НӨАТ-ын сугалааны тохирол ням гарагт болно

НӨАТ-ын урамшууллын 2021 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг дөрөвдүгээр сарын 18-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн сугалааны тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байх юм. Иргэн та 2021 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Алтанбулаг боомтоор 25 тээврийн хэрэгслээр 227.8 тн ачаа импортолжээ

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоордөрөвдүгээр сарын 11-ний өдөр буюу өчигдөр 25 тээврийн хэрэгслээр нийт 227.8 тн ачааимпортоор орж иржээ. Тодруулбал,печень 16.9 тн, алим жимс 62.1 тн, гахайн өөх 21.4 тн, барилгын материал 5 тн, эм тариа 1.3 тн, ургамлын тос 21.8 тн, сонгино 20.1 тн, архи дарс 20.5 тн, олон төрөлт бараа 20.1тн, гахайн мах 19 тн, өндөг 19.6 тн импортолсныг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлсэн байна.

Орон сууцны үнэ өмнөх улирлаас 0.2 хувиар буурчээ

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2021 оны 1 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 0.4, өмнөх улирлаас 0.2 хувиар тус тус буурчээ. Харин 2010 оны эцэстэй харьцуулбал 78.4 хувиар өссөн байна. Орон сууцны үнэ 2021 оны 1 дүгээр улиралд өмнөх оны мөн үеэс: Сонгинохайрхан дүүрэгт 3.6, Чингэлтэй дүүрэгт 0.7, Баянзүрх дүүрэгт 0.6 хувиар тус тус буурсан байна. Харин Хан-Уул дүүрэгт 1.3, Баянгол дүүрэгт 0.8, Сүхбаатар дүүрэгт 0.5 хувиар тус бүр өссөн байна. Орон сууцны үнэ 2021 оны 1 дүгээр улиралд өмнөх улирлаас: Сонгинохайрхан дүүрэгт 1.7, Баянзүрх дүүрэгт 0.5 хувиар тус тус буурсан байна. Харин Сүхбаатар дүүрэгт 0.6, Баянгол, Чингэлтэй дүүрэгт 0.2, Хан-Уул дүүрэгт 0.1 хувиар өссөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийгЭНДдарж авна уу. Эх сурвалж: ҮСХ

Зайлшгүй шалтгаанаар орон нутагт зорчих иргэдийн шинжилгээ өгөх БАЙРШЛУУД

Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна. Орон нутаг руу зайлшгүй зорчих иргэд /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ дараах байршлуудад шинжилгээ өгөх боломжтой.Үүнд: Буянт-Ухаа спортын ордон, БЗД-ийн 8 дугаар хороо Баянзүрх авто оношилгооны төв, СХД-ийн 5 шарын Номин агуулахын гадна талбай Дээрх дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлнэгэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АРХИ, СОГТУУРУУЛАХ  /18% ДЭЭШ/  УНДАА ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

2021 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-ын 359 улсын /ахлах /байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 1944, эмийн сан 22 нийт 1966 газарт хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундааг лангуу, тавиураас татан авхуулж битүүмжлэл хийлгэн, мэдэгдэл нааж, спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтийг хангуулж ажиллаж байна. Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй зөрчлийг газар дээр нь арилгуулан, захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байсан БЗД-ийн 13-р хороо Номин худалдааны төвийн 1 давхарт байрлах Remax гар утасны дагалдах хэрэгслийн лангуу, 10-р хорооны иргэний дугуй засвар, 5-р хороо иргэн Номинтамирийн ТҮЦ, 13-р хороо Анар жимсний ТҮЦ зэрэг 4 иргэний үйл ажиллагааг зогсоолоо. Коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг гарган цахим сүлжээгээр түгээж, 1944 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зурагт сэрэмжлүүлэг хүргүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.