Улсын хэмжээнд улаанбуудайг тариалж дууслаа

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 437.7 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 96 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 96.1 хувь, төмс 74.9 хувь, хүнсний ногоо 58.9 хувь, малын тэжээл 17.1 хувь, тосны ургамал 82.6 хувьтай байна. Хаврын тариалалтад зориулан ХААДС-аас хүсэлт гаргасан 638 иргэн, аж ахуйн нэгжид 12.2 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 345.3 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 32.4 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 906 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 386 иргэн, аж ахуйн нэгжид 17.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өрхийн тариалан хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосон. Ингэснээр хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж төлөвлөж байна. Эх сурвалж: ХХААХҮЯ

Дүүргүүдийн өргөдөл, гомдол хүлээж авах цахим шуудан шинэчлэгдлээ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн1800-1200тусгай дугаарт өчигдөр нийтдээ 310 дуудлага очжээ. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод нийт 18 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, зургаан иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгсөн байна. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 13, суурин 41 цэгт 104 багийн 556 эмч, ажилтан ажиллаж, 11,888 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Харин маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт явагдахтай холбогдуулан вакцины цэг ажиллахгүй.Зургаадугаар сарын 10-наас дархлаажуулалт хуваарийн дагуу үргэлжилнэ. Шинжилгээ авах цэгүүд хуваарийн дагуу ажиллана гэжНийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн өргөдөл, гомдол хүлээж авах цахим шуудан шинэчлэгдсэн байна. Иймд иргэд дараах цахим шуудангаар өргөдөл, гомдлоо илгээх боломжтой. Баянгол дүүрэг[email protected] Баянзүрх дүүрэг[email protected] Багануур дүүрэг[email protected] Багахангай дүүрэг[email protected] Сүхбаатар дүүрэг[email protected] Сонгинохайрхан дүүрэг[email protected] Хан Уул дүүрэг[email protected] Чингэлтэй дүүрэг[email protected] Налайх дүүрэг[email protected]

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр бүх нийтийн амралтын өдөр байна гэж хуульчилсан. Хуулийн дагуу бүх нийтийн амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх журамтай. Иймд өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин маргаашаас дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Завхан, Архангай аймагт ажиллалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Завхан, Архангай аймагт дөрвөн чиглэлийн хүрээнд ажиллаад ирлээ. Агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн5.1.1-ртУлаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэж тусгасны хүрээнд Могойн голын нүүрсний уурхайд түшиглэн ойролцоох дөрвөн аймгийг хангах сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах судалгааны ажилтай газар дээр нь танилцлаа. Уг үйлдвэрийг байгуулснаар Завхан, Хөвсгөл, Увс, Архангай аймгийн айл өрхүүдийг шахмал түлшээр хангах боломж бүрдэнэ. Ингэснээр аймгуудын агаарын бохирдлыг бууруулах ажилд ахиц гарна гэж үзэж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байгуулбал дөрвөн аймгийн уулзвар аль, аль талдаа засмал замаар холбогдсон учир технологи болоод дэд бүтэц талаасаа хамгийн боломжийн цэг гэж тодорхойлж судалгаан ажлыг эхлүүлсэн. Завхан аймгийн Тосонцэнгэл сум нь Архангай аймагтай 200 гаруй км, Увс аймгаас 400 орчим км, Завхан аймгийн төв Улиастай хотоос 188 орчим км зайтай засмал замаар холбогдсон учир шахмал түлш тээвэрлэхэд боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа судалгааны ажилтай БОАЖ-ын сайд Н.Уртнасан, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул нар танилцаж холбогдох мэдээллийг солилцлоо. Томоохон гол, нууруудын эхийг хамгаалах ажлын хүрээнд Хангай нуруунаас эх авч байгаа томоохон гол нууруудын эхийг хамгаалах, усны түвшин нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа зарим ажлуудтай энэ үеэр танилцлаа. Нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлаар холбогдох албаныхнаас мэдээлэл авч, санал солилцсон юм. Томоохон гол, нууруудын эхийг хамгаалах ажлын хүрээнд Идэр голын эхийг хамгаалах зорилгоор ойжуулах ажлын хүрээнд 50 сая төгрөгөөр мод тарих төсвийг шийдвэрлэлээ. Ингэхдээ уг ажлыг хариуцах эзэнтэй, ургалт, арчилгааг анхаарч үр дүнтэй зохион байгуулахыг холбогдох албаныханд анхааруулсан юм. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд засгийн газраас хэрэгжүүлж буй салбарын онцлох ажлуудын талаар аймгийн иргэд болоод холбогдох албаныханд танилцуулж, тус аймгуудын байгаль орчин аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалтай газрын захиргаад, сав газрын захиргаануудын удирдлага болон албан хаагчидтай уулзаж салбарын тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх байгаа асуудлуудтай танилцлаа. Ингээд газар дээр нь нөхцөл байдлыг үнэлэмж орон нутагт зайлшгүй шийдвэрлэх асуудлуудыг шат дараатай шийдвэрлэхээ онцоллоо. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Айл өрхийн галлагаанаас үүдэн гарах хүлэмжийн хийг санаачилгатай, агаарын чанарыг сайжруулах зорилгоор ногоон байгууламжийг нэмэгдүүлэх олон чиглэлийг ажил, төсөл хөтөлбөр, аян өрнөж байгааг томилолтын үеэр орон нутгийн удирдлагуудад танилцуулж тухайн аймгуудад шат дараатай хэрэгжүүлэхээр санал солилцсон юм. Өрх бүр хашаандаа мод тарья аяныг нийслэл хотод амжилттай зохион байгуулж байгаа бол орон нутагт тэр дундаа төвлөрөл ихтэй суурин газруудад энэ аян өрнүүлэх, айл бүр хашаандаа мод суулгах, тарьсан бүрээ ургуулах, эзэнтэй хариуцлагатай байх, суулгац бүрийг гэрчилгээтэй бүртгэлтэй болгох, улмаар идэвх санаачилгатай арчилж, ургуулж байгаа айл өрхийг урамшуулах эрхзүйн орчин бүрдэж байгааг онцлон танилцууллаа. Аймаг, сумын удирдах албан тушаалтнуудад энэ ажлыг зохион байгуулах хүрээнд санал санаачилгатай байхыг хүсээд 2022 оны төсөв болоод олон улсын байгууллагуудын санхүүжилтээр энэ ажлыг өргөн хүрээтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоёр газар нь жилдээ 25000 орчим суулгац бэлтгэх хүчин чадалтай байдаг. Энэ тоог нэмэгдүүлэх, орон нутагт мод үржүүлгийн газруудыг бий болгох, нэмэгдүүлэхэд нутгийн удирдлагуудыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Монгол улсын ойн нөөцийг 8,3 хувьд хүртэл нэгдүүлэх засгийн газрын зорилтын хүрээнд ойжуулах ажлыг эрчимтэй зохион байгуулах, уулнаасаа төв суурин руугаа мод авчирч суулгах биш, өөрсдөө тарьж үржүүлж, мод суулгацын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон юм. Түүнчлэн ойн нөхөн сэргээлтийн хажуугаар цэвэрлэгээ, хортон шавжаас хамгаалах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг албаныханд анхаарууллаа. Завхан аймагт Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалтай газрын хувьд хайрхныг зорин очих гадаад, дотоодын жуулчдын урсгалаас үүдэлтэй хогны асуудал үүсдэг. Иймээс тус газрын захиргаанаас хог тээвэрлэх автомашинтай болох хүсэлтээ уламжилсан. Энэ асуудлыг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжих хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох төслийн хүрээнд 2022 оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр боллоо. Улмаар нутгийн удирдлага болоод, захиргаануудын хувьд нэн тэргүүний асуудлуудаа тусгаж бичгээр илүүлэх, ирэх оны төсөвт шат дараатай тусгах, талаар санал солилцсон юм. Салбарын ажилтан албан хаагчдын цалин, хөлс, ажиллах орчин нөхцөл, нийгмийн байдлыг сайжруулах ажлын хүрээнд Аймаг орон нутагт байрлах цаг уур, орчны шинжилгээний газрууд болоод тусгай хамгаалалттай газрын захиргаад, сав газрын захиргаануудын ажилтан албан хаагчидтай уулзлаа. Уулзалтын хүрээнд тухайн газар нутагт ажиллаж байгаа албан байрууд нь олон жилийн насжилттай, элэгдэлд өртсөн байдаг, урсгал засвар, шинэчлэл яаралтай хийх шаардлагатай байгааг ажиллагсад онцлон салбарын сайддаа уламжилсан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж орчин нөхцөлийг сайжруулах, байр байгууламжийн засвар шинэчлэлийг асуудлыг шат дараатай шинэчлэх, засварлах асуудлыг анхааралдаа авч ажиллахаа мэдэгдлээ. Завхан, Архангай аймагт байрлах Цаг уур, орчны шинжилгээний газруудын байрыг стандартад хэмжээ бүхий нэг загвар, зурагт төслөөр шинэчлэх ажлыг ирэх оны төсөвт тусгахаар шийдвэрлэлээ. Тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаануудад, сав газрын захиргаанд ажиллаж байгаа байгаль хамгаалагчид болоод ажилтан албан хаагчдын цалин хөлсийг шат дараатай нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах ажлыг анхааралдаа авч, засгийн газарт танилцуулахаар боллоо. Түүнчлэн томоохон газар нутаг дэвсгэрийг хамран ажилладаг байцаагч нарын тээврийн хэрэгслийг сайжруулах, өдөр тутмын хэрэглээнд шаардлагатай ажлын багаж хэрэглэл, хөл залгуулах унааг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Завхан аймгийн байгаль орчны газар, Архангай аймгийн Хангайн нурууны хамгаалалтын захиргаанд мотоцикл өгөхөөр шийдвэрлэлээ. Байгалийн унаган төрхийг хадгалж дотоод гадаадын аялал жуулчлалын хөгжүүлэх олон улсын сайн туршлага, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, санал санаачилгыг дэмжих, тусгай хамгаалалттай газар болоод сав газрын захиргаануудад менежментийн эргэлтэд оруулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлээд орчин нөхцөл, газар нь дээр ажиллаж байгаа ажилтан албан хаагчдаас ирүүлж байгаа бодит жишээ, тэргүүн туршлагуудыг дэмжин ажиллахаа Н.Уртнасан сайд онцолсон юм. Эх сурвалж: БОАЖЯ

Гурав хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 9-нд буюу лхагва гарагт улс орон даяар болно. Үүнтэй холбоотойгоор зургаадугаар сарын 8-наас 10-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлд санал авах өдөр дараах үйл ажиллагаагхориглоно гэж заасан байдаг. 67.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; 67.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах; 67.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.