Хотын дарга барилгын компаниудын удирдлагатай уулзаж, хууль, дүрмээ баримталж ажиллавал дэмжихээ илэрхийллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэдээс ирсэн гомдлын дагуу өнгөрсөн даваа гарагт хэд хэдэн барилгын компанийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шар, Нутгийн буян байрнуудын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тус газар орон сууцны барилга бариулахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн Ривер гарден, Хан хиллс, Кинг тауэр хотхоны орц, гарцыг нэмэгдүүлэх, улсын сургууль барихаар төлөвлөлтөд оруулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Тэгвэл өнөөдөр Хотын дарга дээрх компаниудын удирдлагатай уулзаж, хууль, дүрэм, журмаа чандлан баримтлахыг, тэр дагуу үйл ажиллагаа явуулбал бүхий л нөхцөлд дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр Эко констракшн-ы газарт 960 хүүхдийн хүчин чадалтай хоёр улсын сургууль, 280 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэг байгуулах хэрэгтэй. Мөн гарцыг тав болгож нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үлдсэн газарт дахин төлөвлөлт оруулж ирэх хэрэгтэй. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол цаашид захиргааны арга хэмжээ авна. Мөн компаниудын удирдлагууд асуудлыг хэрхэн шийдэх боломжтой байгаа талаарх хувилбар гаргаж, танилцуул. Улаанбаатар хотын төлөвлөлт гамшгийн хэмжээнд очлоо. Хувийн хэвшлээ хааж, боосон зүйл байхгүй. Аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжиж ажиллана. Гэхдээ хууль ёсны дагуу, дүрэм, журам, стандартаа баримталж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ийм аж ахуйн нэгж, байгууллагын асуудлыг шуурхай шийдвэрлэж өгнө гэсэн юм. Эко констракшн компани анх 4100 айлын орон сууц барихаар төлөвлөлт хийж, зөвшөөрлөө авсан байна. Одоо 2000 айлын орон сууцаа барьчихсан бөгөөд давхарт байх айлын тоог нэмэх замаар 5000 айлын орон сууц болгож нэмэгдүүлжээ. Гэтэл ийм хэмжээний орон сууцны хороололд багадаа хоёр сургууль, гурван цэцэрлэг байх ёстой. Харин компанийнхан байрны доод талд гурван хувийн цэцэрлэг байгааг цэцэрлэг байгуулчихсан мэтээр мэдэгджээ. Мөн өмнө нь үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгаа хувийн сургууль болгосон байна. А.Энхманлай: Нийтийн эзэмшлийн зам, талбай, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлнэ Хотын даргын өгсөн үүрэг, даалгаврын талаар Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Кинг тауэр хотхонд 2000 гаруй айл байна. Цаашдаа төлөвлөлтийн дагуу орон сууц нэмэгдвэл 5000 айлын орон сууцны хороолол болно. Гэтэл тус хороолол хоёрхон орц, гарцтай. Дахиад гурван гарц нэмэхээр төлөвлөсөн ч хоёр талд нь газар эзэмшиж байгаа Хурд, Номин холдинг компанийн гарц хаалттай байгаагаас оршин суугчдад аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй болсон. Тиймээс энэ асуудлыг шийдэх үүрэг даалгавар Хотын дарга өгсөн юм. Бид компанийн удирдлагуудтай мөн уулзлаа. Тэд тодорхой саналууд тавьж, бидний шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Эко констракшн-тай уулзалт хийж, асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хэрэв Хотын дарга болон төрийн байгууллагаас тавьж байгаа шаардлагыг тус компани хүлээн зөвшөөрөхгүй бол захиргааны журмаар талбайн хэмжээг багасгах, газрыг цуцлах хүртэл байдлаар асуудлыг шийднэ. Кинг тауэр, Ривер гарден, Хан хиллс зэрэг хороололд улсын сургууль, цэцэрлэг байхгүй. Сургууль, цэцэрлэг барих зайлшгүй шаардлагатай. Зөвхөн тэр орчимд 960 хүүхдийн хоёр сургууль, 2-3 цэцэрлэг хэрэгтэй байна. Тиймээс тухайн компанийн газраас сургууль, цэцэрлэг барих газрыг буцааж авна. Сүүлийн жилүүдэд газрын албанаас энэ байдлаар хэд хэдэн сургуулийн газрыг авч, сургууль барьж байгаа. Ингэж асуудлыг шийдэхгүй бол өмнөх замбараагүй газар олголт, хот байгуулалтын буруу бодлогоос ийм нөхцөл байдал үүслээ. Бусад хороололд ч мөн орц, гарц гаргах, нийтийн эзэмшлийн зам, талбай, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлнэ хэмээн ярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өсч байна

2020 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын дүн гарсан байна. Хүн ам 3 сая 296 мянга 866, өрхийн тоо 897 мянга 427 болжээ. Энэ нь 2010 оны улсын тооллогоос хойш хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн гэсэн үг юм. Нийт хүн амын 31.5 хувь нь 0-14, 64.4 хувь нь 15-64, 4.1 хувь нь 65, түүнээс дээш насныхан байна. 106.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 3.3 хувь. 770.9 мянган сууцанд 897.4 мянган өрх амьдардаг. Суурин хүн амын 87.8 хувь нь гар утастай, 64.7 хувь нь интернэт хэрэглэдэг. Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 9.9 хувьтай байгаа бөгөөд Дорнод аймагт хамгийн өндөр буюу 20.8, Баян-Өлгий аймагт 15.2, Улаанбаатар хотод 14.5 хувьтай гэсэн дүн гарчээ.

ЕБС-иудын 300 нийгмийн ажилтанд “Хүүхдийн хөгжил, хамгаалал” сэдвээр хичээл заалаа

Нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл 2021 оны 4 дүгээр сарын 07-нд ерөнхий боловсролын сургуулиудын 300 гаруй нийгмийн ажилтанд Хүүхдийн хөгжил, хамгаалал сэдвээр хичээл орлоо. Энэ хичээлийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг, хандлагын төлөв байдал, түүнээс үүдэн гарч буй хүчирхийллийн хэлбэрүүд, хууль, эрх зүйн зохицуулалт, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг агуулгыг хөндлөө.

UB ПРОПЕРТИЗ: Та Голомт банкны 1%-н хүүтэй онцгой зээлээр орон сууцтай болоорой

​ /Эрхэм та орчин үеийн шинэ төлөвлөлт, шинэ өнгө төрхийг шингээсэнRIVER VILLAхотхоноос хүссэн байраа салбартаа тэргүүлэгч Голомт банкны 1%-н хүүтэй онцгой зээлээр аваарай / /ТаныгRiver villaхотхоны загварын байранд өдөр бүр 09-19 цагийн хооронд ирж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна/ ОНЦЛОХ МЭДЭЭ RIVER VILLA:ТА ГОЛОМТ БАНКНЫ 1%-Н ХҮҮТЭЙ ОНЦГОЙ ЗЭЭЛЭЭР ОРОН СУУЦТАЙ БОЛООРОЙ RIVER VILLA:БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН 119МКВ 3 ӨРӨӨ ОРОН СУУЦНЫ ТАНИЛЦУУЛГА RIVER VILLA: ТӨЛБӨРИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ RIVER VILLA:ГЕРМАН ЧАНАРRIVER VILLA RIVER VILLA:ЗАХИАЛАГЧ БҮРТ БЭЛЭГТЭЙ ТА ГОЛОМТ БАНКНЫ 1%-Н ХҮҮТЭЙ ОНЦГОЙ ЗЭЭЛЭЭР ОРОН СУУЦТАЙ БОЛООРОЙ Та RIVER VILLA хотхоноос өөрийн хүссэн орон сууцаа урьдчилгаа-30% төлөөд: Өрөөний мкв хязгааргүй Орон сууцны үнийн дүн харгалзахгүй Урт хугацаагаар Голомт банкны 1%-н хүүтэй онцгой зээлээр байртай болох боломжтой боллоо БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭНRIVER VILLAХОТХОН Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман стандартын дагууГерман архитекторын шийдлээр баригдаж буйRIVER VILLAхотхоны захиалга явагдаж байна.Захиалагч таныхэрэгцээ, сонголтонд нийцсэнбүрэн шинэчлэгдсэн шинэ төлөвлөлт, бодит үнэ,орчин үеийн интерьердизайн, сонголт ихтэйстандартболондуплекс,пентхаусорон сууцыг бид танд санал болгож байна. Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрЗамын цагдаагийн чанх урдцогцлоож буй RIVER VILLA хотхоны давуу талууд /Герман чанарыг танд мэдрүүлнэ/ /Хотхон дотрооКембриджийн сургалттай200 хүүхдийнцэцэрлэгтэй/ /Цэцэрлэгт хүрээлэнбүхий орчин үеийн гэрэлтүүлэг, сүүдрэвч, гүйлтийн зам, бяцхан үрс, өндөр настанд хамгийн таатай нам гүм цэвэр агаартай орчин бүхий ногоон байгууламжтай/ RIVER VILLA: БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН 119МКВ 3 ӨРӨӨ ОРОН СУУЦНЫ ТАНИЛЦУУЛГА Энэ удаа эрхэм танд орчин үеийн интерьер загварын цогц болсон RIVER VILLA хотхоны 119,0м.кв стандарт 3 өрөө орон сууцыг дэлгэрэнгүй танилцуулж байна. /119,0 мкв стандарт 3 өрөөний орчин үеийн загварын интерьер бүхий зочны өрөөний ухаалаг зохион байгуулалтаас/ /119,0 мкв стандарт 3 өрөөний зөв төлөвлөлт бүхий Гал тогооны хэсэг/ /119,0 мкв стандарт 3 өрөөний таны тав тухыг бүрэн хангасан мастер унтлагын өрөө/ /119,0 мкв стандарт 3 өрөөний мастер унтлагын өрөөний хувцасны өрөө болон 00-н өрөөний зохион байгуулалтаас/ /119,0 мкв стандарт 3 өрөөний таны алдрай бяцхан үрсийн унтлагын өрөөний хэсэг/ /119,0 мкв стандарт 3 өрөөний зочны 00-н өрөөний зохион байгуулалтаас/ /119,0 м.кв стандарт 3 өрөө орон сууцны зохион байгуулалт/ RIVER VILLA:ТӨЛБӨРИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ ТандRIVER VILLAхотхоны 46мкв-218мкв талбай бүхий 2-6 өрөө энгийн стандарт болон пентхаус загварын орон сууцыг дараах төлбөрийн нөхцөлүүдээр худалдан авах боломжийг санал болгож байна. 1% -ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ:Эрхэм та RIVER VILLA хотхоноос хүссэн орон сууцаа захиалан урьдчилгаа 20%-с дээш төлсөн тохиолдолд үлдэгдэл төлбөрөө Голомт банкны 1%-ийн хүүтэй онцгой зээлд хамрагдан байртай болох боломжтой боллоо. ИПОТЕКИЙН 6%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ:Та RIVER VILLA хотхоноос хүссэн орон сууцаа Төрийн банк,Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны ипотекийн 6%-ийн зээлд хамрагдан худалдан авах боломжтой. ЖИЛИЙН3-6%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ:Бидэнтэй хамтран ажилладаг Централ Капитал ББСБ-н жилийн 3-6%-ийн хүүтэй зээлд урьдчилгаа 30%-иа төлөн хамрагдах боломжийг санал болгож байна. Та энэхүү зээлд гадаадад байсан ч хамрагдах боломжтой бөгөөд мкв харгалзахгүй хүссэн орон сууцаа сонгох боломжтойгоороо давуу талтай юм. Та урьдчилгаа 10% төлөөд 46мкв-218мкв хүртэл 2-6 өрөө энгийн стандарт болон пентхаус загварын хүссэн орон сууцаа хүссэн давхартаа захиалаад байр ашиглалтанд орох хүртэл урьдчилгаа төлбөрөө ямар ч хүүгүй бүрдүүлж төлөн шинэ орон сууцтай болоорой. /River villaхотхоны 1-р ээлжийн барилга 2021 оны 2-р улиралд ашиглалтанд орох тул таныг сонголт ихтэй байхад хүссэн байраа захиалахыг урьж байна. Борлуулалтын үнэ мкв-2,690,000₮/ ГЕРМАН ЧАНАРRIVER VILLAХОТХОН Германы Deceuninckбрэндийн вакум цонх, ГерманыBarohn thyssenKruppбрэндийн цахилгаан шат, ГерманыKNAUFбрэндийн Гибсэн хавтан LG Hausysбрэндийн ханын цаас, ПольшийнIB RUBINETTIбрэндийн сантехникийн тоноглол ГерманыABBбрэндийн цахилгааны утас Megawoodбрэндийн цэвэр модон хаалга зэрэг чанар, баталгааг бүрэн хангасан брэндүүдээр тоноглосон. /Таны гэр бүлд амгалан тайван байдал авчрах цэлгэр ГерманыDeceuninckбрэндийн вакум цонх/ /Солонгосын №1LG Hausysбрэндийн амьсгалдаг эко ханын цаас/ /Чанарын илэрхийлэл болсон ГерманыMarohn ThyssenKruppбрэндийн лифтээр тоноглосон./ /ЯпоныNipponбрэндийн байгальд хор нөлөөгүй будаг эмульс/ /Австри улсынEggerбрэндийн паркетен шал/ /Дэлхийд чанараараа танигдсан ПольшийнIB Rubinettiбрэндийн сангийн тоноглол/ ЗАХИАЛАГЧ БҮРТ БЭЛЭГТЭЙ /Зөвхөн танд зориулан урьдчилгаа төлбөрөөс хамааран МӨНХХАДА Land200 авах хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэнэ/ / Захиалагч бүртээ Кмобимн-ны 3,000,000₮ зээлийн эрхтэй Gold card бэлэглэнэ / /Захиалагч бүрт эзэгтэй таны гэрийн чимэг болсон Германыrenderбрэндийн Гал тогооны тавилга, Үүдний шкаф бэлэглэнэ/ /ШИНЭ СОНГОЛТ брэнд тавилгын их дэлгүүрийн 5%-н хөнгөлөлтийн эрхийн бичгийг захиалагч бүртээ бэлэглэнэ/ /PC MALL их дэлгүүрээс цахилгаан бараа худалдан авах 5%-н онцгой хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлгэнд аваарай/ Вэб сайт:www.ubproperties.mn Facebook: Ulaanbaatarproperties RIVER VILLA: Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас:77009919 Борлуулалтын алба90903003,99009795,88818242 Борлуулалтын алба88030203,99092637,86039999 Загварын байр: ХУД 15-р хороо Замын цагдаагийн урдRIVER VILLAхотхон 2 давхарт Захиалга авах оффис: ЧД, 5-р хороо,MN TOWER,Улаанбаатар пропертиз ХХК UB ПРОПЕРТИЗ

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүд Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ-т ажиллав

УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, тус дэд хорооны гишүүн Ц.Туваан, Т.Аубакир нар 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ойн судалгаа, хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газарт ажиллав. Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдН.Уртнасанболон холбогдох албаны хүмүүс оролцов. Ойн судалгаа, хөгжлийн төв улсын төсөвтүйлдвэрийнгазрын талаарх танилцуулгыг газрын дарга Г.Цагаанхүүтанилцуулав. Тэрбээр танилцуулгадаа 2021-2030оныойн зохион байгуулалтын ажлын төсөөлөл, ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх арга хэмжээ, ойг нөхөн сэргээх арга хэмжээ, ойн ашиглалтын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Үүнээс гадна Ойн цэвэрлэгээний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулгадаа дурдсан юм. Угхөтөлбөрийнүр дүнд ойн сан бүхий аймгуудад нийт 208.2 мянган га ойн талбай цэвэрлэгдэж, ойн төлөв байдал сайжирсан байна. 208.2 мянган га ойн шатах материалын нөөцийг 5,100.0 мянганшоо метрээртус тус багасгаж, түймрийн аюулын эрсдэлийг 2 дахин бууруулсан гэв. Жилд дунджаар давхардсан тоогоор 8 аймгийн 38 сумын 116ААНБ, 156 ойн нөхөрлөлийн 1477 орчим иргэн хөтөлбөрт хамрагдан 470 иргэн түр болон байнгын ажлын байраар хангагдан ажилласан талаар онцлов. УИХ-ынгишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэгойн орлогын зарцуулалт, ойн цэвэрлэгээний менежмент, арга барил, хууль эрхзүйн хувьд анхаарах асуудлуудын талаар байр сууриа илэрхийлж, асуулт асууж хариулт авав. УИХ-ынгишүүн Ц.Туваан, Т.Аубакир нар Ногоон хэрэм төсөл болон Өрх бүр мод таръя санаачилгын талаар асуулт асууж, үр дүнгийн талаарх мэдээллийг авлаа. Сүүлийн 6 жилийн дунджаар ойгоос мод бэлтгэж ашигласны орлогын хэмжээ 3.1 тэрбум, хуш модны самар бэлтгэж ашигласны орлогын хэмжээ 4.6 тэрбум буюу 1 жилд дунджаар 7.7 тэрбум төгрөгийн орлого ойн баялгаас олдог байна.Цаашид байгалийн нөөц ашигласны төлбөр болох энэхүү ойн орлогын зарцуулалтыг онцгой анхаарч,ойн ажилдаа зарцуулдаг байх талаар анхаарах тухайд гишүүд сануулав. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.