Шатахуун тээврийн автомашин замын хажуу руу онхолдож 3 тонн түлш асгарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн чиглэлийн авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын автомашин унаж 3 тонн дизель түлж асгарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр /04.14/ 21:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:30 цагт очиход иргэн Б-ын жолоодож явсан ВНЛ64Т300 загварын 12 тонн дизель түлш тээвэрлэж явсан шатахуун тээврийн автомашин авто замын хажуу руу унаж, асгарсан 3 тонн дизель түлшийг элс, шороо асган саармагжуулж 4 цаг 30 минут ажилласан хэмээнОБЕГ-аас мэдээллээ.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 162 иргэн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгийн онгоц өнөө өглөө 06:10 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгийн онгоц өчигдөр газардах хуваарьтай байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас түр хойшлуулаад байсан юм. Нислэгийг БНСУ-ын Asiana Airline /Асиана эйрлайнз/ компани үйлдсэн юм. Тус нислэгээр 162 иргэн ирлээ. Тэдгээр иргэдийг Тайж, Лион, Мөнх-Хустай зочид буудлуудад тусгаарлана гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Энэ сарын тусгай үүргийн нислэгийн хуваарь: 04 дүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар 04 дүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/ 04 дүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 28-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Хөвсгөл аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т байрлах Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар / Ө-510824.0 У-1002136.0/ дөрөвдүгээр сарын 15-ны 02:14 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ын Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс 02:22 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн. Эх сурвалж: ОБЕГ

Хариуцлагатай дижитал иргэдийг төлөвшүүлэх “Бид Дижитал Иргэд” хөтөлбөрийг Монгол Улсад эхлүүллээ

Хариуцлагатай дижитал иргэдийг төлөвшүүлэх Бид Дижитал Иргэд хөтөлбөрийг Монгол Улсад эхлүүллээ Facebook компани Монголын интернэт хэрэглэгчдийг цахим ертөнцөд аюулгүй, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд шаардагдах чадваруудыг эзэмшүүлэх, боловсрол олгох We Think Digital Бид Дижитал Иргэд төслийг өнөөдөр /2021.04.14/ эхлүүллээ. Төслийн хүрээнд Faro Foundation Mongolia ТББ, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам болон Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар хамтран цуврал хэлэлцүүлэг, үнэгүй сургалт болон энэ төрлийн мэдлэг олгох контентуудыг бэлтгэн хүргэх бөгөөд энэ онд 10,000 сурагчдад сургалт орохоор төлөвлөөд байна. Дижитал бичиг үсэг, дижитал иргэншлийн боловсролыг олгох зайлшгүй шаардлага бий болсон энэ үед Facebook компани олон улсад хэрэгжүүлж буй уг хөтөлбөрөө Монгол Улсад ийнхүү эхлүүлж байна. Хөтөлбөрөөр дамжуулан өнөөгийн байнгын хөгжин, өөрчлөгдөж буй дижитал орчинд өөрсдөд олгогдсон эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарлах, хүлээн авч буй мэдээлэлдээ нухацтай хандах, зөвийг түгээх, хамгийн гол нь цахим орчинд бусад хүмүүстэй хэрхэн харилцах талаар интернэт хэрэглэгчдэд заах юм. We Think Digital Бид Дижитал Иргэд хөтөлбөр нь 2019 онд нээлтээ хийсэн Дижитал бичиг үсгийн номын сан хөтөлбөрийн илүү сайжруулсан, илүү өргөн агуулгыг хамарсан хувилбар юм. Дижитал иргэншил, цахим аюулгүй байдал, дээрэлхэлт, хувийн нууцлал, хуурамч мэдээлэл зэрэг сэдэвтэй, найман модулиас бүрдсэн сургалтын хөтөлбөр юм. Зураг 1. Хонконг, Тайван, Монгол улсын олон нийтийн бодлогын газрын захирал Жорж Чен Бид хэрэглэгчдийнхээ цахим аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч байнгын сайжруулалт хийж, илүү сайн арга замыг хайдаг. Бид өөрсдийн платформоо аюулгүй, эерэг болгохын тулд илүү сайн хэрэгслүүдийг бий болгож, бодлогоо улам сайжруулж, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах болно хэмээн Хонконг, Тайван, Монгол улсын олон нийтийн бодлогын газрын захирал Жорж Чен ярив. Мөн тэрбээр Бид Монголд зөвхөн We Think Digital Бид Цахим Иргэд төслийг нэвтрүүлэхээс гадна хуурамч мэдээллийн тархалтыг бууруулах, цахим дарамт шахалт үзүүлэх явдлыг багасгах зэрэг асуудалд анхаарч, хүмүүс, технологи, төсөл хөтөлбөрүүд болон хамтын ажиллагаанд ихээхэн хөрөнгө оруулалт хийх болно хэмээлээ. Зураг 2. Монгол Улсын Ерөнхий Сайд Л. Оюун-Эрдэнэ Хөтөлбөрийн нээлтийн хүрээнд цахим хэлэлцүүлгүүд өрнүүлж байгаа бөгөөд уг нээлтэнд зориулж Монгол Улсын Ерөнхий Сайд Л. Оюун-Эрдэнэ Facebook компани Бид Дижитал Иргэд хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаад баяртай байна. Монгол Улс цахим шилжилт хийх ажлыг нэн тэргүүнд тавьж, Засгийн газар дижитал бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэхийг эрмэлзэж байгаа энэ үед цагаа олсон үйл явдал болж байна. Манай ард иргэдэд зориулж энэ чухал ажлыг хэрэгжүүлж байгаа Facebook компанийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашид Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Facebook компанитай олон чиглэлээр хамтарч ажиллана гэдэгт итгэж байна, хэмээжээ. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд Л. Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын Дарга Б. Болор-Эрдэнэ уламжлав. Зураг 3. Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын Дарга Б. Болор-Эрдэнэ Фэйсбүүк компани Faro Foundation Mongolia ТББ-аасгадна Монголд Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар болон FACTCHECK сайт хэмээхбайгууллагуудтайхамтран ажилласандаа баяртай байгаа гэдгээилэрхийлэв. Бид Дижитал Иргэд цахим хэлэлцүүлгүүд Бид Дижитал Иргэд төслийн цахим нээлтийн хүрээнд дижитал иргэншил болон түүнтэй холбоотой сэдвүүдийн талаар салбар бүрийн туршлагатай мэргэжилтнүүд болон олны танил хүмүүсийг урьж, сонирхолтой цуврал хэлэлцүүлгүүд өрнүүлэх юм. Эхний хэлэлцүүлэг 2021.04.14-ний 13:00 цагт Дижитал иргэншил сэдвийн хүрээнд дижитал иргэн ямар чадваруудыг эзэмшсэн байх ёстой, яагаад энэ талын боловсролыг эзэмших шаардлагатай талаар өрнөлөө. Хоёр дахь хэлэлцүүлэг 2021.04.28-ны 13:00 цагт Цахим аюулгүй байдал сэдвийн хүрээнд Монгол дахь цахим орчны гадуурхал, дээрэлхэлт, энэ төрлийн асуудлаас хэрхэн сэргийлэх, ямар ямар арга хэмжээ авах нь зүйтэй талаар мэргэжилтнүүдийн санал бодлыг солилцоно. Гурав дахь хэлэлцүүлэг 2021.05.12-ны 13:00 цагаас Хуурамч мэдээлэл сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн салбарынхантай цахим орчинд хуурамч мэдээллийг хэрхэн таних, үүнд хэрхэн автахгүй байх тухай сонирхолтой яриа өрнүүлнэ. Сүүлийн хэлэлцүүлэг 2021.05.26-ны 13:00 цагт Хувийн нууцлал сэдвээр цахим орчинд хувийн нууцаа хэрхэн хамгаалж, эрсдлээс зайлсхийх мөн дижитал мөрөө эерэг байлгах яагаад чухал болох талаар ярилцана. Цахим хэлэлцүүлгүүдийгWe Think Digital Mongoliaфэйсбүүк хуудсаар хүлээн авч үзээрэй. Зураг 4. Баруун талаас: А. Бямба-жаргал, Б. Идэр-Од, Б. Болор-Эрдэнэ, П. Наранбаяр Wethinkdigital.fb.comсайтаас та Монгол хэл дээр орчуулсан хөтөлбөрүүдийг хүлээн авах боломжтой. Facebook компани олон улсын мэргэжилтнүүд, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран бэлтгэсэн хичээлийн материалуудыг та үнэгүй татаж авах боломжтой. Хичээлүүдийг татаж авахыг хүсвэл:https://wethinkdigital.fb.com/mn/mn-mn/resources/. Сургагч багш бэлтгэх хөтөлбөр Бид 4 сарын 16-наас эхлэн сургагч багш бэлдэх сургалтуудыг зохион байгуулах болно. Сургалт нээлттэй тул та манай Фэйсбүүк хуудаснаасбүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл: Вэбсайт:https://wethinkdigital.fb.com/mn Фэйсбүүк:https://www.facebook.com/wethinkdigitalmn/ Инстаграм:https://www.instagram.com/wethinkdigitalmn/

Орон нутаг явах иргэдийг аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээгээр нэвтрүүлнэ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд тус дугаарт иргэдээс нийт 434 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.01 минут байна. Мөн Нийслэлийн мэдээ фэйсбүүк хуудасны чатботод 19 иргэн хандсанаас долоон иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 217 буюу 50 хувийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаарх, 57 буюу 13.1 хувийг хөдөө орон нутаг хэрхэн явах тухай асуудлаар тодруулга авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэлж байна. Улаанбаатар хотоос орон нутагт зорчих зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээний хариу /72 цаг/-г үндэслэн товчоодоор нэвтрүүлж байгаа. Иймд орон нутаг руу дээрх шалтгаанаар зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авах юм. НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.