Хоёрдугаар сарын 23-наас иргэдийг коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн.Өчигдөр улсын хэмжээнд 50,371 хүн дархлаажуулалтад хамрагдсанаар нийт 466,946 хүн вакцины анхны тунгаа хийлгэжээ. Энэ нь зорилтот 2 сая хүний 22.6 хувь юм. Нийслэлийн хэмжээнд 2 хүн тутмын 1 нь Ковид-19-ийн эсрэг вакциндаа хамрагдлаа. Харин дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаараа тэргүүлж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд 120 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа юм. Тус дүүргийн дархлаажуулалтын 15 цэгт 23 багийн 313 эмч, эмнэлгийн ажилтан болон цэг бүрд хоёр тусгай чиг үүргийн алба хаагчид ажиллаж байна. Цэгүүдийн хувьд 12 цэгт дүүргийн 28 хорооны иргэдийг, үлдсэн гурван цэгт Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтан, алба хаагчдад дархлаажуулалт хийж байгаа юм. Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд дархлаажуулалт хийж буй цэгт дараалал үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хороон Засаг дарга нараар дамжуулж дүүрэг, нийслэлээс гарсан шийдвэр, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.
Хотын дарга зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд МҮЭХ-той хамтран ажиллана
2021-04-07 10:11:09 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийгмийн түншлэл, иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар ярилцсан юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Цар тахалтай хүнд үед хөдөлмөрчдийг төлөөлсөн МҮЭХ-ныхонтой уулзаж байна. Цаг үе амаргүй байгаа ч хотын удирдлагууд нийслэлчүүдийнхээ төлөө, хөдөлмөрчдийнхөө төлөө салбар бүрд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Та бүхний тавьж буй Засгийн газрын 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нийгмийн салбарт ачааны хүндийг үүрч байгаа эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт ажиллагсдыг орон сууцны хөтөлбөрт хамруулах, нийгмийн баталгаа, цаашлаад зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах болно. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хот өөрөө эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээвэр, ТҮК, хот байгуулалт зэрэг салбар бүрд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мөн МҮЭХ-той хамтран олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэв. Түүнчлэн ирэх дөрвөн жилд хүний хөгжлийн асуудалд анхаарч ажиллана. Тухайлбал, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлж, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах цогц арга хэмжээ, боловсролын салбарт чадварлаг багш бэлтгэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөртөө тусгасныг дуулгалаа. Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар болон Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Жаргалсайхан, Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл нарын төлөөлөл оролцож, салбар бүрд тулгамдаж буй асуудлаар саналаа илэрхийлсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
И-март: Эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм журмыг ягштал биелүүлэн ажиллаж байна
2021-04-06 15:06:07 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Засаг даргын 2021 оны 4-р сарын 02-ныөдрийн А/246-р захирамж (Коронавируст халдварынтархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх заримарга хэмжээний тухай)-ийн 5-т зааснаар нийтийн хоолныгазрууд үйл ажиллагааны хязгаарлалтад хамрагдаагүй.Тиймээс тус захирамжийн дагуу Имартад үйл ажиллагааявуулдаг нийтийн хоолны газрууд үйл ажиллагаандааөдөр, цагийн зохицуулалт хийж, тусгай нөхцөл,шаардлагыг чанд мөрдөн, хүчин чадлынхаа 50 хүртэлххувиар ажиллаж байна. Мөн энэхүү нийтийн хоолны ажахуйн нэгжүүд цар тахалын энэ хүнд хэцүү үед олон зуунхүнийг ажлын байраар хангаж, олон арван ханганнийлүүлэгчдийг бизнесийн орлоготой байхад чухал хувь нэмэр оруулдаг билээ.Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийнхэрэгсэл, сошиал медиа сувгуудаар тодорхой нэр бүхийэтгээдүүд бидний үйл ажиллагааг улстөржүүлж, огтхамаагүй үйл явдалтай холбож байгаад харамсалтайбайна.Имарт нь эрх бүхий байгууллагаас гаргаж буй цаг үеийнбүхий л шийдвэр, дүрэм журмыг хүндэтгэн хүлээн авчягштал биелүүлэн ажиллаж байгаа гэдгийгхариуцлагатайгаар мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан "Далайд дусал нэмэр" аян Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн 20.000 өрхийг дэмжижээ!
2021-04-06 10:26:25 Нийтлэгдсэн: НийгэмБаянзүрх дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан дүүргийнхээ зорилтот бүлгийн өрхийг дэмжих зорилгоор 2020 оны 11-р сард Далайд дусал нэмэр аяныг эхлүүлсэн. Уг аян өнөөдөр ийнхүү өндөрлөж байна. Өнөөдрийн байдлаар Далайд дусал нэмэр аянд 101 ААН, ТББ, Иргэд нэгдэж 112.141.000 мянган төгрөг, шаардлагатай бараа материалыг хамтдаа босгож зорилтот бүлгийн 20.000 өрхөд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлжээ!! Ковидын Эсрэг хамт тэмцэж, Ковидгүй Зуны төлөө хамт зүтгэсэн та бүхэндээ БАЯРЛАЛАА. #КовидгүйЗуныТөлөө#Хамтдаа
Баян-Өлгий аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэн тул 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийж байна
2021-04-06 10:06:59 Нийтлэгдсэн: Нийгэм Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос коронавирусийн батлагдсан тохиолдолбүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 6-ны 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийх болсныг өчигдөр мэдээлсэн байна. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад дөрөвдүгээр сарын 4-ний өдөр тус аймагт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тухайн иргэнтэй хамт явсан есөн хүнийг хоёр газарт тусгаарласан байна. Халдвартай нь батлагдсан иргэн архаг өвчтэй учир аймагтаа тусгаарлагдан эмчлүүлж байгааг албаны зүгээс мэдээллээ. Улмаар аймгийн Онцгорй комиссоос дөрөвдүгээр сарын 5-ны19:00 цагаас эхлэн аймгийн төв, сумын төвүүдээс орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна. Харин аймгийн хэмжээнд хийх тэг зогсолтыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны 06:00 цагаас эхлүүлжээ. Энэхугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын /төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сургууль, цэцэрлэг/ үйл ажиллагааг зогсооно. Тэг зогсолтын хугацаанд өнгөрсөн сарын 26-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирж буяны ажилд оролцоод Ховд аймаг руубуцаж очоод халдвар авсан нь батлагдсан иргэний ойрын болон дам харьтагчдыгцагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын дэмжлэгээр өргөн хүрээнд илрүүлж, шинжилгээ хийхээр болжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй