үйлчлэх үүднээс 2021 оны 06 дугаар сарын 10-аас эхлэн 2021 оны 07 дугаар сарын 02-ыг хүртэл нийслэлийн бүх хороодод ажиллаж байна. Тодруулбал, өнөөдөр /2021.06.10/ Хан-Уул дүүргийн 9, 10, 16 хороо, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 7 хороодод ажиллаж байна. Харин маргааш /2021.06.11/ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 8 хороодод тус, тус ажиллах ажээ. Цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia-с иргэд 100 гаруй төрлийн тусгай зөвшөөрөл, татварын 40 гаруй үйлчилгээ, 40 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт, 80 орчим төрлийн бичиг баримтын захиалга, 30 гаруй төрлийн халамжийн үйлчилгээ зэрэг зөвшөөрөл, тодорхойлолт, акт, үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөр эрхлэлт, харилцаа холбоо, барилга инженерчлэлийн үйл ажиллагаа гэх мэт 527 үйлчилгээг цахимаар авах боломжтой.
Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран өнөөдрөөс Завьт эргүүл хийж эхэллээ. Завьт эргүүл нь Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу ажиллах юм. Алба хаагчид6 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж ажиллана. Тус арга хэмжээг Туул голд 2012 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юмгэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үерийн ус зайлуулахын тулд Олимпын гүүрний доод замыг сэтэлжээ
2021-06-10 10:57:20 Нийтлэгдсэн: НийгэмОлимпын гүүр буюу иргэдийн нэрлэж заншсанаар Замын цагдаагийн газрын урд талын гүүрний доод замыг үерийн усыг зайлуулах зорилгоор сэтэлсэн байна. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнээс тодруулахад Тэнд Геодези, усны барилга байгууламжийн газрынханөчигдөржинажилласан. Үерийн усны түвшин буурахгүй, борооны усыг гол руу зайлуулах шугамуудаа цохиод Гандигийн гудамж эргээд устай болчихсон. Голыг боогоод байгаа хэсгүүдэд уг нь хоолойтой. Замыг нь сэтэлсэн хэсэгт миний санаж байгаагаар 1000-ын 4 хоолойтой. Гэвч усны зарцуулалтыг дийлэхгүй байгаа юм. Тиймээс замыг сэтлэхээс өөр арга байхгүй болсон. Онцгой байдлын газар дүгнэлт гаргаад өнөөдөр өглөө гүүрний доод талын замыг сэтэлсэн. Замыг хаасан. гэлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй