АХМАД НАСТНУУД КОРОНА ВИРУСТ ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГТ ИРЖ ДАРХЛААЖУУЛАЛТАНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА
2021-04-11 20:07:05 Нийтлэгдсэн: НийгэмЭрүүл мэндийн яамны харъя Геронтологийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр ахмад настанд зориулсан коронавирусын эсрэг вакцинжуулалтын цэгийг зохион байгуулан ажиллуулсан 2 дахь өдрийн байдлаар дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаж байна. Эрүүл Мэндийн Яам World Health Organization (WHO) , Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар , Сэрээжавын Энхболд , Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/
Танилц: Хөл хорионы үед үйл ажиллагааг хязгаарлахгүй салбарууд
2021-04-09 11:38:10 Нийтлэгдсэн: НийгэмЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо. Энэ хугацаанд өмнө мөрдөж байсанчлан 15 салбарын үйл ажиллагааг зөвшөөрөх бөгөөд иргэдийн хувьд эмнэлгийн тусламж, өмгөөлөл, түлш худалдан авах болон дэлгүүр орох, газар тариалан, зөөврийн ус, шинжилгээ өгөх, буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. Энэ түвшинд: Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /УБТЗ ХНН, Чингис хаан, ИНЕГ, түүний харьяа алба салбар, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, МИАТ ТӨХК, Биокомбинат ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/ Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/ Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт Банкны цахим болон автомат тооцооны машин Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага Оршуулга ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ХЯЗГААРЛАХ БОЛОН ХЯЗГААРЛАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Насан туршийн боловсролын үндэсний төвөөр дамжуулан хүний эрхийн соёлыг бэхжүүлнэ
2021-04-09 11:31:35 Нийтлэгдсэн: НийгэмХүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортуяа, Үйл ажиллагааны дарга С.Амарсайхан нарыг хүлээн авч, хамтран ажиллах асуудлаар ярилцлаа. Насан туршийн боловсролын төв нь 518 багштай бөгөөд улсын хэмжээнд үндсэн 6 чиглэлээр боловсрол олгох ажлыг зохион байгуулдаг болно. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хүний эрхийн мэдлэг, боловсролоос хамаарсан хүний эрхийн зөрчил түгээмэл байгаа, хүний эрхийн мэдлэг, соёлыг түгээхэд тус төвийн үүрэг, оролцоо чухлыг тэмдэглээд багш нарыг чадавхжуулах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, хүний эрхийн мэдлэг олгох нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.
Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгын ажил 85%-тай байна
2021-04-09 11:27:46 Нийтлэгдсэн: НийгэмАзийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг2019 оноос барьж эхэлсэн. Тэгвэл тус станцын барилга, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр долоо хоног бүрийн бямба гарагт дулааны станц барих ажлын явцыг газар дээр нь шалгаж, хийсэн ажилтай нэг бүрчлэн танилцаж, асуудал байвал шийдвэрлэх, үүрэг даалгавар өгөх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа. Мөн 2020 оны тавдугаар сарын 17-ноос Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Сэлбэ дэд төвийн Ашиглалтын өмнөх захиргааны долоон хүний бүрэлдэхүүнтэй хяналтын инженерүүд барилга угсралтын ажилд хяналт тавьж байна. Эх сурвалж:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Говь-Алтай аймагт хоёр цэрэг харуулын даргаа буудаад, зугтжээ
2021-04-09 10:26:08 Нийтлэгдсэн: НийгэмГовь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хаагчид өнгөрсөн шөнө харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарчээ. Тодруулбал, 19 настай хоёр алба хаагч харуулын даргаа буудаад оргон зайлсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна гэжЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Хил хамгаалах ерөнхий газраас өчигдөр шөнө нисдэг тэрэг гарч, цэргүүдийг эрэн хайж байна гэлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй