Газар зохион байгуулалтын албаны цахимаар мэдээлэл өгөх хуваарь

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой дэглэмийн үед дагаж мөрдөх, Нийслэлийн Засаг даргын А/265 тоот захирамжийн дагуу ажлын байранд ажиллах хүний тоог 10 хүртэл хувиар бууруулсан. Үүнтэй уялдуулан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны харьяа дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албанаас дөрөвдүгээр сарын 13-17-ны хооронд цахимаар иргэдтэй холбогдон мэдээ, мэдээлэл өгч ажиллах юм. Энэ долоо хоногийн шууд дамжуулалтыг дүүргүүдийн газар зохион байгуулалтын албаны дарга болон пэйж хариуцсан админууд удирдан явуулах болно. Мөн иргэн та ажлын цагаар холбогдон үйлчилгээ авах боломжтой. Мэдээлэл дамжуулах цахим хаяг болон хуваарийг хүргэж байна. НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замыг 10 дугаар сард ашиглалтад оруулна

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Ерөнхий сайдад хандан Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт, хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулах хугацааны талаар асуулга хүргүүлжээ. Асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн байна. Тус асуулгын хариуд Завхан аймгийн төвийг 2021 онд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор зорилт тавин ажиллаж байна. Тус аймгийн төвийг нийслэл хоттой холбохТосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттайавто замынтөслийг БНХАУ-ынЗасгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүүтөслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр ЧайнаКоммуникэйшн Констракшн ХХКшалгарч 2018 оны 3 дугаар сарын 12-ныөдөрЗам, тээврийнхөгжлийняамтай 20.9сая ам долларынтөсөвтөртөгтэй гэрээг байгуулсан ба хяналтынзөвлөхүйлчилгээнийсанхүүжилттэйхолбоотойгоор барилга угсралтын ажлыг 2019 оны 6 дугаар сардэхлүүлсэн. Барилгын ажлын талбайдөнгөрсөнжил газар шорооны ажил 98%, суурийнажил 70%,асфальт бетонхучилтын ажил 68%, хиймэл байгууламж буюутөмөр бетонхоолойн ажил 85%, Загастайн голынгуурийнажил 95.0%,Хатавчийнголын гүүрийнажил 93.0%-тaй хийгдсэнбөгөөдэнэхүүавто замын барилгын ажлынгүйцэтгэл 76.5%-тaй байна. Тосонцэнгэл-Улиастай Чиглэлийн 67 км авто замынтээврийн хэрэгслийнхөдөлгөөнийг2020 оны 11дүгээрсарын11-нийөдрөөсэхлэннээсэнбөгөөд үүнээс 40 км авто зам ньасфальт бетонхучилтаар, 24 км авто зам ньхайрган шороон замаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байгаа. Тухайн төслийн гүйцэтгэгч компани барилгын угсралтын ажлыг 2021 оны 4 дгээр сарын 15-ньг өдөр эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд энэ онд үлдсэн 24 км авто замын газар шорооны ажил болон цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилт, нийт авто замын тоноглол, тэмдэглэгээ, нөхөн сэргээлт, заслын ажлыг хийж гүйцэтгэх ба энэхүү авто замын барилгын ажлыг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэжээ.

Цахимаар мөрийтэй тоглоом тоглуулж байсан этгээдүүдийг олж тогтоон, шалгаж байна

Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг цагдаагийн байгууллагаас таслан зогсоожээ. 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 21:00 цагийн үед БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 1988-1977 онд төрсөн Д, М, М,Б, М нарын 5 этгээд цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг ЭЦА-ны алба хаагчид илрүүлэн БГД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байгаагЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Хуулийн заалт: Эрүүгийн хууль 20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах 1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Завханы Улиастай суманд 72 цагийн ТЭГ ЗОГСОЛТ хийлээ

Завхан аймгийн Улиастай суманд өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн72 цагийн хугацаатай тэг зогсолт хийж, хатуу хөл хориог тогтоолоо.Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб өчигдөр 23:30 цагт хуралджээ. Тус суманд дөрөвдүгээр сарын 4-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн 4 иргэнээс өчигдөр /2021.04.12/ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 иргэний хариу Эeрэг гарлаа. Нэгэн иргэний аав нь хавдартай учир хотод ирж, мэс засалд орж эмчилгээ хийлгэн буцахдаа шинжилгээ өгөхөд сөрөг гарчээ. Харин нутагтаа ирээд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгтөл эерэг гарсан байна. Харин нэг иргэн нь гэрийн тусгаарлалт зөрчжээ. Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэдэд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага оногдуулж, заримыг нь баривчилсан хэмээн Аймгийн Онцгой комиссын дарга хэллээ. Халдвартай иргэдийг аймгийн Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчилж байгаа аж. Ойрын хавьтлын 47 хүнийг тогтоогоод байгаа ба дам хавьтлуудыг тодруулахаар ажиллаж байна гэв.

Япон улсаас 156 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:30 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 156 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарлана гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.