Тавдугаар сард хийх олон улсын НИСЛЭГИЙН ХУВААРЬ

Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар сарын 10-ны өдөр хуралдаж, агаарын хилийн боомтыг тавдугаар сарын 1-нээс нээх бэлтгэлийг хангах үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор гадаад улсаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэн талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн ирэх сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг танилцуулж байна.

НӨАТ-ын сугалааны тохирлоор 500 мянган төгрөгийн 287 азтан тодорчээ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол боллоо. Энэ удаагийн тохиролд 2021 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,345,597 баримт хамрагдсан юм. Тохирлоор: 3 сая төгрөгийн 1 1,5 сая төгрөгийн 34 500 мянган төгрөгийн 287 100 мянган төгрөгийн 2821 30 мянган төгрөгийн 27421 баримт тохиролд таарч азтан боллоо. 20 сая төгрөгийн супер азтан тодроогүй басугалааны дугаар 76762381байсан юм. Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Хөвсгөл аймагт өнгөрсөн шөнө 4.2 болон 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт өнгөрсөн шөнө хоёр удаа газар хөдөлжээ. Тодруулбал,Хөвсгөлаймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 00:42 цагт 5.1 магнитудын хүчтэй,03:46 цагт 4.2 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болсон тухайШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээсОнцгой байдлын газарт мэдээлжээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад Сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй хэмээн мэдэгдсэн гэжОнцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ. 2021 он гарсаар Хөвсгөл аймагт анхнэгдүгээр сарын 12-ны өдөр6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтболсон нь Улаанбаатар хотод мэдрэгдсэн. Түүнээс хойш удаа дараа тус аймагт давтан газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээд буй билээ. ЗӨВЛӨМЖ Газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө юу хийх вэ? орон сууцанд амьдардаг бол аюулгүй байршлыг урьдчилан тогтоох Жишээлбэл, даацын хана, багана, арк, ариун цэврийн өрөө, хаалга гэх мэтээр эд хогшлыг бэхлэх бичиг баримтыг хамтад нь хадгалах, гадагш гарахад шуурхай авах боломжтой газар хадгалах аюулгүй байршилд шуурхай хоргодох дадлагыг гэр бүлийн гишүүн бүр хамтдаа хийх удаан хадгалах боломжтой хоол хүнсний нөөц бүрдүүлэх ус нөөцлөх гар чийдэн, шүгэл, эмийн сан, скоч зэрэг шаардлагатай бусад зүйлийг бэлтгэх химийн бодио, тэсэрч дэлбэрэх зүйлийг хадгалахгүй байх хувцас, гутал бэлтгэх Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед юу хийх вэ? Барилга нураагүй үед: газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед айж, сандрахгүй, тайван байх суу, нуугд, хүлээ зарчмыг дагаж мөрдөх аюулгүй байршилд яаралтай хорогдох газар хөдлөлтийн чичирхийлэл дууссаны дараа гэр бүлээрээ гадагш аюулгүй талбайд очих гадагш гарахдаа аваарын шат ашиглах цахилгаан шат ашиглахгүй байх гадагш гарахдаа гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй зарчмыг дагах бичиг баримт, хоол хүнсийг авч гарах захиргааны байгууллагад бүртгүүлэх утсаар ярихгүй байх радио сонсох цахилгаан, хий, усны шугамд гэмтэл гарсан бол эх үүсвэрийг хаах, салгаад гадагш гарах Барилга нурсан үед: нуранги дор тайван байх бэртэл гэмтлээ шалгах өөртөө анхны тусламж үзүүлэх нурангин дор ус, хүнсний зүйлийг хямгатай хэрэглэх нуранги дороос эрэн хайх ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс, аврагчдад шүгэл үлээж дуу чимээгээр мэдэгдэх тамхи татахгүй байх, гал гарч болзошгүй Газар хөдлөлтийн аюул тохиолдсоны дараа юу хийх вэ? гэр бүлийн гишүүд бүрэн гарсан эсэхийг нягтлах нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх жижиг хэмжээний гал түймэр унтраах болон хоёрдогч хор хөнөөлийг арилгах мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлэх мэргэжлийн байгууллагын заавраар ажиллах нийтээр цугларах байранд дэглэм сахих үймээн эмх замбараагүй байдлаас сэргийлэх

Хотын дарга зам засварын ажлыг цалгардуулахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийслэлийн зам засварын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэрбээр өнөөдөр Төв шуудангийн уулзвараас Энхтайваныгүүр хүртэлх зам засварын ажилтай танилцлаа. Замын заадсаар ус чийг орж эвдрэл үүсдэг. Замын заадас засах ажил нь суурь эвдрэл үүсэхээс сэргийлдэг гэдгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат хэллээ. Өнөөдрийн байдлаар Энхтайваныөргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу зэрэг гол замуудын засварын ажлыг эхлүүлээд байгаа юм. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй үед зам засварын ажлыг шөнийн цагаар хийдэг байсан бол одоо бага байгаа учир зам засварын ажил эрчимтэй явж байгааг мөн танилцууллаа. Өчигдөр Төв шуудангийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх замын нэгдүгээр эгнээнээс бусад хэсгийн засварын ажлыг хийсэн бол өнөөдөр нэгдүгээр эгнээний засварын ажлыг дуусгахаар дөрвөн бригад ажиллаж байгаа юм. Улаанбаатар зам засвар, арчлалтын газарСонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гол замуудын зам засварын ажлыг хийж байна. Нийт 188 мянган ам метр замын заадас нөхөх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж дуусгахаар ажиллаж байгааг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын дарга Б.Галхүүхэллээ. Тавдугаар сарын 10-наасзамыннөхөөсний ажил эхлэх юм. Нийслэлийн зургаан дүүргийн 33 гол гудамж, замын 300 мянган ам метр замын заадас засварын ажлыг хийхээр төлөвлөсөн. Хяналтын инженерүүд шаардлага хангахгүй болсон тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь сольж, угааж цэвэрлэх ажлыг эрчимтэй хийж байна. Төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн хэдий ч зам засварын ажлыг цалгардуулалгүй гүйцэтгэхийг Хотын дарга үүрэг болгож, анхааруулсан юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Г.Отгонтамир: Өглөөний 08:00 цагаас хойших явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарласан

Явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалтнийслэлхотын хэмжээнд хэрэгжих юм байна. ЭнэталаарТээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.ОтгонтамирӨглөөний 06:00-08:00 цагийн хооронд иргэд явганаар хөдөлгөөнд оролцоно. Өглөөний 08:00 цагаас хойших явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарласан. 16:00-18:00 цагийн хооронд явган зорчигчид гэрийнхээ ойр орчимд гурван хүнээс хэтрэхгүйгээр агаарлаж болно. Үүнээс хойших цагуудад мөн явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглож байгаа. Тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг мөн эрчимжүүлж байна. Дугаарын хязгаарлалт зөрчих тохиолдол их гарч байна. Үүнд шалгалтыг эрчимжүүлээд байна. Иргэд хүнсний түгээлтийн байгууллагын бичиг баримтыг нэгэндээ дамжуулах, албан тоотыг засах зэрэг зөрчил нийтлэг илэрч байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.13.2 дахь заалтын дагуу хорио цээрийн дэглэм зөрчсөн гэдгээр тухайн байгууллагын ажилтны үнэмлэх, тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хурааж, холбогдох цагдаагийн хэлтэс рүү шилжүүлж байгаа гэлээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.