Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 21-р хуралдаан болж коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаа учраасаймаг, сумхоорондынзорчигч тээврийнхөдөлгөөнийг 6 дугаар энэ сарын 3-ны 18.00 цагаас 8-ны өдрийн 06.00 цаг хүртэлхязгаарлав. Харин Улаанбаатар хотоос ирэх хөдөлгөөнийг хаагаагүй, иргэд шинжилгээ өгч нэвтрэх боломжтой. Мөрөн сумын хэмжээнд хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаа хэвийн ажиллах бөгөөд барааны зах, худалдааны төвийн үйл ажиллагааг коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам, тусгай нөхцөл шаардлага бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд ажиллуулах ажээ.
Д.Сумъяабазар: Нийслэлийн төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа
2021-06-04 10:13:16 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Үүний хүрээнд өнөөдөр нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар цар тахлын үед Улаанбаатар хотын ариутгал, халдваргүйтгэл болон хот, нийтийн аж ахуйн ажлыг шуурхай хийж гүйцэтгэж байгаа нийт ажилтнуудад талархсанаа илэрхийллээ. Тэрбээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бол сүүлийн 30 жил хуримтлагдаж ирсэн. Үүнийг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа гэлээ. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Хууль батлагдсанаар Хотын даргын статус Ерөнхий сайдын эрхлэх чиг үүргийн хүрээнд очиж байгаа аж. Ингэснээр Хотын дарга асуудлаа Засгийн газрын хуралдаанд өөрөө танилцуулж, шийдүүлдэг болох юм. Улаанбаатар хотын өнгө төрхийг сайжруулах, орчин үеийн хот болгох, хоггүй Улаанбаатар болгоход Захирагчийн ажлын албаны харьяа ажилтнуудын үүрэг оролцоо чухал байгааг онцолсон. Цаашид хууль эрх зүйн орчин сайжирвал дагаад хотын эдийн засаг сайжирна гэв. Тиймээс засаглалын хувьд зөв бүтэц хийж, төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тэрбээр Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал, жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлд өгөхөөр болсон. Цаашид 420 тэрбумаар зогсохгүй урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэлээ. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдсан. Тиймээс Засгийн газар, УИХ-ын түвшинд хотын хөгжлийг дэмжиж байгаа учраас бид хичээн ажиллах хэрэгтэй гэв. Үүний дараа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий газрууд хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа товч танилцуулсан. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг хотын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр зуны улиралд нэг наст цэцгийг тарьж байгаа талаар дурдлаа. Түүнчлэн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа борооны ус зайлуулах байгууламжийг засаж, сайжруулсан талаар дурдаад цаашид засварлах шаардлагатай ус зайлуулах байгууламжийн талаар дурдсан юм. Улаанбаатар хотын үерийн ус зайлуулах байгууламжийн ихэнх нь насжилт өндөртэй байгаа аж. Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог хангах шаардлагатай байна гэв. Мөн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин нэмэгдүүлж өгөхийг Хотын даргаас хүслээ. Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн ажлыг хийхэд техник, хэрэгсэл шаардлага хангахгүй байгаа талаар дурдаж байсан юм. Мөн хог хаягдлын тарифыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ч хэлж байлаа. Тиймээс Хотын дарга албан хаагчдын санал хүсэлтийг хүлээж аваад аль болох дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр хот, нийтийн аж ахуйн ажилд зориулж парк шинэчлэлт хийх шаардлагатай байна гэлээ. Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хотын даргад талархсанаа илэрхийлээд цаашид хотын өнгө төрхийг сайжруулах чиглэлд хичээж ажиллана гэлээ.
Pfizer вакцинд хамрагдах иргэд дархлаажуулалтын цэгээс зөвшөөрлийн хуудас авна
2021-06-04 09:30:16 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн лавлагаа, мэдээллийн1800-1200тусгай дугаарт өчигдөр буюу зургадугаар сарын 2-нд иргэдээс нийт 361 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.32 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод нийт 26 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажилласан байна. Иймд дээрх тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье. - Pfizerвакциныг ямар хүнд хийж байгаа вэ? - Pfizerвакциныг зорилтот бүлгийн буюу архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй иргэдэд хийж байгаа. -Pfizerвакцин хийлгэхэд ямар нэгэн бичиг шаардлагатай юу? - Иргэд тухайн дархлаажуулалтын цэгийн эмчид үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудас бөглөн, дархлаажуулалтад хамрагдана. Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 42 цэг, явуулын таван цэгт 98 багийн 541 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 13,885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн юм. Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АТҮТ-ийн хэлтсийн дарга болон прокурор, хууль сахиулах байгууллагын алба хаагч үйлдсэн эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
2021-06-03 10:50:10 Нийтлэгдсэн: НийгэмУлсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар нийт 81 хэргийг хянаж танилцан, 15 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал, Автотээврийн Үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын хэлтсийн дарга болон прокурор, хууль сахиулах байгууллагын алба хаагчаас үйлдсэн эрүүгийн хэргүүд шүүхэд шилжжээ. Мөн12 хэргийн холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Ажлын хэсгийн гишүүд Улсын Ерөнхий Прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах албанд ирүүлсэн 43 гомдол, хүсэлтийг хүлээн авч, 27 иргэнтэй биечлэн уулзжээ. Эх сурвалж:УЕПГ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй